| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00304/И |
| Дугаар | 311/ШШ2025/00296 |
| Огноо | 2025-07-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 311/ШШ2025/00296
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Завхан аймаг, ******* сум, -р баг, *******, байр, тоотод байрлах, “******* газар” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан, *******, -р баг, *******ийн -гудамж, тоот хаягт оршин суух, *******гийн *******д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 6,659,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч , “******* газар” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
.... Ж.******* нь манай байгууллагаас 2023 оны 02-р сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөгийн Дижитал бизнесийн зээл 100723439 /зээлийн данс/ тоот зээлийн гэрээ байгуулан 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай авсан. Уг зээл нь 2023 оны 07-р сарын 14-нд сунгалтын хэмжээ гүйцэж 5 удаа хугацаа сунгасан. Улмаар 2023 оны 8-р сарын 14-нөөс хугацаа хэтэрч 633 хоног хугацаа хэтэрсэн байна. ...иймд гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, нийт 6,659,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ж.******* миний бие , “******* газар” ХХК-аас 5,000,000 төгрөг авсан үнэн болно. Үүнд 6,659,000 төгрөгийг 8 сарын 10-ны дотор барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч , “******* газар” ХХК нь хариуцагч Ж.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,659,000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч , “******* газар” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 6,659,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.******* нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч , “******* газар” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121,494 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******гээс 60,747 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 60,747 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 121,494 төгрөгийг нэхэмжлэгч , “******* газар” ХХК-нд олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч “******* газар” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.*******д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 6,659,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Ж.******* бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар , “******* газар” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121,494 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******гээс 60,747 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 60,747 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 121494 төгрөгийг нэхэмжлэгч “******* газар” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ж.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ