2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/03448

 

 

 

 

 

 

 

 

     2025             04              28                                          192/ШШ2025/03448

      

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 01 дүгээр танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 04 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 90-204 тоот хаягт байрлах “Хос финанс ББСБ” ХХК (РД:5982111)-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, Наадамчдын зам гудамж, ******* дүгээр байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* (*******)-нд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 327,440,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 327,440,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хариуцагчтай 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ХЗ32021033 дугаар зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Улмаар 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 150,000,000 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор Hyundai R500LC-7A маркийн ******* УБ улсын дугаартай экскаваторыг өмчлөлдөө шилжүүлэх буюу фидуцийн гэрээ байгуулсан.

1.2.Хариуцагч нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 20******* оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 103,750,000 төгрөгийг зээлийн хүүд төлсөн. Иймд үндсэн зээл 200,000,000 төгрөг, хүү 106,200,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,240,000 төгрөг, нийт 327,440,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

2.Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гардуулсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигч талуудын хооронд байгуулагдсан ХЗ2021033, ХЗ2021033-1 дугаар зээлийн гэрээнүүдийн эх хувь, ХЗ2021033 дугаар фидуцийн гэрээний эх хувь, Хаан банк дахь “Хос финанс ББСБ” эзэмшигчтэй 5170017682 дугаар дансны 2021 оны 10 дугаар сарын 07, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуулга, зээлийн гэрээний мэдээлэл гэх баримт, П.*******тэй зээлийн гэрээ байгуулах эрх олгосон итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзах тухай албан бичиг,

Хариуцагч талаас итгэмжлэлийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 327,440,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчтай 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ХЗ32021033 дугаар зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлж, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дээрх зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 150,000,000 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл нэмж зээлдүүлсэн бөгөөд хариуцагч нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 20******* оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 103,750,000 төгрөгийг зээлийн хүүд төлж үлдэх төлбөрийг төлөөгүй гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гардуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор… нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзаж буй үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байдлыг баримтаар нотолж чадаагүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгч талын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Зохигч талуудын хооронд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ХЗ32021033 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, 50,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэй, улмаар 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр уг зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 150,000,000 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл нэмж зээлдүүлсэн. (хавтаст хэргийн 9-13 дахь тал)

4.2.Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний дагуу 103,750,000 төгрөгийг нэхэмжлэгч компанид төлсөн. (хавтаст хэргийн 18-19 дэх тал)

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй”, 72.3 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

 

Хариуцагч нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул зохигч талуудын хооронд байгуулагдсан ХЗ2021033, ХЗ2021033-1 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх ба уг зээлийн гэрээнүүдийн гол нөхцөлөөс үзэхэд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ” байгуулагдсан, уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзлээ.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн зээлийн гэрээний үүрэгт хариуцагчийн төлсөн нийт төлбөрийн үнийн дүнг үндэслэлтэй гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч компани нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

 

6.Харин зээлийн гэрээний дагуу төлсөн төлбөрийг үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн алинаас хасаж тооцох талаар шүүх дүгнэлт өгөх шаардлагатай.

 

6.1.Зохигч талууд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, нэмж 150,000,000 төгрөгийг зээлдүүлэхдээ анх зээлийн гэрээ байгуулагдсан өдрөөс уг өдрийг хүртэлх 19 хоногийн хүү болох 950,000 (50,000,000₮*0.1%/хоног*19хоног=950,000₮) төгрөгийг төлсөн байх бөгөөд хариуцагч нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 30,600,000 төгрөгийн хүү төлөхөөс 30,800,000 төгрөгийн хүү төлсөн байх тул илүү төлсөн 200,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцох нь зүйтэй.

 

Эндээс дүгнэвэл 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 199,800,000 төгрөг байжээ.

 

6.2.Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч компанийн хувьд зээлийн гэрээний хугацаа дууссан буюу 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш хугацаанд хариуцагчийн төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасалгүй үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хасаж тооцсон байх ба энэ нь дээр дурдсан Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт нийцэхгүй юм.

 

Иймд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 20******* оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагчийн төлсөн 72,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцох ба үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 127,800,000 (199,800,000-72,000,000=127,800,000) төгрөг болж байна.

 

6.3.Зээлийн үндсэн хүүгийн тооцооллын хувьд:

-               2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 6,000,000 төгрөгийг хүү болон нэмэгдүүлсэн хүүгээс бус үндсэн зээлээс хасаж тооцож дараагийн зээл төлсөн өдөр болох 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 3 хоногийн хүү нь 581,400 ((199,800,000-6,000,000)*0.1%/хоног*3хоног=581,400) төгрөг,

-               2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 6,000,000 төгрөгийг хүү болон нэмэгдүүлсэн хүүгээс бус үндсэн зээлээс хасаж тооцож дараагийн зээл төлсөн өдөр болох 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх 29 хоногийн хүү нь 5,446,200 ((193,800,000-6,000,000)*0.1%/хоног*29хоног=5,446,200) төгрөг,

-               2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 6,000,000 төгрөгийг хүү болон нэмэгдүүлсэн хүүгээс бус үндсэн зээлээс хасаж тооцож дараагийн зээл төлсөн өдөр болох 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх 61 хоногийн хүү нь 11,089,800 ((187,800,000-6,000,000)*0.1%/хоног*61хоног=11,089,800) төгрөг,

-               2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 6,000,000 төгрөгийг хүү болон нэмэгдүүлсэн хүүгээс бус үндсэн зээлээс хасаж тооцож дараагийн зээл төлсөн өдөр болох 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх 77 хоногийн хүү нь 13,536,600 ((181,800,000-6,000,000)*0.1%/хоног*77хоног=13,536,600) төгрөг,

-               2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 18,000,000 төгрөгийг хүү болон нэмэгдүүлсэн хүүгээс бус үндсэн зээлээс хасаж тооцож дараагийн зээл төлсөн өдөр болох 20******* оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх 137 хоногийн хугацааны хүү нь 21,618,600 ((175,800,000-18,000,000)*0.1%/хоног*137хоног=21,618,600) төгрөг,

-               20******* оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 18,000,000 төгрөгийг хүү болон нэмэгдүүлсэн хүүгээс бус үндсэн зээлээс хасаж тооцож дараагийн зээл төлсөн өдөр болох 20******* оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх 79 хоногийн хүү нь 11,044,200 ((157,800,000-6,000,000)*0.1%/хоног*3хоног=581,400) төгрөг, нийт 69,510,600 төгрөгийн хүү төлөхөөр байна.

 

6.4.Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно…” гэж заажээ.

 

Зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.2-т “…хугацаа хэтрүүлсэн хоног тутамд зээлийн үлдэгдэл дүнгээс 0.3%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг ЗЭЭЛДЭГЧ нь ЗЭЭЛДҮҮЛЭГЧИД үл маргах журмаар төлнө” гэж заасан нь дээр дурдсан Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасанд нийцэхгүй байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ” гэж тус тус зааснаар зохигч талуудын хооронд байгуулагдсан ХЗ2021033 дугаар зээлийн гэрээний 2.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч компани нь хариуцагчаас нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй юм.

 

7.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 197,310,600 (127,800,000+69,510,600=197,310,600) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагын 130,429,400 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,796,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,144,503 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч компанид олгохоор хуваарилна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч П.*******ээс 197,310,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хос финанс ББСБ” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагын 130,429,400 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Хос финанс ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,796,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.*******ээс 1,144,503 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хос финанс ББСБ” ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Г.ТӨРБОЛД