Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 141/ШШ2025/00161

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С овогт С.Ц, хариуцагч Т овогт Ч.М нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Т овогт Мы М, 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Тугч овогт Мы Э, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн Т овогт Мы М нарыг эх С овогт С Цы асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин М.Мг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, охин М.М, С.Э, М.М нарыг 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т овогт Ч.М  сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигч талууд эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

5. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар эцэг Ч.М нь охин М.М, М.Э, Ч.М нартай уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх зэрэг хуулиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг эх С.Цд даалгасугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх С.Цд даалгасугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Энхриймаад даалгасугай.

8. Засгийн газраас тогтоосон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг тэтгэлэг авагчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Маас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

10. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

11. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.ӨЛЗИЙХИШИГ