Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/34

 

 

                                              *******ад холбогдох  эрүүгийн хэргийн тухай

 

-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, *******-******* /цахимаар/

Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан

-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамирын даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 1 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******-******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч *******ад холбогдох 2302000002 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын -ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, ял шийтгэлгүй.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 17 цаг 30 минутын орчим насанд хүрээгүй / оны -р сарын -ны өдөр төрсөн/ -Уул аймгийн сумын нутаг дэвсгэр, дэлгүүрийн арын авто зам хөндлөн гарахдаа жолоодож явсан *******-******* ******* улсын дугаартай “Тоёота Вангуард” маркийн тээврийн хэрэгслийн урдуур гарцгүй газраар гүйсэн, улмаар уг машинд мөргөгдөж унаад босоод гүйгээд яваад өгсөн, уг явдлыг харсан этгээд *******-******* ******* улсын дугаартай “Тоёота Вангуард” автомашины жолооч уулзаж, хүүхдийн гэрт дагуулж очсон, мөргүүлсэн хүүхэд болох эцэг эхтэй уулзаж, 18 цаг минутад -Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт аваачиж үзүүлсэн, 18 цаг 15 минутад гэх хүн Цагдаагийн байгууллагад дэлгүүрийн орчим хүүхэд мөргүүлсэн талаар дуудлага өгсөн, улмаар тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсан Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч ******* осолд өртсөн хүүхдийн ээж болон осол гаргасан гэх нартай уулзаж, эзэмшлийн автомашиныг саатуулсан, насанд хүрээгүй явган зорчигч биеийн байдлыг үзүүлээд эх цагдаагийн байгууллагад “...ад гомдолгүй. Хүүхдийн эмчилгээний зардлыг асуудалгүй даана гэсэн учраас энэ хэргээс татгалзаж байна. Цаашид Цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй болно” гэсэн утга бүхий бичгийг осол гаргасан гэх мөн “..., овогтой миний бие 2022 оны 3-р сарын 2-ны өдрийн 17 цаг 40 минутад дэлгүүрийн хойд зам дээр хүүхэд шүргэсэн. Хүүхдийн эрүүл мэнд /гэмтэл/ оношлуулах эмчлүүлэхэд гарах зардлыг бүрэн барагдуулахаа илэрхийлж амлаж байна” гэх бичгийг тус тус *******ад бичиж өгсөн, ******* нь дээрх байдалд дүгнэлт хийгээд жолооч тээврийн хэрэгслийг журмын хашаанаас гаргахыг зөвшөөрч, жолоочийн бичиг баримтыг буцаан олгосон гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тав 1 дүгээр хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн , овогт *******ад холбогдох 2302000002 дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******ад оногдуулсан 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш /хорин долоо/ сарын хугацаанд сар бүр 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хор ялаар солыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад шүүхээс оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэргийн хамт ирүүлсэн дансны хуулга бүхий 1 ширхэг сиди болон 1 ширхэг сидитэй мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгааг хэрэг хавсаргаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор -Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бич эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Миний бие нь -Уул аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/1 шийтгэх тогтоолоор, нийтийн албанд томилох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дүгээр зүйлийн 3.5-ийн 1.1 дэх хэсэгт зааснаар бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.5-ын 1.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргалаа. Тухайн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж анхан шатны шүүх шийдвэрлэж байсан ба давж заалдах шатны шүүхээс буцааж шийдвэрлэснийг дахин хянаж үзэлгүй, ял халдааж шийдвэрлэсэн нь хууль зөрчиж хуулийн дагуу шийдсэнгүй, зөвхөн дээд шатны шүүхийн шийдвэрийн зөв бурууг шалгахгүй ёсчлон дагаж ял халдаалаа гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.-д хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байхаар заасан. Миний энэ хэрэгт ямар нэг хэмжээгээр иргэн аж ахуй нэгж хохироогүй, хэн ч гомдол санал гаргаагүй байгаа. Замын хөдөлгөөний дүрмийн дагуу осол гэмтэл гарсан нөхцөлд хоёр тал гомдол саналгүй тохиролцсон нөхцөлд явуулж байгаа. Ийм нөхцөл байдал өдөр бүр бүх цагдаа нарт гарч байгаа. Ийм байхад зөвхөн надад ял халдаасанд гомдолтой байна. Мөн Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд Монгол улсын үндсэн хууль, бусад хуулийг чандлан сахина гэсэн байдаг. Иймд хавтаст хэргийн материалд миний гэм буруугийн байдал эргэлзээтэй шүүх нь өөрөө хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж анх дүгнэж тогтоож шийдсэн, дахин гэм буруутай байна гэж үзэж ял халдаасан нь миний эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэлээ гэж үзэж байна. Тус хэрэг нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 17 цаг 30 минутын орчим гарсан насанд хүрээгүй нь оны дугаар сарын -ны өдөр төрсөн настай, -Уул аймгийн сумын нутаг дэвсгэр дэлгүүрийн арын авто зам хөндлөн гарахдаа жолоодож явсан *******-******* ******* улсын дугаартай “Тоёота Вангуард” маркийн тээврийн хэрэгслийн урдуур гарцгүй газраар гүйж машинд мөргүүлж унасан, тэр даруйдаа машины жолооч тухайн хүүхдийн эцэг эхтэй уулзаж түргэн тусламжийн тасагт аваачиж үзүүлсэн. Энэ талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байдаг. Тухайн үед хүүхдийн ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад гомдол саналгүй, цаашид цагдаагийн байгууллагаар шалгуулах хэрэггүй гэсэн бичиг өгсөн. Үүний дагуу нь журмын хашаанаас машинаа авсан байгаа. Машин авахдаа журмын хашааны бүртгэлд оруулсан тухай баримт хавтаст хэрэгт байгаа үүнийг дутуу дүгнэсэн. Өөрөөр хэлбэл журмын хашааны бүртгэлд бүртгэгдээгүй бүртгүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хавтас хэрэгт заагдсан нотлох баримт бусад нотлох баримтаар ******* би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 1-д заагдсанаар гэм буруутай болох нь хангалттай сайн тогтоогдоогүй гэж үзэж байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрт заагдсан нотлох баримтаар нотлогдоогүй. -Уул аймгийн шуурхай удирдлагын төвийн 2022 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 13-ны өдрийн танилцуулга. 2. ын АСАП сангийн лавлагаа, 3. Тээврийн хэрэгслийн түр саатуулах байрны бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, 4. Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэлийн хуудас, 5. , С.Самбуу нарын цагдаагийн байгууллагад өгсөн бичиг.

Дахин хэлэхэд эдгээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар болон бусад нотлох баримтаар буруутай болох нь нотлогдоогүй байхад миний эрх зүйн байдлыг дордуулж ялласанд гомдолтой байна. Эдгээр нотлох баримтыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн байтал надад ял халдаасан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Прокурорын газраас намайг нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй хийх ёстой үйлдлийг хийгээгүй бусдад давуу байдал бий болгосон гэж үзсэн нь буруу хуулийн дагуу шийдсэнгүй гэж үзэж байна. Авлигын эсрэг хуулийн 3-р зүйлийн 3.1.3-т зааснаар албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах гэж албан тушаалтны эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг, буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглах ёстой үйлдлийг хийхгүй байх ба хийх ёсгүй үйлдлийг хийхийг хэлдэг гэтэл миний хувьд огт тийм үйлдэл гаргаагүй ба тухайн үед 2 тал харилцан тохиролцож цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй талаар бичиг баримт хүсэлт өгсөн байсан. Уг гэмт хэрэг нь өөрийнхөө хийсэн үйлдэл холбогдлыг ухамсарлан, зориуд үйлдсэн байдаг ба албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, эдийн засгийн болоод эдийн засгийн бус ашигтай байдлыг давуу талаа болгохоор хуульчилсан байдаг ба би тэгж албаны байдлаа урвуулан ашиглаж эдийн засгийн ашигтай байдал үүсгээгүй гэдгийг хавтаст хэргээс харж тогтоож болно. Тухайн гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-д заагдсан гэмт хэргийн объектив шинж болох давуу байдлаа бий болгох санаа надад байхгүй юм. Тухайн үед Замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч болох настай хүүхдийг ар гэрийнх нь өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх гэхчлэн авч явах байтал хүүхэд харгалзан дэмж хүнгүй явж ээж, аав харгалзан дэмж хүмүүсийн буруутай үйлдэл байсан, тийм ч учир цагдаагаар шалгуулахгүй гэж бичиж өгсөн гэж үзэж байгаа. Тэгээд ч Зөрчлийн тухай хуульд заагдсанаар эцэг эхэд нь арга хэмжээ аваагүй, нэгэнт хоёр тал хоёулаа харилцан тохиролцоод энэ талаараа бичгээ яг тэр өдрөө өгсөн байхад Зөрчлийн тухай хуулиар торгох нөхцөл байдал болоогүй гэж үзсэн учир тохиролцсон.

Өөрөөр хэлбэл төрийн санг өсгөх, орлого оруулах зорилгогүй ба жолооч насанд хүрээгүй явган зорчигч эцэг эхийн аль алинд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулаагүйг бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй байна. Гэрч , насанд хүрээгүй хохирогч эх нарын хэн хэн нь буруу болох тогтоогдсон ч уг хүмүүст торгууль ноогдуулаагүй нь давуу байдал олгосон гэж үзэхээргүй байхад ял халдааж хуулийн дагуу шийдвэрлэсэнгүй миний эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэлээ гэж үзэж байгаа тул давж заалдах гомдол гаргалаа. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтаар гэм буруутай болох нь хангалттай сайн тогтоогдоогүй байхад ял шийтгэл оногдуулсан нь буруу гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заагдсанаар гэм буруутайд тооцож шийдсэн нь хангалттай сайн тогтоогдоогүй, тухайн гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-д заагдсанаар хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг тал бүрээс нь шалгасан боловч, гэм буруутай болох нь тогтоогдохгүй эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэсний дагуу мөн хэргийг хуулийн дагуу миний эрх зүйн байдлыг дээрдүүлж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргалаа гэжээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******-******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн -Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/1 дугаартай шийтгэх тогтоолыг Монгол шуудан ХХК-ний хүргэгчээс шуудангаар 2024 оны 01 дүгээр сарын *******-ны өдөр хүлээн авч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, 1.2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр доорх гомдлыг гаргаж байна.

Шийтгэх тогтоолд шүүгдэгч *******ыг гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол мэдээллийг шалгах, хуульд заасан хойшлуулшгүй ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байхдаа зам тээврийн ослын тухай дуудлага мэдээллийн дагуу ослын газарт очсон атлаа хэргийн үйл баримтыг тогтоох хуульд заасан ажиллагааг зох журмын дагуу явуулаагүйгээс тухайн осол гэмт хэрэг зөрчлийн шинжтэй эсэх, гэм буруутай этгээд байгаа эсэх, гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх боломжгүй болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэсэн дүгнэсэн байна.

Авлигын эсрэг хуулийн 3.1.4-д давуу байдал гэдгийг ”энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хүн, хуулийн этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгохыг хэлнэ.” гэж хуульчилсан байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар ******* нь өөрт болон бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон талаар шалгаж тогтоосон баримт байхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зох байдлыг зааж өгсөн. 1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг гарсан байдал / гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/ болон 1.2 “гэмт хэргийг хэн үйлдсэн.” 1.3 “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-г мөрдөн байцаалт шүүх хуралдааны явцад нотолно гэж заасан. Харин хэргийн үйл баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нарын мэдүүлгээр явган зорчигч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5. дугаар зүйлийн А-д заасан “үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр...”, Д-д заасан ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх.” Явган зорчигчийн эцэг, эх асран хамгаалагч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн .2 дугаар зүйлийн А-д заасан хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх.” гэсэн заалтуудыг зөрчсөн байдал тогтоогддог. Харин жолооч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөнийг үйл баримтаар тогтоогдоогүй мөн ******* нь өөрт болон хэн нэгэнд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон үйл баримт хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Харин явган зорчигчийн эцэг, эх, асран хамгаалагч нь өөрсдийн хайхрамж, болгоомжгүй, буруутай үйлдлээс зам тээврийн осол болсон үйлдлийг ухамсарлан ойлгож цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй талаарх хүсэлтээ тухайн осол болсон өдрөө цагдаагийн байгууллагад бичгээр гаргаж өгсөн. Үүгээр ******* нь тухайн осол хэргийг цааш шалгах боломжгүй нөхцөл байдал бий болсон. ******* нь дуудлага мэдээллийн бүртгэлийг хаахдаа жолооч ыг Зөрчлийн тухай хуулиар 0 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан гэж хаасан нь бүртгэлийн сонголтыг буруу сонгож хэрэглэсэн байна. Бүртгэлийн хэлбэрийг буруу сонгосон үйлдэлд арга хэмжээ авах шаардлагатай гэж үзвэл Цагдаагийн байгууллагын тухай хуулиар сахилгын шийтгэл оногдуулахаар байна. Шүүх хэргийн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэнэ. Яллах дүгнэлтэд *******ыг яллаад байгаа Авлигын эсрэг хуулийн 7.1.3, 7.1.6, 7.1.7, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.3, 37.1.13, 36 дугаар зүйл, 3 дүгээр зүйл. Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.1, 2.3.6, 2.4.2-т заасан заалтууд нь *******ын үйлдэлд хэрхэн холбогдож байгаа нь ойлгомжгүй байхад ял шийтгэл оногдуулж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг, хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож *******ад холбогдох үйлдлийг *******ад ашигтайгаар шийдвэрлэж цагаатгаж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

...Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гаргасан гомдлоо дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******-******* тайлбартаа:

...Осол гарсан шалтгаан нөхцөл нь явган зорчигчийн буруутай үйлдлийн улмаас гарсан. Энэ нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Явган зорчигч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.а, д-д заасан дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас явган зорчигч авто машинд мөргөгдсөн байдаг. Харин жолооч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл тогтоогдоогүй. Явган зорчигчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийг түүний эцэг, эх, асран хамгаалагч нь ухамсарлаж энэ үйлдлийг “цаашид цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй манай хүүхдийн буруутай үйлдлийн улмаас гарсан байна” гэх бичгийг тухайн үед цагдаагийн байгууллагад гараараа бичиж өгсөн байдаг. Ийм баримтыг үйлдсэнээр энэ осол, хэргийг цаашид шалгах боломжгүй нөхцөл байдал үүссэн. ******* нь харин дуудлага мэдээллийг хаахдаа 0 нэгжээр торгосон гэж  бүртгэлийн систем дээр сонголтыг буруу хийсэн. Тухайн бүртгэлийг хаах нөхцөл нь байгаагүй учраас дээрх үйлдлийг сонгосон нь цагдаагийн байгууллагын ёс зүйн дүрэмд заасан зөрчлийн шинжтэй Цагдаагийн байгууллагын тухай хуулиар сахилгын шийтгэл оногдуулахаар зөрчлийн шинжтэй үйлдэл байна. Гэтэл Авлигын тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4-т заасан бусдад давуу байдал бий болгосон гэж байгаа. Энэ нь тухайн хэрэгт авагдсан үйл баримтаар хэн нэгэнд давуу байдал бий болгосон үйл баримт тогтоогдоогүй. Жишээ нь ******* нь жолоочид давуу байдал бий болгосон гэх үйл баримт тогтоогдоогүй. Харин явган зорчигчийн буруутай үйл ажиллагаанаас зам тээврийн осол болсон нь тогтоогддог. Гэтэл Авлигын тухай хуулийн 3.1.4 дэх хэсэгт зааснаар “3.1.4."давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд бий болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” хэлнэ гэж заасан байгаа. ******* эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон үүрэг байхгүй. Энэ ослыг цаашид шалгах боломжгүй нөхцөл байдал бий болсон тул цааш нь шалгаагүй. Үүний улмаас хэн нэгэн хүнд давуу байдал бий болгоогүй. Гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байгаа. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчид ашигтай байдлаар шийдвэрлэж *******ад холбогдох эрүүгийн хэргийг цагаатгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* тайлбартаа:

...Миний үйлчлүүлэгчийн давж заалдах гомдол гаргах болсон үндэслэл нь 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн -Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргасан. ******* нь албаныхаа үүргийг ашиглаж бусдад давуу байдал бий болгоогүй. Энэ нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоно. Иймд ял халдаасан нь буруу гэж давж заалдах гомдол гаргасан. Миний үйлчлүүлэгчийг анх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолоор хэрэгсэхгүй болгож, цагаатгасан. Цагаатгасан гол үндэслэл нь тухайн албан тушаалаа урвуулан ашигласан гэх нөхцөл байдал нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. 0,000 төгрөгөөр торгосон буюу өгсөн мэдүүлгээр албан тушаалаа урвуулан ашигласан нөхцөл байдалд хамааруулж ойлгох боломжгүй тул цагаатгасан. Прокурор эсэргүүцэл бичиж давж заалдах шатны шүүх дахин хэлэлцье, дахин хэлэлцэхдээ шийтгэх тогтоол, шийдвэр гаргасан буруу байна. Шийдэхдээ замын цагдаагийн зохицуулагч *******, цагдаагийн ажилтан ерөнхий эргүүл гүйцэтгэж байсан болон тухайн цагдаагийн байгууллагын ажилтан нар хэрхэн нөлөөлсөн бэ үүнийг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа зэргийг прокурор анхаарч үзэж байж шийд гэж давж заалдах шатны шүүх буцаасан. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх рүү буцаахад ял халдаасан нь буруу гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан байдаг. Гэтэл миний үйлчлүүлэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар лавтай сайн тогтоогдоогүйгээс гадна ял халдааж шийдвэрлэсэн нь бодит үнэнд нийцэхгүй байна. Үндсэн хуулийг зөрчсөн байна. Хүний эрхэнд халдсан байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан үндсэн шинж нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22.1 дэх хэсэгт “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол” гэж зориуд өөрийнхөө албан тушаалын байдлаа хэрэгжүүлэхгүй байхыг хэлэх бөгөөд өөртөө давуу байдал бий болгосон бол гэж хуульчилсан. Гэтэл миний үйлчлүүлэгч албаны эрх ашгийг, албан тушаалаа ямар байдлаар урвуулан ашиглаж байгаа нөхцөл байдал нь яллах дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нэг ч үг өгүүлбэр тогтоогдоогүй. Ял халдаасан нь хуулийг буруу хэрэглэсэн. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар миний үйлчлүүлэгчийг гэм буруутай гэж үзэх юм бол төрийн албаны ямар чиг үүргийг зөрчсөн юм. ******* нь төрийн албан хаагч юм уу, нийтийн албан хаагч юм уу. Цагдаагийн байгууллагын дүрэм журамтай хэрхэн нийцэж байгаа юм, давуу байдлаа урвуулан ашигласан нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар хэнтэй нь холбож үзээд байгаа юм гэдэг нь огт тогтоогдоогүй. Энэ хэргийг 2022 оны 01 дүгээр сард шалгаж эхэлсэн. Тухайн үйл явдал болсноос хойш жилийн дараа гэж даргыг шалгасны дараа *******ыг шалгасан. нь хэрэгсэхгүй болсон. гэж хүнийг байцаасан. гэж жолоочийг танина гэдэг. ******* нь ы цагдаагийн байгууллагад ажилд ороод хоёрхон сар болж байсан. Хүмүүсээ мэдэхгүй, ажил албан үүрэгтээ дөнгөж ороод байсан. Хэнд давуу байдал олгоод, хэнд албаныхаа эрх үүргийг урвуулан ашиглаад байгаа юм. Ял халдааж байгаа бол прокурор тодорхой болгочхоод ял халдаах нь хууль зүйн үндэстэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн тайлбарт урвуулан ашиглах гэж албан үүрэг, албан тушаалын байдал эрх мэдлийг эсхүл хувийн ашиг сонирхлыг хэтрүүлэх зорилгоор эсхүл хувийн албан тушаал гүйцэтгүүлэх зорилго л хамаарна. Ингэж байж ял шийтгэлийг оногдуулах ёстой. Гэтэл ямар хувийнхаа ашиг сонирхлоор тэр хүнийг гаргасан явуулснаар яллаад байгаа юм. Ямар санаа зорилгод нийцүүлэх гэж тэр хүнийг явуулаад байгаа юм. Энэ нь хавтас хэрэгт авагдсан прокурорын яллах дүгнэлт, ямар нотлох баримтаар тогтоогоод ял халдааж байгаа нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.20 хүнд ял халдаах гэж байгаа бол хэзээ, хаана, хэнтэй ямар шалтгааны үндсэн дээр яаж халдаасан нь тодорхой байх ёстой. Лавтай сайн тогтоосны үндсэн дээр ял халдаана. Гэтэл лавтай сайн тогтоогоогүй. Шалгаж үз гэхэд нь шууд ял халдааж байгаа нь буруу. Авлигын эсрэг тухай хуулийн 7.1-3 “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” гэж заасан. Хуульд өөртөө давуу байтал бий болгож юу амласан юм. Энэ шинжийг тодорхой зааж өгөх ёстой байтал амласан, давуу эрх олгосон бий болгосон, яаж амласан нь тодорхой шинж энэ хэрэгт байхгүй. Хуулийг зөрчиж тухайн гэмт хэрэгт давуу байдал бий болгосон гэж үзсэн нь гэмт хэргийн субъект болж чадаагүй. Энэ нь гэмт хэрэг мөн юм уу, зөрчил юм уу гэдгийг сайн ялгаж чадаагүй. Хуулийн зорилт нь авлигатай тэмцэх эрх зүйн үндсийг тодорхойлж байгаа бол тэдгээртэй холбогдсон бүх харилцааг зохицуулахад оршино гэж 7.1.3-т заасан байдаг. Тус хуулийн 7.1.6 дахь хэсэгт эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хэтрүүлсэн гэж заасан энэ хууль нь 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдөр батлагдаж, 11 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Гэмт хэрэг нь нотлогдож байна, тогтоогдож байна гээд байгаа нь зөрчил юм уу, гэмт хэрэг юм уу гэдгээ ялгаагүй. Ял халдаасан нь буруу гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 37.1-д байсан гэтэл 2020 оны 06 дугаар сарын 28-нд энэ заалт маань хүчингүй болчсон. 2017 оны шинэчилсэн найруулсан хуулиар 2006 оны заалт хүчингүй болчсон. Гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй байхад ял халдаасан нь буруу байна. Ийм учраас 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэв. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ: Хавтас хэрэгт авагдсан 130-132 дугаар хуудаст шүүгдэгч *******ыг цагдаагийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/176 дугаар тушаалаар тус аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн газрын зохицуулагчаар томилсон. Ингээд ******* нь Нийтийн албан тушаалтан гэж үзэхээр байна. Нийтийн албан тушаалтан Монгол улсын үндсэн хууль бусад хуулийг чанд сах төрийн албанд чин сэтгэлээсээ зүтгэх цагдаагийн албан хаагчийн ёс зүй сахилга батыг чанд сахин шударгаар ажиллах тангараг өргөсөн төрийн албан хаагч юм. Үүгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн субъект мөн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Тийм учраас өмгөөлөгчийн субъект биш гэдэг нь үндэслэлгүй. ******* нь 2022 оны 03 сарын 02-ны өдөр 17 цагийн орчим дуудлага мэдээллийг хүлээж авсан. Авахдаа газар дээр нь очиж хэмжилт хийсэн боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн зөрчлийг шалгаагүй. Шалгаагүй шалтгаан нь юу гэхээр  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шалгуулахгүй гэсэн хүсэлт гаргасны дагуу энэ гомдол мэдээллийг хуульд заасны дагуу шалгахгүйгээр явуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд тухайн гэмт хэргийн шинжтэй болон зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг иргэний хүсэлтээр таслан зогсоож шалгахгүй байх хуулийн зохицуулалт огт байхгүй. Энэ байдлаар шүүгдэгч ******* нь  хийх ёстой үйлдлийг хийгээгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, харин хийх ёсгүй үйлдэл буюу тухайн гомдол мэдээллийг шалгахгүйгээр орхигдуулсан. Албаны ахлах т танилцуулсан. нь хуулийн дагуу арга хэмжээ авах ёстой гэж тайлбарлаж өгсний дараа жолооч ыг 0 нэгжтэй тэнцэх хэмжээний 0,000 төгрөгөөр торгоогүй байж торгосон мэтээр бүртгэлийг нөхөж бүртгэсэн зөрчил гаргасан. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна. Нотлох баримтад авагдсан 1 дүгээр хавтаст хэргийн 3 дүгээр хуудаст тухайн тээврийн хэрэгслийг оруулсан боловч хэний зөвшөөрлөөр гаргасан нь тодорхойгүй. ад хуулийн хариуцлага тооцоогүй. Замын осол гаргасан хүнийг явуулсан талаар 1 дүгээр хавтаст хэргийн 47 дугаар хуудас, ******* дугаар хуудаст авагдсан. ыг 0 нэгжээр торгосон гэж мэдээнд оруулж бүртгэл хийсэн зэрэг хийх ёсгүй үйлдлийг хийсэн. Нийтийн албан тушаалтан өөрийн бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ажил үүргээ зориуд хэрэгжүүлээгүй байх шинжийг агуулсан. Гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна. Иймд 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоолоор түүнийг гэм буруутайд тооцож шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна. Мөн магадлалд заасан хэв журмын ахлах байцаагч , нарыг шалгаж оруулаагүй гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасны дагуу давж заалдах шатны магадлалаар хүчингүй болж ирсэн хэргийг шийдвэрлэсэн байна гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлтэй эсэхийг Давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч *******ыг албан тушаалынхаа байдлыг ашиглан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн этгээдэд ямар нэгэн арга хэмжээ аваагүй, Цагдаагийн газрын дуудлага, мэдээллийн жагсаалтад жолооч ыг Зөрчлийн тухай хуулиар 0 нэгжээр торгосон гэж худал мэдээлэл оруулсан, Ослын талаар цагдаагийн газрын хоногийн нөхцөл байдлын танилцуулгад оруулаагүй, Зам тээврийн осол гаргасан *******-******* ******* Тоёота вангурд маркийн тээврийн хэрэгслийг осол гарсан асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байхад “Тээврийн хэрэгсэл түр саатуулах” хашаанаас гаргаж явуулан улмаар саатуулсан тээврийн хэрэгслийн мэдээнд оруулаагүй зэрэг үйлдлээр бусдад давуу байдал олгосон, хууль, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зориуд хэрэгжүүлээгүй гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 0 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ДШМ/34 дугаартай магадлалаар шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн 2302000002 дугаартай хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй” дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулж “Цагаатгах тогтоол” гаргасан гэж үзээд тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Улмаар хэрэгт зох ажиллагаануудыг хийх, яллагдагч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхэд цагдаагийн газрын нэр бүхий албан тушаалтнууд хамтарсан байж болзошгүй, эсхүл шүүгдэгч *******ыг ажил үүргээ гүйцэтгэхэд хууль бусаар нөлөөлсөн байдал хэрэгт нотлох баримтаар авагдсан байх тул зох шалгалт хийхийг үүрэг болгосон.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ.” гэх заалтыг биелүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.3-д заасан “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн”  үндэслэлд хамаарч байх тул Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж үзсэн тул шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******-******* нараас давж заалдах журмаар гаргасан гомдолд шүүх хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 3. дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. -Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******-******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дүгнэлт өгөөгүй болохыг дурдсугай.

3. Шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бич эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ц.АМАРЖАРГАЛ

                               ШҮҮГЧИД                                                        З.ТӨМӨРХҮҮ

                                                                Б.МАНЛАЙБААТАР