Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 141/ШШ2025/00155

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ……………. багт оршин суугч А овогт Ж.БАжиллаж байсан байдал, бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болох болон 1995 оноос 2000 онд мал тоолуулж байсан болохоо тус тус тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн. 1987 онд Түдэвтэй суманд 8-р анги төгссөн. 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал нэгдэлд МХЗЭ-ийн илгээлтээр гарч малчнаар ажиллаж байсан. 1992 оны 08 дугаар сараас 1994 оны 06 дугаар сар хүртэл Завхан аймгийн Түдэвтэй сумын Баянцагаан ХК-д малчнаар ажиллаж байсныг мөн цэргийн үүрэгтний үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээ, 1995-2000 оны “А” дансны жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү...” гэжээ.

 

Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б нь намайг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч Ж.Б нь Ажиллаж байсан байдал, бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болох болон 1995 оноос 2000 онд мал тоолуулж байсан болохоо тус тус тогтоолгох”-оор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал нэгдэлийн Сант бригадад 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан,

мөн 05165 дугаартай цэргийн үүрэгтний үнэмлэх, №13 дугаартай гэрлэсний гэрчилгээний жинхэнэ эзэмшигч мөн болох,

Алаг адуун овогт Жамцайн Б нь Ж.Бхүү нэрээр 1995 онд 247 толгой, 1996 онд 128 толгой, 1997 онд 147 толгой, 1998 онд 78 толгой, 1999 онд 167 толгой, 2000 онд 136 толгой мал тоолуулж байсан болохыг тус тус тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх бөгөөд шүүх дараах нотлох баримтуудыг үндэслэн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Тухайлбал:

- Алаг адуун овогт Ж.Б …………….. дугаарын регистртэй иргэний үнэмлэхийн хуулбар,

- Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/750 дугаартай “...1987-1990 онд Түдэвтэй сумын Бадрал нэгдлийн Сант бригадад мал маллаж байсан гэх Ж.Б, /Ж.Бхүү/ нэрээр тооцсон цалингийн тодорхойлолтыг олгов гээд 1987 онд 286,80 төгрөг 9 сар, 1989 онд 1624,97 өгрөг 1-12 сар, 1990 онд 1039,71 төгрөг, 1-5, 8 сар...” гэсэн архивын лавлагаа болон цалингийн тодорхойлолт,

- Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...эхнэр НХ,  нөхөр Ж.Б, 2-р багт малчин, 1996 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэрлэсэн, 1996 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бүртгэсэн...” гэж тэмдэглэсэн гэрлэснийг бүртгэх анкет буюу ХААТР-15 дугаартай маягтын хуулбар,

- Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Ж Б, 1971 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, эх Х.Ж, эцэг Бунийн З нэгдэлд малчин...” гэсэн төрснийг бүртгэх ХААТР-11 маягтын хуулбар,

- Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “.../Ж Б/, эрэгтэй, РД:, 1971 оны 01 дүгээр сарын 01-нд төрсөн, ….. боловсролтой, Бадрал нэгдэлд Аргалант хэсэг хоньчин ажилтай,...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,

- Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн: “...Ж Б, Завхан аймгийн Түдэвтэй сумын 8-жилийн сургуульд сурагч, 1987 оны 05 дугаар сарын 25-ны өдөр бүртгэсэн...” гэж тэмдэглээд түүний зургийг наасан хаягийн хуудасны 7 дугаар маягтын хуулбар,

- 2000 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “… регистрийн дугаартай А. овогт Ж Б, 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн Түдэвтэй сумын төрөх тасаг, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, гэрлэсэн, 1 удаа, 1996 он 13 дугаартай...” иргэний үнэмлэх авах өргөдлийн ХААТР-21 маягтын хуулбар,

- Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны А/184 дугаартай: “...Түдэвтэй сумын Баянцагаан багийн мал тооллогын бүртгэлд тусгагдсан Ж.Бхүү 1995-2000, Ж.Б 2022-2023 багт оны мал тооллогын бүртгэл 1995 онд адуу-17, үхэр 27, хонь-193, ямаа-10 бүгд 247, 1996 онд адуу 9, үхэр-17, хонь-90, ямаа-12 бүгд 128, 1997 онд адуу-9, үхэр-25, хонь-100, ямаа-18 бүгд 147, 1998 онд адуу-11, үхэр-16, хонь-36, ямаа-8 бүгд 78, 1999 онд адуу-9, үхэр-22, хонь-109, ямаа-27, бүгд-167, 2000 онд адуу-5, үхэр-9, хонь-111, ямаа-11, бүгд-136...” гэсэн лавлагаа, 1995, 1996, 1997, 1999, 2000 оны малын А дансны хуулбар,

- Завхан аймгийн Түдэвтэй сумын Баянцагаан багийн засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаартай “...Малчин // регистрийн дугаартай Ж Б ам бүл-, эхнэр  регистрийн дугаартай Н.Х 16-аас доош насны хүү Б.Л нарын хамт 1987 оноос хойш одоог хүртэл мал маллаж байгаа нь үнэн болохыг тодорхойлж байна...” гэсэн тодорхойлолт,

- 1996 оны 08 дугаар сарын 17-ны 13 дугаартай “...1971 онд төрсөн Х овогт Ж.Бхүү, 1972 онд Р овогт Н.Х нар нь 1996 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болсныг 1996 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэв...” гэсэн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,

- Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 05 дугаар сарын 30-ны 08/2276 дугаартай “...Ж /Ж/-н Б Батлан хамгаалахын сайдын 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар Завхан аймгаас 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 210/186/ дугаар ангид алба хааж байгаад мөн ангийн захирагчийн 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 216 дугаар тушаалаар 1992 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон цэргийн прокурорт шилжүүлсэн...” гэсэн лавлагаа

- 2000 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 05165 дугаартай “...Жамцайн Жамцайн Бхүүд олгосон 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдөр татагдаж 1992 оны 7 дугаар сарын 15-ны өдөр халагдсан...” гэсэн цэргийн үүрэгтний үнэмлэх

- Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын  “...Ж Бхүү /Ж Б/ 1971 онд төрсөн, үндсэн захиргаа байнга оршин суух хаяг Завхан аймгийн Түдэвтэй сум...” гэж тэмдэглээд түүний зургийг наасан анкетын хуулбар зэрэг нотлох баримтууд болон,

 

Гэрч Д.А: “...Ж.Б нь бид хоёр Завхан аймгийн Түдэвтэй сумын Баянцагаан багт хамт мал маллаж айл саахалт амьдарч байсан учраас Ж.Б буюу Бхүүгийн талаар би сайн мэднэ. Ж.Б нь 1987 онд санаж байна илгээлтээр Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал нэгдэл малчнаар гарч 1990 оныг дуустал тасралтгүй малчнаар ажиллаж байсан. Тухайн үед манай нутгийнхан Ж.Бын нэрийг Ж.Бхүү гэж дууддаг байсан. Гэтэл жинхэнэ нэрийг нь Б гэдэг байсан юм байна лээ. Тэгээд нэрийн зөрүү гарч бичиг баримтууд нь зөрчилтэй гарсан байх. Тухайн үеийн нэгдлийн тоо бүртгэгч буюу ажилчид ер нь хүмүүсийг өөрийн болон нутгийнхан дууддаг нэрээр нь л бичиг баримт дээр бичдэг байсны улмаас тухайн үеийн хүмүүст нэрийн зөрүү их гарч байгаа. Ж.Б нь одоо ч мал маллаж Завхан аймгийн Түдэвтэй сумын Баянцагаан сумандаа амьдарч байгаа...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Н.Б: “...Ж.Б бид хоёр нэг сургуульд буюу нэг ангид суралцаж байгаад 8-р анги төгсөх жилээ 1987 онд илгээлтээр мал дээр гарч тус оноос  Завхан  аймгийн  Түдэвтэй сумын Бадрал нэгдлийн Баянцагаан багт хамт нэгдэлд харьяалагдаж мал маллах болсон. Бидбагаасаа бие биеэ тандаг байсан учраас би Ж.Бын талаар сайн мэднэ. Мөн Ж.Бтай 1990 оны намар цэрэгт татагдаж нэг цэргийн ангид алба хааж байсан. Нэг ангид суралцаж байхдаа Ж.Быг Ж.Бхүү гэж дууддаг байсан боловч жинхэнэ нэр нь Б гэдэг байсан юм байна лээ. Тэгээд нэрийн зөрүү гарч бичиг баримтууд нь зөрчилтэй гарсан байх. Энэ хүртэл өөрийн нэрийгээ Ж.Бхүү гэсэн зөрүүтэй байсан талаар мэдэлгүй явсан юм байсан. Одоо тэтгэвэрт гарах болж бичиг баримтуудаа бүрдүүлэхэд Ж.Б нэр Бхүү гэсэн зөрүү гарсан гэсэн. Ж.Б нь одоо ч мал маллаж Завхан аймгийн Түдэвтэй сумын Баянцагаан багт амьдарч байгаа...” гэсэн агуулга бүхий мэдүүлгээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Ж Бхүү /Ж.Б/-ын цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетад наасан гэрэл зураг, Иргэний үнэмлэхийг 2000 онд авахад гаргасан өргөдөлд наасан гэрэл зураг, 1987 оны хаягийн хуудаст наасан гэрэл зураг, 2016 онд олгосон иргэний үнэмлэх дэх болон цэргийн алба хаасан гэрэл зургууд нь нэг хүний гэрэл зураг байх боломжтой байна.

Гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, тэдгээрийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

Иймд нэхэмжлэгч Ж.Бын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин эрх зүйн ач холбогдол бүхий өөр үйл баримт тогтоолгохоор болсон тул шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүнээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Халзан овогт Ж.Бхүү, Р овогт Н.Х нарыг 1996 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болсныг 1996 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бүртгэсэн №13 дугаартай гэрлэсний гэрчилгээ болон  Ж Бхүүд олгосон 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдөр цэргийн албанд татагдаж 1992 оны 7 дугаар сарын 15-ны өдөр халагдсан 2000 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 05165 дугаартай цэргийн үүрэгтний үнэмлэхийн жинхэнэ эзэмшигч нь А овогт Ж.Б мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А овогт Ж Быг Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал нэгдэлийн Сант бригадад малчнаар 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А овогт Ж Б нь Ж.Бхүү нэрээр 1995 онд 247 толгой, 1996 онд 128 толгой, 1997 онд 147 толгой, 1998 онд 78 толгой, 1999 онд 167 толгой, 2000 онд 136 толгой мал тус тус тоолуулж байсан болохыг тогтоосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Баас 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

5. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ДОРЖБАЛ