2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/03165

 

 

 

 

     2025             04                  21                                                192/ШШ2025/03165

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 02 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, Рокмон блюдинг, А-2 тоот хаягт байрлах, “Монголиа импакт финанс ББСБ” ХХК (РД:6336515)-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Монголиа импакт финанс ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн ******* ******* (*******) нь тус банк бус санхүүгийн байгууллагаас 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 201900262 дугаар зээлийн гэрээгээр 430,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, хэрэглээний зориулалтаар 1 сарын хугацаатай буюу 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгөөр авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ Чингэлтэй дүүрэг,*******, 10 дугаар хэсэг, булгийн 21 дүгээр гудамж, 40е тоот хаягт оршин суудаг тодорхойлолт өгсөн. Гэтэл 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 197/ШЗ2025/11850 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тиймээс иргэн Б.*******ийн оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж, хаягийг нь тогтоож өгнө үү ” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэн, хуулийн этгээдийн зүгээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.******* нь Чингэлтэй дүүрэг,*******, 10 дугаар хэсэг, булгийн 21 дүгээр гудамж, 40е тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 197/ШЗ2025/11850 дугаар захирамжаар тогтоогдож байна. (хх-8)

 

Иймд ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* (*******)-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Г.ТӨРБОЛД