| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00210/И |
| Дугаар | 157/ШШ2025/00194 |
| Огноо | 2025-06-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 157/ШШ2025/00194
2025 06 30 157/ШШ2025/00194
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: У хот, Сдүүрэг, Е гудамж, "Хбанк"-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Дархан сум, 4 дүгээр баг Мэргэн 5-4 тоотод оршин суух, Х овогт Б-ийн З-д холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 11,031,601.05 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "Хбанк"-ийн тусгай активын газрын захирал Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.З-аас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 10,266,667 төгрөг, зээлийн хүү 752,414.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,519.45 төгрөг, нийт 11,031,601.05 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Б.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...2025 оны 1 сараас нөхөр ажилгүй болж нэг хүний цалингаар зээлээ төлөхөд хүрэлцэхгүй болж, 2025 оны 5 сарын 19-ний өдрөөс эхлэн нөхөр маань Баянмөнхөөс Дархан чиглэлийн зам ангид усны машин түрээсээр явуулж байгаа тул 2025 оны 7 дугаар сарын 8-нд хугацаа хэтэрсэн зээлээ төлж цаашид хуваарийн дагуу төлж байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "Хбанк" нь хариуцагч Б.Зд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,031,601.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хариуцагч Б.З нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...2025 оны 7 дугаар сарын 8-нд хугацаа хэтэрсэн зээлээ төлж цаашид хуваарийн дагуу төлж байна.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч Б.Зын нэхэмжлэлийн шаардлага болох 11,031,601.05 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч "Хбанк"-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 191,456 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 191,456 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Б.З-аас улсын тэмдэгтийн хураамжид 95,728 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 95,728 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Хбанк"-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Хбанк"-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Зд холбогдох 11,031,601.05 (арван нэгэн сая гучин нэгэн мянга зургаан зуун нэг төгрөг, таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Хбанк"-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 191,456 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Б.З-аас улсын тэмдэгтийн хураамжид 95,728 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 95,728 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Хбанк"-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.З нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ