2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/03067

 

 

 

 

 

2025           04              *******                                         192/ШШ2025/03067

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, Маршал таун, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* (*******)-ийн хүсэлттэй

 

Баянхонгор аймгийн ******* сумын арван жилийн дунд сургуульд 1995-1996 онд ажиллаж байсан байдлыг болон 1997-1999 онд хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг ажилласан жилд тооцуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгч С.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1993 оноос эхлээд 2023 он хүртэл 40 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. 2023 онд тэтгэвэр тогтоохдоо 36 жил 4 сар 2 өдрөөр тооцсон. Үүнийг харахад миний тэтгэврийн 5 жил хасагдсан байна. Зах зээл эхлэхэд буюу би 1991 оны 04 дүгээр сард Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумаас шилжиж ирсэн. Тухайн үед Монгол Улс ганцхан даатгалтай байсан. Би 11 дүгээр сард шилжиж ирээд монгол даатгалд төлөөлөгчөөр ажиллах болсон. 1991 оны 11 дүгээр сард сумын сургуулийн аж ахуй эрхэлсэн орлогч захирал хийсэн. Надад 11 дүгээр сарын 11-ний өдрийн тушаал байгаа. Би 2-3 жил ажиллаж байсан. Сүүлийн 3 жил буюу 1996 оныг дуустал ажилласан. 1991-1993 онд аж ахуй эрхэлсэн дарга хийж байсан. Дараа нь ахлах сургуулийн нягтлан бодогч хийсэн. 1991 онд тухайн ажилд орсон тушаал байдаг. Архивд аж ахуй эрхэлсэн дарга, нягтлан бодогчоор ажилд орсон, гарсан тушаал байхгүй байсан. Нягтлан бодогчоор ажиллаж байсан хугацааг баримтжуулсан байна. Архивд материал өгсөн байгаа. 1995 онд ажиллаж байсан тушаал байгаа. Харин 1996 онд ажиллаж байсан тушаал байхгүй, баримт байгаа. Нийгмийн даатгалын газраас таны тушаал дээр байгаа цалин танд олгосон цалин хоёр зөрүүтэй байгаа тул ажиллаж байсан жил байх ёстой гэх тайлбарыг хэлсэн. Би цалингаа биш ажилласан жилээ тогтоолгох байгаа гэж хэлсэн. Миний нягтлан бодогчоор ажиллаж байсан 2 жилийг хассан байсан. Тамгын газраас намайг тэр хооронд уурын зууханд ажиллуулсан. Тэр үед зах зээлд дөнгөж орж байсан тул бүх сумын уурын зуух хаагдсан байсан. Иймээс цалингаа тавьж чадахгүй байсан. Тэгээд би ажлаасаа гараад хувиараа юм хийсэн. Миний нийгмийн даатгалын дэвтэрт 1999 оноос ямар ч зөрчил байхгүй. Хувиараа нийгмийн даатгалаа төлөөд бөглүүлсэн дэвтэр маань надад байгаа. Сүүлд төрөөс будилаантай зүйл гарч байсан. 1990-1995 он хүртэл нөхөн олговорт бүртгүүлсэн. 1995-2000 он хүртэл бүртгүүлээгүй байхад намайг хассан байсан. Би 20 наснаасаа эхлээд өнөөдрийг хүртэл ажил хийж, нийгмийн даатгалаа төлж байхад яагаад миний нийгмийн даатгалыг тасалсан байгаа юм бэ? Би үүнийг шударгаар тогтоолгох саналтай байна. Надтай хамт сургуульд нягтлан бодогчоор ажиллаж байсан 2-3 хүнээс мэдүүлэг авсан байсан. Одоо тухайн хүмүүс өндөр настай тул буруу мэдүүлэг өгсөн байсан. Би сургуулиас ажиллаж байсан нь үнэн гэх лавлагаа авсан байгаа. Одоо нийгмийн даатгалын байцаагч хийж байгаа ганцхан хүн байгаа. Нийгмийн даатгалын байцаагч нийгмийн даатгалын харилцаанд орж байгаа хүмүүсийн юмыг баталгаажуулж өгөх үүрэгтэй. Намайг нийгмийн даатгалын байцаагч 1997-1999 онд нийгмийн даатгал төлж байсан банкны баримтыг авчирч өгөөрэй гэж хэлсэн. Тухайн үед Хаан банк гэж байгаагүй. Хөдөө аж ахуйн банк байсан. Надад одоо 2000 онд нийгмийн даатгал төлж байсан баримт байхгүй. Надад зээл төлж, цалин авч байсан баримт байхгүй. Эдгээр баримтууд архивлагдаж хадгалагдаагүй гэж бодож байна. Би шударгаар ажил хийж, нийгмийн даатгал төлж байхад яагаад миний 5 жилийг хасаж байгаа юм бэ? Би 36 жил ажилласан. Би сургуулийн хариуцлагагүй ажиллагаа гэж бодож байна. Тухайн үед захирлууд тушаал гаргадаггүй, бичиг баримтуудыг архивд хийхэд үздэггүй байсан. Миний ажилласан жилийг шүүхээс тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1571 дугаар архивын лавлагаа албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Баянхонгор аймгийн ******* сумын арван жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Ажилд авах тухай” 54, 1993 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Цалин тогтоох тухай” 10, 1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Цалин тогтоох тухай” 6, 1994 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 24 дүгээр тушаалуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 32/08 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн , , нарыг гэрчээр дуудаж мэдүүлэг авч, Баянхонгор аймгийн ******* сум дахь ерөнхий боловсролын сургуулиас лавлагаа авсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч С.*******гийн ажиллаж Баянхонгор аймгийн ******* сумын арван жилийн дунд сургуульд 1995-1996 онд ажиллаж байсан байдлыг болон 1997-1999 онд хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг ажилласан жилд тооцуулах тухай хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

2.1. овогтой ******* нь Баянхонгор аймгийн ******* сумын арван жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Ажилд авах тухай” 54 дүгээр тушаалаар “Захирлын аж ахуй эрхэлсэн орлогч захирал” орон тоонд томилсон. (хавтаст хэргийн 8 дахь тал)

2.2.С.******* нь 1996 оныг дуустал Баянхонгор аймгийн ******* сумын арван жилийн дунд сургуульд захирлын аж ахуй эрхэлсэн орлогч захирал, нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь тус сургуулийн захирлын 1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Цалин тогтоох тухай” 6 дугаар тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар албан бичиг, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. (хавтаст хэргийн 5, 9, *******-25, 32 дахь тал)

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.

 

4.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ажилласан байдлаа тогтоолгох болсон зорилгоо өндөр насны тэтгэвэр тогтоолгосон боловч миний улсад ажилласан жилийг хасаж тооцсон байх тул улсад ажилласан жилээ үнэн зөвөөр тогтоолгохоор шүүхэд хандаж байна гэж тайлбарлаж байна.

 

5.Хавтаст хэргийн 5 дахь талд авагдсан 255828 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн 2-3, 4-5 дахь талд авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар бүртгэж баталгаажуулсан, хавтаст хэргийн 9 дэх талд авагдсан Баянхонгор аймгийн ******* сумын арван жилийн сургуулийн захирлын 1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Цалин тогтоох тухай” 6 дугаар тушаалд “...ня-бо *******д зөвшөөрсүгэй” гэж дурдсан, Баянхонгор аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар албан бичигт “..1994-1996 оныг дуустал нягтлан бодогчоор ажиллаж байсан болно...” гэж дурдсан, гэрч “...1994 онд манай сургуулийн нягтлан болсон... 1996 он хүртэл ажилласан... 1996 онд сонгууль болоод сургуулийн нягтлангийн ажлаас гараад Баянхонгор аймгийн ******* сумын эрчим хүчний захирлаар ажилласан...” гэж мэдүүлсэн зэргийг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч С.*******г Баянхонгор аймгийн ******* сумын арван жилийн сургуульд 1994 оноос 1996 оныг дуустал “нягтлан бодогч”-оор ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

6.Харин 1997-1999 онд сайн дураар нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн хугацааг ажилласан жилд тооцуулахтай холбоотой асуудлаар нийгмийн даатгалын байгууллагын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасны дагуу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэргийн 27 дахь талд авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 01/6686 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д “зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа” гэж, 1******* дугаар зүйлийн 1*******.1 дэх хэсэгт “Энэ хуулийн… 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно…” гэж тус тус заасны дагуу 1997-1999 онд хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг ажилласан жилд тооцуулах хүсэлттэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

7.Дээр дурдсан үндэслэлээр С.*******г 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын арван жилийн сургуульд “нягтлан бодогч”-оор ажиллаж байсан байдлыг тогтоож, 1997-1999 онд хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг ажилласан жилд тооцуулах хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 1*******, 118 зүйл, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* *******г 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын арван жилийн сургуульд “нягтлан бодогч”-оор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1 дэх хэсэгт заасныг баримтлан 1997-1999 онд хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг ажилласан жилд тооцуулах тухай С.*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД