Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 157/ШШ2025/00192

 

       2025          06          25                                       157/ШШ2025/00192

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийнБ сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Х аймаг,Б сум, 2 дугаар баг, "Хбанк" ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийнБ сум, 4 дүгээр баг У 12-12 тоотод оршин суух, Бовогт Б-ийн Д-д холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 5,388,266 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад   

                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "Хбанк" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Д-аас зээлийн гэрээний  дагуу үндсэн зээл 5,215,228 төгрөг, зээлийн хүү 171,483 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,555 төгрөг, нийт 5,388,266 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Б.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хасбанкнаас авсан зээлээ сар сардаа төлж барагдуулна. 5,388,266 төгрөгийг хугацаандаа төлнө.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "Хбанк" ХХК-ийнБ тооцооны төв нь хариуцагч Б.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,388,266 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч Б.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Хасбанкнаас авсан зээлээ сар сардаа төлж барагдуулна. 5,388,266 төгрөгийг хугацаандаа төлнө.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Б.Дын нэхэмжлэлийн шаардлага болох 5,388,266 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч "Хбанк" ХХК-ийнБ тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101,162 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 101,162 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Б.Д-аас улсын тэмдэгтийн хураамжид 50,581 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 50,581 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Хбанк" ХХК-ийнБ тооцооны төвд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Хбанк" ХХК-ийнБ тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Д-д холбогдох 5,388,266 (таван сая гурван зуун наян найман мянга хоёр зуун жаран зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Хбанк" ХХК-ийнБ тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101,162 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Б.Д-аас улсын тэмдэгтийн хураамжид 50,581 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 50,581 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Хбанк" ХХК-ийнБ тооцооны төвд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Д нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ