Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/22

 

Ц.*******д холбогдох эрүүгийн

хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох, шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.

          Прокурор                                                                     Ц.*******э /цахимаар/

          Шүүгдэгч                                                                     Ц.*******

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           С.******* /цахимаар/

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.*******ийн давж заалдах гомдлоор Ц.*******д холбогдох 2323001190139 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, өмнө нь 6 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, ******* овогт *******ын *******, /регистрийн дугаар *******/

Шүүгдэгч Ц.******* нь Завхан аймгийн сумын оо багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэртэй хүнсний дэлгүүрт 2023 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө цонхыг нь хагалж хууль бусаар нэвтрэн ороод эд зүйл хулгайлсны улмаас хохирогч С.ийн 8 нэр төрлийн 29 ширхэг эд зүйл алдагдаж нийт 351,900 төгрөгийн хохирол, дэлгүүрийн цонх хагарсны улмаас 70,000 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.*******ийн Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 372 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 29 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 4 жил 11 сар 29 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 4 жил 11 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 28 хоногийг түүний хорих ял эдлүүлэх хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.*******өөс 207,900 төгрөгийг гаргуулж хохирогч С.эд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.*******өөс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 824,212 төгрөгийг гаргуулж Завхан аймаг дахь Цагдаагийн газарт олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: Завхан аймгийн сумын төвд байрлах " нэр бүхий дэлгүүрээс 2023 оны 8 сарын 10-ний шөнө эд зүйл хулгайлагдсан гэх хэргийг миний Бие Г.ийн санаачлагаар хамтран үйлдсэн юм. Би уг дэлгүүрийг хаана байдгийг ч мэдэхгүй дэлгүүрээс эд зүйлийг нэвтрэн орж авахад нь гадаа нь хун хараад зогсож байсан. Хэргийг мөрдөгч Б. шалгахдаа анхнаас нь намайг ганцаараа үйлдсэн болгож хэргийн материалыг хуурамчаар үйлдэж шалгасан. Энэ асуудлаа хэрэг шалгаж байхад нь прокурор, анхан шатны шүүхэд мэдүүлж хэлсээр байхад намайг гэм буруутай болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна Эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд баримталдаг..... гэмт хэргийг бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах хуулийн зорилттой нийцэхгүйгээр яллагдагч миний хуульд заасан эрхийг хааж боогдуулан дан ганц яллах талыг баримтлан шийдвэрлэж байгаад болон үндсэн хуульд заасан шударга шүүхээр шийдвэрлүүлэх эрх зөрчигдөж байна. Миний хувьд үйлдсэн хэрэг, хамтран үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гагцхүү хамт үйлдсэн хүнийг нь хэрэг шалгасан мөрдөгч нь аргалж авч үлдээд хэргийн материалыг хуурамчаар үйлдэж болдог байдалд гомдолтой байна. Мөрдөгч Б. чи олон гэмт хэрэг үйлдэж байсан хүн чамаас өөр хэн байдаг юм гээд намайг зодож хоолтой хоолгүй, зориулалтын бус газар 5 хоног гавлаж эрүү шүүлт тулгасан шүү дээ үүнийг шударга байх ёстой шүүх, прокурор нь яагаад тоохгүй хууль бус мөрдөгчөө хамгаалаад байна. Шүүх, прокурор нь шударга байсан бол миний гомдлыг аль ч шатанд нь шалгаж шийдэх боломж байсан ч тоохгүй байгааг юу гэх вэ. Би шүүхэд итгэх итгэл алга байна. Иймд хэргийг дахин шалгуулахаар мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гомдлын гол агуулга нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилттой нийцэхгүй байна гэж үзэж байна. Гэмт хэргийг бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоох, шударгаар ял оногдуулахад оршино. Яллагдагч гэмт хэргийг анхнаас нь шалгаж байхад мөрдөн байцаалтын шат,  эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг хамтран үйлдсэнээ хэлдэг. Энэ тухай хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний зүгээс гаргаж байсан боловч гэмт хэрэг үйлдэхдээ шүүгдэгч Ц.*******ийг ганцаараа байсан гэж дүгнэсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэх хуулийн шаардлагатай нийцэхгүй байгаа гэж үзэж байна. Мөн хэргийн бодит байдлыг тогтоох үүднээс мөрдөгч, прокурор, хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагчийг яллах, цагаатгах, хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох хуулийн заалтыг тус, тус зөрчиж байна гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11, 12 дугаар зүйлд зааснаар эрүү, шүүлт тулгаж мэдүүлэг авсныг нотлох баримтаар тооцож болохгүй гэх хуулийн зохицуулалт бий. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч намайг зодсон, ганцаараа гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөр гэдгийг тулган шаардсан талаар шүүгдэгч хэлдэг. Прокурорын шатанд шүүгдэгчийг эрүүдэн шүүсэн талаар гомдол гаргасан боловч анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх хүртэл энэ асуудлыг шалгалгүй орхисон нь яллагдагчийн эрх ашгийг зөрчиж байгаа учраас хэргийг мөрдөн байцаалтад буцааж дахин шалгуулах шаардлагатай гэсэн дүгнэлт, тайлбарыг гаргаж байна гэв.

Прокурор Ц.*******э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдгийг тайлбарлая. Шүүгдэгч Ц.*******ийг эрүүдэн шүүхтэй холбоотой асуудал бол шүүгдэгчийг эмнэлэгт хэвтсэн байх үед мөрдөгч, мөрдөн байцаах ажиллагаа явуулж байх үедээ хоол ундгүй байлгасан зэрэг асуудал хэрэг үүсгэгдээд шалгагдаж байгаа. Эрүүдэн шүүсэн эсэхтэй холбоотой хэрэгт шалгагдаж байгаа учраас энэ талаар ярих нь зохисгүй байх. Мөрдөн шалгах ажиллагаанд үүссэн асуудал байгаа.  Нэгдүгээрт, Ц.******* гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Би энэ гэмт хэргийг үйлдсэн нь үнэн. Гэмт хэргийг үйлдэхдээ буюу гэх хүн хамт байсан гэж мэдүүлдэг. Тухайн хэргийн газрын үзлэг дээр ул мөр авч криминалистикийн шинжээч бэхжүүлэхэд хар өнгийн израйл гутлын мөр илэрдэг. Энэ гутлын мөр нь шүүгдэгч Ц.*******ийн өмсөж явсан хар өнгийн гутлын мөр байдаг. Мөн хэргийн газрын үзлэг дээрээс буюу гэх хүний ул мөр илрээгүй. Шинжээчийн дүгнэлтэд тусгайлан дурдсан байдаг. Гэмт хэрэг 2023 оны 08 сарын 10-ны өдрөөс 11-ний өдөр шилжих шөнө Завхан аймгийн сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “о ” гэх хүнсний дэлгүүрийн цонхыг хагалж, нэвтэрч орж хулгай хийсэн байдаг. Тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд хаана байсныг нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон байдаг. Гэрч Ж. 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 11-ний өдөр шилжих шөнө 02 цагийн үед Ц.******* ы гэрийн хаалгыг нүдээд байна гээд руу ярьсан байдаг. Тэр үед унтаж байгаа тул очиж авах боломжгүй байна гэж хэлдэг. Гэрч нь 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад Ж. залгасан талаар мэдүүлдэг. Хоёр гэрчийн мэдүүлгээр гэмт хэрэг гарсан цаг хугацаанд гэртээ байсан нь тогтоогддог. нь хөдөө мал малладаг.  Тухайн үед Ц.*******тэй уулзах гэж хөдөөнөөс сумын төв орж ирсэн. Сумын төвийн гэрт нь хүн байдаггүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрч ийг оролцуулж, түүнээс мэдүүлэг авч, түүний мэдүүлгийг сонссон. Гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд Ц.*******тэй хамт байгаагүй гэртээ унтаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан үйл баримтуудаар тогтоогддог. Ц.******* нь би ийн дэлгүүрт огт орж байгаагүй гэж мэдүүлдэг. Гэмт хэрэг гарах өдөр анх удаа орсон. Надад зааж өгсөн гэж мэдүүлдэг. ийн мэдүүлгээр 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 12 цаг 20 минутын орчим манай дэлгүүрт архи уусан шинжтэй орж ирэн 2 шил архи, ундаа, бохь аваад тооцоогоо хийх болсон мөнгөө үлдээсэн байна. ийн гуанзад гутал хувцсаа орхисон байна гээд надаас төрүүлээд гараад явсан гэх мэдүүлгээр өмнө нь ийн дэлгүүрээр үйлчлүүлж байсан нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогддог. Ц.*******ийн хувьд анхнаасаа хэргийг хүлээн зөвшөөрөөгүй. Мэдүүлэг өгөх болгондоо өөр, өөрөөр мэдүүлдэг. Мөрдөгчөө эрүүдэн шүүсэн гэх асуудлаар гомдол гаргаж байсан. Дээрх гэрч, хохирогчийн мэдүүлгээр тухайн хэрэг гарсан цаг хугацаанд нь Ц.*******тэй хамт байгаагүй нь тогтоогддог. Ц.******* нь “о ” гэх нэртэй дэлгүүрт нэвтэрч эд зүйл авсан нь гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэж улсын яллагчийн зүгээс дүгнэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, оролцогчдын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ. 

  1. Хэргийн үйл баримтын талаар,

Шүүгдэгч Ц.******* нь Завхан аймгийн сумын оо багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй хүнсний дэлгүүрт 2023 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө цонхыг нь хагалж хууль бусаар нэвтрэн ороод эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлджээ.

Энэ үйл баримт нь хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

- Хохирогч С.ийн “...2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн өглөө 09 цагийн үед миний гар утас руу манай сумын иргэн гэгч залгаад “чи хаана байгаа юм бэ, танай дэлгүүрийн цонх хагарсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд гэрээсээ гараад дэлгүүр дээрээ иртэл манай дэлгүүрийн зүүн талын цонхны гадна талын төмөр хамгаалалтыг нь эвдээд, цонхны салхивчны доод талын цонхыг хагалаад хаячихсан байсан. Тэр хагарсан цонхны доод хэсэг газарт нэлээд хэдэн гутлын мөртэй байхаар нь би өөрийнхөө том хүүхэд ийг дуудаж харуулаад тэдгээр гутлын мөрний зургийг гар утсаар нь авхуулсан. Тэгээд тэр хавиар өөр мөр хайж байгаад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Намайг анх дэлгүүр дээр ирэхэд ямар ч хүн байгаагүй. Манай дэлгүүрээс 1 литрийн EDEN нэртэй архи 1 ширхэг, 0,75 литрийн “EDEN” нэртэй архи 4 ширхэг, 0,75 литрийн “AGAR” нэртэй архи 2 ширхэг, 0,5 литрийн “Хараа” нэртэй архи 2 ширхэг, 0,5 граммтай “ELIX” нэртэй архи 3 ширхэг, DIROL нэртэй бохь 1 боодол, 350 граммтай шоколадны крем 1 шил зэрэг зүйлүүд хулгайд алдагдсан байна лээ. Мөн дээрээс нь цонхны хамгаалалт, цонхны хагарсан шилний үнэ зэргийг бас хохиролд оруулж тооцох болно. Намайг дэлгүүр дотор ороход өөр эвдэж гэмтээсэн эд зүйл байгаагүй. Харин юу хайсныг нь мэдэхгүй баахан жижиг шүүгээ, лангуун доогуур онгойлгосон байсан. ...Ц.******* гэгч нь 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 19-20 цагийн үед байх манай дэлгүүрт архи уучихсан бололтой орж ирээд 2 шил архи, 1 ширхэг ундаа, 2 боодол бохь аваад тооцоогоо хийх гэснээ эгчээ би мөнгөө үлдээчихсэн байна. Би тарган ийн гуанзанд утас, хувцсаа орхичихсон байна гээд надаас түрүүлээд гараад явсан. Түүнтэй зөрөөд нэг хүн ороод ирэхээр нь би тооцоогоо хийгээд араас нь гарсан чинь яваад алга болчихсон. Тарган ийн гуанз руу яваад очсон. Гуанз нь цоожтой байсан. Ц.******* нь одоогоор надад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байгаа. Би дэлгүүрээс алдагдсан бараа материалын үнэ болон хагалсан цонхны төлбөрийг нэхэмжилж байна.” гэх,

- Гэрч З.үүгийн мэдүүлэг “...2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн өглөө эрт 08 цагийн үед манайд Ц.******* гэгч залуу ганцаараа орж ирсэн. Орж ирэхдээ архи өвөртөө хийсэн байсан. Орж ирээд манай гэрийн баруун талд суугаад өврөөсөө архиа гаргаж ирээд задлаад байж байхад нь араас нь ороод ирсэн. Тэгээд манай хадам ах д задалсан архиныхаа дээжийг өгөөд дараа нь надад өгөх гэхлээр нь би уухгүй гээд аваагүй. Тэгээд тэнд байсан д нэг хийж өгөөд нь уухгүй гэсэн чинь Ц.******* гэгч залуу өөрөө нөгөө архиа аяганд бүгдийг нь хийж уучхаад тэй хамт манайхаас гараад явсан. Тэгээд тэрнээс хойш тараагүй. 0,75 граммын АГАР нэртэй нэг шил архитай л орж ирсэн өөр архи авч ирээгүй.” гэх,

Гэрч Г.ийн “...Үүрээр 04 цагийн үед хүн хаалга, цонх нүдээд, цохиод байхаар нь хаалгаа тайлахад Ц. ******* согтуу өвөртөө АGAR нэртэй 0.75 литртэй 1 шил архи хийсчихсэн орж ирээд задлаад намайг ууя гээд байхаар нь уухгүй чи унт гэсэн чинь би унтахгүй архи ууна гэж хэсэг сууж байгаад миний дэвсэж өгсөн гудсан дээр унтсан. Тэгээд өглөө 08 цагийн үед Ц.******* босоод би ээгийнд орж архи уулаа гээд нөгөө задалсан архиа аваад гараад явахаар нь би хэсэг хэвтэж байгаад 30-аад минутын араас нь ээ ахынд ороход ******* нөгөө авч явсан архиа уугаад сууж байсан. Тэгээд *******ийг нөгөө архиа ууж дуусахаар нь за одоо хоёулаа явъя чи банк ороод надаас авсан мөнгөө аваад өгчих гэтэл Ц.******* би явахгүй согтуу байна гээд байхаар тэгвэл хоёулаа манайх руу оръё гээд ээ ахынхаас дагуулж гараад манай хашаа руу ортол Ц.******* намайг чи гэртээ ороод надад ус хийгээд ирээч миний ам ангаад байна гэхлээр нь чи ороод уучих оръё гэтэл суучхаад намайг аваад ирээч гээд байхаар би гэртэй ороод ус аваад гараад иртэл нөгөө суусан газраа байхгүй болохоор нь хоёр байшингийн завсраар ороод хойд талаар тойроод үзэхэд байхгүй байсан. Тэгээд өвсний хашаа руу очиж үзэх гээд явж байхад миний урдаас ******* өвсний хашаан дотроос нэг шил архи өвөртөө хийчихсэн архи уух уу? хоёулаа гээд гараад ирэхээр нь би архийг булааж авчхаад өөрт нь өгөхгүйгээр хоёулаа банк руу явъя чи миний мөнгийг аваад өг гэхэд би өнөөдөр авч өгч чадахгүй гээд буцаад өвсний саравч руу ороод өвсөн доороос "EDEN" нэртэй 1 литртэй 1, 0.75 литртэй 3 нийт 4 шил архи авчраад хоёулаа ууя гээд байхаар нь за тэгвэл эхлээд хоёулаа банк руугаа явж ирчхээд дараа нь ууя гэхэд одоо уумаар байна гээд байхаар нь 2 шил “EDEN” нэртэй архийг өөрт нь өгөөд нөгөө гурван шил архийг би гэртэй оруулж тавьчхаад бид хоёр банк руу явсан. ...Тухайн үед надад хэлэхдээ би өөрийнхөө мөнгөөр танай сумын Супер маркетаас авсан гэж надад хэлсэн. Би тэгж хэлсэн үгэнд нь итгэсэн, яагаад гэхлээр надад миний дансанд мөнгө байсан. Тэр мөнгөө данснаас аваад энэ архинуудыг авчихлаа гэж надад хэлсэн. ...Тухайн үед Ц.******* нь миний хөх жинсэн өмдийг өмсчихсөн байсан юм. Би тэр өглөө нь ээ ахынхаас орж ирээд нөгөө архинуудыг нь гэрт оруулж тавихдаа өмдөө тайлуулж авахад хармаанаас нь Mentos гэсэн бичигтэй, хөх өнгийн цаастай 2 боодол, Dirol гэсэн бичиг шар цоохор өнгийн цаастай бохь хоёр ширхэг, ягаан өнгийн ууттай шампунь гэх мэт зүйлсийг гаргаад ширээн дээр тавиад миний өмдийг тайлж өгсөн.” гэх мэдүүлгүүд,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай “...1 литр “Эдэн” архи 1 ширхэг, 0.75 литрийн “Эдэн” архи-4, 0.75 литрийн “Агар” архи-1 ширхэг, 0.75 литрийн “Агар” нэртэй архины хоосон шил 1 ширхэг, Дирол бохь 2 боодол” гэх мөрдөгчийн тогтоол, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Д.ийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 000000082 дугаартай “...Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гутлын улны мөрүүдийн хээний дүрслэл тод дүрслэгдсэн, биет болон файл байдлаар ирүүлсэн, адилтгалын ач холбогдол бүхий шинж тэмдэгтэй байх тул харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн гутлын мөр нь Ц.*******ийн гэх хар өнгийн хагас түрийтэй гутлын баруун хөлийн гутлын улны мөрийн өлмий болон өсгийн өргөн, хээний хэлбэр, харилцан байрлал зэрэг ерөнхий болон хээний хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

  1. Эрх зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.           

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, мэдүүлгийн агуулгын зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг давхар нотолсон шинжтэй байна.

Шүүгдэгч Ц.******* давж заалдах гомдолдоо “...уг гэмт хэргийг Г.ийн санаачилгаар хамтран үйлдсэн. ийг дэлгүүрээс эд зүйл хулгайлахад би гадаа хүн хараад зогсож байсан. Хэргийг мөрдөгч Б. шалгахдаа анхнаас нь намайг ганцаараа үйлдсэн болгож, хэргийн материалыг хуурамчаар бүрдүүлсэн, мөрдөгч 5 хоног хоолтой, хоолгүй зориулалтын бус газар байлгаж зодон эрүү, шүүлт тулгасан гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг хооронд нь харьцуулан шинжлэн судлахад гэрч Г.ийг шүүгдэгч Ц.*******тэй хамтран бүлэглэн бусдын эд зүйлийг хууль бусаар нэвтрэн хулгайлсан гэх үйлдэл тогтоогдоггүй бөгөөд харин хэрийн материалд дүн шинжилгээ хийхэд шүүгдэгч Ц.******* нь хохирогч С.ийн дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орсон болох нь хэргийн газрын үзлэг, түүний өмсөж явсан гутлын мөр зэргээр хөтөлбөргүй тогтоогддог.

Шүүгдэгч Ц.*******ийг мөрдөгч Б. эрүү, шүүлт тулган зодож хэрэг хүлээлгэсэн гэх асуудлыг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор энэ асуудлыг цагдаагийн байгууллагын ажилтан, албан хаагчдаас үйлдсэн гэмт хэргийг шалган шийдвэрлэдэг эрх бүхий байгууллага болох Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа гэсэн албан ёсны тайлбар хийсэн.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй байна.

Шүүх Ц.*******д ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулсан нь тохирсон, ял хүнддээгүй байна.

Шүүгдэгч Ц.*******ийг шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.*******ийн Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 372 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 05 сар 29 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жил 11 сар 29 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ. Анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.*******ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.*******ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД                                                     Ж.БАТТОГТОХ

                                                                        Б.НАМХАЙДОРЖ