Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 315/ШШ2025/00194

 

 

 

 

 

2025 06 16 315/ШШ2025/00194

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: *******,*******,*******ын,

Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 сарын 24-ний өдөр хүлээн авч 2025 оны 5 сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Жамъяндорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1.Миний бие 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Наран сумын Оргил нэгдэлд ажилчнаар ажиллаж байгаад 1984 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Барилгын цэргийн 158 дугаар ангид цэргийн алба хаасан. 1987 оны 11 дүгээр сарын 10ы өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл Наран сумын Оргил нэгдэлд барилгачнаар, 1989 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 1990 оныг хүртэл гагнуурчнаар тус тус ажиллаж байсан. Иймд Сүхбаатар аймгийн Наран сумын Оргил нэгдлийн барилгын бригадад 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажилчнаар, 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл барилгачнаар, 1989 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 1990 оныг хүртэл гагнуурчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Нийгмийн даатгалын газрын АЖНТ-ын лавлагаа, Сүхбаатар аймгийн Наран сумын Оргил нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 4 сарын 10-ны өдрийн Зарим хүмүүсийг ажилд томилох тухай тушаал, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 11/89 дугаар цалингийн лавлагаа, Сүхбаатар аймгийн Наран сумын Оргил нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 11 сарын 10-ны өдрийн ажилд томилох тухай тушаал, Наран сумын Оргил нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаал, Сүхбаатар аймгийн Наран сумын Оргил нэгдлийн зөвлөлийн даргын 8 дугаар анги төгссөн илгээлтийн эздийг нийгмийн үйлдвэрлэлд хуваарилах тухай 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаар тушаал, хавсралт, цэргийн батлах, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, цэргийн алба хаасан архивын лавлагаа зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******,******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Наран сумын Оргил нэгдлийн барилгын бригадад 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажилчнаар, 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл барилгачнаар, 1989 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 1990 оныг хүртэл гагнуурчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1.******* нь Сүхбаатар аймгийн Наран сумын Оргил нэгдлийн барилгын бригадад 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажилчнаар, 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл барилгачнаар, 1989 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 1990 оныг хүртэл гагнуурчнаар тус тус ажиллаж байсан болох нь Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 11/89 дугаар цалингийн лавлагаа, Сүхбаатар аймгийн Наран сумын Оргил нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 8 дугаар анги төгссөн илгээлтийн эздийг нийгмийн үйлдвэрлэлд хуваарилах тухай 22 дугаар тушаал, хавсралт, хөдөлмөрийн дэвтрийн /1981 оны 6 дугаар сарын 15-нд Оргил нэгдлийн барилгын бригадад барилгын ажилчнаар ажиллуулав/, / 1984 оны 6 дугаар сарын 14-нд цэргийн албанд явах болсон тул барилгачнаас чөлөөлөв/ гэх тушаалын бичилт, Сүхбаатар аймгийн Наран сумын Оргил нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 11 сарын 10-ны өдрийн ажилд томилох тухай тушаал,Сүхбаатар аймгийн Наран сумын Оргил нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 4 сарын 10-ны өдрийн Зарим хүмүүсийг ажилд томилох тухай тушаал, хөдөлмөрийн дэвтрийн /1987 оны 9 дүгээр сарын 04-нд цэргийн алба хааж ирсэн тул барилгачнаар томилов/ гэх тушаалын бичилт,Наран сумын Оргил нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаал, хөдөлмөрийн дэвтрийн /1989 оны 4 дүгээр сарын 12-нд гагнуурчин буюу засварчнаар томилов/ гэх тушаалын бичилт,

 

4. Гэрч *******гийн: ...******* Сүхбаатар аймгийн Наран сумын Оргил нэгдлийн туслах бригадад 1981 оноос эхлэн ажилласан. Туслах бригадын ажилчид нэгдлийн төрөл бүрийн хар бор, хүчний ажлуудыг хийдэг байсан. 1984 онд цэргийн албанд явсан. 3 жилийн хугацаатай цэргийн алба хааж ирээд дахин нэгдлийнхээ туслах бригадад үргэлжлүүлэн ажилласан. Нэгдэл 1990 онд тарж Хонгор хоршоо, Наран оргил хоршоо гэж хоёр хуваагдсан. ******* Хонгор хоршоонд үргэлжлүүлэн ажилласан. Тэгээд хоршоонд ажиллаж байгаад хувийн мал аж ахуйтан болсон. Хоршоо яг хэдэн онд тарсныг сайн мэдэхгүй байна. Бид нэг суманд байсан, сум жижиг учраас бие биеэ сайн мэднэ. Би сумын сургуулийн номын санд номын санчаар ажиллаж байсан гэх мэдүүлэг,

 

5. Гэрч*******гийн ...******* нь 16-17 настайгаасаа эхлэн Наран сумандаа Оргил нэгдлийн барилга дээр ажилладаг байсан. Яг юу хийж байсныг мэдэхгүй. Бодвол мужаан хийж байсан байх. Оргил нэгдэлд манай дүүтэй хамт трактор барьж байсан. Он сарыг нь бол сайн мэдэхгүй байна. Гагнуурчин хийж байсан, худагт ажиллаж байсан. Зүгээр суугаагүй. Дандаа ажил хийдэг байсан.Худгийн мотор асааж байсан. Он сарыг бол санахгүй байна. 1991-1992 онд Нэгдэл хоршоолол болсон. Тэр үед ******* ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

6. Иймд*******ын Сүхбаатар аймгийн Наран сумын Оргил нэгдлийн барилгын бригадад 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажилчнаар, 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл барилгачнаар, 1989 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 1990 оныг хүртэл гагнуурчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

7. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч*******ын Сүхбаатар аймгийн Наран сумын Оргил нэгдлийн барилгын бригадад 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажилчнаар, 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл барилгачнаар, 1989 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 1990 оныг хүртэл гагнуурчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА