2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/04774

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар Ч.О, Т.Х  нарын гэрлэлтийг цуцалсугай.

 2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар  хүү Х.Х,  охин Х.Д нарыг эх Ч.О*******гийн асрамжид үлдээсүгэй.

 3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар хүү Х.Х,  охин Х.Д нарыг 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй байвал амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Т.Х*******гаар тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Ч.О*******д даалгасугай.

 5.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.О*******гийн хүү Х.Х*******ийн сургалтын төлбөр, Х.Д*******гийн сургалтын төлбөр болон бусад хэрэглээний зардал, түрээсийн төлбөр, зээлийн төлбөр нийт 124 961 194 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-д зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох ** тоот хаягт байрлах, Ү-2206******* дугаарт бүртгэлтэй орон сууц, ** тоот хаягт байрлах, Ү-2206******* дугаарт бүртгэлтэй орон сууцыг нэхэмжлэгч Ч.О*******, хүү Т.Х*******, Т.Д******* нарын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч Ч.О*******гаас хариуцагч Т.Х*******д ногдох хэсэгт 68 262 568 төгрөгийг гаргуулж, хариуцагч Т.Х*******д,

**тоот хаягт байрлах, Ү-2206******* дугаарт бүртгэлтэй орон сууц, ** тоот хаягт бүртгэлтэй Ү-2206******* дугаарт бүртгэлтэй орон сууц, ***тоот хаягт бүртгэлтэй Ү-2206 дугаарт бүртгэлтэй орон сууцыг хариуцагч Т.Х*******гийн өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч Ч.О*******, хүү Т.Х*******, охин Т.Д******* нарт ногдох хэсэгт хариуцагч Т.Х*******гаас 376 960 965 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.О*******д,

1780 нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Э-22060 дугаарт бүртгэлтэй,  000007 дугаартай газраас гэр бүлийн гишүүдэд ногдох хэсэгт 564 900 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.О*******, хүү Т.Х*******, охин Т.Д******* нарт тус тус олгож,

***агуулах, УАН улсын дугаартай Коёота Кроун маркийн автомашин, ***тоот автозогсоол, *** тоотод байрлах тавилгыг тус тус хариуцагч Т.Х*******гийн өмчлөлд үлдээсүгэй.

7.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.5, 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч Т.Х*******гийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан *** 4 өрөө орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулах, ** тоот хаягт байршилтай 15 м.кв талбайтай, автозогсоол,  7,67 м.кв талбайтай агуулах, ** тоот хаягт байршилтай 166,88 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, ** маркийн машиныг тус тус хамтран өмчлөх дундын хөрөнгөд тооцож, ногдох хэсгийг гаргуулах, *** орон сууцыг хуваарьт хөрөнгөд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

8.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Т.Х*******д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ч.О*******д тус тус даалгасугай.

9.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дах хэсэгт зааснаар хүү Х.Х*******, охин Х.Д******* нарыг 7 хоногт 2 удаа эцэг Т.Х*******тай нь уулзуулж байхыг эх Ч.О*******д даалгасугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ч.О*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 209 416 төгрөгийн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 5 139 216 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ч.О*******д олгож, хариуцагч Т.Х*******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.О*******д олгосугай.

11.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг дурдсугай.

12.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Нямжаргалд даалгасугай.

13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН