Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 311/ШШ2025/00294

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Завхан аймаг дахь ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

О.*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Завхан аймаг дахь ******* ХХК-ийн  төлөөлөгч Ч.*******, нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь ******* ХХК нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.******* нь манай байгууллагаас 2023 оны 01-р сарын 18-ны өдөр 420,000 төгрөгийн дижитал зээлийг гаргуулж байсан. Үүнээс хойш зээлээ хаахгүй явсаар өндөөрийг хүртэл 752 хоног хугацаа хэтэрсэн. Манай байгууллагын зүгээс удаа дараа мэдэгдэх хуудас болон байгаа хаяг нь дээр нь хэд хэдэн удаа очиж уулзсан боловч зээл төлөх хугацаа товлож гар өргөдөл өгсөн хугацаанд зээлийн төлөлт хийгдээгүй.

Тиймээс гэрээний 6.3.1 /зээлдэгч дижитал зээлийн эрхийн хүрээнд авч ашигласан зээлийг эргэн төлөх нөхцөлийн дагуу хугацаанд нь эргэн төлөөгүй/-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул иргэн О.*******ийг эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Завхан аймаг дахь ******* ХХК-ийн  хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагч Завхан аймаг дахь ******* ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар хариуцагчийн эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.

Завхан аймаг дахь ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэн О.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Завхан аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс О.*******ийн хаягийг Завхан, *******, -р баг, *******, ******* хэсэг , гудамж  тоот  гэсэн байна. Гэвч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О.******* нь уг хаягтаа байхгүй талаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.*******ийг эрэн сурвалжлах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хүсэлтийн дагуу О.*******ийн оршин суугаа хаягийг олж тогтоох үүргийг Завхан аймгийн *******ийн газарт даалгах нь зүйтэй байна.

Маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.*******ийг дээрх хаяг /гэрээнд заасан Завхан аймгийн ******* сумын -р баг, ын  гудамж  байр , тоот/-аас тодруулах боломжтойг дурдах нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.9-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд овогт ын *******ийг /РД:/-ийг эрэн сурвалжилсугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О.*******ийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэж энэ тухай хүсэлт гаргагч Завхан аймаг дахь ******* ХХК, түүний төлөөлөгч Ч.******* // мэдэгдэхийг Завхан аймаг дахь *******ийн газарт даалгасугай. 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг  дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.*******т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.БАЛЖИННЯМ