Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/21

 

 

 

 

 

 

   2024        04           17                                         2024/ДШМ/21

 

 

*******, *******, ******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Болормаа, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Э.Ганбат /цахимаар/,

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Х.Баатарбилэг,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/20 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн бичсэн эсэргүүцлээр  шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2039003310279 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч ******* нь Хэнтий аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/78 дугаар захирамжаар Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар томилогдон ажиллаж байх хугацаандаа тус газрын ерөнхий нягтлан бодогч *******тай бүлэглэн Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэсэн заалтыг зөрчиж хийх ёсгүй үйлдлийг хийж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газрын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, сургалт хариуцсан мэргэжилтэн *******г ажиллаагүй үед нь 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр цалингийн урьдчилгаа 400,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 450,000 төгрөгийн цалинг бодож эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж д давуу байдал бий болгосон,

- Мөн ерөнхий нягтлан бодогч *******д 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 150,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа олгож албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж *******д давуу байдал бий болгосон,

- Төрийн албаны тухай хуулийн 61.1.9-д “ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны алба хаагчид түүний зөвшөөрснөөр 1,5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгох” гэсэн заалтыг зөрчиж 2019 оны 04 дүгээр сард 1,360,816 төгрөгийн ээлжийн олговрыг олгож ээлжийн амралтыг эдэлж 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,512,000 төгрөгийн мөнгөн урамшууллыг ээлжийн амралт биеэр эдлээгүй гэсэн үндэслэлээр авч албан тушаалын байдлаа ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон,

- Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 1.2-т заасан “Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн төрийн албан хаагчид дараах эрх бүхий албан тушаалтан мөнгөн урамшуулал олгоно”, 1.2.1-д “төсвийн ерөнхийлөн захирагч нь харьяа байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ, ажлын үр дүнг үндэслэн холбогдох гүйцэтгэлийн үнэлгээний журамд тодорхойлсон мөнгөн урамшуулал авах нөхцөлийг хангасан төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчид”, мөн журмын 2.2-т “Төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байна”, 2.3-т “энэхүү журмын 2.1-д заасан нөхцөлийг хангасан төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг энэ журмын 1.2-т заасан тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан гаргана” гэснийг тус тус зөрчиж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөртөө 1,864,830 төгрөг, эдийн засагч *******т 1,461,800 төгрөг, нягтлан бодогч *******д 1,752,426 төгрөг илүү олгож, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөртөө 1,209,000 төгрөг, эрүүл мэндийн газрын эдийн засагч *******т 790,162 төгрөг, нягтлан бодогч *******д 770,701 төгрөгийн урамшуулал олгож өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,

- ерөнхий нягтлан бодогч *******, эдийн засагч ******* нартай бүлэглэн Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь заалтад заасан “...аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно” гэсэн заалтыг зөрчиж Нэгдсэн эмнэлгийн хавдрын эрт илрүүлэг, бүртгэл хариуцсан ажилтан д эмнэлгийн мэргэжилтний 5 жилд олгох мөнгөн тэтгэмжийн эрх үүсээгүй байхад 2020 оны 03 дугаар сард тэтгэмж авах нэрсийн жагсаалтад оруулах талаар урьдчилан хууль бус шийдвэр гаргаж, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 4,443,300 төгрөг олгож д давуу байдал бий болгосон гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч ******* нь Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2003 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дугаартай захирамжаар Эрүүл мэндийн газрын ерөнхий нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байх хугацаандаа тус газрын дарга *******тай бүлэглэн Төрийн албаны тухай хуулийн 57.1 дүгээр зүйл “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэсэн заалтыг зөрчиж хийх ёсгүй үйлдлийг хийж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газрын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, сургалт хариуцсан мэргэжилтэн *******г ажиллаагүй үед нь санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлж 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр цалингийн урьдчилгаа 400,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 450,000 төгрөгийн цалинг бодож эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж д давуу байдал бий болгосон,

- өөртөө 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 150,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа олгож албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давуу байдал бий болгосон,

- Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 1.2-т заасан “Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн төрийн албан хаагчид дараах эрх бүхий албан тушаалтан мөнгөн урамшуулал олгоно”, 1.2.1-д “төсвийн ерөнхийлөн захирагч нь харьяа байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ, ажлын үр дүнг үндэслэн холбогдох гүйцэтгэлийн үнэлгээний журамд тодорхойлсон мөнгөн урамшуулал авах нөхцөлийг хангасан төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчид”, мөн журмын 2.2-т “Төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байна”, 2.3-д “энэхүү журмын 2.1-д заасан нөхцөлийг хангасан төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг энэ журмын 1.2-т заасан тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан гаргана” гэснийг тус тус зөрчиж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр *******д 1,864,830 төгрөг, эдийн засагч *******т 1,461,800 төгрөг, өөртөө 1,752,426 төгрөг илүү олгосон, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр *******д 1,209,000 төгрөг, эрүүл мэндийн газрын эдийн засагч *******т 790,162 төгрөг, өөртөө 770,701 төгрөгийн урамшуулал олгож өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,

- Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасан “...аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно” гэсэн заалтыг зөрчиж Нэгдсэн эмнэлгийн хавдрын эрт илрүүлэг, бүртгэл хариуцсан ажилтан д эмнэлгийн мэргэжилтний 5 жилд олгох мөнгөн тэтгэмжийн эрх үүсээгүй байхад санхүүгийн баримт бүрдүүлж 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 4,443,300 төгрөг олгож д давуу байдал бий болгосон гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч ******* нь Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2007 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 41 дугаар захирамжаар Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалтан *******гаас өгсөн тэтгэмж авах нэрсийн жагсаалтад Ч.ийн нэрийг оруул гэх шийдвэр нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасан “...аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно” гэсэн заалтыг зөрчсөн хууль бус шийдвэр болохыг мэдсээр байж Нэгдсэн эмнэлгийн хавдрын эрт илрүүлэг бүртгэл хариуцсан ажилтан д эмнэлгийн мэргэжилтний 5 жилд олгох мөнгөн тэтгэмжийн эрх үүсээгүй байхад 2020 оны 03 дугаар сард тэтгэмж авах нэрсийн жагсаалтад оруулж д давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс шүүгдэгч *******, ******* нарын үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч овогт *******, шүүгдэгч овогт *******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ******* нарт холбогдох эрүүгийн 2023003310279 дугаартай хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******, *******, ******* нарыг цагаатгаж шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох гэмт хэргийн шинжтэй гомдол 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 585 дугаартай нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Өөрөөр хэлбэл: Шүүгдэгч *******, *******, ******* нарын дээрх үйлдлүүд нь зөрчлийн гомдолд бүртгэгдэж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эрх бүхий албан тушаалтнаас явуулаагүй байна.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Ш32020/02827, Ш32020/02824, Ш32020/02826, Ш32020/02823 дугаартай захирамжууд нь "зөвхөн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актын биелэлтийг хангах, актыг албадан гүйцэтгэх тухай" шүүхийн шийдвэр юм.

Өөрөөр хэлбэл дээрх шүүхийн шийдвэр нь шүүгдэгч *******, *******, ******* нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон яллах дүгнэлтэд дурдсан үйлдлүүдэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй шийдвэр юм.

Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарч мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актын биелэлт хангагдсан нь шүүгдэгч *******, *******, ******* нарын дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан "гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, цагаатгах хууль зүйн үндэслэл болохгүй юм.

Шүүх шүүгдэгч *******, *******, ******* нарт зөрчлийн арга хэмжээ авсныг үл харгалзсан гэж дүгнэсэн атлаа Зөрчлийн тухай хуульд заасан зүйл, хэсэг, заалт, оногдуулсан арга хэмжээний төрлийг дурдаагүй байна.

Шүүгдэгч *******, *******, ******* нарын яллах дүгнэлтэд дурдсан үйлдлүүд нь нийгэмд аюултай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах) гэм буруутай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт "...улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл"-ийг цагаатгах тогтоолын тодорхойлох нь хэсэгт тусгана гэжээ.

Цагаатгах тогтоолын тодорхойлох нь хэсэгт улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг няцаан, үгүйсгэсэн хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй, хэргийн дугаарыг 2023003310279 гэж буруу бичсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв. 

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт, дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж тайлбарлаж байна. 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Хэргийн үйл баримтын хүрээнд зөрчил гэж үзээд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулах талаар шийдвэр гаргаагүй. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч акт тавиад тухайн актын биелэлтийг хангуулах талаар шүүхийн шийдвэр гаргасан нь зөвхөн актын биелэлтийг хангуулахтай холбоотой асуудал. Шүүгдэгч нарын 5 жилийн урамшуулал, ажиллагаагүй хүнд олгосон цалин, ээлжийн амралтын нөхөн олговор, цалингийн урьдчилгаа зэрэг асуудлын талаар иргэний хэргийн шүүхээс ямар нэгэн дүгнэлт хийж шийдвэр гараагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа” бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан. Гэтэл тухайн хэргийг иргэний хэргийн шүүхээс хянан шийдвэрлээгүй, зөвхөн актын биелэлтийг хангах талаар шийдвэр гаргасан.

Эдгээр нөхцөл байдлууд болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарсан нь “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

 

 Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 Прокурорын тайлбарыг дараах байдлаар няцааж байна. Үүнд:

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн тавьсан актын биелэлтийг хангасан. Ингэж шүүхийн шийдвэр биелэгдэж санхүүгийн зөрчлийн хувьд эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэ хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа өмнө нь явагдаж байсан боловч давхар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан. Шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаанаас өмнө энэ асуудал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэр биелэгдсэн байсан.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн санхүүгийн зөрчилд тавигдсан акт Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд хамаарч шийдвэрлэгддэг. Хэрэв гэмт хэргийн шинжтэй байсан бол мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд холбогдох байгууллагад шилжүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл мэргэжлийн хяналтын улсын байцаагч гэмт хэргийн шинжтэй гэж үзэж Авлигатай тэмцэх газарт материалыг хүргүүлээгүй.

Шүүгдэгч *******гийн холбогдсон зөрчлийн асуудал нь бүгд тодорхой, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон бусад холбогдох хуулиудыг зөрчсөн зөрчлийн шинжтэй үйлдэл байсан бөгөөд үүнийг захиргааны актаар тогтоогоод түүний биелэлт хангагдсан.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан. Тухайн хэргийг өмнө нь шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад дахин эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Энэ нөхцөл байдлыг шүүх дүгнэж шүүгдэгчийн үйлдлийг цагаатгасан нь үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Шүүгдэгч *******гийн үйлдэл нь санхүүгийн зөрчлийн асуудал байсан гэдэг нь нотлогдсон. Холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаад төлбөр тооцооны асуудал төлөгдөөд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэ шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр хэвээр байгаа.

Мөн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн асуудал шийдвэрлэгдсэнээс хойш хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл зөрчил тогтоогдоод, төлбөр тооцоо хийгдсэнээс хойш 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргуулах ажиллагаа хийгдсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд ч гэсэн шийдвэрлэгдээд дууссан ажиллагаа гэдэг дээр маргаагүй байхад шинжилгээ хийлгэх ажиллагаа явагдсан, энэ нь мөрдөн шалгах ажиллагааг давхардуулж хийсэн асуудал юм. Шинжээчийн дүгнэлтийн 1 дэх хэсэгт Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэмжийг шилжүүлсэн гэсэн үндэслэлийг бичсэн. Энэ нь зөрчлийн шинжтэй гэдгээр шийдвэрлэгдсэн.

Зөрчлийн тухай хуульд тусгайлан зааснаас гадна бүх зөрчлийг Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлүүлэхээр заасан. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн хувьд тухайн хүн маргаагүй, шууд шийдвэрлэгдэж байгаа, мэдэгдэж байгаа ажиллагааг заавал прокурор руу өгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу ажиллагаа хийх шаардлагагүй. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт гараад актын биелэлт хангагдсан.

Тухайн зөрчлийг өмнө нь шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв. 

 

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Х.Баатарбилэг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуралдааны явцад хэргийг тал бүрээс нь шинжлэн судалж шүүхээс цагаатгах тогтоол гарсан. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй, прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэл байхгүй байна. Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Э.Ганбатын байр суурийг дэмжиж оролцож байна. Үйл баримт тодорхой болсон учир бидний зүгээс хууль зүйн дүгнэлт өгөх ёстой. Хууль зүйн дүгнэлтийн хувьд прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Бид нарын зүгээс нөхцөл байдлыг тал бүрээс нь судалсны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн байр сууринаас шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцсон. Анхан шатны шүүх бодит байдлыг зөв дүгнэсэн, асуудлыг зөв олж харсан, хэргийн нөхцөл байдлыг зөв мэдэрч хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Шүүгдэгч нарын үйлдэл нь зөрчлийн шинжтэй байна гэж үзээд улсын байцаагчийн акт тавигдаад, тус актаар зөрчсөн зөрчил, төлөх мөнгөн дүнг нь тогтоогоод, түүнийг нь шүүхийн шийдвэрээр бэхжүүлж, баталгаажуулаад, актын биелэлт хангагдаад дууссан үйл баримт юм. Нэг үйлдлийг мэргэжлийн хяналтын улсын байцаагч зөрчлийн шинжтэй гэж үзээд акт тавиад, нөгөө тал нь гэмт хэрэг гэж үзээд байна.

Тэгвэл мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт тавигдаад шүүгдэгч *******, *******, ******* нараас гаруулсан мөнгийг яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Нэгэнт шийдэгдсэн асуудлыг дахин дахин хянаад байна. Хэргийн нөхцөл байдлыг бодитойгоор нь харах шаардлагатай байна. Энэ асуудал улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу зөрчлийг тогтоогоод шийдвэрлэсэн, үүнийг шүүх шийдвэрээрээ баталгаажуулсан.  

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.  

 

Шүүгдэгч М.*******ын өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Үйл баримт тогтоогдсон гэж үзэж байна. Шүүгдэгч нарын үйлдэл нь эрүү, иргэн, зөрчлийн хэргийн алинд нь хамаарах вэ гэдэг дээр маргаж байна. Логикийн хувьд эхлээд зөрчлийн хэргээр шалгасан. Эрүүл мэндийн газарт санхүүгийн шалгалт ирж дээрх зөрчлүүд илэрсэн. Зөрчлийн тухай хуульд зааснаар тухайн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байвал тухайн эрх бүхий албан тушаалтан харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлдэг. Гэтэл тухайн зөрчлийг эрх бүхий албан тушаалтан шалгаад тухайн зөрчлийг гэмт хэргийн шинжтэй эсэхэд дүгнэлт хийгээгүй, санхүүгийн зөрчил гэж үзээд акт тавьж асуудлыг шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар эрх бүхий албан тушаалтны тавьсан хэм хэмжээний акт нь хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна. Гэтэл шүүгдэгч нарыг дахин эрүүгийн эрх зүйн хэм хэмжээгээр шалгаад эрүүгийн хариуцлага оногдуулах асуудал яригдаж байна. Анхан шатны шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримтууд, хүсэлтийг үнэлээд логикийн хувьд Зөрчлийн тухай хуулиар шалгаад зөрчлийн арга хэмжээ авсан хүчин төгөлдөр хэм хэмжээ байгаа учир Эрүүгийн хуулиар шалгах үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.   

 

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн байцаагч манай Эрүүл мэндийн газрын санхүүд хяналт шалгалт хийж санхүүгийн зөрчил илрүүлж зөрчилд акт тавьсан. Актыг миний бие 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсан. Актыг хүлээн аваад би Эрүүл мэндийн газрын даргын албан үүргээс чөлөөлөгдөх хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд гаргасан. Актын биелэлтийг Мэргэжлийн хяналтын газар, Иргэний хэргийн шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хариуцаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага миний дансыг хааж төлбөрийг төлж барагдуулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Хууль эрх зүйн тайлбарын хувьд өмгөөлөгчтэйгөө санал нэг байна.

Яллах дүгнэлтэд *******г ажиллаагүй үеийн цалинг бодож эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж д давуу байдал бий болгосон” гэж дурдсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 66.1-д “Ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу ажлын бүтэн бус цагаар ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. "Ажлын бүтэн бус цагийн ажилтан" гэж ажлын бүтэн цагаар ажиллаж байгаа ажилтнаас бага цагаар ажиллаж байгаа ажилтныг ойлгоно” гэж заасан. *******д цалин, олговор бол олгоогүй, “цар тахлын улмаас БНСУ-аас ирж чадахгүй байна, цалингийн урьдчилгаа олгооч” гэсэн өөрийнх нь хүсэлтийн дагуу 400,000, 450,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа олгосон.

******* нягтлангийн хувьд “Улаанбаатар хот руу оношилгоонд хамрагдана, цалингийн урьдчилгаа олгоно уу” гэсэн хүсэлт тавьсан. Цалингийн санг судалж үзээд урьдчилгаа олгосон. Дараагийн удаа нь “оношлуулаад эмчлүүлэх шаардлагатай болсон учир нэмж урьдчилгаа олгоно уу” гэсэн хүсэлт гаргасны дагуу урьдчилгаа олгосон.

Мөн үр дүнгийн гэрээтэй холбоотой урамшууллын хувьд Эрүүл мэндийн газрын дарга жилдээ нэг л удаа дөрвөн улирлын урамшуулал олгодог. Дөрвөн улирлын урамшууллыг үр дүнгийн гэрээний биелэлтийг харгалзаад жилийн эцэст олгосон.  Захиргааны ерөнхий хуулийн дагуу аймгийн дарга удирдлагын зөвлөгөөнөөр хэлэлцээд албан бичиг ирүүлсний дагуу нягтлан, дарга урамшууллаа авсан.

Ээлжийн амралтын нөхөн олговрын хувьд тухайн үед ээлжийн амралтаа авсан байсан хэдий ч эмнэлгийн удирдлагууд Хэнтий аймагт ирж ажиллаж байсан, мөн Эрүүл мэндийн яаман дээр сургалтад хамрагдсан.

5 жилийн тэтгэмжтэй холбоотой асуудлын хувьд 2020 онд тэтгэмж авах хүмүүсийн нэрсийн жагсаалтад Ч.ийн нэрийг оруулаагүй байсан, эс хүсэлт гаргасны дагуу нэрийг нь оруулсан.

Миний зүгээс өөрөө болон бусдад давуу байдал олгох санаа байгаагүй. Энэ талаар нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан. Энэ шийдвэрүүдийг санхүүгийн баримт дутуу гэдэг үндэслэлээр санхүүгийн зөрчил гэж үзээд улсын байцаагчийн акт тавигдсан. Санхүүгийн баримтыг бүрдүүлж актын биелэлтийг хангах ажлыг тухайн үедээ хийж гүйцэтгэж байсан. Дараагийн дарга энэ асуудлыг шийдвэрлэсэн гэж хэлсэн боловч төлөгдөөгүй явж байсан. Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр  төлбөр тавьсан актын биелэлтийг хангуулахаар захирамж гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас актын биелэлтийг хангуулсан. Актын биелэлт бүрэн хангагдаж төлбөр бүрэн төлөгдөж дууссан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв. 

 

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна, нэмж хэлэх санал байхгүй” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн бичсэн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

2. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.  

 

3. Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв шүүгдэгч *******, *******, ******* нарыг бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

4. Анхан шатны шүүх “...шүүгдэгч *******, *******, ******* нарын гаргасан үйлдэл зөрчил болохыг улсын байцаагч актаар тогтоосон...” гэсэн тодорхой бус дүгнэлт хийж шүүгдэгч нарыг цагаатгасан нь “...шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх...” хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгчид ...яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасан байхад улсын байцаагчийн актаар гэмт хэрэг үйлдсэн гэх гэм буруу үгүйсгэгдсэн мэтээр дүгнэсэн, чухам ямар зөрчил /Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үү, санхүүгийн зөрчил үү, эсвэл өөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил үү/ гэж үзэж байгаагаа тодорхой тусгаагүй, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад тухайн асуудлыг зөрчлийн, иргэний болон бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэрлэсэн бол эрүүгийн хэрэг үйлдсэн гэж үзэхгүй талаар хуульд тусгагдаагүй байхад  шууд зөрчил болохыг тогтоосон бол гэмт хэргийн шинжгүй байх тухай алдаатай дүгнэлт хийсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана гэж заасан байх бөгөөд анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо улсын яллагчийн дүгнэлтэд дурдсан гэрч /11хх-н 10/, /11хх-н 12/, /хх-н 14/, /1хх-н 15/, /11хх-н 19-20/, /1хх-н 42/, ******* /2хх-н 58/, нарын мэдүүлгүүд, хохирогч ын мэдүүлэг /2хх-н 182/, Эрүүл мэндийн газрын санхүүгийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан баримт /1хх-н 43-85/, ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолтууд /1хх-н 128, 132-146, 182, 185-189, 190, 191-193/, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22-06-033/20 дугаартай "Хууль бусаар олгосон урьдчилгаа цалинг буцаан төлүүлэх тухай" акт, 22-06-033/17 дугаартай "Мөнгөн тэтгэмжийг буцаан төлүүлэх тухай" акт, 22-06-033/16 дугаартай" Илүү олгосон мөнгөн урамшууллыг буцаан төлүүлэх тухай" акт, 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 22-06-033/18 дугаартай "Үндэслэлгүй олгосон урамшууллыг буцаан төлүүлэх тухай" акт, 22-06-033/19 дугаартай "Ээлжийн амралтын мөнгөн хөрөнгийг буцаан төлүүлэх тухай" акт, 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 22-06-033/129 дугаартай "Дутагдал арилгуулах тухай" албан шаардлага, *******, ******* нараас Мэргэжлийн хяналтын газарт гаргасан хүсэлтийн хуулбар /1хх-н 86-103/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 146 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-н 143-153/ зэрэг нотлох баримтыг хэрхэн няцаан үгүйсгэж байгаа үндэслэлээ тогтоолдоо тусгаагүй  нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй, мөн эрүүгийн хэргийн дугаарыг буруу бичиж цагаатгасан байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “...шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй ...бол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн...” гэж үзэхээр заасан  байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “...хохирогч ...шүүх хуралдаанд оролцох ...эрхтэй...” гэж заасан. Шүүгч яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлээд шүүх хуралдаан товлохдоо хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ыг шүүх хуралдаанд оролцуулах талаар тусгаагүй нь хохирогчийн эрхийг зөрчсөн гэж дүгнэхээр байна. Мөн шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт байхгүй байхад шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тов мэдэгдсэн мэтээр ирцийг танилцуулжээ.

6. Мөн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзандулам тэмдэглэл бичихдээ “хүндэтгэн үзэх шалтгаантай” гэхийг “хүндэтгэн шалтгаантай” гэж, “үр дүнгээр” гэхийг “ур дүнгээр” гэж /6хх-н 4/, “гэж” гэхийг “гаж” гэж, “үйл” гэхийг “уйл” гэж, “хэсэгт заасны дагуу” гэхийг “хэсэгт дагуу” гэж /6хх-н 5/, “” гэхийг “Ч.Эрдэнэ” гэж /6хх-н 6/, “өвчин дэгдэж” гэхийг “өвчний дэгдэж” гэж /6хх-н 7/, “яамны” гэх үгийг орхиж бичсэн /6хх-н 10/, “хүмүүсийг нь” гэхийг “хүмүүсийн” гэж /6хх-н 11/, “хяналтын” гэхийг “хяналтыг” гэж, “амралтаа” гэхийг “асралтаа” гэж /6хх-н 13/, “бүхий” гэхийг “бүхийн” гэж, “гаргаж” гэхийг “гарч” гэж /6хх-н 14/, “тушаал” гэхийг “тушаад” гэж /6хх-н 15/, “хуулийг нь” гэхийг “хуулийн” гэж /6хх-н 16/, “авахгүй бол боломжгүй” гэхийг “авахгүй боломжгүй” гэж /6хх-н 17/, “бүртгэлийг нь” гэхийг “бүртгэлийн” гэж, “хэр” гэхийг “хэл” гэж /6хх-н 20/, “хавсаргах” гэхийг “хавсаргаж” гэж /6хх-н 26/, “нэрсийн” гэхийг “нэрсийг” гэж, “асуултгүй” гэхийг “асуулгүй” гэж /6хх-н 28/, жил гэхийг ажил гэж /6хх-н 30/, “шатны” гэхийг “шатын” гэж /6хх-н 38/, “үйлдэхүйг” гэхийг “үйлдэхүй” гэж /6хх-н 39/, “хохироохгүйн тулд” гэхийг “хохироохгүй тулд” гэж, “зураад” гэхийг “зургаа” гэж, “шатанд” гэхийг “шатад” гэж /6хх-н 41/, “гэдэгт” гэхийг “гэдэг” гэж /6хх-н 42/, “шинжид” гэхийг “шинж” гэж, “наашаа” гэхийг “цаашаа” гэж, “болох уу” гэхийг “болно уу” гэж /6хх-н 43/, “жил” гэхийг “жилд” гэж, “иш татахад” гэхийг “эш татахад” гэж, “тогтоогдож” гэхийг “тогтоож” гэж /6хх-н 44/, “шинжийг” гэхийг “шийдвэрийг” гэж /6хх-н 45/, “хэрэг” гэхийг “хэрэгт” гэж, “асрагч” гэхийг “асралт” гэж /6хх-н 46/, “гэмт хэрэг” гэхийг “гэм хэрэг” гэж, “эрхтэй” гэхийг “эрхтэйг” гэж бичсэн, “энэ та өмнө нь ингээд одоо өмнөх хэлэлцүүлэг оюутантай” гэх зэргээр зарим асуулт хариултыг утга найруулгын алдаатай бичсэн, давхардуулан бичсэн, судалсан нотлох баримтын хуудсыг дутуу бичсэн, цэг, таслалыг зөв хэрэглээгүй, бичиг хэргийн стандарт зөрчсөн зэрэг алдаатай байгаа тул тодорхой арга хэмжээ авч дахин давтан алдаа, зөрчил гаргахгүй байхыг анхааруулах нь зүйтэй байна.

7. Иймд Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн бичсэн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч  анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/20 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.  

 

2. Эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэлх хугацаанд шүүгдэгч *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ДЭНСМАА

  

                           ШҮҮГЧИД                                                Г.БОЛОРМАА

 

                                                                                            Д.ГАНЗОРИГ