| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00226/И |
| Дугаар | 157/ШШ2025/00199 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 157/ШШ2025/00199
2025 07 02 157/ШШ2025/00199
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийнБ сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: У хот, Сдүүрэг, Е гудамж, "Хбанк" ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийнБ сум, 5 дугаар баг Хүйх багт оршин суух, С-ын Б-д холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 13,236,727.82 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "Хбанк" ХК-ийн тусгай активын газрын захирал Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С.Б-аас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 12,060,000.02 төгрөг, зээлийн хүү 1,156,257.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,470.79 төгрөг, нийт 13,236,727.82 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.
ХариуцагчС.Бшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хас банкны апп зээлээс 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулж 13,400,000 төгрөгийг авсан. Төлбөрийг хуваарийн дагуу төлөөд явж байсан боловч асуудал гарч хугацаа хэтэрсэн. Өнөөдрөөс эхлэн боломжоороо төлөлт хийж 8 сардаа багтааж хугацаа хэтэрсэн дүнгээ төлж дуусгаад хуваарийн дагуу сар сардаа төлөлтөө хийх хүсэлтэй байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "Хбанк" ХК нь хариуцагч С.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,236,727.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.
ХариуцагчС.Бнь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...өнөөдрөөс эхлэн боломжоороо төлөлт хийж 8 сардаа багтааж хугацаа хэтэрсэн дүнгээ төлж дуусгаад хуваарийн дагуу сар сардаа төлөлтөө хийх хүсэлтэй байна.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч С.Б-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 13,236,727.82 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч "Хбанк" ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,134 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 224,134 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч С.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 112,067 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 112,067 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Хбанк" ХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Хбанк" ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Б-д холбогдох 13,236,727.82 (арван гурван сая хоёр зуун гучин зургаан мянга долоон зуун хорин долоон төгрөг, наян хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Хбанк" ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,134 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч С.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 112,067 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 112,067 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Хбанк" ХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагчС.Бнь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ