Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 311/ШШ2025/00292

 

      Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

      биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

          

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: *******, *******, -р хороо, ******* / /, ******* / байр, *******, -р давхарт байрлах, “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын -р баг, *******, *******ийн  дүгээр гудамж,  тоот хаяг оршин суух, ын д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 7,684,523.40 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...зээлдэгч О. зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч О. нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: ...зээлийн үндсэн төлбөрт 5,000,000 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 105,431.72 төгрөг, нотариатын зардалд 57,000 төгрөг, бүгд 7,684,523.40 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч О.-с гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч О.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,684,523.40 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан болох нь хариуцагчийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд ирүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч О. нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 137,902 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв. Учир нь хариуцагч О. нь “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 7,684,523.40 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч О. нь бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 137,902 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                Т.БАЛЖИННЯМ