| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00320/И |
| Дугаар | 311/ШШ2025/00298 |
| Огноо | 2025-07-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 311/ШШ2025/00298
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сум -р баг, ******* байр тоот хаягт байрлалтай, Завхан аймаг дахь ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
О.*******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Завхан аймаг дахь ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...О.*******ийг эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Завхан аймаг дахь ******* ХХК нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...иргэн О.*******ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн боловч тэрээр хаягтаа байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтийг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймаг дахь ******* ХХК нь иргэн О.*******ийг эрэн сурвалжлуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Завхан аймаг дахь ******* ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь түүний эрх учраас нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Завхан аймаг дахь ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн О.*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.
3. Нэхэмжлэгч нь давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ