2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/01453

 

 2025              02             19                                                 192/ШШ2025/01453                             

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: * тоотод оршин суух И* овогт Д.Г* /РД:*/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: * байранд байрлах Э*,

 

Хариуцагч: * байр, Б* ТӨХК нарт холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Г*, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б*, хариуцагч *ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*, түүний өмгөөлөгч Ц.Э*, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов. Хариуцагч "Б*-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Е-д тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Г миний бие нь Б* ТӨХК-нд 2010-2011 онд ээлжийн монтёр, диспетчер инженерээр, 2011-2016 онд Реле хамгаалалт, автоматикийн инженерээр, 2016 оноос Б* ТӨХК-ийн Ерөнхий инженерээр ажиллаж байгаад Б* ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн 27 дугаар тогтоолоор гүйцэтгэх захирлаар томилогдож, компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргатай жил бүр контрактыг шинэчлэн байгуулж, дүгнэж сунгалт хийж ажиллаж ирсэн. Мөн Б* ТӨХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн "Гүйцэтгэх захирлын контрактыг дүгнэх тухай" 06 дугаар тогтоолоор гүйцэтгэх захирлын 2021 оны контрактын биелэлтийг "Хангалттай" гэж дүгнэсэн. Төлөөлөн удирдах зөвлөлийн даргатай "онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ"-г 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл шинэчлэн байгуулж компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж ажилласан. Миний бие нь эрчим хүчний салбарт тэр дундаа Ба* ТӨХК-нд тасралтгүй 13 дах жилдээ ажилласан бөгөөд монтёроос гүйцэтгэх захирал хүртэл ажил албан тушаалыг хашихдаа ажлын алдаа дутагдал огт гаргаж байгаагүй, хуулийн хугацаанд ажлаа тайлагнаж дүгнүүлдэг, сахилгын шийтгэл огт авч байгаагүй болно. Өөрийн эрхлэсэн ажилдаа хариуцлагатай хандаж, хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд ажиллаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг тухай бүр хийж гүйцэтгэн ажиллаж ирсэн. Гэтэл Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" 20 дугаар тогтоолоор намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Энэхүү тогтоолд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4 дэх хэсэг мөн "онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ"-ний 5.2.1-д заасныг үндэслэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон ТУЗ-н тогтоол нь өөрөө хууль зүйн шаардлага хангахгүй байгаа ба хяналт шалгалтын дүнг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь илт хууль бус гэж үзэж байгаа ба шалгалтаас гарсан зөвлөмжийг өнөөдрийг хүртэлх хугацаанд танилцуулаагүй болно. Гүйцэтгэх захиралтай байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 4.2-т Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Эрчим хүчний салбарын төрийн өмчит компанийн гүйцэтгэх захиралтай байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг дүгнэх түр журам"-аар гүйцэтгэх захирлын гэрээний биелэлтийг дүгнэнэ гэж заасан. Төлөөлөн удирдах зөвлөл нь уг журмын дагуу "онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг" дүгнээгүй болно. Мөн түүнчлэн Төлөөлөн удирдах зөвлөлөөс ямар шийдвэр гарах нь тодорхойгүй байхад ажил хүлээлцүүлэх комисс нь Увс аймагт ирчихсэн байсан. ТУЗ-ийн хурал дуусмагц ажил хүлээлцүүлэх комиссын гишүүд Б* ТӨХК-ийн төв байранд ирж ажил хүлээлцэхийг шаардсан үйлдлийг гаргасан нь ёс зүйгүй бөгөөд анхнаасаа хууль бусаар гүйцэтгэх захирлыг солих даалгавартай ирсэн байсан нь харагдаж байна. Хууль журам зөрчиж, мэдэгдэхгүйгээр шалгалт хийсэн. Уг шалгалтаар тодорхой зөрчлүүд илэрсэн хэдий ч засаж болох зөрчил байсан. Б* ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй Компаний тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байх тул Б* ТӨХК-ийн ТУЗ-ийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 20 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Б* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, түүнтэй адилтгах нэмэгдэл төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулж нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлчлүүлэгч маань өөрийгөө танилцуулаад халах болсон шалтгааныхаа талаар бол өөрийнхөө хүрээнд хууль зүйн үндэслэлгүй гэнэтийн байдлаар халсан гэдэг агуулгаар ярьж байна. Миний зүгээс хууль зүйн үндэслэлгүйгээр халсан болохыг дараах тайлбараар хэлж байна. 2022 оны 11 сарын 21-ний өдрийн 20 дугаартай тогтоол байгаа энийг Г-т өгсөн нь хуулийн заалтыг буруу бичээд би хараагүй байгаа гээд байгаа нь юу гэсэн юм бэ? гэхээр Компанийн тухай хуулийн 85.15 дугаар зүйлийг би бичсэн байсан гэдэг, Тухайн тогтоол дээр Компанийн тухай хуулийн 83.15 дугаар зүйлд заасан гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл байхгүй тохиолдолд энэ заалтаар шийднэ гэсэн агуулгаар энэ заалтыг оруулж ирж бичсэн. Тэгэхээр эсрэгээрээ энэ баруун бүсийн Э* төрийн өмчит хувьцаат компани нь компанийн дүрмийн 3.1 дэх хэсэгт баруун бүсийн Э* төрийн өмчит хувьцаат компанийн 70 хувийг эзэмшдэг бол 30 хувь нь Төрийн бодлого зохицуулалт-ын газар эзэмшдэг учраас тухайн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэр гаргах ёстой байсан. Иймд хууль зөрчсөн байна. Халах тогтоол дээрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 65.4 дэх хэсгийг заасан гэвч ямар хэсгээр нь халах болсон бэ? гэдэг үндэслэлээ тогтоол дээрээ тусгаагүй байна. Иймд ямар фактаар халагдах болсон бэ? гэдэг нь бол тодорхой бус байна. Хувьцаа эзэмшигчдээс санал гаргаад явах ёстой байсан. Хувьцаа эзэмшигчдийн нэг тал болох Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас энэ шийдвэрийг гаргахад ямар оролцоотой байсан нь харагдах боломж байхгүй. Энэ баримт нь байхгүй. Иймд энэ тогтоол Хөдөлмөрийн тухай хуулийг барьж ажиллаагүй байна. Хэргийг дуусгавар болсныг нь тодорхой тусгах асуудал хэрэгжээгүй учраас халсан тогтоол нь хууль бус тогтоол болж хувирч байгаа  тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангагдуулахад үндэслэлтэй. Хөдөлмөрийн гэрээ цуцлах болон дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлахыг хуульчилсан ажил олгогчийн үүрэг байгаа гэтэл уг тогтоол гаргаж байгаа энэ өдрөө гүйцэтгэх захирлыг энэ өрөөнд нь байлцуулаагүй халах болсон шалтгаан үндэслэлээ тогтоол дээрээ дурддаггүй, ам бичгээр гаргадаггүй юм гэхэд тайлбарлахыг энэ ажил олгогчид Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хуульчлаад үүрэг болгочихжээ. Тэгэхээр энэ үүргээ биелүүлээгүй харагдаж байна. 2022 оны 11 сарын 17-ны өдрийн 6/ 4431 тоот хяналт шалгалтын үр дүнгийн тухай албан бичгийг танилцуулахыг болон гишүүдийн саналыг авч хөдөлмөрийн гэрээгээ цуцлахыг удирдамж хэлбэрээр тушааж дараагийн гүйцэтгэх захирлыг томилохыг шууд оруулсан нь халаад байгаа процесс ажиллагаа нь хуулийн дагуу явагдаагүй болох нь харагдаж байгаа. Б* ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй Компанийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байх тул Б* ТӨХК-ийн ТУЗ-ийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 20 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Б* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, түүнтэй адилтгах нэмэгдэл төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулж нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцож байна гэв.

 

3. Хариуцагч Э-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах  үндэслэлээр эс зөвшөөрч байна. Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 76.1.9 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.2 дахь хэсгийг үндэслэн "Б*” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл түүнийг төлөөлж, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, тус компанийн гүйцэтгэх захирал Д.Г* нар нь харилцан тохиролцож, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Эрчим хүчний сайдын баталсан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн удирдамжийн дагуу "Б*” ТӨХК-ийн үндсэн үйл ажиллагаа, санхүү эдийн засаг, худалдан авах үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээний гүйцэтгэл, хүний нөөцийн бодлого, санхүүгийн дотоод хяналт хэрэгжилтэд 2022 оны 10-р сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Эрчим хүчний яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга П.Билгүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажилласан бөгөөд дүгнэлтээр "Б*” ТӨХК-нд нийт 15 асуудал илэрсэн байна. Үүнд:

1. "Б*” ТӨХК-ийн дүрмийн 7.3.4 дэх хэсэгт компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг Төлөөлөн удирдах зөвлөл батлахаар заасан. Гэтэл Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг 2021 онд 2 орон тоогоор, 2022 онд 4 орон тоогоор хэтрүүлж ажилласан.

2. Гүйцэтгэх захирлын тушаал, шийдвэрийн үндэслэл буруу, цалин хөлснөөс сахилгын шийтгэлийн суутгал дутуу хийгдсэн, тушаал шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавиагүй, компанийн хүчин төгөлдөр үйлчилж буй дотоод дүрэм журмыг мөрдөж хэрэгжүүлж ажиллаагүй.

3. 2022 оны эхний хагас жилийн байдлаар 33,292.4 сая төгрөгийн орлоготой, 29,616.4 сая төгрөгийн зардалтай 3,675.8 сая төгрөгийн ашигтай ажилласан боловч нийт зардалд 27.3 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөснөөс 29.6 тэрбум төгрөг зарцуулан зардлыг 2.4 тэрбум төгрөгөөр хэтрүүлсэн нь Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 3.26-д заасан гүйцэтгэх захирал компанийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний хүрсэн түвшинг бууруулахгүй байх заалтыг зөрчсөн зэрэг асуудлууд илэрсэн байна.

Хяналт, шалгалт хийсэн ажлын хэсгээс Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 3.2-д заасан компанийн менежментийг боловсронгуй болгох, техник технологийг шинэчлэх, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг үзүүлэлт бүрээр биелүүлэх, өртөг, зардал, өр авлагыг бууруулах ажилтнуудын нийгмийн асуудлыг оновчтой шийдвэрлэж ажиллах" үүргээ гүйцэтгэх захирал Д.Г-ийг хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзсэн байх бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн "Хяналт шалгалтын дүнгийн тухай" 6/4431 тоот албан бичгийг Төлөөлөн удирдах зөвлөлд, "Зөвлөмжийн мөрөөр арга хэмжээ авч ажиллах тухай" 6/4432 тоот албан бичгийг 2022 оны 11-р сарын 17-ны өдөр "Б*” ТӨХК-нд тус тус хүргүүлсэн. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.15 дахь хэсэгт "Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ хэдийд ч гаргах эрхтэй." гэж, гүйцэтгэх захиралтай 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 5.2.6-д гүйцэтгэх захирал хууль тогтоомж зөрчсөн, компанийг удирдан зохион байгуулах үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг дуусгавар болгохоор заасан. Эрчим хүчний сайдын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн а/4444 тоот  удирдамж, "Б*” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д. Г-ийг дээрх хяналт, шалгалтын дүнг үндэслэн Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 5.2.6-д гүйцэтгэх захирал хууль тогтоомж зөрчсөн, компанийг удирдан зохион байгуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэж, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11-р сарын 21-ний өдрийн 20 дугаар тогтоолоор үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Түүнчлэн "Б*” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 22 дугаар тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирлын ажлын хүлээлцэх комиссыг томилсон. Ажил хүлээлцүүлэх комисс 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус компанид очиж, холбогдох хууль тогтоомжийн дагуу ажиллаж, ажил хүлээлцсэн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4 дэх хэсэг, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.15 дахь хэсэг, гүйцэтгэх захиралтай байгуулсан "Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 5.2.1 дэх заалт, хяналт шалгалтын дүнг тус тус үндэслэн Д.Г-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх тул "Б*” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаар тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3.-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

4. Хариуцагч Э-ны өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажлаас чөлөөлсөн тогтоолын үндэслэл тайлбарлаад байгаа асуудалд ТУЗ-ийн  төлөөлөгч бичгээр гаргасан тайлбарыг танилцуулъя. Гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлөх тухай асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх шаардлагагүй яагаад вэ? гэхлээр тус компанийн дүрмийн 6.10 дугаар зүйлд нийт хувьцаа эзэмшигчдийн хурлаар юу хэлэлцэх вэ? гэдэг зүйлийг жагсаалтаар маш тодорхой заасан үүнд гүйцэтгэх удирдлагыг төрд томилох, чөлөөлөхтэй холбоотой асуудал байх, Компанийн тухай хуулийн 83.15 дугаар зүйлд заасныг тогтоолд үндэслэл болгосон. Үүний дагуу төлөөлөн удирдах зөвлөл байхгүй тохиолдолд хэлэлцүүлнэ гээд шууд заагаад өгчихсөн иймээс хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаагүй хурлаас хурлын тэмдэглэл, холбогдох материалууд гарах байсан гэдэг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн ажил дүгнэсэн баримт 2021 оны буюу өмнөх оны ажлыг дүгнэсэн асуудал яригдаад байгаа. Гэхдээ хяналт шалгалтаар зөрчлүүд тогтоогдсон энэ зөрчлүүд 2022 оны эхний улирлын хяналт шалгалтын дүгнэлт энэ нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болоод онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцалжээ иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Хариуцагч Б* ТӨХК-ийн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д. Г-ээс Ажлаас чөлөөлөх тухай" Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаар тогтоолыг хүчингүй болгож, гүйцэтгэх захирлын албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, түүнтэй адилтгах нэмэгдэл төгрөгийг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах..." тухай гаргасан нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна. гэж, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байна." гэж заасан. Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8 дахь заалтад Төлөөлөн удирдах зөвлөл компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох" гэж заасны дагуу "Б* ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл компанийн гүйцэтгэх захирлыг томилж, чөлөөлөх бүрэн эрхтэй бөгөөд гүйцэтгэх захиралд цалин хөлсийг тус компаниас олгодог. Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 76.1.9 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.2 дахь хэсгийг үндэслэн "Б* ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл түүнийг төлөөлж, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, тус компанийн гүйцэтгэх захирал Д.Г* нар нь харилцан тохиролцож, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Эрчим хүчний сайдын баталсан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн удирдамжийн дагуу Б* ТӨХК-ийн үндсэн үйл ажиллагаа, санхүү эдийн засаг, худалдан авах үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээний гүйцэтгэл, хүний нөөцийн бодлого, санхүүгийн дотоод хяналт хэрэгжилтэд 2022 оны 10-р сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Эрчим хүчний яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга П.Билгүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажилласан бөгөөд дүгнэлтээр "Б* ТӨХК-нд нийт 15 асуудал илэрсэн байна. Үүнд: 1. "Б*-ийн дүрмийн 7.3.4 дэх хэсэгт компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг Төлөөлөн Удирдах зөвлөл батлахаар заасан Гэтэл Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаарын дэд хязгаарыг 2021 баталсан компанийн зохион байгуул23-ны өдрийн орон тооны дээд хязгаарыг 2021 онд 2 орон тоогоор, 2022 онд 4 орон тоогоор хэтрүүлж ажилласан. 2. Гүйцэтгэх захирлын тушаал, шийдвэрийн үндэслэл буруу, цалин хөлснөөс сахилгын шийтгэлийн суутгал дутуу хийгдсэн, тушаал шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавиагүй, компанийн хүчин төгөлдөр үйлчилж буй дотоод дүрэм журмыг мөрдөж хэрэгжүүлж ажиллаагүй. 3.2022 оны эхний хагас жилийн байдлаар 33,292.4 сая төгрөгийн орлоготой, 29,616.4 сая төгрөгийн зардалтай 3,675.8 сая төгрөгийн ашигтай ажилласан боловч нийт зардалд 27.3 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөснөөс 29.6 тэрбум төгрөг зарцуулан зардлыг 2.4 тэрбум төгрөгөөр хэтрүүлсэн нь Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 3.26-д заасан гүйцэтгэх захирал компанийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний хүрсэн түвшнийг бууруулахгүй байх заалтыг зөрчсөн зэрэг асуудлууд илэрсэн байна. Хяналт, шалгалт хийсэн ажлын хэсгээс Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 3.2-д заасан компанийн менежментийг боловсронгуй болгох, техник технологийг шинэчлэх, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний үзүүлэлт бүрээр биелүүлэх, өртөг, зардал, өр авлагыг бууруулах ажилтнуудын нийгмийн асуудлыг оновчтой шийдвэрлэж ажиллах" үүргээ гүйцэтгэх захирал Д.Г-ийг хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзсэн байх бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн "Хяналт шалгалтын дүнгийн тухай" 6/4431 тоот албан бичгийг Төлөөлөн удирдах зөвлөлд, "Зөвлөмжийн мөрөөр арга хэмжээ авч ажиллах тухай" 6/4432 тоот албан бичгийг 2022 оны 11-р сарын 17-ны өдөр "Б* ТӨХК-нд тус тус хүргүүлсэн. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.15 дахь хэсэгт "Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ хэдийд ч гаргах эрхтэй." гэж, гүйцэтгэх захиралтай 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 5.2.6-д гүйцэтгэх захирал хууль тогтоомж зөрчсөн, компанийг удирдан зохион байгуулах үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг дуусгавар болгохоор заасан. Эрчим хүчний сайдын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн а/4444 тоот удирдамж, "Б* ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г-ийг дээрх хяналт, шалгалтын дүнг үндэслэн Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 5.2.6-д гүйцэтгэх захирал хууль тогтоомж зөрчсөн, компанийг удирдан зохион байгуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэж, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11-р сарын 21-ний өдрийн 20 дугаар тогтоолоор үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Түүнчлэн "Б* ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 22 дугаар тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирлын ажлын хүлээлцэх комиссыг томилсон. Ажил хүлээлцүүлэх комисс 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус компанид очиж, холбогдох хууль тогтоомжийн дагуу ажиллаж, ажил хүлээлцсэн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4 дэх хэсэг, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.15 дахь хэсэг, гүйцэтгэх захиралтай байгуулсан "Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 5.2.1 дэх заалт, хяналт шалгалтын дүнг тус тус үндэслэн Д.Г-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх тул "Б* ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаар тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3.-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 

6. Хариуцагч Э* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Эрчим хүчний сайдын 2022 оны 12 сарын 19-ний өдрийн удирдамжийн дагуу баруун бүс Эрчим хүчний систем-ийн худалдан авах ажиллагааны үндсэн хөрөнгө ашиглалт, худалдан борлуулалт, хөрөнгө оруулалт, их засвар техник зохион байгуулалтын арга хэмжээний гүйцэтгэл болон 2022 оны 12 сарын 19-ний өдрөөс 12 сарын 28-ны өдрийн хооронд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Баруун бүс эрчим хүчний систем-ийн гүйцэтгэлийг 2021 оны 12 сарын 28-ны өдрийн Б дроб 220221222 тоот тушаалаар Ө.М*, Н.Өсөхбаяр, О.Х* нарыг Ховд салбарын нарны ээлжийн модерын үүрэгт ажилд томилж гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б дроб 148149150 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Ховд салбарын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 32 дугаар тоот албан бичгээр ирүүлсэн тайлбараас тухайн 3 ажилтан 9 сарын хугацаанд ажиллаагүй тэгэхдээ 9 сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл, цалин хөлсөнд 16,867,203 төгрөгийг компаниас олгож, үргүй зардал гаргасан гэж үзсэн. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6.4.4 дэх хэсэгт заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар зарцуулах стандартыг хэрэгжүүлж ажиллаагүй үүнийг нэхэмжилж тиймээс тус шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.

 

7. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ө. М* Н.Ө* О. Х* нарыг Гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б\220 Б\221 Б\222 дугаар тушаалаар Ховд салбарын ээлжийн монтёрын үүрэгт ажилд томилсон үнэн боловч нэгч өдөр ажиллаагүй гэдэг нь худал болно. 2022 онд эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байсан бөгөөд тус ойд зориулж эрчим хүчний салбарын ажилчдын олон төрөлт спортын наадам 4 дүгээр сарын 6-10 хооронд зохион байгуулагдахаар албан бусаар зарлагдсан ба тэрхүү тэмцээнд бэлдэх үүднээс дээрх 3 ажилтан 1 дүгээр сард ажлаас чөлөөлөн бэлтгэлд гаргасан. Энэхүү тэмцээн нь 2,3 дахин хойшилж 9 дүгээр сард болсон бөгөөд дээрх хугацаанд 3 ажилтан нь Б* ТӨХК ийн шигшээ багт багтаж, шигшээ багаа бэлтгэх, дасгалжуулах ажлыг бүрэн хариуцаж Увс аймагт болон Улаанбаатар хотод бэлтгэл хийлгэж, компанийн нэр хүндийн төлөө ажиллаж байсан. Мөн оны 9 дүгээр сард өөрсдийнхөн гаргасан өргөдөл хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлсөн. Төсвийн тухай хуулийн 6.4.1 д заасны дагуу "Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах" гэж заасныг хэрэгжүүлж ажиллаагүй байна хэмээн дээрх нэхэмжлэлдээ дурджээ. 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн "Б* ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн компанийн орон тоо, бүтэц зохион байгуулалт шинэчлэн батлах тухай 20 дугаар тогтоолд зааснаар 2022 онд Ховд салбар нь 53 хүний бүрэлдэхүүнтэй ажиллахаар заасан боловч тухайн үед компанийн төсөв хэмнэх зорилгоор дотоод нөөц бололцоогоо ашиглан Ховд салбарыг 46 хүний бүрэлдэхүүнтэй ажиллуулж тухайн жилд буюу 2022 онд "Б*” ТӨХК-ийн толгой компанийн цалингийн санг 3283.9 сая төгрөг байхаар төлөвлөж 3070.8 сая төгрөгт багтаан ажиллаж зөвхөн цалингийн сангаас л гэхэд 213 сая төгрөг хэмнэсэн. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б* төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 2.14 дэх хэсэгт заагаад гүйцэтгэх захирлаас мөн гаргуул гээд нэхэмжлэлийнхээ үндэслэлийг болгоод байна. Гэрээний 3.16 дугаар зүйлд гүйцэтгэх захирлын эрх, үүргийг заасан, мөн 3.12 дахь хэсэгт гүйцэтгэх захирал нь холбогдох хууль тогтоомж, журмын дагуу ажилтныг ажилд томилох, чөлөөлөх, сахилгын шийтгэл оногдуулах, хөдөлмөрийн гэрээ байгуулах, дуусгавар болгох, батлагдсан сангийн төсөвт багтаан ажилтнуудын цалинг тогтоохтой холбогдуулан 53 ажилтнаас бол 46 ажилтан байсан 7 ажилтны орон тоо дутуу байсан. Энэ нь тухайн нэр бүхий 3 ажилтныг томилох, чөлөөлөх эрх нь нээлттэй байдаг. Үндсэндээ тэр 3 ажилтан ажлаа хийгээгүйн төлөө гүйцэтгэх захиралд хариуцлага хүлээлгэх сөрөг нэхэмжлэл гаргаад байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Эрчим хүчний салбарын 100 жилийн ой болсон юм байна үүнтэй холбогдуулан энэ 3 ажилтан бэлтгэлтэй байсан энэхүү тэмцээн нь 2, 3 удаагийн тэмцээн бөгөөд 3 ажилтны цагийг бүртгээд, томилох, чөлөөлөх эрх нь нээлттэй 3 ажилтан сул тушаал хүргэчихсэн байдаг юм бол нотолж чадахгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэв.

 

9. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газрын тодорхойлолт, Б* ТӨХК-ийн ТУЗ-ийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаар тогтоол, 2022.06.16-ны өдрийн Б* ТӨХК-ийн гүйцэтгэх захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, итгэмжлэл, Увс аймгийн Б* ТӨХК-ийн 2023.01.12-ны өдрийн 17 тоот албан бичиг, диплом болон батламж, жуух бичиг эдгээр баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагч Э-аас итгэмжлэл, Монгол улсын Эрчим хүчний сайдын 2022.11.18-ны өдрийн а/4444 удирдамж өгөх тухай албан бичиг, Б* ТӨХК-ийн ТУЗ-ийн 2022.11.21-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай 20 дугаар тогтоол, Монгол улсын Эрчим хүчний сайдын 2022.11.17-ны өдрийн 6/4431 дугаар хяналт шалгалтын үр дүнгийн тухай албан бичиг, Б*ТӨХК-д хийгдсэн хяналт шалгалтын ажлын тайлан, Б* ТӨХК-ийн ТУЗ-ийн 2022.11.21-ний өдрийн комисс томилох тухай 22 дугаар тогтоол, Монгол улсын Эрчим хүчний яамны 2022.11.17-ны өдрийн 6/4432 дугаар зөвлөмжийн мөрөөр арга хэмжээ авч ажиллах тухай албан бичиг, Б* ТӨХК-ийн ТУЗ-ийн 2022.06.16-ны өдрийн Гүйцэтгэх захиралтай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах тухай 15 дугаар тогтоол, Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай дагалдах гэрээ, Б* ТӨХК-ийн дүрэм, Б* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын О.Х*, Н.Ө*, Ө.М* нарыг ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаалууд, эдгээр баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Хариуцагч Б* ТӨХК-иас Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг сонгож батлах тухай ТУЗ-ийн тогтоол, итгэмжлэл, Монгол улсын Эрчим хүчний сайдын 2022.11.18-ны өдрийн а/4444 удирдамж өгөх тухай албан бичиг, Б* ТӨХК-ийн ТУЗ-ийн 2022.11.21-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай 20 дугаар тогтоол, Б* ТӨХК-д хийгдсэн хяналт шалгалтын ажлын тайлан, Б* ТӨХК-ийн ТУЗ-ийн 2022.11.21-ний өдрийн комисс томилох тухай 22 дугаар тогтоол, Увс аймагт ажиллах томилолтын зардлын төсөв, удирдамж, Монгол улсын Эрчим хүчний яамны 2022.11.17-ны өдрийн 6/4432 дугаар зөвлөмжийн мөрөөр арга хэмжээ авч ажиллах тухай албан бичиг, Б* ТӨХК-ийн ТУЗ-ийн 2022.06.16-ны өдрийн Гүйцэтгэх захиралтай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах тухай 15 дугаар тогтоол, Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай дагалдах гэрээ, Б* ТӨХК-ийн дүрэм, Б* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын О.Х*, Н.Ө*, Ө.М* нарыг ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг шүүхэд баримтаар гаргаж өгсөн.

 

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Э-аас Б* ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022.11.18-ны өдрийн 11 дугаар компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай тогтоол, Б* ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022.04.26-ны өдрийн 06 дугаар гүйцэтгэх захирлын контрактыг дүгнэх тухай тогтоол, 2022.04.26-ны өдрийн 01 дугаар компанийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан тэнцэлд өгсөн ТУЗ-ийн дүгнэлтийг батлах тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг нотлох баримтаар гаргуулсан. Хариуцагч Э-ны өмгөөлөгчийн хүсэлтээр Увс аймгийн Б* ТӨХК-иас 2023.01.17-ны өдрийн 32 тоот албан бичгийг нотлох баримтаар гаруулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч Д.Г* нь хариуцагч Э*, Б* ТӨХК-д холбогдуулан ажлаас чөлөөлөх тухай төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаар тогтоолыг хүчингүй болгож, гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...хяналт шалгалтын дүнг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь илт хууль бус, гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлөх эсэхийг компанийн дүрэмд зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх ёстой. Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол хууль зүйн шаардлага хангаагүй...” гэж тайлбарлаж байна.

 

4. Хариуцагч Э*, Б* ТӨХК нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “...Эрчим хүчний сайдын баталсан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн удирдамжийн дагуу "Б*” ТӨХК-ийн үндсэн үйл ажиллагаа, санхүү эдийн засаг, худалдан авах үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээний гүйцэтгэл, хүний нөөцийн бодлого, санхүүгийн дотоод хяналт хэрэгжилтэд 2022 оны 10-р сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Эрчим хүчний яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга П.Б-ээр ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Уг шалгалтаар илэрсэн алдаа зөрчил нь Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 3.26-д заасан гүйцэтгэх захирал компанийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний хүрсэн түвшинг бууруулахгүй байх заалтыг зөрчсөн нь илэрсэн тул Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 5.2.6-д гүйцэтгэх захирал хууль тогтоомж зөрчсөн, компанийг удирдан зохион байгуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэж, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11-р сарын 21-ний өдрийн 20 дугаар тогтоолоор үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцалсан...” гэх адил байр суурьтай тайлбарыг гаргасан.

 

5. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1. Б* ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар тогтоолоор компанийн гүйцэтгэх захирал Д.Г-тэй Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулахаар шийдвэрлэж, улмаар Б* ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл Д.Г-тэй Б ТӨХК-ийн гүйцэтгэх захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал нэг жилийн хугацаатай байгуулжээ.

 

5.2. Нэхэмжлэгч Д.Г* хариуцагч Б* ТӨХК нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг ажилтнаар дамжуулан хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлагын түвшний ажил үүрэг гүйцэтгүүлэх зорилгоор тухайн ажилтантай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэж заасантай нийцсэн.

 

5.3. Ажил олгогч буюу хариуцагч Б* ТӨХК-ийн дүрэмд зааснаар хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч нь Засгийн газраас эрх олгосон этгээд байна. Засгийн гараас эрх олгосны дагуу компанийн хувьцаа эзэмшигчид 70 хувийг Э*, 30 хувийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар тус тус эзэмшдэг байна. /Компанийн дүрмийн 1.4, 3.1/

 

5.4. Эрчим хүчний сайдын баталсан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн удирдамжийн дагуу Б* ТӨХК-ийн үндсэн үйл ажиллагаа, санхүү эдийн засаг, худалдан авах үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээний гүйцэтгэл, хүний нөөцийн бодлого, санхүүгийн дотоод хяналтын хэрэгжилтэд хяналт шалгалтын ажлыг хийж, улмаар нэр бүхий 15 алдаа зөрчил илэрсэн. Нэхэмжлэгч энэ талаар маргаагүй. Харин залруулж болох алдаа зөрчил байсан гэж тайлбарласан.

 

5.5. Хяналт шалгалт хийсэн ажлын хэсгээс Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 3.2-д заасан компанийн менежментийг боловсронгуй болгох, техник технологийг шинэчлэх, эдийн засгийн үндсэн үзүүлэлт бүрээр биелүүлэх, өртөг, зардал, өр авлагыг бууруулах, ажилтнуудын нийгмийн асуудлыг оновчтой шийдвэрлэж ажиллах үүргээ гүйцэтгэх захирал Д.Г-ийг хангалтгүй хэрэгжүүлсэн гэж дүгнэжээ. /2-р хх-ийн 8/

 

5.6. Б* ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 20 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.15 дахь хэсэг, Эрчим хүчний сайдын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн а/4444 дугаар албан бичгээр өгсөн удирдамж, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Компанийн гүйцэтгэх захиралтай байгуулсан онцгой нөхцөл бүхий гэрээний 5.2.1-д заасныг тус тус үндэслэж, хяналт шалгалтын дүнг үндэслэн Д.Г-ийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөр тасалбар болгон гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэжээ.

 

5.7. Б* төрийн өмчит хувьцаат компанийн дүрмийн 6.10-т хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх асуудлуудыг тухайлан зохицуулсны дотор гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр зохицуулагдаагүй байна. Харин уг дүрмийн 7 дугаар зүйлийн 7.3.9-т зааснаар компанийн гүйцэтгэх захирлыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох эрх нь Төлөөлөн удирдах зөвлөлийн хэрэгжүүлэх бүрэн эрхэнд хамаарахаар зохицуулжээ.

 

5.8. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.15-т гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ хэдийд ч гаргах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн  “...гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлөх эсэхийг компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх ёстой...” гэх тайлбар үндэслэлгүй.  Өөрөөр хэлбэл, Б* ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлөх эрхтэй байна. 

 

5.9. Ажилтан буюу гүйцэтгэх захирал Д.Г-тэй байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.1-т  “... ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 65, 80 дугаар зүйлд зааснаас гадна хувьцаа эзэмшигчээс гэрээг цуцлах талаар Төлөөлөн удирдах зөвлөлд удирдамж, чиглэл өгсөн тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй...” гэжээ.

 

5.10. Монгол улсын Эрчим хүчний сайдын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр а/4444 тоот удирдамжид  “...Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 6/4431 тоот хяналт шалгалтын үр дүнгийн тухай албан бичгийг танилцуулж, гишүүдийн саналыг тусган Б* ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г-гийг дээрх шалгалтын дүнг үндэслэн чөлөөлж, түүнтэй байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу цуцлах...” гэж Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлсэн байна.

 

5.11. Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4, 65.4.1-т хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 80 дугаар зүйлд зааснаас гадна ажилтан гэрээнд заасан ажил үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр ажил олгогч санаачлан цуцалж болно гэж заасан тул хяналт шалгалтын дүнг үндэслэн Д.Г-ийг гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцалсан Б* ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 20 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тогтоол Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн, хуульд нийцээгүй гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

 

5.12. Дээр дүгнэсэнчлэн, нэхэмжлэгч Д.Г* хариуцагч Б* ТӨХК нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн. Хариуцагч Э* нь Засгийн газраас эрх олгосон этгээд буюу  компанийн хувьцаа эзэмшигч тул хөдөлмөрийн эрхийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд биш болно. Энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.

 

5.13. Иймд нэхэмжлэгч Д.Г-ийн Б* ТӨХК-д холбогдуулан гаргасан ажлаас чөлөөлөх тухай төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаар тогтоолыг хүчингүй болгож, гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

6. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

            6.1. Хариуцагч Э* нь Д.Г-т холбогдуулан 16 867 200 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

            6.2. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Ховд салбарт ээлжийн монтёроор томилсон нэр бүхий 3 иргэн нэг ч өдөр ажиллаагүй байхад 9 сарын хугацаанд цалин, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болох нь хяналт шалгалтаар илэрсэн. Компаниас 16 867 200 төгрөгийн үргүй зардал гарсан...” гэж тайлбарласан.

 

            6.3. Хэргийн баримтаар Б* ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г-ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/220, Б/221, Б/222 дугаар тушаалаар О.Х*, Н.Ө*, Ө.М* нарыг Ховд салбарын нарны станцын ээлжийн монтёрын үүрэгт ажилд тус тус томилсон. Улмаар 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

 

            6.4. Дээрх нэр бүхий 3 ажилтан нь цаг бүртгүүлж, биеэр ажиллаагүй талаар Б* ТӨХК Ховд салбарын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 32 тоот албан бичиг, Э-ны 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 7/379 тоот хяналт шалгалтын үр дүнгийн тухай албан бичиг, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

            6.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-т онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь ажил үүргээ гүйцэтгэх үедээ өөрийн буруугаас ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг энэ хуулийн 131 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд зургаан сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээгээр хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

 

            6.6. Өөрөөр хэлбэл, хариуцагч Э* нь ажил олгогч биш тул эд хөрөнгийн хохирлыг ажилтан буюу Д.Г-ээс шаардах эрхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            7. Нэхэмжлэгч, хариуцагч нар хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Г-ийн Б* ТӨХК-д холбогдуулан гаргасан ажлаас чөлөөлөх тухай төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаар тогтоолыг хүчингүй болгож, гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э-ны Д.Г-т холбогдуулан гаргасан 16 867 200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Г*, хариуцагч Э* нар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөний дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНХЦЭЦЭГ