| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2025/0278/З |
| Дугаар | 128/ШШ2025/0375 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2025/0375
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Дүгнэлт гаргагч: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Э,
Хариуцагч: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Ц,
Гуравдагч этгээд: О ХХК,
Гомдлын шаардлага: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Цгийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 0666536 дугаар шийтгэлийн хуудас хуульд нийцсэн эсэх зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч Т.Э, хариуцагч Н.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Ш.Ч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болортуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Дүгнэлтийн шаардлага:
1.1. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Цгийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 0666536 дугаар шийтгэлийн хуудас хуульд нийцсэн эсэх гэжээ.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Ц нь 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 0666536 дугаар шийтгэлийн хуудсаар О ХХК-д 8 ширхэг
Цезий-137 цацрагийн үүсгүүрийг Н******* ХХК-иас худалдан авч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т худалдахдаа Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасан тусгай зөвшөөрөл аваагүй гэдэг үндэслэлээр 3,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулсан байна.
2.2. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Ц нь О
ХХК руу мэдүүлэг авах, шийдвэр танилцуулахаар харилцаа, холбооны хэрэгсэл ашиглан дуудаж, холбогдогчоос мэдүүлэг авах ажиллагааг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хийжээ.
2.3. Харин гуравдагч этгээд О ХХК-иас 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн ба тус мэдээллийг нь эрх бүхий албан тушаалтан Н.Ц хүлээн авч Хялбаршуулсан журмаар хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн байна.
2.4. Уг шийтгэлийн хуудас оногдуулсан шийдвэрт Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Э 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 24 дугаартай Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах-аар дүгнэлт бичжээ.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Дүгнэлт гаргагч Т.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийн үндэслэлдээ:
Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Э би, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Ц нь О ХХК нь 8 ширхэг цацрагийн үүсгүүр Цезий-137 FSG60-APA1+Z1 цацрагийн үүсгүүрийн бортого FQG62-ACA1APA1C21A+JAJWWAZ1 нэр төрлийг Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь заалтад зааснаар 3000 нэгж буюу 3,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Материалд цугларсан үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, холбогдогч О ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Н*******ын мэдүүлэг, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай хийсэн Худалдах, худалдан авах гэрээ, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 24/01-191 дугаартай Н******* ХХК-д хийсэн худалдах худалдан авах гэрээ зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд О ХХК нь цацрагийн үүсгүүрийг хууль бусаар олж авсан, худалдсан үйл баримт тогтоогдож байна.
О ХХК нь 8 ширхэг Цацрагийн үүсгүүр Цезий-137 FSG60-APA1+Z1 цацрагийн үүсгүүрийн бортого FQG62-ACA1APA1C21A+JAJWWAZ1 нэр төрлийг Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь заалтад зааснаар холбогдох тусгай зөвшөөрөлгүйгээр Н******* ХХК-иас худалдан авсан, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-д худалдсан үйл баримт нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр зүйлийн 24.4-д заасан Цөмийн бодис, цацрагийн үүсгүүрийг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэргийн шинжтэй байхад эрх бүхий албан тушаалтан Н.Ц нь хялбаршуулсан журмаар шалган шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гэмт хэргийн шинжийг илрүүлсэн бол прокурорт даруй мэдэгдэнэ, мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Зөрчил шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн шинжийг илрүүлсэн бол эрх бүхий албан тушаалтан прокурорт даруй мэдэгдэж, холбогдох баримтыг хүргүүлнэ, мөн хуулийн
6.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хянан шалгах явцад гэмт хэргийн шинжийг илрүүлсэн бол холбогдох баримтыг харьяаллын дагуу шалгуулахаар прокурорт даруй шилжүүлнэ, гэж тус тус заасныг зөрчсөн байна.
Түүнчлэн эрх бүхий албан тушаалтны 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар торгох шийтгэл оногдуулсан №0666536 дугаартай шийтгэлийн хуудас нь Захиргааны
ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан мөн зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй тохиолдол байх тул эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг прокурорын дүгнэлт бичиж хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байх тул Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Цгийн 2025 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн №0666536 дугаартай О ХХК торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.
3.2.1. Хариуцагч Н.Ц шүүхэд гаргасан тайлбартаа:
Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамны Салбарын хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Ц миний бие О ХХК-иас ирүүлсэн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 25/031 тоот албан бичгийн дагуу АҮЭБЯ-06/009/015 дугаартай зөрчлийн хэрэг нээн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 3,000,000 төгрөгийн шийтгэл ногдуулан Нийслэлийн прокурорын газар хянуулахаар хүргүүлсэн.
О ХХК нь 8 ширхэг цацрагийн үүсгүүрийг хүлээн авч, эдгээр цацрагийн үүсгүүр тээвэрлэх тусгай зөвшөөрлийг Боловсрол шинжлэх ухааны яамнаас авсан П******* ХХК-иар Улаанбаатар хотоос Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн цацрагийн үүсгүүр хадгалах байранд хүргэж, цацрагийн аюулгүй байдлын хяналтын газарт ирүүлсэн байсан тул О ХХК-ийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, зөрчлийн хэрэг нээн шийдвэрлэсэн болно. Иймээс Нийслэлийн прокурорын газрын 24 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
3.2.2. Хариуцагч Н.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 22-ны өдрийн хооронд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтын явцад 16 ширхэг цацрагийн үүсгүүр тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалж байсан. Эдгээр 16 ширхэг цацрагийн үүсгүүрийн 8 ширхэг үүсгүүрийг О ХХК худалдан авсан байсан. Мөн тухайн цацрагийн үүсгүүрт тусгай зөвшөөрөл олгох байгууллага нь манай байгууллага байгаа. Би өөрөө тусгай зөвшөөрөл олгох явцад үнэлгээ хийдэг. Манайх тусгай зөвшөөрөл олгохдоо https://igov.mn/ гээд цахим систем ашиглаж байгаа. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай холбоотойгоор зөрчил шалгахдаа цахим системээс эдгээр 16 үүсгүүрийг улсын хилээр орж ирээд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн хадгалах байранд очтол ямар процесс болсон гэдгийг шалгасан. 16 цацрагийн
үүсгүүрийн импортын зөвшөөрлийг Н******* ХХК авсан байсан. Аваад Улаанбаатар карго терминал дээр О ХХК-д 8 ширхгийг хүлээлгэн өгсөн. Хүлээлцэхдээ энэ 2 компани нь О ХХК гэрээ байгуулаад Н******* ХХК нь манайхаас тээвэрлэлтийн тусгай зөвшөөрөл авсан. Цацрагийн үүсгүүрийг манай байгууллагын зүгээс бүртгэл үүсгэхдээ хувийн дугаар тус бүрд нь хувийн дугаараар бүртгэдэг. Хувийн дугаартай цацрагийн үүсгүүрийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ хүлээлгэж өгч байгаа гээд тусгай зөвшөөрөл аваад замын маршрутаа батлуулж Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т хүлээлгэж өгсөн. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ хүлээж авсныхаа дараа ажлын 5 хоногийн дотор манайх үүсгүүрийг хүлээж авсан
гэдэг албан тоотоо 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр манай байгууллагад ирүүлсэн. Гэвч тухайн өдрөөс хойш 12 дугаар сар хүртэл тусгай зөвшөөрөл аваагүй. Ямар шалтгаанаар танайх тусгай зөвшөөрөл аваагүй вэ гэж асуухад гэрээний үндсэн дээр хүлээлцэх ёстой байдаг. Том үйлдвэр бариад түүний нэг хэсэг үүсгэвэр гэхдээ үйлдвэрийн хөтөлбөр гардуулах нөхцөл хүлээлцээгүй учраас бид үүсгүүртэйгээ манай өмч гээд тусгай зөвшөөрөл авч чадахгүй байна гэдэг тайлбар гаргасан. Прокуророос гэмт хэргийн шинжтэй байхад прокурорт шилжүүлээгүй гэж байна. Импортоор орж ирэхдээ импортлогч компани нь манай байгууллага энэ үйлчилгээг оруулж ирнэ. Эцсийн хэрэглэгч байгууллага нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ байгаа. Энэ компаниудтай гэрээ байгуулаад импортолж байгаа гэдгээ манай байгууллагад мэдэгдсэн. Бид нар мэдэж байсан. Мөн тээвэрлэлтийн компани тээвэрлэх явцдаа ийм ажлыг гүйцэтгэнэ гэдэг мэдээллээ оруулаад тээвэрлэх тусгай зөвшөөрөл авсан. Тээвэрлэх тусгай зөвшөөрлөө аваад Н******* ХХК хүлээж авахдаа О******* ХХК, П******* ХХК хамтарч хүлээж аваад Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ хүлээлгэж өгсөн байна. Цөмийн энергийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т тусгай зөвшөөрөлтэй этгээд нь худалдах худалдан авсан байхыг хориглоно гэсэн заалттай. Энэ заалтад Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар бүлэг буюу цацрагийн аюулгүй байдлыг хангах шаардлагад хамаардаг. Энэ шаардлагыг урьдчилж Н******* ХХК-иас цацрагийн үүсгүүр хүлээлгэж өгсөн байна гэсэн нөхцөлөөр улсын байцаагч компаниас мэдээллийг нь аваад хялбаршуулсан журмаар торгох шийдвэр ногдуулсан. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ тухайн үүсгүүрийг үйлдвэрлэлийн технологийн зорилгоор ашиглах гэж байгаа гэдгийг бид нар мэдэж байгаа. Мөн тус компани 12 дугаар сарын 30-ны өдөр тусгай зөвшөөрлөө авчихсан байсан учраас үүнийг гэмт хэргийн шинжтэй гэж үзээгүй. Зөрчлийн шинжтэй учраас зөрчил гэж шийдвэрлэсэн гэжээ.
3.3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч, Д.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.М нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн АҮЭБЯ-06/010/007 дугаар "Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай" тэмдэглэлээр "... О ХХК-иас зөрчил, гомдлоо илчилсэн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 25/031 тоот албан бичиг, тус компани Н******* ХХК, "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, Чингис хаан нисэх буудлын карго терминалд 8 ширхэг Цезий-137 /137CS/ цацрагийн үүсгүүрийг Н******* ХХК-иас хүлээн авсан
актаар цөмийн энергийн тухай хуулийн 5-р бүлэг, Цөмийн болон цацрагийн аюултай байдлыг хангахад тавих шаардлага-ыг зөрчсөн... буюу хууль, журам зөрчсөн хэмээн дүгнэж зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн байдаг.
Энэхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийг үндэслэн эрх бүхий албан тушаалтнаас 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр №0666536 дугаар шийтгэлийн хуудсаар О ХХК нь 8 ширхэг Цезий-137 цацрагийн үүсгүүрийг Н******* ХХК-иас худалдан авахдаа Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т худалдахдаа Цөмийн энергийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл аваагүй гэх үндэслэлээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1-р зүйлийн 2.3-ыг баримтлан Зөрчлийн тухай хуулийн 12.11-р зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2-р зүйлд заасныг тус тус баримтлан 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
О ХХК-ийн хувьд Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Цгээс утсаар холбогдсоны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зөрчил, гомдлоо өөрөө илчилж, гаргасан зөрчлөө хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх журмын дагуу оногдуулсан торгох шийтгэлийг биелүүлсэн болно.
Прокурорын дүгнэлтээс үзэхэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд ... О ХХК нь цацрагийн үүсгүүрийг хууль бусаар олж авсан, худалдсан үйл баримт тогтоогдож байна... гэж дүгнэлт шүүхэд бичгээр гаргасан байх ба ингэхдээ О ХХК нь 8 ширхэг цацрагийн үүсгүүр Цезий-137 FSG60-APA+Z1 цацрагийн үүсгүүрийн бортого FQG62- ACA1APA1C21A+JAJWWAZ1 нэр төрлийг Цөмийн энергийн тухай хуулийн 15.3 дахь заалтад зааснаар холбогдох тусгай зөвшөөрөлгүйгээр Н******* ХХК- иас худалдан авсан, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т худалдсан үйл баримт нь гэмт хэргийн шинжтэй байхад зөрчлийн арга хэмжээ авсан нь хууль зөрчсөн гэж дүгнэснийг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Учир нь, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/2023101229 дугаар бүхий Хүдэр бэлтгэх нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн ажил" нэртэй тендер шалгаруулалтын Багц №1: "Хүдэр бэлтгэх нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн ажилд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт, тохиру******* хийх ажил- ын тендер сонгон шалгаруулалтад О ХХК оролцсон ба ийнхүү оролцохдоо тендерийн бичиг баримтад тавигдсан шаардлагын дагуу холбогдох материалуудыг бүрдүүлэн хугацаанд нь хүргүүлснээр уг тендерийн үнэлгээний хороо манай О ХХК-г шалгаруулсан байсан. Үүний дагуу Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас гэрээ байгуулах мэдэгдэл манай О ХХК-нд ирүүлсэн.
Тендерийн бичиг баримтын 3 дугаар бүлэг, Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага гэсэн хэсэгт заасан шаардлагыг О******* ХХК бүрэн хангаж, тендерийн урилгад заасан хугацаанд материалаа хүргүүлсэн. Уг тендер сонгон шалгаруулалтын урилгыг захиалагч тал 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нийтэд зарласан.
О ХХК-иас тендерийн бичиг баримтуудыг тендерийн үнэлгээний хороонд хүргүүлэхдээ Endress+Hauser International AG-ийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан Зөвшөөрлийн тодорхойлолт, (энэ тодорхойлолтоор Н******* ХХК нь Монгол Улс дахь эрх бүхий төлөөлөгчөөр ажилладаг болохыг нотолсон), Н******* ХХК-иас 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 23/11-161 дугаар тоот албан бичгээр үйлдвэрлэгчийн итгэмжлэл, (энэхүү итгэмжлэлд цацрагийн үүсгүүр Cs137-8 ширхэг, цацрагийн үүсгүүрийн контейнер-8 ширхэг, цацрагийн үүсгүүрийн мэдрэгч 8 ширхэг, түвшин хэмжигч-5 ширхэгт чанарын баталгаа гаргаж байна.) чанарын сертификатууд зэрэг холбогдох шаардлагатай бүх баримтуудыг хүргүүлснээр тендерт сонгон шалгарсан ба энэ байдал нь ямар нэгэн хууль тогтоомж, дүрэм журам огт зөрчөөгүй болно. Энэ талаарх холбогдох баримтуудыг тайлбарт хавсаргав. О ХХК-аас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай тэднээс ирүүлсэн мэдэгдлийн дагуу 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр "Хүдэр бэлтгэх нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн ажил"-ын Багц-1 "Хүдэр бэлтгэх нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн ажилд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт, тохиру******* хийх" Худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба энэхүү гэрээ хүчин төгөлдөр байна. Гэрээнд зааснаар О ХХК-аас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т Инкотермс 2020-DDP нөхцөлөөр барааг нийлүүлэхээр тохиролцсоноос гадна ӨΥΤӨΥΓ/2023101229 тоот тендерт хүргүүлсэн техникийн тодорхойлолт бүхий баримт бичиг нь гэрээний салшгүй хэсэг байна гэж гэрээгээр талууд харилцан тохиролцсон.
Гэрээний 3.1 дэх хэсэгт: "... энэхүү гэрээний хүрээнд нийлүүлэх цацрагийн үүсгүүр, хэмжүүрүүдийн татвар, хураамж, тээвэрлэлт болон бусад холбогдох зардлыг Нийлүүлэгч хариуцна..." гэж тохиролцсон ба мөн гэрээний 10-р зүйлийн 10.4-т ... нийлүүлэгч нь гэрээт ажлаас гүйцэтгэхэд туслан нийлүүлэгч авах шаардлагатай бол түүнтэй гэрээ байгуулж ажиллана... гэж тохиролцсон нь энэ эрхийг гэрээгээр О ХХК-д захиалагч тал олгосон гэж үзнэ.
Дээрхээс нэгтгэн дүгнэж үзэхэд О ХХК нь 8 ширхэг цацрагийн үүсгүүр Цезий-137, цацрагийн үүсгүүрийн бортого нэр төрлийг хууль бусаар олж авсан гэх нөхцөл байдал бүрэн үгүйсгэгдэж байгаа тул прокурорын дүгнэлтэд дурдсан хууль бусаар олж авсан гэх нөхцөл байдал няцаагдан үгүйсгэгдэж байгаа тул прокурорын шийтгэврийг хүчингүй болгуулах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй.
О ХХК нь тендерийн бичиг баримтад хавсаргаж хүргүүлсэн Endress+Hauser International AG-ийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан Зөвшөөрлийн тодорхойлолт болон Н******* ХХК-иас 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 23/11-161 дугаар албан бичгээр үйлдвэрлэгчийн итгэмжлэл зэрэгт үндэслэн /тендерийн бичиг баримт гэрээний салшгүй хэсэг/ 2024 оны 05 дугаар сарын 09-ны өдөр Н******* ХХК-иас 8 ширхэг цацрагийн үүсгүүр Цезий-137, цацрагийн үүсгүүрийн бортого зэргийг П******* ХХК, О ХХК-нд хүлээлгэн өгсөн актыг үйлдсэн. Н******* ХХК нь Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд бөгөөд тээвэрлэлт хариуцсан П******* ХХК нь мөн тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд бөгөөд барааг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын агуулахад хүргэж өгсөн нь Худалдах, худалдан авах гэрээний 10.4-т заасантай нийцэж байгаа болно.
Өөрөөр хэлбэл, П******* ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн "Цацрагийн үүсгүүр тээвэрлэж, хүлээлгэн өгсөн акт"-аар "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т тендер сонгон шалгаруулалтын үр дүнд байгуулсан "Худалдах, худалдан авах гэрээ"- ийн үндсэн дээр хүлээлгэж өгсөн болно. Энэхүү Худалдах, худалдан авах гэрээнд зааснаар Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасан тусгай зөвшөөрөлтэй туслан нийлүүлэгч Н*******" ХХК-тай хамтарч ажилласан ба ийнхүү бид хамтран ажилласан нь хууль бусаар цацрагийн үүсгүүр, бортого олж авсан, худалдсан гэх нөхцөл байдлыг бүрэн үгүйсгэж байгаа болно. Үүнийг шүүх онцгой анхаарч үзнэ үү.
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь энэхүү цөмийн үүсгүүрийг баяжмал үйлдвэрлэхэд ашигладаг ба холбогдох хууль тогтоомжийн дагуу цөмийн үүсгүүрийг худалдан авах зорилгоор тендер сонгон шалгаруулалт зарласан байдаг.
Дээрх үндэслэлээр эрх бүхий албан тушаалтны 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар торгох шийтгэл оногдуулсан №0666536 дугаартай шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, мөн зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй тохиолдол байх тул эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг прокурорын дүгнэлт бичиж торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах дүгнэлт бичсэнийг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа ба О ХХК-аас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай байгуулсан гэрээний үндсэн дээр барааг нийлүүлэх үүрэг хүлээж байгаа. Энэ үүргийнхээ дагуу захиалагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т тус үйлдвэрийн агуулах нөхцөлөөр нийлүүлснийг цацрагийн үүсгүүр, бортого хууль бусаар олж авсан, худалдсан нь гэмт хэргийн шинжтэй байна гэх агу*******ар прокурор шүүхэд дүгнэлт гаргасныг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Цөмийн энергийн тухай хуулийн 3.1.13-т ...цацрагийн үүсгүүр гэж цөмийн төхөөрөмжөөс бусад цацрагийн шарлага үүсгэгч цацраг идэвхт бодис болон ионжуулагч цацраг гаргагч аливаа багаж хэрэгслийг... хэлнэ гэж заасан ба мөн хуулийн 15.3-р зүйлийн 1-т ...цацрагийн үүсгүүрийг эзэмших, ашиглах, худалдах...", мөн зүйлийн 15.3-р зүйлийн 3-т ... цацрагийн үүсгүүрийг тээвэрлэх, импортлох, экспортлох..." гэж заасан ба эдгээр үйл ажиллагааг явуулахдаа цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ гэж хуульчилсныг бид бүрэн ойлгож байгаа.
"О ХХК-ийн хувьд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас зарласан тендерт оролцон шалгарч, ийнхүү шалгарахдаа хуулийн дээрх заалтын дагуу цацрагийн үүсгүүрийг худалдах, импортлох тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болох Н*******" ХХК-ийн зөвшөөрөл, итгэмжлэл, тусгай зөвшөөрөл зэргийг үндэслэн гэрээний үндсэн дээр цацрагийн үүсгүүр, бортогыг оруулан ирж "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т агуулах нөхцөлөөр нийлүүлсэн ба энэ талаар акт үйлдэж баталгаажуулаад байгаа болно.
Улсын байцаагчаас танай компани цацрагийн үүсгүүрийг худалдах, импортлох тусгай зөвшөөрөлгүй атлаа 8 ширхэг цацрагийн үүсгүүр, бортого зэргийг "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т худалдсан гэх асуудалд бид зөрчлөө өөрөө хүлээн зөвшөөрч эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгуулийн шийтгэлийг биелүүлсэн болно.
Цөмийн энергийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т зааснаар: "...улсын байцаагч цөмийн болон цацрагийн хяналтын чиглэлээр Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ... гэж заасан ба хуулийн 12.8-т "...улсын байцаагчийн хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхэд хамаарах аливаа асуудлаар бусад этгээд шийдвэр гаргахыг хориглоно..." гэж заасан байх тул нэгэнт улсын байцаагч хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийтгэврийг прокурорын дүгнэлтээр хүчингүй болгох боломжгүй.
Улсын байцаагчийн шийтгэврийг дээд шатны улсын ахлах байцаагч оролцогчийн гомдол, хүсэлтийг үндэслэн хүчингүй болгох боломжтой бөгөөд прокурор эрх бүхий албан тушаалтны шийтгэврийг хүчингүй болгуулахаар улсын ахлах байцаагчид хандаагүй ба шийтгэвэр хүчин төгөлдөр болсон гэж үзэхээр байна.
Цөмийн энергийн комиссын 2015 оны 11-р сарын 04-ны өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах дүрэм батлагдсан ба тус журмаар "... цацрагийн үүсгүүрийг зөвшөөрөлгүй этгээд ашиглах, зөвшөөрөлгүй шилжүүлэх, х*******йлах, үрэгдүүлэх, гэмтээх болон олж авснаас хүрээлэн буй орчин, нийгэм болон хувь хүнд учирч болох цацрагийн осол аюулаас урьдчилан сэргийлэх, цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй байдлыг хангуулахтай холбогдсон харилцааг зохицуулна..." гэж журамласан ба тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болох "Н*******" ХХК, "П*******" ХХК-уудтай хамтран ажиллаж, гэрээний дагуу хүлээн авагч талд барааг хүлээлгэн өгсөн тул цацрагийн үүсгүүрийг хууль бусаар олж авсан, худалдсан гэх байдал бүрэн үгүйсгэгдэнэ. Тусгай зөвшөөрөл бүхий этгээдүүд нь хууль болон журамд заасны дагуу Монгол Улсад оруулж ирэх, тээвэрлэх зэрэг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн тул энэ асуудалд ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй асуудал огт байхгүй болно.
Өөрөөр хэлбэл, Боловсрол, шинжлэх ухааны яамны цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Т*******, тээвэрлэлт хариуцсан "П*******" ХХК-ний захирал Ч.Д******* нарын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр баталсан Улаанбаатар, Орхон аймаг хооронд цацрагийн үүсгүүр тээвэрлэх маршрут (Чингис Хаан ОУНБ-аас Эрдэнэт үйлдвэр хүртэл), 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Авто тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ, үүсгүүрийн фото зураг, "П******* ХХК-ийн танилцу*******, тус компанийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн №002 дугаартай Цацрагийн хяналтын ажилтан болон жолооч ажилд авсан тушаал зэрэг баримтуудаар хууль, журам зөрчөөгүй болох нь нотлогдоно.
Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: "... Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой аюулгүй ажиллагааны шаардлагыг зөрчсөн бол үйл ажиллагааг зөрчил арилтал түр зогсоож хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно..." гэж зааснаар Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Ц "О ХХК-г 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэвэр оногдуулсныг "О ХХК-аас хүлээн зөвшөөрч эрх бүхий албан тушаалтны шийдвэрт гомдол, хүсэлт гаргаагүй.
Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дүгээр зүйлийн 6 дэх хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцдаа мөн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...хуулиар харьяалуулсан зөрчлийг өөрөө илрүүлсэн, эсхүл зөрчлийн тухай гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх... бүрэн эрхтэй гэж зааснаар О ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн зөрчлөө сайн дураараа илчилсэн хүсэлтийг үндэслэн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсныг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй.
Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар ...захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.56 ... дэх заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ... гэж заасан хэдий ч эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох 2 дахь үндэслэлээ тайлбарлахдаа ...торгох шийтгэл оногдуулсан №0666536 дугаартай шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргасан байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус байх тохиолдлуудыг нэрлэн заасан ба илт хууль бус захиргааны акт гэдэг бол алдаатай актыг хэлдэг. Прокурор дүгнэлт бичихдээ хариуцагч Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Цг өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж буруутгасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба прокурорын энэ дүгнэлт үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, яг энэ тохиолдолд өөр ямар улсын байцаагч, ямар байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах ёстой байсныг тодорхой тайлбарлах шаардлагатай.
Түүнчлэн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан: "...захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй... гэж заасан нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны алдаа болон хууль буруу хэрэглэсэн алдааг шууд илэрхийлдэггүй бөгөөд харин аливаа этгээдийн эрхэнд халдах үндэслэл байгаагүй, өөрт нь эрх олгогдоогүй асуудлаар хуульд байхгүй үндэслэлээр эрх зөрчсөн байхыг ойлгохоор хуульчлагдсан байх тул прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны акт нь илт хууль бус болохыг тогтоох ямар нэгэн шинжийг агуулаагүй, цөмийн цацрагийн үүсгүүрийг хууль бусаар олж авсан, худалдсан гэх үйл баримт хангалттай нотлогдохгүй байх тул прокурорын дүгнэлтийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр дүгнэлт гаргагчийн дүгнэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1.Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Цгийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 0666536 дугаар шийтгэлийн хуудсаар гуравдагч этгээдийг Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой аюулгүй ажиллагааны шаардлагыг зөрчсөн бол үйл ажиллагааг зөрчил арилтал түр зогсоож хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэжээ.
2.Гуравдагч этгээд нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын зарласан тендерийн сонгон шалгаруулалтад оролцож, улмаар Н******* ХХК-тай худалдах худалдан авах гэрээг байгуулан цацрагийн үүсгүүр бүхий 8 ширхэг нягт хэмжигч худалдан авч тухайн үйлдвэрт нийлүүлсэн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
3.Хариуцагчаас маргаан бүхий шийтгэлийн хуудсыг ногдуулахдаа гуравдагч этгээдийг Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д заасан тусгай зөвшөөрөл аваагүй гэх үндэслэлээр шийтгэл ногдуулжээ.
Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д Дараах үйл ажиллагааг цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ гээд 15.3.1-д цацрагийн үүсгүүрийг эзэмших, ашиглах, худалдах, 15.3.2-т цацрагийн үүсгүүрийг угсрах, байрлуулах, түрээслэх, үйлдвэрлэх, ашиглалтаас гаргах, задлах, хадгалах гэжээ.
4.Гуравдагч этгээдээс тусгай зөвшөөрөл аваагүй гэдэгтээ маргадаггүй бөгөөд тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээс цацрагийн үүсгүүрийг худалдаж авсан, тээвэрлүүлсэн гэж, дүгнэлт гаргагчаас гэмт хэргийн шинжтэй тул прокурорт шилжүүлэх ёстой байсан гэж, хариуцагчаас зөрчлөө сайн дураар илчилж ирсэн, цацрагийн үүсгүүр тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдүүдээр дамжсан гэж тус тус маргажээ.
5.Тус шүүх тендер сонгон шалгаруулалт хуульд нийцсэн эсэх, тухайн үйл баримт гэмт хэргийн шинжтэй эсэхэд дүгнэлт хийх боломжгүй бөгөөд гагцхүү маргаан бүхий шийтгэлийн хуудас хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгнө.
6.Цөмийн энергийн тухай хуульд зааснаар цацрагийн үүсгүүрийг эзэмших, ашиглах, худалдах, угсрах аль ч тохиолдолд эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл шаардахаар, хариуцагчаас гуравдагч этгээдийг дээрх хуульд заасан тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэж буруутгасан атлаа зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.
Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ гээд хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх үндэслэлүүдийг хуульчилсан бөгөөд хуулиар тухайлан тусгай зөвшөөрөл шаардсан үйл ажиллагааг зөрчлөө сайн дураар илчилж ирсэн, ил тодорхой зөрчил гэж үзэж боломжгүй.
Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зөрчлийг тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд аюулгүй ажиллагааны шаардлагыг зөрчсөн тохиолдолд ногдуулах бөгөөд тусгай зөвшөөрөлгүй иргэн, хуулийн этгээдийн тухайд зөрчлийн хэрэг нээж, прокурорын хяналтад шилжүүлж, зөрчлийн шинж чанарыг тодорхойлох ёстой бөгөөд ингэснээр зөрчил мөн эсэхийг тогтоох учиртай.
Иймд дээрх үндэслэлээр дүгнэлт гаргагчийн дүгнэлтийн шаардлагыг хангаж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Цгийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 0666536 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
7. Харин энэхүү шүүхийн шийдвэр нь гуравдагч этгээдийг үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдох нотлох баримт цуглуулж, нөхцөл байдлыг нарийвчлан тогтоох зорилготой болохыг дурдах нь зүйтэй байна.
8. Нөгөөтээгүүр дүгнэлт гаргагчаас дүгнэлтийн үндэслэлээ маргаан бүхий шийтгэлийн хуудсыг илт хууль бус гэж, шүүх хуралдаанд хүчингүй болгуулах гэж зөрүүтэй тодорхойлсон, хариуцагч нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч болохын хувьд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.56-д цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 10.25, 10.27, 10.29, 11.2, 12.11 дүгээр зүйл гэж заасны дагуу тухайн зөрчлийг харьяалан шийдвэрлэхээр байх тул Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Цгийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 0666536 дугаар шийтгэлийн хуудсыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйлийн 1, Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1, 15.3.2-т тус тус заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Эийн дүгнэлттэй Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Цд холбогдох хэргийн дүгнэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Цгийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 0666536 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ