| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/05161/И |
| Дугаар | 192/ШШ2025/02914 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 192/ШШ2025/02914
| 2025 04 14 | 192/ШШ2025/02914 |
|
| 2025 04 14 | 192/ШШ2025/02914 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: … байрлах Л ХХК,
Нэхэмжлэгч: Ж нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П.М-д холбогдох,
Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга А.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “БНХАУ-ын хуулийн этгээд болох “B ХХК, "Л.ХХК, “Ж.ХХК нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэх “Барьцаа батлан даах гэрээ"-г Нийслэлийн нотариатч П.М гэрчилсэн. Гэтэл энэхүү гэрээнд "Л ХХК-ийг төлөөлөх эрхийг 2019 оны 04 дүгээр 01-ний өдрийн итгэмжлэлээр БНХАУ-ын иргэн, Л… гарын үсэг зурах, төлөөлөх эрхийг олгосон байна. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулснаас 6 өдрийн дараа олгогдсон итгэмжлэлийг үндэслэж П.М нотариатч нь дээрх гэрээг гэрчилсэн байна. Мөн ингэж итгэмжлэл олгохдоо тухай үед компанийн гүйцэтгэх захирал байсан БНХАУ-ын иргэн Х-н гарын үсэг дуурайлгаж зурсан байдаг. Түүнчлэн Барьцааны гэрээнд заасан үнийн дүнгээс хархад Компанийн тухай хуулинд заасан их хэмжээний хэлцэл байсаар байхад Хувьцаа эзэмшигчийн эсвэл ТУЗ-ийн шийдвэрийг аваагүй. Нотариатын тухай хуулийн 27.1-д заасан үйлдлийг хийлгүйгээр дээрх гэрээнүүдийг гэрчилсэн. П.М нотариатын дээрх гэрээнүүдийг гэрчилсэн үйлдэл нь Нотариатын үйлдэл хийх зааврын 4.6 дах хэсэгт "Нотариатч нь үйлчлүүлэгч- хуулийн этгээд эрх зүйн чадамжтай эсэхийг түүний улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэн тогтоохын зэрэгцээ улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэсэн өөрчлөлтийн талаарх бүртгэлийг нягталж үзнэ. Түүнчлэн хуулийн этгээдийг төлөөлж буй этгээдийн бүрэн эрх болон хувийн байдлыг тогтооно. Ингэхдээ төлөөлж буй этгээдийн бүрэн эрхийг хуулийн этгээдийн гэрээ, дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол зэргийг; итгэмжлэлээр төлөөлж буй тохиолдолд тухайн итгэмжлэл хуулийн шаардлага хангасан эсэхийг шалгана" гэж заасныг болон Нотариатын тухай хуулийн 27.1, 32 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөн байна. Мөн Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4 дэх хэсэгт үйлчлүүлэгч нь төлөөлөх эрхгүй байвал нотариатын үйлдэл хийхээс татгалзахаар заасан. Хэрэв татгалзаагүй тохиолдолд Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн "Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно” гэж заасан байх тул нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү. ” гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Хариу тайлбар гаргах тухай Л ХХК-иас надад холбогдуулсан 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн БНХАУ-ын хуулийн этгээд болох B ХХК, "Л ХХК, "Ж ХХК хооронд байгуулсан "Барьцаа батлан даалтын гэрээ"-г Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно” гэснээр хүчингүйд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 4.02 2019 оны 3-р сарын 25-ны өдөр B ХХК, Л ХХК, Ж ХХК нь … тоот Барьцаа батлан даах гэрээ, 2019-3-22-ний өдрийн Төмрийн хүдэр, төмрийн баяжмал нийлүүлэх .. барьцааны гэрээнүүдийг батлуулахаар Нийслэлийн нотариатч П.М надад хандсан. Би уг гэрээнүүдийг уншиж танилцаад НТ-ын тухай хууль, ИХ-д Нотариатын үйлдэл хийх заавар, Улсын бүртгэлийн хуульд заасны дагуу Компаний дүрэм болон Улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн барьцааны гэрээнүүд нь шаардлага хангаагүй үүсгэн байгуулагчийн, компанийн итгэмжлэл болон …УБД-тай барьцаанд тавьж буй ҮХЭХ-ийн өмчлөгчийн итгэмжлэл байгаагүй тул буцаасан. Үндсэн гэрээ болох Барьцаа батлан даах үндсэн гэрээ болох (хятад монгол хэл дээр хийгдсэн) гэрээг батлуулсан. 28.10 Тэгээд 2019 оны 4-р сарын 1-нд Компаний итгэмжлэл болон З ХХК-ний итгэмжлэл, … гараж, орон сууцны гэрчилгээтэй, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч БНХАУ-ын иргэн Л П-ний итгэмжлэхийг /орчуулгын хамт/ авч ирсэн Учраас дээрх гэрээг 2019 оны 4-р сарын 1-ний өдөрТөмрийн хүдэр, төмрийн баяжмал нийлүүлэх гэрээг, барьцааны гэрээний хамт баталсан. Учир итгэмжлэхүүд өөр өөр цаг хугацаанд ирсэн учраас 2019 оны 3-р сарын 25-ны өдөр батлуулсан … тоот үндсэн гэрээг үндэслэн болгон 2019 оны 4-р сарын 1-нд баталсан. Уг гэрээнүүдэд тус компаниуд нь ямар хөрөнгө барьцаанд тавих талаар урьдчилсан тохиролцсон 2019 оны 3-р сарын 25-ны өдөр баталсан барьцаа батлан даах гэрээний 2,1, 2,2 дахь заалтуудад тусгасан, мөн 2019 оны 4-р сарын 1-ний өдөр батлуулсан Төмрийн хүдэр, Төмрийн баяжмал нийлүүлэх гэрээний 5-д мөн урьдчилгаа төлбөрийн эрсдэлийг даах үүднээс өөрийн болон бусдын өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавина гэдгийн тусгахын зэрэгцээ Л ХХК болон З…ХХК-ний итгэмжлэлүүдэд ямар ямар гэрээний барьцаанд тавьж байгаа талаар тодорхой тусгасан бөгөөд Ж ХХК-ний захирал Л-д итгэмжилсэн бөгөөд Захирал Л нь өөрийн биеэр дээрх итгэмжлэл болон гэрээг А талын хамт ирж батлуулсан. Иймд урьдчилан тохиролцсон тодорхой гэрээг батлуулахын зэрэгцээ мөн Ж-д 200,000 тн төмрийн хүдэр, 300,000 тн Төмрийн баяжмал борлуулах зорилгын төлөө хамтран ажиллана гэж гэрээнд зааснаас харахад Үйлчлүүлэгчийн боловсруулж ирсэн гэрээнд нотариатч би давуу эрх эдэлж Компаний дотоод хэрэгт оролцох шаардлагагүй гэж үзсэн. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т "Нотариатч энэ хуулийн 31.1-д зааснаас бусад үндэслэлээр нотариатын үйлдэл хийхээс татгалзах эрхгүй" гэсэн мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1- д "Нотариатын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ" мөн хуулийн 25.2-т "Заавал гэрчлүүлэх нотариатын үйлдлийг зөвхөн хуулиар тогтоох бөгөөд үүнээс бусад үйлдлийг үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрчилнэ" гэж заасан. Мөн эдгээр гэрээнүүд нь 2019 оны 3-р сарын 25-нд надад хандаад буцсан болох нь уг гэрээнүүд дээр бичигдсэн он сар өдрүүдээр нотлогдож байгаа болно. 1-рт Мөн ИХ-ийн 75.2.1., 2.3-д заасан тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдсон шаардлага гаргах хугацаа 3 жил байх тул 2019 онд баталсан дээрх гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үзэж байна. 2-рт нэхэмжлэгч тал Л ХХК-ний 2019 оны 5-р сарын 17-ны өдрийн Дүрмийг хавсаргаж өгсөн байдлаас харахад Л ХХК-ний үүсгэн байгуулагч өөрчлөгдсөн байна. Дээрх гэрээнүүд 2019 оны 3-р сарын 25, 2019 оны 4-р сарын 1-нд батлагдсан байхад Одоогийн Л ХХК хувьцаа эзэмшигч хууль ёсны нэхэмжлэл гаргах этгээд биш үзэж байна. Мөн Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д "Тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ" гэж заасан тул хууль зөрчөөгүй байна.. Иймд нотариатч миний үйлдлийг хүчингүй хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 5/, итгэмжлэл /хх 6, 31-32, 83-84,150-151, 228/, компанийн дүрэм /хх 7-11, 152-153/, H гадаад пасспортын хуулбар /хх 46/, 2020 оны аудиторын тайлан /хх 47-69, 180-202/, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ /хх 154-156/, 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ /хх 157-160/ шүүхэд гаргаж өгсөн.
Хэргийн 12-30, 163-175 хуудаст авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй хэлбэрээр авагдсан боловч нэхэмжлэгчийн хүсэлтээр бүрдүүлсэн баримттай давхцаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Хил хамгаалах Ерөнхий газраас БНХАУ-ын иргэн H Монгол улсын хилээр орсон гарсан лавлагаа /хх 78/, хариуцагчаас З ХХК-ийн итгэмжлэл /хх 102-103/, л ХХК-ийн итгэмжлэл /хх 104/, L -ийн итгэмжлэл /хх 106-108/, 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Төмрийн хүдэр, төмрийн баяжмал нийлүүлэх гэрээ /хх 109/, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн барьцааны гэрээ /хх 110/, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх 111, 113, 115/, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн барьцааны гэрээ /хх 112, 114/, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн барьцааны гэрээ /хх 116/, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ /хх 117/, бүртгэлийн дэвтэр, хавсралт /хх 118-130/, Б ГХОХХК, Ж ГХОХХК-ийн хооронд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан барьцаана гэрээ /хх 229-236/, хариуцагчийн хүсэлтээр ҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон улсын арбитраас Б ХХК-ийн гаргасан нэхэмжлэл /хх 238-2хх / гаргуулжээ байна.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгч Л ХХК, Ж ХХК нар нь хариуцагч П.М-д холбогдуулан БНХАУ-ын B ХХК болон B ХХК, Л ХХК, Ж ХХК нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан “Барьцаа батлан даалтын гэрээ”, “Барьцааны гэрээ”, Бугатын болд төмрийн B ХХК, Л ХХК, Ж ХХК нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан “…. нийлүүлэх гэрээ”, Б ХХК, Ж ГХОХХК нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан “барьцааны гэрээ”, Б ХХК, Ж ГХОХХК нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан “барьцааны гэрээ” тус тус гэрчилсэн нотариатын үйлдлийг газар ашиглах эрхийн барьцааны бүртгэлийг хууль бусаар хийсэн, их хэмжээний хэлцэл хийхдээ зохих этгээдийн зөвшөөрөл аваагүй, бусдын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэж хүчингүйд тооцуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нотариатын үйлдлийг гэм буруутай гэж тогтоосон баримт байхгүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Ж ГХОХХК-ийн одоогийн хувьцаа эзэмшигч нар нэхэмжлэл гаргах эрхгүй гэж маргажээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нотариатч П.М нь БНХАУ-ын B ХХК болон Л ГХОХХК, Ж ГХОХХК нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан “Барьцаа батлан даалтын гэрээ”, Б ХХК, Л ГХОХХК нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан “Барьцааны гэрээ”, Б ХХК, Л ГХОХХК, Ж ГХОХХК нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан “….нийлүүлэх гэрээ”, Б ХХК, Ж ГХОХХК нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан “барьцааны гэрээ”, Б ХХК, Ж ГХОХХК нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан “барьцааны гэрээ”-г гэрчилжээ.
БНХАУ-ын B ХХК болон Л ГХОХХК, Ж ГХОХХК нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан “Барьцаа батлан даалтын гэрээ”, Б ХХК, Л ГХОХХК нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан “Барьцааны гэрээ”, Б ХХК, Л ГХОХХК, Ж ХХК нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан “… гэрээ” байгуулагдах үед болон Л-д 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр итгэмжлэл олгоход Л ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд БНХАУ-ын иргэн H Монгол Улсад байгаагүй болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн …. дугаар албан бичгээр тогтоогдож байна.
2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Л ХХК-ийн балансын актив 6,990,590,829 төгрөг, Ж ХХК-ийн балансын актив 7,440,518,751 төгрөг байсан болох нь О ХХК болон С ХХК нарын аудиторын тайлангаар тогтоогджээ.
БНХАУ-ын B ХХК болон Л ХХК, Ж ХХКнарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан “Барьцаа батлан даалтын гэрээ”-ээр Л ХХК-ийн уурхайн нөөц болон бүх хөрөнгө /үйлдвэрийн тоног төхөөрөмж болон тээврийн хүнд даацын машин зэрэг/, уурхайн 2 лиценз /…. гурван компанийн гэрчилгээ, байрны ордер, Б ХХК, Л ХХК нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан “Барьцааны гэрээ”-ээр 1,000,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Б ХХК, Л ХХК, нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан “… нийлүүлэх гэрээ”-ээр 20,000 тонн төмрийн хүдэр, 20,000 тонн төмрийн баяжмал, Б ХХК, Ж ХХК нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан “барьцааны гэрээ”-ээр 2,535,000,000 төгрөгийн газар эзэмших эрх, Б ХХК, Ж ХХК нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан “барьцааны гэрээ”-ээр 5,000,000,000 төгрөгийн үнэ бүхий үйлдвэрийн барилга байгууламж, бусад газрын зориулалттай газар ашиглах эрхийн гэрчилгээ барьцаалж, гэрээний үнийг тохиролцжээ.
7. Нотариатч П.М дээрх гэрээнүүдийг гэрчлэх үйлдэл хийхдээ Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-д “үйлчлүүлэгч нь эрх зүйн чадамжгүй, эсхүл төлөөлөх эрхгүй байвал” зааснаар нотариатын үйлдэл хийхээс татгалзах үүргээ биелүүлээгүй байна.
Нотариатчийн бүртгэлийн дэвтрийн 206 дугаарт БНХАУ-ын иргэн Н ны гарын үсэг зурагдсан боловч тэрээр энэхүү хугацаанд Монгол Улсад байгаагүйгээс гадна Л-д 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр олгосон итгэмжлэл шинээр ирэхэд нотариатч төлөөлүүлэгчтэй холбоотой баримтыг анхаараагүй байна.
Мөн Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Үйлчлүүлэгч нь хэлгүй, дүлий, эсхүл монгол хэл мэдэхгүй бол нотариатын үйлдэл хийх, баримт бичиг үйлдэхдээ тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч /асран хамгаалагч, харгалзан дэмжигч/ болон орчуулагч /хэлмэрч/-ийг оролцуулна. Үйлчлүүлэгч нь орчуулагч /хэлмэрч/-ийг өөрөө сонгоно.” зааснаар гадаад улсын иргэн, хуулийн этгээдийн хоорондын хэлцлийг гэрчлэхдээ орчуулагч оролцуулаагүй оролцуулаагүй алдаатай болжээ.
Түүнчлэн Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1-д “хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл /компанийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагаатай холбогдсон хэлцэл үүнд хамаарахгүй/”, 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт “Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана.” тус тус заасан бөгөөд нотариатч үйлдэл хийхдээ их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг ТУЗ эсхүл хувьцаа эзэмшигчдийн хурал гаргах шаардлагыг анхаараагүй алдаатай болжээ.
Дээрх хэлцлүүд нь хоорондоо шууд холбоотойгоос гадна үнийн дүн нь компаниудын сүүлийн балансын активаас давсан байгаа нь тул компанийг их хэмжээний хэлцэлд төлөөлөх эрхгүй этгээдийн хэлцлийг гэрчилсан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцно.
8. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэж заасан ба энэ нь нотариатын үйлдэлтэй холбоотой шаардлагад хамаарах тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Л ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нэхэмжлэгч Ж ГХОХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан В ХХК болон Л ХХК, Ж ХХКнарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан “Барьцаа батлан даалтын гэрээ”, Б ХХК, Л ХХК нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан “Барьцааны гэрээ”, Б ХХК, Л ХХК, Ж ХХК нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан ….гэрээ”, Б ХХК, Ж ХХК нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан “барьцааны гэрээ”, Б ХХК, Ж ХХК нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан “барьцааны гэрээ”-г тус тус гэрчилсэн нотариатч П.М-ийн үйлдлийг хүчингүйд тооцсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Л ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нэхэмжлэгч Ж ГХОХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ