| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00225/И |
| Дугаар | 157/ШШ2025/00198 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 157/ШШ2025/00198
2025 07 02 157/ШШ2025/00198
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: У хот, Х дүүрэг, 15 дугаар хороо, М гудамж 31/1 байр “Э” оффис 17давхар, Т ББСБ-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Бор-Өндөр сум, 3 дугаар баг Бумбат Хангай 7 дугаар гудамж, 702 тоотод оршин суух, Б овогт О-ийн Н-д холбогдох
“7,110,909.31 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ-ийн Зээл төлүүлэлтийн албаны дарга О.Энххэрлэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О.Н-ээс зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 5,065,984.87 төгрөг, зээлийн хүү 1,896,392.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91,532.36 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбогдсон зардал 57,000 төгрөг, нийт 7,110,909.31 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч О.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие Т ББСБ-аас нэхэмжилсэн 7,110,909.31 төгрөг төлөхөд маргах зүйлгүй ба Уулын баяжуулах үйлдвэрийн Төмөр замын цехэд ажилд орсон. 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн төлнө.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ББЁБ нь хариуцагч О.Нд холбогдуулан 7,110,909.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хариуцагч О.Н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...нэхэмжилсэн 7,110,909.31 төгрөг төлөхөд маргах зүйлгүй ба Уулын баяжуулах үйлдвэрийн Төмөр замын цехэд ажилд орсон. 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн төлнө.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч О.Нн нэхэмжлэлийн шаардлага болох 7,110,909.31 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Т ББЁБ-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128,725 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 128,725 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч О.Н-ээсулсын тэмдэгтийн хураамжид 64,362.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 64,362.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т ББЁБ-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ББЁБ-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Нд холбогдох 7,110,909.31 (долоон сая нэг зуун арван мянга есөн зуун есөн төгрөг гучин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ББЁБ-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128,725 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч О.Н-ээсулсын тэмдэгтийн хураамжид 64,362.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 64,362.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Таван богд финанс ББСБ” ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч О.Н нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ