2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 192/ШШ2025/02916

 

                                               

 

 

 

                                                             2025           04           14  

                                       192/ШШ2025/02916

              

 

 

 

 

 

 

 

                                                             2025           04           14  

                                       192/ШШ2025/02916

              

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, т с шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Э

Хариуцагч: Д.Б

Хариуцагч: Ж.Д нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 57,541,654 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга А.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “"Т -ны зээлдэгч Н.Э, Д.Б, Ж.Д нараас 2017 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн … дугаартай зээлийн гэрээний дагуу 54.718.100 / тавин дөрвөн сая долоон зуун арван найман мянга нэг зуу /төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай. "Т -ны “Гэгээнтэн" бизнес төв нь зээлдэгч Н.Э, Д.Б  нартай 2017 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн …дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан хөрөнгө оруулалтын зориулалтаар сарын 2,3%. Жилийн 27,6%-ийн хүүтэйгээр 30,000,000 /гучин сая/ төгрөгийг 31 сарын хугацааатайгаар 2019 оны 11 дүгээр сарын 07 нд төлж дуусгахаар тохиролцсон. Банк нь зээлдэгчийн … дахь .тоот дансанд бэлэн бусаар шилжүүлэн үүргээ биелүүлсэн. Зээлдэгч Н.Э, Д.Б нар нь …. дугаартай зээлийн гэрээний хавсралт зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 6 сар буюу 2018 оны 01 дүгээр сар хүртэл төлөлтийг хийсэн ч 2018 оны 2 дугаар сараас эхлэн эргэн төлөлтийн график зөрчиж эхэлсэн. Банкны зүгээс зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүдийг шат дараатайгаар өгч үүргээ биелүүлэхийг шаардсан. 2019 оны 01 дүгээр сард ….банкны Тусгай Активын Албанд зээлийг шилжүүлж зээлдэгч нартай уулзаж тайлбар авсан, уг тайлбарт 3 сарын хугацаа олгож өгнө үү зээлийг бүрэн хаана,,, гэсэн тайлбар, 2020 оны 02 дугаар сард „ 1 сарын хугацаа олгож өгнө үү, зээлийг бүрэн барагдуулна, шүүхэд хандахгүйгээр хүлээж өгнө үү, гэх тайлбар, 2020 оны 04 дүгээр сард гаргасан хүсэлтэндээ,, ковид-19 гарсантай холбогдуулан 5 сарын 31 хүртэл хугацаа олгож өгөхийг хүссэн хүсэлт, зэргүүдийг гаргасан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. 2022 оны 07 дугаар сард … нэхэмжлэл гаргаж 2022 оны 07 дугаар сарын 28-нд 184/Ш32022/….захирамжаар хариуцагч нарын оршин суугаа хаяг тодорхойгүй шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч нарын хаягийг 2023 оны 03 дугаар сарын 17 нд …. 182/ШШ2023/00960 дугаартай шийдвэрээр хариуцагч нарыг эрэн сурвалжлуулж 2024 оны 03 дугаар сарын 29-ны өдөр … ,… дугаартай … Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн тоотуудаар хариуцагч нарын хаягийг …дүүрэгт амьдарч байгааг тогтоосон. Иймээс зээлдэгч нараас үндсэн зээл 18,412,459,37 төгрөг, хүү 31,329,043,54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,976,596,90 төгрөг, нийт 54,718,100 төгрөгийг гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжинд 431,541 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 70,200 төгрөгийг тус тус төлөв. Мөн 341801642642 дугаартай барьцааны гэрээнд бүртгүүлсэн Улаанбаатар …. хөрөнгүүдээр Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.” гэжээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа Т…банкны нэхэмжлэлтэй хариуцагч Н.Э..хамтран хариуцагч Д.Б.., хариуцагч Ж.Д…нараас гэрээний үүргийн биелэлтэнд 54,718,100 сая төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа 2,823,554 төгрөгөөр нэмэгдүүлэн хүргүүлж байна.” гэжээ.

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд хянагдаж буй Т.. банкны нэхэмжлэлтэй, Д.Б, Н.Э, Ж.Д нар хариуцах хэрэгт нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн хариу тайлбар гаргаж байна. Үүнд: Банкны ирүүлсэн тооцоолбор алдаатай байна гэж үзэж, нэхэмжлэлийн үнийн дүнг шүүх багасгаж шийдэх боломжтой байна гэж харж байна. 1.2019 оны 05 сар30 гэхэд үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 10,289,058) нотлох баримт нь банкнаас ирүүлсэн, зээлийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл төгрөг болсон байсан тул энэ хэмжээнд ноогдох хүүг хариуцан төлөх үндэстэй. Гэрээнд заасан хүү 2,3 хувь тул сард 236,648,334 төгрөгний хүү сард төлбөл зохих тул одоог хүртэл 2018-2024 он 7 жилийн 84 сарын хүү гэхэд 19,878,460 төгрөг болж байна. Учир нь банк тодорхойлохдоо 2018 оны 2 сар хүртэл зээл, хүү төлөгдөж байсан гэсэн хэдий ч бид 2018 оныг бүхлээр нь хүү төлөгдөөгүй гэж тоймлож авлаа. 10,289,058+ 19,878,460 =30,167,518 болж байна. За нэмүү хүү тооцлоо гэхэд 35 саяас хэтрэхгүй атал яагаад 54,718,100 төгрөг нэхэмжлээд байгаа юм бэ. 2. Хариуцагч нар 2020 оны хавраас хойш бичгээр гэрээг сунгаагүй байна. Мөн хариуцагч нарыг эрэн сурвалжилсан хэдий ч хаягийг 2024.03.29-нд цагдаа олж тогтоосноос хойш 2024.10.09-нд нэхэмжлэл гаргатлаа банк өөрөө 6 сар хугацаа алдсан байна. Тиймээс энэ хугацааны хүүг төлөхөөс чөлөөлүүлж хасуулах хүсэлтэй байна. Энэ нь 236,648,334 х 6=1,419,890 төгрөг байна. 3. Итгэмжлэл олгож барьцаа хөрөнгөө хэрэглүүлсэн гурав дахь хариуцагч Ж.Д-н 2017.04.07-ны өдөр Н.Э-т олгосон олгосон итгэмжлэлийн хугацаа болох 3 жил нь 2020 онд дууссан байна. Бусад хариуцагчийг эрэн сурвалжлуулсан болохоос биш барьцаа хөрөнгө дээрээ амьдарч байгаа эрэн сурвалжлах шаардлагагүй энэ хариуцагчтай банк гэрээг дүгнэх боломжит хугацаа 3 жилээр хязгаарлагдана гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл түүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөнд албадан халдах боломжит хугацаа өнгөрсөн байна гэж харж байна. Тодруулж хэлбэл, Ж.Д-н өөрийн хөрөнгөө Н.Э-т итгэмжлэлээр хэрэглүүлсэн хугацаа 3 жил юм.” гэж маргажээ.

            3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, …дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон албан бичиг, 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зээлдэгчийн анкет, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, нэхэмжлэгч байгууллагад гаргасан Н.Э…н хүсэлт, зээл хүүгийн тооцооны хуудас, барьцааны гэрээнд олгосон итгэмжлэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн … дугаар шийдвэр, зээл, хүүгийн тооцооны хуудас, зээлийн гэрээг цуцлах тухай 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн мэдэгдэл, хариуцагчаас итгэмжлэл тус тус шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

5. Нэхэмжлэгч  Т…ХК нь хариуцагч Н.Э, Д.Б, Ж.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 57,541,654 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, зээлийг буруу тооцоолсон, Б.А-н хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэж маргажээ.

            6. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Т ХК нь 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Н.Э, Д.Б нартай зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 31 сарын хугацаатай олгосон болох нь зээлийн гэрээ, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар хариуцагч … эрхтэй газрыг тус тус барьцаалсан нь 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр тогтоогджээ.

Нэхэмжлэгч 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 19/01 дугаар зээлийн гэрээг цуцлах тухай мэдэгдлээр үндсэн зээл 10,289,058.52, зээлийн хүү 3,831,423.51, нэмэгдүүлсэн хүү 179,508.11 төгрөг, нийт 14,299,990.14 төгрөгийг төлөх талаар мэдэгдсэн бөгөөд зээл, хүүгийн тооцоололд зээлдэгч нар 21,204,934.06 төгрөг төлсөн гэснийг хариуцагч нар үгүйсгээгүй болно.

7. Нэхэмжлэгч Т  ХК нь 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Н.Э, Д.Б нартай зээлийн гэрээ бичгээр байгуулж, 30,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар жилийн 27.6 хувийн хүүтэй, 31 сарын хугацаатай зээлдэгчид шилжүүлсэн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” заасан зээлийн гэрээ Т ХК болон Н.Э, Д.Б нарын хооронд байгуулагджээ.

8. Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг. Харин гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байх учир нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй.

2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр … дугаартай зээлийн гэрээний 6.2.1-д “гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар банкнаас тавьсан шаардлагыг үндэслэлгүйгээр биелүүлээгүй бол зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцална” зааснаар хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзнэ. Энэ талаар хариуцагч нар маргаагүй байна.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь хариуцагч нарт гэрээний үүрэг зөрчигдөж байгааг, мөн энэ байдал хэвээр үргэлжилсэн нөхцөлд гэрээ цуцлагдахыг бичгийн хэлбэрээр мэдэгдсэн нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт нийцсэн байна.

9. Зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг ба энэ гэрээгээр зээлдүүлэгч 30,000,000 төгрөг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн байна.

Бусдаас зээл авсан бол буцаан төлөх зарчим зээлийн гэрээний харилцаанд оршдог. Хариуцагч гэрээний дагуу зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй болжээ.

 

Иймээс Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно.”, 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй.” 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” тус тус зааснаар үндсэн зээл 10,289,058 төгрөг, хүү 20,743,863 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,148,772 төгрөг, нийт 35,071,255 төгрөгийг нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч Н.Э, Д.Б нараас гаргуулахаар шаардах эрхтэй юм.

Нэхэмжлэгч байгууллагын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн … зээлийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүчин төгөлдөр бус хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар хариуцагч нар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 21,204,934.06 төгрөг төлсөн байсан тул мэдэгдэлд дурдсан үлдэгдэл төлбөрөөс дээрх тооцооллыг хийсэн болно. 

 

10. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заасан.

 

Талууд барьцааны гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр хангуулахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.

 

Иймд зээлдэгч Н.Э, Д.Б нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох …. эрхтэй газрыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулна. 

 

11. Харин Ж.Да, Б.А нарын өмчлөлийн … гэрчилгээний дугаартай, өмчлөх эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болжээ.

 

Т…ХК нь энэхүү хөрөнгийн өмчлөгч Б.А-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар тодорхойлоогүй байна. Зээлийн гэрээний шаардлагын үүрэг гүйцэтгэгч нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагын үүрэг гүйцэтгэгчээс өөр этгээд байх тохиолдолд шаардлага тус бүрийг хариуцвал зохих этгээдийг хариуцагчаар оролцуулах хуулийн зохицуулалттай тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг зээлийн гэрээний үүргийн шаардлагын үүрэг гүйцэтгэгч болон бусад өмчлөгч нарт холбогдуулан шууд шийдвэрлэх үндэслэл болохгүй юм.

 

Нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг энэхүү барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг дахин гаргахад энэ шийдвэр саад болохгүй, нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэйг дурдах нь зүйтэй.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 632,091 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 543.906 төгрөг, улсын төсвийн дансаас 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Д.Б, Н.Э нараас 35,071,255 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгож, үлдсэнийг нь  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох …. үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 632,091 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 543.906 төгрөг, улсын төсвийн данснаас 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ