| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00857/И |
| Дугаар | 103/ШШ2025/00054 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 103/ШШ2025/00054
| 202******* оны 01 сарын 14 өдөр | Дугаар 10*******/ШШ202*******/000*******4 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороонд байрлах, *******-******* ААТҮГ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, *******1 дүгээр байрны *******1 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2,162,707 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: М., Б.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч : Н.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч *******-******* ААТҮГ нь иргэн Ж. 2020 оны 12 дугаар сараас 2024 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны айл өрхийг цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээний үүргийн биелэлтэд 2,162,706.88 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
*******.Нэхэмжлэгчийн төлөөлөгч М., Б. нар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хэрэглэгч 2020 оны 12 сараас эхлээд төлбөрөө төлөхгүй өр хуримтлагдсан. Ковид-19 өвчний улмаас улсаас 2020-2021 оны усны төлбөрийг хөнгөлж байсан бөгөөд хэрэглэгч энэ онуудын даатгалын мөнгийг төлөөгүй, Тэгээд сар бүр даатгалын мөнгийг төлөөгүйн улмаас 2021 онд энэ төлбөрөөс алданги бодогдоод эхэлсэн. Тэгэхээр 2020 онд сар болгон зөвхөн даатгалын төлбөр, 2021 оноос хэрэглэсэн усны төлбөр алдангийн хамт бодогдож эхэлсэн гэсэн үг. Хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд сар бүрийн 1*******-1*******-ны хооронд биеэр болон тусгай дугаар болох 9494*******184 дугаар луу тоолуурын заалтаа өгөх ёстой боловч энэ үүргээ огт биелүүлээгүй. Нэг гал тогоогоо хаасан бол энэ талаар хүсэлтээ бичгээр өгөх ёстой. Хэрэглэгч амаараа мэдэгдсэн гээд тоолуурыг шууд хааж болохгүй. Иймд усны төлбөр болох 2,162,706 төгрөгийг гаргуулна гэв
*******.Хариуцагч Ж. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэгч байгууллага нь 2020 оны 11 сараас хойших тоолуурын заалт болон үнийн бичилтийг бидэнд өгч байгаагүй, дэлгэрэнгүй бичилтийг өгөөгүйгээс усны төлбөр хуримтлагдсан учраас алдангийг төлөхгүй, 2020 оны 12 сараас хойших нь тооцоо нь дэлгэрэнгүй бичилттэй тохирч байвал үндсэн төлбөр 1,469,172 төгрөгийг төлнө гэсэн тайлбарыг ирүүлжээ.
*******.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: *******ны байцаагч танайх тоолуурын заалтаа өгөөгүй учраас энэ төлбөр гарсан гэж хэлдэг. Манайд нарийн задаргаагаа өгөөч гэхээр өгөхгүй явсаар байгаад хоорондоо маргаад, түүнээс хойш манайх усны төлбөрөө төлөөгүй. Нарийн задаргаагаа өгөөч гэхээр бичилт байхгүй 1 хуудас өгдөг. Яагаад тоолуурын заалт нэхээд байна гэхээр манайх 2 өрөө байртай байж байгаад хажууд талын хаалганы байрыг худалдаж аваад нийлүүлээд 1 гал тогоогоо хэрэглэхгүй хаасан. Үүнийг манай нөхөр *******-******* ААТҮГ-ын байцаагчид утсаар та нар хүрч ирээд хараарай, манайх 1 гал тогоог хаасан шүү гэхэд байцаагч нь 1 эрэгтэй хүнтэй хамт ирээд харсан гэж байсан. Энэ үед нэг тоолуурын заалт 110, нөгөө тоолуурын заалт 67 дээр зогссон байсан. Гэтэл үүнээс хойш энэ хугацаанд дараагийн байцаагч солигдоод мэдэхгүй байсан юм уу, манай заалт дээр 1, 1 тонн ус нэмж бичсээр байтал нэг нь 118, нөгөөх нь 77 болоод, нэмээд үзэхээр 1******* тонн ус илүү бичилттэй болчихож байгаа юм. Үүнийг танай байцаагч бодоод 81,800, төгрөг болж байна гэж байсан, миний бодлоор 166,000 орчим төгрөгийн зөрүү гараад байна гэв.
6.Талуудын хооронд Айл өрхийг цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээ байгуулагдсан Иргэний хуулийн 24******* дугаар зүйлийн 24*******.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
7.Хариуцагч нь 2020 оны 12 дугаар сараас 2024 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны халуун болон цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс болох 1.469,172 төгрөг , алданги 686,0*******4.88 төгрөгийн төлбөрийг төлөөгүй болох нь талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, төлбөрийн задаргаа зэргээр тогтоогдож байна.
8.Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчтай Айл өрхийг цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээ байгуулж уг гэрээг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
9.Шүүхэд ирүүлсэн гэрээ нь 2024.7.21-ний өдрөөс 2027.0*******.01-ний өдөр хүртэл хугацаанд үйлчлэхээр байгуулагдсан, гэрээнд талууд гарын үсэг зурсан бөгөөд уг гэрээний
-4.******* дахь хэсэгт хэрэглэгч нь хэрэглэсэн цэвэр ус, халуун ус халаалтын төлбөрөө тухайн сарын 22-ны өдрөөс дараа сарын 10-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй, цахим системээр төлөх тохиолдолд Хас, Голомт, Хаан, Төрийн банкин дахь хангагчийн дансанд төлөх үүрэгтэй,
-4.4 дэх хэсэгт хэрэглэгч нь гэрээнд заасан хугацаанд хэрэглэсэн ус, дулааны төлбөрөө төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцно,
-4.6 дахь хэсэгт хэрэглэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, төлбөр тооцоогоо хугацаандаа төлөөгүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой зардлыг /нотариатыг төлбөр/ төлнө,
- *******.1.******* дахь хэсэгт хэрэглэгч нь хангагчтай холбоотой санал гомдол бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй,
-*******.******* дахь хэсэгт хэрэглэгч тоолуурын заалтаа сар бүрийн 1*******-19-ний өдрүүдэд 9494-*******787 дугаарт зааврын дагуу мессежээр илгээх үүрэгтэй гэж тус тус талуудын эрх үүргийг тусгажээ.
10. Хангагч байгууллага болох нэхэмжлэгч нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-д Хангагч нь гэрээний нөхцөлд тохирсон тоо хэмжээ, стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, технологийн дагуу цэвэрлэхүүрэгтэй гэж зааснаар дулаан, цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээний үүргээ биелүүлсэн, хэрэглэгч нь халуун, хүйтэн ус хэрэглэсэн эсэх асуудлаар маргаагүй учраас хариуцагч нь талуудын байгуулсан гэрээний 4.*******, 4.4 дэх заалтын дагуу нэхэмжилсэн төлбөрийг төлөх үүрэгтэй байна.
11. Иргэний хуулийн 2*******2 дугаар зүйлд хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 2*******2 дугаар зүйлийн 2*******2.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,******* хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан. Дээрх заалтын дагуу талууд алданги төлөх тохиролцоог бичгээр байгуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч байгууллага 2024.07.21-ний өдрөөс өмнө талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээг нотлох баримтаар ирүүлээгүй, энэ хугацаанаас өмнөх алданги нэхэмжлэх эрхтэй болохоо баримтаар нотолж чадаагүй учраас 2024.07.21-ний өдрөөс хойших алдангийг хариуцагч төлөх үндэслэлтэй байна.
12.Дээрх үндэслэлүүдээр хэрэглэгч Ж. айл өрхийг цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээний дагуу 2020 оны 12 дугаар сараас 2024 оны 10 дугаар сар дуусталх хугацааны халаалт, халуун болон цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс болох үндсэн төлбөр 1,469,172 төгрөг, 2024 оны 8-10 дугаар сарын алданги 6,18*******.22 төгрөг, нотариатын зардал 7,*******00 төгрөг нийт 1,482,8**************.22 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 679,8*******1.66 гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
1*******.Нэхэмжлэгч байгууллагын төлбөрийн задаргаа гаргаж өгөөгүй удаасан үйлдэл нь төлбөр хуримтлагдах үндэслэл болсон гэж хариуцагч талаас тайлбарлаж байгаа ч тэрээр талуудын хооронд байгуулсан гэрээний *******.1.******* дахь хэсэгт заасан хангагчтай холбоотой санал гомдол бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй, энэ үндэслэл нь төлбөр төлөхөөс татгалзах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
14.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.******* дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 49,********************* төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 1,482,8**************.22 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж *******8,676 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 24******* дугаар зүйлийн 24*******.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* овогт ******* айл өрхийг цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 1,469,172 төгрөг, алданги 6,18*******.22, нотаритын төлбөр 7,*******00 төгрөг нийт 1,482,8**************.22 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-******* ААТҮГ-т олгон, нэхэмжлэлээс үлдэх 679,8*******1.66 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-******* ААТҮГ нь улсын тэмдэгтийн хураамжид 49,********************* төгрөгийг урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж. улсын тэмдэгтийн хураамжид *******8,676 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА