Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 315/ШШ2025/00185

 

 

 

 

2025 06 13 315/ШШ2025/00185

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******880266 регистрийн дугаартай,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,,, холбогдох

 

Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 2,177,727.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч*******-ийн санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 2,177,727.88 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь 2,177,727.88 төгрөгийг 2025 оны******* дугаар сарын 20-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-нд үлдэгдэл 1,177,727.88 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч*******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,794 төгрөгийн тал хувь 24,897 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь хариуцагч аас 24,897 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч*******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА