2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 192/ШШ2025/03339

 

 

 

 

 

 

 

 

    2025              04             24                                              192/ШШ2025/03339

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 04 дүгээр танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, *******, ******* дүгээр байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* (*******)-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 03 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байранд байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, өөрийн байранд байрлах “Худалдаа хөгжлийн банк” ХК (РД:26355*******)-ийг оролцуулсан

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Гэрч: ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан “Мөнх оргил трейд үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно”, Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “шинжээч гэж шүүх шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон тусгай мэдлэг бүхий хүнийг”, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.*******-т “үнэлгээчин гэж энэ хуулийн 15.1-д заасан үнэлгээ хийх эрх авсан иргэнийг” гэж тус тус заажээ. Гэтэл Банкны төлбөр барагдуулах газрын шийдвэр  гүйцэтгэгч нь шинжээчээр “Мөнх оргил трейд үнэлгээ” ХХК-ийг томилсон нь хууль бус.

1.2.Үнэлгээчин нь Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, *******, ******* дүгээр байр, ******* тоот хаягт байрлах 108.49 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг *******3,9*******,100 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн бодит үнээс хэт багаар үнэлж төлбөр төлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэжээ.

 

2.Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй. Улмаар талуудад үнийн санал ирүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн боловч төлбөр авагч болон төлбөр төлөгч нар үнийн саналыг тохиролцож чадаагүй учир “Мөнх оргил трейд үнэлгээ” ХХК-ийг шинжээчээр томилсон. Манай байгууллагын хувьд гэрээ байгуулсан хуулийн этгээдүүдийг шинжээчээр томилдог бөгөөд “Мөнх оргил трейд үнэлгээ” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасанд нийцсэн, үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэв.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувь гардуулсан, шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болно.

 

4.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хариуцагч талаас хариу тайлбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 183/ГХ2023/00581 дугаар гүйцэтгэх хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны ******* дүгээр сарын 02-ны өдрийн “Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай” 183/ШЗ2022/18387 дугаар захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 23360877 дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 23360877/07 дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 04, 2024 оны 03 дугаар сарын 01, 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрүүдийн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хөндлөнгийн гэрчид эрх, үүрэг тайлбарласан баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Эд хөрөнгө хураах тухай” 23360877/09 дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, үнийн санал ирүүлэх тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Д.*******гийн үнийн саналыг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий “Худалдаа хөгжлийн банк” ХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Шинжээч томилох тухай” 3/18 дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөрөнгийн үнэлгээний тайлангийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, үнэлгээний тайлан хүлээлцсэн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, үнэлгээний талаар мэдэгдсэн 2023 оны 03 дүгээр сарын 21-ний өдрийн 3/1284, 3/1285, 3/1286, 3/1287 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэлийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэгчийн зүгээс Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Мэдэгдэл” гэх 3/1286 дугаар албан бичиг, хөрөнгийн үнэлгээний тайлан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 183/ГХ2023/00581 дугаар гүйцэтгэх хуудасны хуулбарыг нэхэмжлэлдээ хавсаргаж, Банкны төлбөр барагдуулах газрын даргын “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”-ыг гаргаж өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэг “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө…” гэж заасанд нийцээгүй байв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр үнэлгээ гаргасан үнэлгээчнийг гэрчээр дуудаж, мэдүүлэг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон “Мөнх оргил трейд үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардаж, үндэслэлээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг зөрчиж хуулийн этгээдийг шинжээчээр томилсон, мөн үнэлгээчин нь зах зээлийн ханшаас хэт багаар үнэлсэн гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу явагдсан гэж тайлбарлаж байна.

 

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын хүрээнд шүүхэд бичгээр тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.

 

5.Зохигч талуудын хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дахь төлбөр төлөгчийн хөрөнгийг үнэлүүлэхээр хуулийн этгээдийг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, улмаар үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт багаар үнэлсэн талаар маргаантай байна.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, талуудын тайлбарын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

6.1.Банкны төлбөр барагдуулах газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 23360877 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. (хавтаст хэргийн 59 дэх тал)

6.2. Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 3/1040 дугаар албан бичгээр төлбөр авагч болон төлбөр төлөгч нараас үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн. (хавтаст хэргийн 66 дахь тал)

6.3.Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Шинжээч томилох тухай” 3/18 дугаар тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032440 дугаартай Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, ******* дүгээр байрны ******* тоот хаягт байрлах 108.49 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор “Мөнх оргил трейд үнэлгээ” ХХК-ийг шинжээчээр томилсон. (хавтаст хэргийн 70 дахь тал)

6.4.“Мөнх оргил трейд үнэлгээ” ХХК нь шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032440 дугаартай Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, ******* дүгээр байрны ******* тоот хаягт байрлах 108.49 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоож, тайланг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Банкны төлбөр барагдуулах газарт хүлээлгэж өгсөн. (хавтаст хэргийн 74-109 дэх тал)

 

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно”, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт “Дараах хөрөнгийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.1-д заасан үнэлгээчнээр үнэлүүлнэ”, 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т “хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр” гэж тус тус заасан.

 

Банкны төлбөр барагдуулах газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3/18 дугаар тогтоолоор төлбөр төлөгч буюу Д.*******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032440 дугаартай Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, ******* дүгээр байрны ******* тоот хаягт байрлах 108.49 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор “Мөнх оргил трейд үнэлгээ” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9-д “…битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан эд зүйл, хөрөнгийг үнэлэх, уг ажиллагаанд үнэлгээчнийг оролцуулах” шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах ажиллагаа бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно” гэж зааснаар шинжээч томилсон дээрх тогтоолын хууль ёсны байдлын талаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж шийдвэрлүүлэх журамтай байна.

 

Гэтэл төлбөр төлөгч буюу Д.******* нь шинжээч томилсон тогтоолыг эс зөвшөөрч энэ тухай гомдлоо хуульд заасан хугацаанд ахлах шийдвэр гүйцэтгэгчид  гаргаж шийдвэрлүүлээгүй байх тул шүүх тухай тогтоолоор үнэлгээний хуулийн этгээдийг томилсон нь хуульд нийцсэн эсэх талаар үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, хуулиар тогтоосон урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байхад шүүх үнэлэлт дүгнэлт өгөхгүй.

 

8.Иймд “Мөнх оргил трейд үнэлгээ” ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу үнэлгээ гаргасныг буруутгахгүй.

 

9.Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээ хийхэд үнэлгээний олон улсын стандарт, энэ хуулийн 4.5, 7.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, журам, аргачлалыг удирдлага болгоно”, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээний тайлан нь үйлчлүүлэгч, захиалагч, гуравдагч этгээдэд уг үнэлгээний зүйлийн үнэ цэнийн талаар бодитой ойлголт өгөхөөр бэлтгэгдсэн байна”, 8.2.1-д “хөрөнгийн үнэлгээний үнэ цэнийн суурийг тодорхойлоход үнэлгээний ажлын нөхцөл, зорилгод тохируулан сонгосон байх”, 8.2.3-т “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх” гэж тус тус заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай.

 

Хариуцагч болон гэрчийн зүгээс үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хууль тогтоомжийн дагуу гаргасан гэж шүүхэд мэдүүлж байх бөгөөд энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь үнэлгээний тайлан нь үндэслэлгүй болохыг нотлох үүрэгтэй.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль тогтоомж зөрчсөн гэх байдал тогтоогдохгүйгээс гадна үнэлж буй хөрөнгөтэй тохируулах хүчин зүйлээрээ хамгийн тохиромжтой борлуулсан, борлуулах гэж байгаа жишиг хөрөнгүүдийн худалдан борлуулах үнийн саналаас хөрөнгийн үнийн мэдээллийг судалжээ.

 

Иймд үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдохгүй байна.

 

10.Дээр дурдсан үндэслэлээр “Мөнх оргил трейд үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

*******.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т “шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүхэд гаргах гомдолд энэ хуулийн 7.1.2-т заасан хэмжээгээр” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.3, *******6, *******8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох “Мөнх оргил трейд үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, хуульд заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Г.ТӨРБОЛД