Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/33

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар даргалж, ерөнхий шүүгч .Амаржаргал, З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           Прокурор *******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******   

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******

          Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 231002400595 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-ны өдөр шилжих шөнө 01 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн дугаар хэсгийн тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч түлхэж унагаах, хоолойг нь боох зэргээр биед нь халдаж хүзүү, зүүн мөр, зүүн далны т зулгаралт, нуруунд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч овогт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх т зааснаар шүүгдэгч *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх т зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр члэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь т зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын ******* нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4,1.7,1.,1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан Шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

... Шүүгдэгчийн мэдүүлэг “... Монгол гэрийн гадна байх цагаан өнгийн дээд орой тээ 2 хаалгатай угаалгын машиныг нээж үзэхэд саарал өнгийн биеийн тамирын өмд, ногоон алаг өнгийн дотуур өмд зэрэг нь нойтон норсон байдалтай давхраар нь тайлж хийсэн байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав” гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар давхар нотлогддог.

Дээрх нотлох баримтаар шүүгдэгч М. нь амь хохирогчийг 60-120 секундийн турш багалзуурдаж дарсны улмаас амь хохирогч боолтод орж хөдөлгөөнгүй болж ухаан алдсан, өмдөндөө шээсэн, удалгүй амнаас нь шингэн зүйл гарсан, хоолой нь хэхэрч дуугарч байсан үйл баримт тогтоогдсон байна.

Талийгаачийн багалзуурдуулах үеийн дээрх шинж тэмдгүүд нь огцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 92 дугаар давтан шинжээчийн дүгнэлтийн 12.13.*******-т “ ... Механик амьсгал бүтэлт нь бүтэлтийн өмнөх үе, бүтэлтийн үе 5-н үе шаттай, амьсгал бүр мөсөн зогсох эдгээр үе шатууд нь нийт 5-7 минут үргэлжилдэг, гадна шинж нүдний эвэрлэгт цэгчилсэн цус харвалт, нүүр хөхрөх, хүүрийн толбо тархмал хүрэн ягаан өнгөтэй, өтгөн шингэний сүвээс шингэн гарах, гялтан болон үнхэлцэгчийн дор цэгчилсэн цус харвалт буюу /Тардьен толбо нь 2-3 мм эхлээд шар будааны чинээ хэмжээтэй байх хүрэн улаан өнгөтэй хөхөлбөр туяатай, тод хил хязгаартай байдаг/” гэх механик бүтэлтийн үед илэрдэг шинж тэмдэгтэй тохирч байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч “...нас барсны дараа булчингийн үйл ажиллагаа зогссонтой холбоотой амны булчин, шулуун гэдэсний хумигч булчин суларч хамраас шингэн, өтгөн зүйл гаргах шинж тэмдэг гардаг, Механик амьсгал хураах, архины хордлогоос болж эдгээр шинж тэмдэг гардаг гардаг” гэж мэдүүлж., талийгаач багалзуурдуулж даруулах үедээ өмдөндөө шээсэн, удалгүй амнаас нь шингэн зүйл гарсан, хоолой нь хэхэрч гэх шинж тэмдгүүд нь механик амьсгал бүтэлтийн үед ч илэрдэг шинж тэмдгүүд болохыг үгүйсгээгүй.

Талийгаачийн тархинд үүссэн цусан хурааны талаар /задлан шинжилгээний дүгнэлтийн гэрэл зураг №1/ Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023.0.2-ны өдрийн 1******* дугаартай шинжээчийн дүгнэлтэд “ ... доор хар хүрэн өнгийн ялтаслаг цусан хураатай”, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023.10.05-ны өдрийн 92 дугаартай Давтан шинжээчийн дүгнэлтийн 7..10-т “ Талийгаачид тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу хальсан доорх цус хураа нь судас хатуурах өвчний улмаас буюу дахин эсийн шинжилгээгээр их тархины миелинолизис, артериолосклероз шинж тэмдэг байна” гэж үүссэн гэж дүгнэсэн. Гэтэл дүгнэлтийг Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч “... цусан хураа биш цус харвалт байсан, ...цус эргэлтийн хямралаас үүссэн,... хүн нас барах үед цус эргэлтийн хямрал явагдах үед цус харвалт үүсдэг” гэж өмнө гаргасан шинжээчийн дүгнэлтээсээ зөрүүтэй мэдүүлгийг өгсөн.

Дээрх нотлох баримтуудыг харьцуулан судлахад хүнийг нас барахад илэрдэг шээх, амнаас нь шингэн зүйл гарах, хоолой нь дуугарах гэх мэт шинж тэмдгүүд нь талийгаачийг багалзуурдах үед давхцаж илэрсэн нь яавч тохиолдол биш, талийгаач нь бусдад багалзуурдуулсны улмаас амьсгал дутагдал, эсвэл цус эргэлтийн дутагдалд орж, гадны нөлөөтэй нас барсан гэх дүгнэлтэд хүргэж байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.05-ны өдрийн 2024/ШТ/20 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

Шүүгдэгч ******* мэдүүлэгтээ миний өөдөөс эсэргүүцээд босож ирэх гээд байхаар нь би хоёр гараараа эрхий хуруугаараа эрүүний доод рүү дарсан. Тэгэхэд миний өөдөөс эсэргүүцэл үзүүлэхгүйгээр хөдөлгөөнгүй болчхоод хэвтээд байсан. Багалзуурдаж дарах үед эсэргүүцэж байсан. Багалзуурдаж дарсны дараа эсэргүүцэл нь алга болж хөдөлгөөнгүй болсон гэдгийг шүүгдэгч сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн. Хэргийг шүүгдэгчийн мэдүүлгээр анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Сэжигтний мэдүүлгээс юу харагдаж байна вэ гэвэл ямар ч байсан багалзуурдаж эхлэх үед ухаан алдсан зүйл байгаагүй эсэргүүцэж байсан. Шүүгдэгчийн багалзуурдсаны улмаас хохирогч маань эсэргүүцэл үзүүлэхгүй хөдөлгөөнгүй болсон гэдэг шинж тэмдэг харагдаж байна. Хэсэг хугацаа өнгөрсний дараа хоолой нь дуугарсан. Амнаас нь шингэн зүйл гарсан. Өмдөндөө шээсэн. Өмдөндөө шээсэн гэдэг нь давхар нотлох баримтаар нотлогдоно. Хохирогчийн хувцас буюу дотуур хувцас нь гадаа угаалгын машин дотор байсан. Энэ бүх нөхцөл байдлаас харахад бид нар Монгол хүмүүс, монгол хүмүүс хонь муулах үед мал амьсгал хураахдаа ямар шинж тэмдэг гаргадаг билээ багалзуурдуулаад дарагдаж байх үед мал муулах үед гаргадаг шинж тэмдэг хохирогчид илэрсэн нөхцөл байдал байна. Энэ эргэлзээг тайлъя гэсэн үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд ч тэр, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт ч тэр, шүүхийн шатанд ч тэр хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж шийдсэн. Шүүх хуралдаанд оролцож тайлбар мэдүүлэг өгсөн шинжээч нар маань задлан шинжилгээний явцад гарсан өмнөх шинжээчийн дүгнэлтээр арай өөр мэдүүлдэг. Миний гомдолд дурдсан, задлан шинжилгээний гэрэл зурган дээр ч байгаа. Шинжээчийн 1******* дугаар дүгнэлтэд ч байгаа. усан хураа гэсэн дүгнэлт гарсан. Давтан шинжээчийн дүгнэлтээр мөн цусан хураа гэсэн. Шинжээч эмч шүүх хуралдаанд орж ирээд цусан хураа биш цус харвалт гэдэг. Би бол мэргэжлийн хүн биш. Гэхдээ миний ойлгож байгаагаар цусан хураа гэвэл цусан дотор байгааг хэлэх байх. ус харвалт гэвэл судас нь хагарсныг хэлэх байх гэсэн дүгнэлтэд хүрч байгаа. Энэ бүх эргэлзээг арилгах. ус харвалтаас болж нас барсан юм биш биз. Архины хордлого байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ нас барахад хүргэх хэмжээний байсан юм уу. Эсвэл механик бүтэлтээс болж нас барсан уу, цусан хураагуураас болж нас барсан уу, багалзуурдаад дарж байхад судас нь боогддог ч юм уу энэ нөхцөл байдал нь цус харвалтад хүрчихсэн үү гэсэн эргэлзээнүүд байгаа учир дахин шинжээчийн дүгнэлт гаргуулж хэргийн бодит байдлыг тогтоох нь зүйтэй. Ийм учраас анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү. Гаргасан гомдлоо дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч үнэн бодит байдлыг тогтооё гэж явж байгаа. Хохирогч талын эргэлзэж байгаа нэг л үндэслэл байгаа.  Шинжээчийн дүгнэлт архины хордлогын улмаас нас барсан гэж гарсан. Гэхдээ зарим шинж тэмдэг нь механик бүтэлтийн шинж тэмдэгтэй адилхан. Сэжигтний мэдүүлгээс юу харагдаж байна вэ гэвэл тэр хүн үнэхээр архины хордлогоор нас барсан юм уу, багалзуурдуулахаас өмнө нас барчихгүй яасан юм, эсвэл багалзуурдаж дууссан дараа, орон дээр нь тавьсны дараа нас барчихгүй яасан юм гэтэл багалзуурдуулж байх үед нас баралтын шинж тэмдэг илрээд байна. Эсэргүүцэлгүй болж байна. Хөдөлгөөнгүй болж байна. Хоолой нь дуугарч байна. Шүүгдэгчийн ярьсан мэдүүлэг өөр бусад баримтуудаар жишээ нь хувцсыг нь тайлаад оронд нь оруулсан, өмд нь нойтон гадаа байсан гэдэг ч юм уу ийм нөхцөл байдлаар тогтоогдож байгаа. Энэ нөхцөл байдлын эргэлзээг арилгахын тулд давтан шинжээчийн дүгнэлт гаргуулах боломж олгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* тайлбартаа:

Би ахыгаа алдсан. Алсан хүн нэг тамтай, алдсан хүн арван тамтай гэгчээр өмгөөлөгчийн хэлдгээр энэ бүхний эргэлзээг тайлахын тулд явж байгаа. Үнэн мөнийг шүүх хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх. Миний хэлэх гэж байгаа гол зүйл нь хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдаг. Хөдөлгөөнгүй болсных нь дараа орон дээр өргөж тавьсан гэдэг. Тэр хүн даах уу. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг өргөж даах уу үүнд би эргэлзэж байгаа. Нуугдаж дарагдсан зүйл байгаа юм биш биз. Тэрийг бас нягталж шалгуулмаар байна. усан хураа, цус харвалт гэж яриад байна. Шинжээчийн дүгнэлт дээр урьд нь болсон уу, тухайн үед болсон уу гэдэг нь тодорхой биш байгаа. Би гомдолтой байна. Эргэлзээг нь бүгдийг нь тайлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

Талийгаачийн нас барсан үхлийн шалтгааныг хуульд заасан үндэслэл журмын дагуу цогцост задлан шинжилгээ хийгдсэн. Задлан шинжилгээ хийгдсэн шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч нараас асуулт асууж тодруулсан. Талийгаачийн биед нас барсан эдгэшгүй өөрчлөлтөд орсон эмнэлзүйн шинжүүдээр нь механик бүтэлтэд орсон уу, аль эсвэл спирт архины хордлогод орсон уу гэдгийг гурван эмч маш сайн тайлбарлаж өгсөн. Спиртийн цочмог хордлогын үед илэрдэг бүх шинжүүд нь талийгаачийн биед илэрсэн. Хохирогч талын хэлээд байгаа шиг нүх сүвээр нь шингэн зүйл гарах нь амьсгал боогдож дарагдах үед үүссэн юм биш үү, хонь муулахад хүртэл ийм зүйл илэрдэг талаар ярьж байна. Шинжээч эмч нар хэдийгээр нэг тийм шинж байгаа боловч бусад бүх шинжүүдээрээ механик дарагдлын үед үүсэх боломжгүй. Архины цочмог хордлогод үүсэх бүх шинжүүд илэрсэн. Ийм дүгнэлтүүдийг өгсөн. Энэ дүгнэлтүүд нь эд эсийн шинжилгээ болон гадна биеийн ерөнхий шинжүүдээр, эд эрхтний эмнэлзүйн өөрчлөлтөд орсон шинжүүдээр тусгай мэдлэгийн эмч нар тодорхой ойлголтуудыг шүүх хуралдаанд өгсөн. Энэ үүднээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох т, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шинжээч нарын тайлбар мэдүүлэг өгсөн байгаа. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн үйл баримт байгаагүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад анх яллагдагчаас сэжигтнээр мэдүүлэг авахад бүх л болсон процессыг мэдүүлж байсан. Шинжээчийн дүгнэлтээр спиртийн цочмог хордлогын улмаас нас барсан байна гэсэн дүгнэлтийг сэжигтний мэдүүлэгтэй харьцуулаад аваад үзэхэд эргэлзэх үндэслэл байсан учраас дахин шинжээч томилж дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлт нь өмнөх шинжээчийн дүгнэлтээ бататгасан дүгнэлт гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь т сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг нь дангаараа яллах талын нотлох баримт болохгүй. Тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтүүдээр спиртийн цочмог хордлогын улмаас илрэх боломжтой бүхий л шинж тэмдгүүд илэрсэн учраас спиртийн цочмог хордлого байна гэж үзсэн учраас яллагдагчийн мэдүүлгийг үндэслээд бусдын амь насыг хохироосон үйлдэлтэй шалтгаант холбоотой байна гэж үзэх үндэслэлгүй байсан учраас хөнгөн хохирол учруулсан үйлдэл дээр нь яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан хоёр шатны шинжээч нарын дүгнэлтийг үндэслэж хэргийн нөхцөл байдал, үйл баримтад дүгнэлт хийж үндэслэл бүхий шийдвэр гаргасан учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхээс хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах тухай 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШТ/20 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь т зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгч *******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-ны өдөр шилжих шөнийн 01 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн дугаар хэсгийн тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч түлхэж унагаах, хоолойг нь боох зэргээр биед нь халдаж хүзүү, зүүн мөр, зүүн далны т зулгаралт, нуруунд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******, амь хохирогч . нар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар баг ын , тоотод 2023 оны 0 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө архидан согтуурсаны улмаас  агсам тавьлаа гэдгээр шалтаглан түлхэж унаган , хоолойг нь боох зэргээр биед нь халдаж хүзүү, зүүн мөр, зүүн далны т зулгаралт, нуруунд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ы...”, хоёр нь сүүлийн хэдэн жил хоёулаа нийлж аваад архи хамтдаа уугаад, хоорондоо  хэрүүл маргаан үүсгээд байдаг болчихсон байсан. Би энэ хоёртой хамт байдаггүй болохоор тэр болгон хэрүүл маргааныг мэдээд байдаггүй. Миний мэдэхээр нэгнийгээ хүнд байдалд ортол цохиж зодож байсныг нь санахгүй байна. Манай ах хөдөө аж ахуйн трактор засварлаж янзалдаг болохоор хүмүүс ажил төрлөө амжуулж авчхаад оронд нь архи өгөөд байдаг юм байна лээ. нь манай ахад сүүлийн хэдэн жил анхаарал халамжгүй, хоол хүнсгүй байдаг болчихсон байсан.  Хөдөө гадаа яваад ирэхэд нь гэртээ хүмүүстэй архи уугаад сууж байдаг хүн байгаа юм. Эхнэрийг нь архинаас гаргах гээд ах дүү нар нь 2-3 удаа архины эмчилгээнд авч явсан ч архинаас гаргаж чадаагүй юм. Манай ийн эрх чөлөөнд эхнэр нь халдаад байхаар нь цагаан сарын өмнө аймаг руу хүртэл явуулж байсан. Тэгээд удаагүй гэртээ буцаж ирээд энэ хоёр хамтдаа архи уугаад л байж байгаа хүмүүс байгаа юм” гэх мэдүүлгээр, /хх2-29/,

Гэрч ...” ахын гэрт орох үед ах, эгч хоёр архи уусан байсан. Гэхдээ нэг их согтоогүй байсан. Тэгээд бид дөрөв архиа хувааж уугаад л бид хоёр гараад явсан. Тэр 2 хоорондоо зүгээр хэвийн харилцаатай байсан. Хоорондоо ямар нэгэн маргалдсан зүйл бид хоёрыг тэдний гэрт байх үед бол болоогүй” гэх мэдүүлгээр, /хх33/

Гэрч ...”намайг Дархан сумын ******* дугаар баг дугаар т байрлах “Баянбулаг” хүнсний дэлгүүрт 17 цагийн үед зогсож байтал гаднаас уйлаад ороод ирсэн. Тэгэхээр нь би яасан бэ гэсэн чинь тамхи байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би тамхи өгөөд бид хоёр дэлгүүрээс гараад хажуу талд нь байдаг автобусны буудал дээр тамхи татсан. Тэгсэн нөхөр . согтуу байна, намайг зодоод байхаар нь би гүйгээд гараад ирлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би тайвшруулж байгаад, гэртээ оч гээд явуулсан. Тэгсэн шөнө нь миний 94652757 дугаар луу 02 цагийн үед байхаа ийн дугаараас залгасан байсан. Тэгсэн миний утас унтраад би ярьж чадаагүй. Өглөө нь 10 цагийн үед байх /цагийг нь сайн санахгүй байна/ ийн дугаараас дахиад залгахаар нь авсан чинь уйлаад “та манай гэрт хүрээд ирээч, . сонин болчихлоо, би ганцаараа айгаад байна гэхээр нь би очсон. Намайг ийн гэрт очсон чинь гэрийнх нь зүүн талын орон дээр        . хөнжил дотроо хэвтэж байсан. гийн духан дээр нь гарынхаа алгаар хүрээд бие нь хүйтэн байна гэж хэлсэн. ... надад өчигдөр . над руу агсраад цохиод байхаар нь би гэр дотроо түлхэж унагаагаад хүзүү хоолой руу нь хоёр гараараа дарсан. Тэгээд орны урд хөдлөхгүй суугаад байхаар нь дээш нь өргөөд орон дээр хэвтүүлсэн. Би унтаж байна л гэж бодсон гэж хэлсэн” гэх мэдүүлгээр /хх35/,

Гэрч -...”., ******* нар нь ерөнхийдөө нийлээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд уугаад байдаг хүмүүс байгаа юм. Архи уучхаад хоорондоо маргалддаг юм шиг байна лээ. ын нүд байнга шахуу л хөхөрчихсөн явж байдаг. нь ахыг ажилдаа явсны араар архи уучихдаг юм байна лээ. Тэгээд л хэрүүл маргаан гардаг гэж би ойлгодог. нь нөхрийнхөө цалин мөнгө буухаар нь ирж хэд хоног байж байгаад хөдөө яваад өгдөг гэсэн” гэх мэдүүлгээр, /хх39/,

Гэрч ...” ах эхнэртэйгээ нийлээд архи уучхаад байдаг. Мөн ахыг ажилдаа явсан хойгуур эхнэр нь архи уучхаад байдаг юм байна лээ. ах хөдөө аж ахуйн трактор, машин тэрэг засварладаг болохоор мөнгө нэлээн олдог юм. Тэгээд олсон мөнгөөрөө архи уугаад байдаг юм. Ерөнхийдөө архи нэлээн уудаг хүн байсан. ын нүд ганц нэг удаа хөхөрчихсөн байдалтай явж харагддаг. Хоорондоо яг маргалдаж муудалцдаг талаар нь надад мэдэх зүйл байхгүй байна” гэх мэдүүлгээр /хх43/,

Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 0 дугаар сарын 2-ны өдрийн 1******* дугаар шинжээчийн дүгнэлт:

1.Талийгаачийн биед баруун доод 1-р шүдний булгарал, хүзүү, нуруу, зүүн далны , зүүн хөмсөг, зүүн хацар, зүүн мөр, баруун шуунд зулгаралт, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Хүзүү, зүүн мөр, зүүн далны т зулгаралт, нуруунд цус хуралт, зулгаралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн доод 1-р шүдний булгарал, зүүн хөмсөг, зүүн хацар, баруун шуунд зулгаралт гэмтэл нь хуучин гэмтэл байх ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн гэмтэлд хамаарна.

3.Их тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа гэмтэл нь өвчин болон гэмтлээс үүссэнийг тогтоох боломжгүй.

4.Талийгаачид хийсэн шинжилгээгээр судас хатуурал, элэгний хатуурал, нойр булчирхайн архаг үрэвсэл, ходоодны цочмог үрэвсэл өвчин тогтоогдсон ба элэгний хатуурал өвчин нь үхэлд нөлөөлсөн байж болно.

5.Талийгаач нь спиртийн цочмог хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ.

6.Талийгаачид хийсэн биологийн шинжилгээгээр В/III/ бүлгийн цустай байна.

7.Талийгаач нь эмнэлгийн яаралтай анхан шатны тусламж үзүүлсэн ч амь аврагдах боломжгүй.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 92 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт:

1,2,3,4. Талийгаачийн цогцост хүзүү, нуруу, зүүн далны зулгаралт, цус хуралт, гэмтлүүд нь шинэ, баруун доод 1-р шүдний булгарал, зүүн хөмсөг, зүүн хацар, зүүн мөр, баруун шууны тав тогтсон хуучин зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр амьд үед үүсэн ба үхэлд нөлөөлөөгүй, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. талийгаачийн хүзүүний баруун хажуу т 3 ширхэг зулгаралттай байна.

6. Дархан-Уул аймгийн ШША-ны шинжээч эмч 2023 оны 0 сарын 2-ны өдрийн 1******* дугаартай дүгнэлтийн нэмэлт шинжилгээний хариунд тархи-венийн судас зогсоншил, хаван, артериолсклероз гэж дурдагджээ.

7,,10. Талийгаачид тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу хальсан доорх ялтаслаг цус хураа нь судас хатуурах өвчний улмаас буюу дахин эд эсийн шинжилгээгээр их тархины миелинолизис, артериолосклероз шинж илэрч байна.

11. гол судас цээж хэвлий хэсгээр цайвар ногоон өнгийн цөөн тооны хатуурлын товруутай гэсэн нь судас хатуурах өвчний нэг шинж.

12,13,*******. Талийгаачийн 2 талын уушгины дэлбэн хооронд цус харвалт нь цочмог цус эргэлтийн алдагдлын илрэл юм.

Спиртийн цочмог хордлогын шинж нь цусанд дахь спиртийн агууламж 7.0% промилли, мөн эд эсийн шинжилгээгээр тархи уушгины хаван, нойр булчирхайн тархмал үхжил, бөөрний сувганцрын үхжил, зүрхний булчингийн ширхэгийн жигд бус будагдалт шинжүүдээр илэрч байгаа ба шинжилгээгээр тархины эд, бүрхүүл хавагнасан, цус дүүрэлттэй, цагаан мөгөөрсөн хоолойд салс ихтэй, уушгины гялтан ба зүрхний гадаргууд цэгчилсэн цус харвалттай, уушги хавантай, цус дүүрэлттэй, нойр булчирхай тархмал цус харвалттай, ходоодны салст улайлттай байдаг.

Механик амьсгал бүтэлт нь бүтэлтийн өмнөх үе, бүтэлтийн үе таван үе шаттай, амьсгал бүр мөсөн зогсох эдгээр үе шатууд нь нийт 5-7 минут үргэлжилдэг, гадна шинж нүдний эвэрлэгт цэгчилсэн цус харвалт, нүүр хөхрөх, хүүрийн толбо тархмал хүрэн ягаан өнгөтэй, өтгөн шингэний сүвээс шингэн гарах, гялтан болон үнхэлцгийн дор цэгчилсэн цус харвалт буюу /Тардьен толбо нь 2-3 мм эхлээд шар будааны чинээ хэмжээтэй байх хүрэн улаан өнгөтэй хөхөлбөр туяатай, тод хил хязгаартай байдаг/, шинжилгээгээр гүрээний артерийн холбогч эд бамбай булчирхай, улаан хоолой, төвөнх, хүзүүний зөөлөн эд, булчин, арьсан доорх өөхлөгт цус хуралт үүсэх, мөн хэлэн доорх яс, бамбай мөгөөрс, цагаан мөгөөрсөн хоолойн цагариг  мөгөөрсүүд хугарсан байдаг. Эд эсийн шинжилгээгээр уушгинд-цус харвалт, авчилт, цулцангийн хөндийд эпитель гуужилт, тархи-цус эргэлтийн хямрал тод, тархины венийн судаснууд хүчтэй тэлж цус дүүрнэ, артерийн судаснууд нарийсаж цус багасна, жижиг голомтлог цус харвалт, улаан эсүүд давхралдаж, 3-4-р ховдлууд, тархины гүүр т цус харвалт, зүрх, элэг бөөрөнд венийн цус дүүрэлт, судасны ханын хөөмөгшил үүснэ. Талийгаачид механик амьсгал бүтэлтийн шинжүүд илрээгүй ба эдгээрээс үндэслэн талийгаач нь спиртийн цочмог хордлогын улмаас нас баржээ.

14. талийгаачид шинжилгээгээр элэгний архаг үрэвсэл, хатуурал, ерөнхий судас хатуурал архаг өвчин нь үхэлд нөлөөлсөн байж болно.

16. Дархан-Уул аймгийн ШША-ны шинжээч эмч 2023.0.2-ны өдрийн 1******* дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна./хх66-71/

*******ын сэжигтнээр өгсөн...”би тухайн үед гийн хоолойг хоёр гараараа дараад багалзуурдаж дарахад ухаан алдаад зүгээр хэвтээд байхаар 10 минут орчим харж байгаад амнаас нь гарсан шингэн зүйлийг нь арчаад, шээстэй өмд болон дотуур хувцсыг нь солиод орон дээр гаргаж хэвтүүлчхээд өөрөө унтаад өгсөн. Тухайн үед тасарчихсан хүн шиг л унтаад байхаар нь архиндаа согтчихсон байх гэж бодоод л хөнжлөөр нь хучаад хэвтүүлсэн. Тэгээд өглөө босоход хамаг бие нь хөрчихсөн бүлээн байсан ба сүүлдээ бие нь хөшөөд ирэхээр нь би дуудлага өгсөн” гэх мэдүүлгээр /хх95-99/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх5-14/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх*******-1/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх19-21/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс дээрх гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч ******* ямар гэм буруутай болох, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, т заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалд нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Шүүгдэгч *******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 0 дугаар сарын 12-13-нд шилжих шөнийн 01 цагийн үед хамтран амьдрагч түлхэж унагаах, хоолойг нь боох зэргээр биед нь халдаж хүзүү, зүүн мөр, зүүн далны т зулгаралт, нуруунд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх т зааснаар зүйлчилсэн нь хуульзүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан  болон шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо...  “шүүгдэгч ******* нь амь хохирогчийг 60-120 секундийн турш багалзуурдаж дарсны улмаас амь хохирогч боолтод орж хөдөлгөөнгүй болж ухаан алдсан, өмдөндөө шээсэн, удалгүй амнаас нь шингэн зүйл гарсан, хоолой нь хэхэрч дуугарч байсан үйл баримт тогтоогдсон байна.

Талийгаачийн багалзуурдуулах үеийн дээрх шинж тэмдгүүд нь огцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 92 дугаар давтан шинжээчийн дүгнэлтийн 12.13.*******-т “ ... Механик амьсгал бүтэлт нь бүтэлтийн өмнөх үе, бүтэлтийн үе 5-н үе шаттай, амьсгал бүр мөсөн зогсох эдгээр үе шатууд нь нийт 5-7 минут үргэлжилдэг, гадна шинж нүдний эвэрлэгт цэгчилсэн цус харвалт, нүүр хөхрөх, хүүрийн толбо тархмал хүрэн ягаан өнгөтэй, өтгөн шингэний сүвээс шингэн гарах, гялтан болон үнхэлцэгчийн дор цэгчилсэн цус харвалт буюу /Тардьен толбо нь 2-3 мм эхлээд шар будааны чинээ хэмжээтэй байх хүрэн улаан өнгөтэй хөхөлбөр туяатай, тод хил хязгаартай байдаг/” гэх механик бүтэлтийн үед илэрдэг шинж тэмдэгтэй тохирч байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч “...нас барсны дараа булчингийн үйл ажиллагаа зогссонтой холбоотой амны булчин, шулуун гэдэсний хумигч булчин суларч хамраас шингэн, өтгөн зүйл гаргах шинж тэмдэг гардаг, Механик амьсгал хураах, архины хордлогоос болж эдгээр шинж тэмдэг гардаг гардаг” гэж мэдүүлж., талийгаач багалзуурдуулж даруулах үедээ өмдөндөө шээсэн, удалгүй амнаас нь шингэн зүйл гарсан, хоолой нь хэхэрч гэх шинж тэмдгүүд нь механик амьсгал бүтэлтийн үед ч илэрдэг шинж тэмдгүүд болохыг үгүйсгээгүй.

Талийгаачийн тархинд үүссэн цусан хурааны талаар /задлан шинжилгээний дүгнэлтийн гэрэл зураг №1/ Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023.0.2-ны өдрийн 1******* дугаартай шинжээчийн дүгнэлтэд “ ... доор хар хүрэн өнгийн ялтаслаг цусан хураатай”, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023.10.05-ны өдрийн 92 дугаартай Давтан шинжээчийн дүгнэлтийн 7..10-т “ Талийгаачид тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу хальсан доорх цус хураа нь судас хатуурах өвчний улмаас буюу дахин эсийн шинжилгээгээр их тархины миелинолизис, артериолосклероз шинж тэмдэг байна”  гэж дүгнэсэн. Гэтэл дүгнэлтийг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч “... цусан хураа биш цус харвалт байсан, ...цус эргэлтийн хямралаас үүссэн,... хүн нас барах үед цус эргэлтийн хямрал явагдах үед цус харвалт үүсдэг” гэж өмнө гаргасан шинжээчийн дүгнэлтээсээ зөрүүтэй мэдүүлгийг өгсөн.

Дээрх нотлох баримтуудыг харьцуулан судлахад хүнийг нас барахад илэрдэг шээх, амнаас нь шингэн зүйл гарах, хоолой нь дуугарах гэх мэт шинж тэмдгүүд нь талийгаачийг багалзуурдах үед давхцаж илэрсэн нь яавч тохиолдол биш, талийгаач нь бусдад багалзуурдуулсны улмаас амьсгал дутагдал, эсвэл цус эргэлтийн дутагдалд орж, гадны нөлөөтэй нас барсан гэх дүгнэлтэд хүргэж байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.05-ны өдрийн 2024/ШТ/20 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь: мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчид “ийн биед учирсан гэмтэл, үхлийн шалтгааныг тогтоох зорилгоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан ба 2023 оны 0 дугаар сарын 2-ны өдрийн 1******* дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Талийгаач нь спиртийн цочмог хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ” гэж дүгнэсэн бол, хэргийн материалаар дахин хийсэн Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 92 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр “талийгаачид механик амьсгал бүтэлтийн шинжүүд илрээгүй ба эдгээрээс үндэслэн талийгаач нь спиртийн цочмог хордлогын улмаас нас баржээ” гэж дүгнээд Дархан-Уул аймгийн ШША-ны шинжээч эмч 2023.0.2-ны өдрийн 1******* дугаартай дүгнэлт үндэслэлтэй болохыг баталсан байна.

Дээрх шинжээчдийн дүгнэлтийг шинжээчид өөрсдийн мэргэжил тусгай мэдлэгт үндэслэн гаргасан, анхны агуулгын хувьд зөрүүгүй, шинжээч эмчийн гаргасан дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй шинжээчид үгүйсгэж няцаагаагүй, 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр талийгаач ийн үхлийн шалтгааныг спиртийн хордлогын улмаас нас барсан болохыг хөдөлбөргүй тогтоож, спиртийн цочмог хордлогын болон механик амьсгал бүтэлтийн үед илрэх  шинж тэмдгийг анагаахын шинжлэх ухааны онолын хүрээнд дэлгэрэнгүй тайлбарлажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчийн тайлбарлан мэдүүлснээр...”цусан хураа гэдэг нь цус хурахыг, цус харвалт гэдэг нь цусны эргэлтийн хураагуур судасны давтамжтай үүсэж байгааг болохыг,  хүн нас барах үед цус эргэлтийн хямрал явагдах үед цус харвалт үүсдэг болохыг тайлбарлаж, талийгаачийн биеэс спиртийн цочмог хордлогын бүх шинж илэрсэн, ямар ч эргэлзээгүйгээр талийгаач спиртийн цочмог хордлогын улмаас нас барсан болохыг тогтоосон байх тул шүүгдэгч *******ын үйлдлээс талийгаач . нь механик бүтэлтийн улмаас амь хохирсон гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

Өөрөөр хэлбэл Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023.0.2-ны өдрийн 1******* дугаар дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023.10.05-ны өдрийн шинжээчийн 92 дугаартай дүгнэлтийг үгүйсгэх, эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй, амь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь түүний нас барсантай шууд шалтгаант холбоогүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульзүйн үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МАНЛАЙБААТАР

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     .АМАРЖАРГАЛ

                      ШҮҮГЧ                                                        З.ТӨМӨРХҮҮ