| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00211/И |
| Дугаар | 315/ШШ2025/00193 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 315/ШШ2025/00193
2025 06 16 315/ШШ2025/00193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 3 дугаар баг,*******, Гомбын *******,
Нэхэмжлэлийн шаардлага: Талийгаач *******тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Жамъяндорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь Талийгаач *******тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие 2000 онд нөхөр *******тэй танилцаж, 2002 оны 4 сарын 25-нд хуримаа хийж, гэр бүл болсон. Бидний дундаас 2004 онд том охин *******, 2009 онд бага охин ******* нар төрсөн. Бид хоёр 2002 оноос 2025 оныг хүртэл 23 жил хамт амьдарсан. Нөхөр минь 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан. Бид гэр бүл болж мал маллаж амьдарч ирсэн бөгөөд тухайн үед гэрлэлтээ батлуулах талаар мэдлэггүй байсан тул гэрлэлтийн баталгаагүй өдийг хүрсэн. Одоо охин *******д тэжээгчээ алдсаны тэтгэмж авах хүсэлт гаргахад Нийгмийн даатгалын газраас гэрлэлтийн баталгаагүй тул заавал хамтын амьдралтай байсныг тогтоолго гэсэн. Иймд намайг *******тэй 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, *******гийн нас барсны гэрчилгээний хуулбар, охин *******ын төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, охин *******ийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2024 оны тооллогын баримт, 2009 онд Г.******* нөхөр *******тэй хамт авхуулсан фото зураг зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх , нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь *******тэй 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3.******* Ариунзаяа нь *******тэй 2002 оноос 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, охин *******ын төрсний гэрчилгээний хуулбар /2009 оны 4 сарын 22-ны өдөр төрсөнын эцэг нь *******, эх нь ******* гэх бичилт бүхий/, охин *******ийн төрсний гэрчилгээний хуулбар /2024 оны 01 сарын 12-ны өдөр төрсөн эцэг нь *******, эх нь ******* гэх бичилт бүхий/, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2024 оны тооллого, фото зураг, *******гийн нас барсны гэрчилгээний хуулбар,
4. Гэрч ын: ...2002 онд *******, *******тэй гэр бүл болсон. Гэр бүл болсноос хойш Наран сумын Баяндалай гэх газар хамт мал малладаг байсан. Тэдний дундаас , гэх охин төрсөн.ыг хэдэн онд төрснийг мэдэхгүй байна. Одоо 16 настай. 2004 онд төрсөн. Нөхөр ******* 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр уушгины өвчнөөр нас барсан. Манай эгч *******г нас барах хүртэл хамт амьдарч байсан гэх мэдүүлэг,
5. Гэрч:ийн: ...2001-2002 онд намайг 15-16 настай байхад авга ах ******* эхнэртэй болсон. Эхнэрийг нь ******* гэж бол мэдэхгүй, гэж дууддаг байсан. Манай авга ах малчин хүн байсан. Наран сумын 1 дүгээр багт мал малладаг байсан. Гэр бүл болсноосоо хойш Наран сумын малчин байж байгаад сүүлдээ Дарьганга сумаар нутаглаж, мал маллаж явдаг байсан. эгч анх манай авга ахтай суухдаа гэх хүүтэй ирсэн. Ахтай сууснаас хойш хоёр охинтой болсон. 2025 оны 4 сарын 01-нд уушганы өвчнөөр нас барсан. Нас барах хүртэл хамт амьдарч байсан. Би хамгийн сүүлд 2025 оны цагаан сарын шинийн 2-ны өдөр гэр бүлээрээ байхад нь тэднийхээр ороод гарсан. Тухайн үед тэр хоёрын дундаас төрсөн хоёр хүүхдийн том нь 18 нас хүрчихсэн. Гэр бүлтэй болчихсон байсан. Бага нь 10 жилийн сурагч байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар ******* нь *******тэй 2002 оноос 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
6. Иймд *******г *******тэй 2002 оноос 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Боржгон овогт******* Ариунзаяа нь 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА