Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 157/ШШ2025/00197

 

         

   2025          07           02                                      157/ШШ2025/00197

  

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Бр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Х аймаг Бр сум 2 дугаар баг  "Х банк ХК"-ийн Х салбар Бр тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Бр сум, 1 дүгээр баг 48 дугаар байрны 29 тоотод оршин суух, Б овогт Б-ийн Б-т холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 14,806,835 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад   

                                                                                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "Х банк ХК"-ийн Х салбар Бр тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Б-ээс үндсэн зээл 13,640,163 төгрөг, зээлийн хүү 1,154,349 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,323 төгрөг, нийт 14,806,835 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Бшүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие 2024 оны 02 дугаар сарын 22-нд ЗГ54992743 тоот зээлийн гэрээ байгуулж 19,900,000 төгрөгийг онлайн цалингийн зээлийг 30 сарын хугацаатай сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэйгээр авсан. Одоогоор хугацаа хэтэрсэн хоног нийт 129 бөгөөд нэхэмжлэлийн мөнгөн дүн 14,806,835 төгрөгийг төлөхөд маргах зүйл байхгүй. Хугацаа хэтрүүлсэн сарын төлбөрүүдийг 2025 оны 7 сард төлөх ба үлдсэн төлбөрийг графикийн дагуу сар сардаа төлнө.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "Х банк ХК"-ийн Х салбар Бр тооцооны төв нь хариуцагч Б.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,806,835 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр  гаргажээ.

Хариуцагч Бнь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад    “...нэхэмжлэлийн мөнгөн дүн 14,806,835 төгрөгийг төлөхөд маргах зүйл байхгүй. Хугацаа хэтрүүлсэн сарын төлбөрүүдийг 2025 оны 7 сард төлөх ба үлдсэн төлбөрийг графикийн дагуу сар сардаа төлнө.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Б.Б-гийн нэхэмжлэлийн шаардлага болох 14,806,835 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч "Х банк ХК"-ийн Х салбар Бр тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231,984 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 231,984 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Б.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 115,992 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 115,992 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Х банк ХК"-ийн Х салбар Бр тооцооны төвд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл,  758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Х банк ХК"-ийн Х салбар          Бр тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14,806,835 (арван дөрвөн сая найман зуун зургаан мянга найман зуун гучин тав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231,984 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Б.Б-ээс улсын тэмдэгтийн хураамж 115,992 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамж 115,992 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Х банк ХК"-ийн Х салбар Бр тооцооны төвд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Бнь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

   ШҮҮГЧ                        Б.БОЛОР-ЭРДЭНЭ