| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00147/И |
| Дугаар | 157/ШШ2025/00184 |
| Огноо | 2025-06-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 157/ШШ2025/00184
2025 06 20 157/ШШ2025/00184
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: У хот, С талбай 5, Гт банкны төв байр "Г банк" ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Б сум, 3 дугаар баг Б Г 301 тоотод оршин суух, Б-ийн Г-д холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 9,682,557.62 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "Г банк"ХК-ийн Х салбар захирал Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Г-өөс үндсэн зээл 9,003,305.28 төгрөг, үндсэн хүү 671,350.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,902.31 төгрөг, нийт 9,682,557.62 гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Б.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Г банк ХК-ийн 9,682,557.62 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс төлж эхэлнэ.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "Г банк"ХК нь хариуцагч Б.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,682,557.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хариуцагч Б.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...9,682,557.62 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс төлж эхэлнэ.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч Б.Ггийн нэхэмжлэлийн шаардлага болох 9,682,557.62 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч "Г банк"ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 169,871 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 169,871 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Б.Г-өөс улсын тэмдэгтийн хураамжид 84,935.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 84,935.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Г банк"ХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Г банк"ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Г-д холбогдох 9,682,557.62 (есөн сая зургаан зуун наян хоёр мянга таван зуун тавин долоон төгрөг, жаран хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Г банк"ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 169,871 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Б.Г-өөс улсын тэмдэгтийн хураамжид 84,935.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 84,935.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Г банк"ХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Г нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ