| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2025/00031/И |
| Дугаар | 141/ШШ2025/00160 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 141/ШШ2025/00160
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,
Нэхэмжлэгч: ...................... оршин суугч Н овогт М.Ннэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............. багт оршин суугч Н овогт Э.Л холбогдох “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Э.Л бид хоёр 2024 онд гэр бүл болж охин Маргадыг төрүүлсэн. Бид хоёр амьдралын эхний үед эв найрамдалтай сайхан амьдарч байсан. 2019 онд хүү Г төрүүлж өсгөн амьдарч байсан. Гэтэл 2022 онд архи ууж агсам тавьж доромжлох болсон. Мөн бид хоёр 2024 оноос тусдаа амьдарч байгаа. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна...” гэжээ.
Нэхэмжлэгч М.Н нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Миний бие М.Н нь хотод ажилтай байгаа тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Ажлаа зохицуулж байгаад дахин нэхэмжлэл гаргана...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч Э.Лд холбогдох “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “М.Н нь “...Миний бие М.Н нь хотод ажилтай байгаа тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Ажлаа зохицуулж байгаад дахин нэхэмжлэл гаргана...” гэсэн агуулга бүхий хүсэлтийг ирүүлж, хүсэлтдээ гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “...нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. М.Нгийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Лд холбогдох “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгч М.Нд олгосугай.
3. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ