Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 157/ШШ2025/00210

 

        2025         07         08                                         157/ШШ2025/00210

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 8 дугаар хороо, С 15 давхар, М ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х аймгийн Дархан сум, 1 дүгээр багт оршин суух хаягтай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, КТМС Э хотхон 00 тоотод түр  оршин суух, Б0овогт Я-ын Ү-д холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 2,805,273.03 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

                                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Я.Үгаас:  

1.1.6000058126 тоот гэрээний үүрэгт: Үндсэн зээл: 920,415.66 төгрөг, үндсэн хүү: 145,691.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 7,052.89 төгрөг

1.2. 6000011599 тоот гэрээний үүрэгт: Үндсэн зээл: 607,269.94 төгрөг, үндсэн хүү: 96,300.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 18,361.67 төгрөг

1.3. 6000025058 тоот гэрээний үүрэгт: Үндсэн зээл: 865,350.21 төгрөг, үндсэн хүү: 119,159.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 8,670.74 төгрөг, нотариатын төлбөр: 17,000 төгрөг, нийт 2,805,273.03 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Я.Ү шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Би эмээ, эгчийн хамт амьдардаг. ...Гэвч 2025 оны 01 сарын 10-ны өдрөөс эгч маань холбоо барихгүй, ор сураггүй алга болж, ар гэрийн зүгээс цагдаагийн  байгууллагад эрэн хайх ажиллагаа эхлүүлсэн. Эмээ элэгний хорт хавдрын 4 дүгээр шаттай, байнгын эмчилгээ, хяналтанд, эм тариа, өдөр тутмын асаргаа сувилгаа зэрэг бүх зардлыг би хариуцаж байна... Энэ бүх нөхцөл байдалтай холбоотойгоор зээлийн эргэн төлөлтөө хугацаанд нь хийх боломжгүйд хүрсэн ч өөрийн үүрэг хариуцлагыг ухамсарлан нэхэмжилсэн дүнг 3 сарын дотор бүрэн барагдуулах болно гэдгээ мэдэгдэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч Я.Үд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,805,273.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч Я.Ү нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...нэхэмжилсэн дүнг 3 сарын дотор бүрэн төлж барагдуулах болно...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Я.Үгийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,805,273.03 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч М ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,834 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 59,834 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Я.Үгаас улсын тэмдэгтийн хураамжид 29,917 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 29,917 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М ХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Я.Үд холбогдох 2,805,273.03 (хоёр сая найман зуун таван мянга хоёр зуун далан гурван төгрөг, гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,834 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Я.Үгаас улсын тэмдэгтийн хураамжид 29,917 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 29,917 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М ХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Я.Ү нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ