МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Булган аймгийн ******* *******, ******* ******* газар,
Хариуцагч: Булган аймаг дахь ******* *******ын газар хоорондын “Булган аймаг дахь ******* аудитын газрын нэр бүхий ******* нарын үйлдсэн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/196, 02/197, 03/198 дугаартай төлбөрийн актуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, 06/131 дугаартай “Зөрчил арилгах тухай” албан шаардлагын 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Булган аймгийн ******* *******, ******* ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, түүний өмгөөлөгч Ж.Ариунжаргал, хариуцагч Булган аймаг дахь ******* аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
- Нэхэмжлэгч Булган аймгийн ******* *******, ******* ******* газраас Булган аймаг дахь ******* аудитын газарт холбогдуулан “******* аудитын газрын нэр бүхий ******* нарын үйлдсэн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/196, 02/197, 03/198 дугаартай төлбөрийн актуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, 06/131 дугаартай “Зөрчил арилгах тухай” албан шаардлагын 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
- Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “
- Хариуцагч нь манай байгууллагын 2024 оны санхүүгийн тайланд аудит хийж, төлбөрийн акт тавихдаа хуульд заасан сонсох *******иллагааг хийгээгүй,
- Анхан шатны нотлох баримт байсаар байтал бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй ба шаардлагатай баримтыг үнэлээгүй нь хууль зөрчсөн,
- Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын бичгээр гаргах болон агуулга, хэлбэрийн шаардлагыг зөрчсөн” гэж,
- Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан дараах тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Үүнд:”
- Санхүүгийн тайланд аудит хийх хугацаанд нэхэмжлэгч нь хуульд заасан албан үүргээ биелүүлээгүй, буцалтгүй олгосон тусламжаас нийгмийн даатгалын шимтгэл суутган тооцоогүй,
- Албан томилолтын зардлыг томилолтоор *******иллах хугацаанд олгоогүй,
- Ажил үүрэг гүйцэтгэх удирдлагын шийдвэр гаргаагүй, төсвийг зориулалтын бусаар зарцуулсан,
- Сонсох *******иллагааг хийхээр мэдэгдсэн хугацаанд нэхэмжлэгч ирээгүй нь уг *******иллагааг хийгээгүй гэж үзэхгүй” гэжээ.
Шүүх хуралдаанд:
- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “Булган аймгийн *******, ******* ******* ******* газраас 3 төрлийн акт, нэг албан шаардлагыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Булган аймаг дахь ******* аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/196 дугаартай "Төлбөр барагдуулах тухай” төлбөрийн акт, 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 02/197 дугаартай “төлбөр барагдуулах тухай" төлбөрийн акт, 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 03/198 дугаартай "Төлбөр барагдуулах тухай" төлбөрийн актыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 06/131 дугаартай "Зөрчил арилгах тухай" албан шаардлагын 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Булган аймаг дахь ******* аудитын газраас манай газарт 2024 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудит хийсэн. Уг аудитаар "Ердийн галлагаатай сууцанд амьдардаг 14 албан хаагчид өвлийн түлш худалдан авахад зориулж олгосон 9,794,540 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлийн 2,510,200 төгрөгийг суутгаагүй үндэслэлээр төлбөр барагдуулах төлбөрийн акт тогтоосон. Мөн түүнчлэн Аймгийн шуурхай штаб дээр батлагдсан хуваарийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар тус газрын 5 албан хаагчийг илүү цагаар *******иллуулахаар гаргасан шийдвэртэй хамт батлагдсан төсвийг зориулалт бусаар илүү цагаар *******иллуулах шийдвэргүй нягтлан бодогч, захиргаа ******* ******* албаны даргад 895,991 төгрөгийг төсвийн орлогын дансанд төвлөрүүлэх, анхан шатны баримтын бүрдэл дутуу, зориулалт бусаар зарцуулсан 7,157,000 төгрөгийг төвлөрүүлэх төлбөрийн актуудыг хууль зөрчин гарг******* манай байгууллагын хууль ёсны эрх ашгийг зөрчсөнд гомдолтой байна. ... Ийнхүү хууль бус төлбөрийн акт гаргахаасаа өмнө Захиргааны шийдвэр гаргах *******иллагааг зохион байгуулж Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу хуульд заасан сонсох *******иллагааг явуулаагүй нь хууль ёсны эрх ашгийг хамгаалах, үнэн бодит тайлбар, баримт гаргах, захиргааны үнэн зөв, хууль ёсны акт, шийдвэр гаргахад бидний оролцоог хангаагүй. Иймд дараах үндэслэлээр төлбөрийн акт, албан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Нэгдүгээрт. ... ердийн галлагаатай сууцанд амьдардаг 14 албан хаагчдад өвлийн түлш худалдан авахад зориулж олгосон 9,794,540 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлийн 2,510,200 төгрөгийг суутгаагүй үндэслэлээр төлбөрийн акт тогтоосон. ...Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-т заасныг баримтлан уг төлбөрийн актыг тогтоосон. Гэтэл Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд "Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хууль" байхгүй ба юуг үндэслэж төлбөрийн актыг ногдуулсан гэж үзэж байгаа нь тодорхойгүй... Хоёрдугаарт. ..Аймгийн шуурхай штаб дээр батлагдсан хуваарийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар тус газрын 5 албан хаагчийг илүү цагаар *******иллуулж, *******илласны төлбөрийг олгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т заасны дагуу өвөлжилтийн бэлтгэл хангах, зуднаас урьдчилан сэргийлэх, хохирол багатай даван туулах *******лын хэсэг байгуулагд*******, албан хаагч байгууллагын даргын тушаал шийдвэрийн дагуу илүү цагаар *******илл*******, цалин хөлс олгогдсон. Гэтэл энэ тушаал шийдвэрээс гадна нягтлан бодогч, захиргаа ******* ******* албаны дарга нар нь жилийн эцсийн санхүү тайлан мэдээг гаргахтай холбоотой илүү цагаар *******илласан, үүний дагуу газрын даргын тушаалаар илүү цагийн цалин хөлс олгох шийдвэр гарч олгогдсоныг ...цалин хөлс, шагнал урамшуулал, тэтгэмжийг зөрүүтэй тооцож олгосон гэж заасныг үндэслэн төлбөрийн акт тогтоосон. Гэтэл тус төлбөрийн актын үндэслэх хэсэгтээ "Засаг Даргын захирамжаар тус газрын 5 албан хаагчийг илүү цагаар *******иллуулахаар гаргасан шийдвэртэй хамт батлагдсан төсвийг зориулалт бусаар илүү цагаар *******иглуулах шийдвэргүй, нягтлан бодогч, захиргаа ******* ******* албаны даргад 895,991 төгрөгийг олгосон гэж дүгнэсэн. Дээрх тохиолдолд олгох ёстой цалин шагнал урамшууллыг Булган аймгийн *******, Хөдөө ******* ******* газар нь зөрүүтэй тооцож олгосон нөхцөл байдал тогтоогдохгүй байна. ... Гуравдугаарт. Албан томилолт олгосон асуудал..."******* албан хаагчид нөхөх төлбөр олгох журам"-ын 2.1-д "******* албан хаагчийг гадаад улсад болон нэг аймаг, хотоос нөгөө аймаг, хотод, түүнчлэн аймаг, хотын дотор өглөө *******илд очих, орой буцах боломжгүй газарт тухайн байгууллага болон дээд шатны удирдах байгууллагаас баталсан удирдамж, төлөвлөгөө, шийдвэрийн дагуу тодорхой хугацаагаар томилон *******иллуулсан нөхцөлд албан томилолтоор *******иллах үеийн нөхөх төлбөр олгоно” гэх заалт болон бусад эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн үндэслэлээр төлбөрийн актыг тогтоожээ. ******* албан хаагчдыг томилолтоор *******иллуулсан зардлын хувьд байнгын *******лын байрнаас өөр тийш гадаад, дотоодод тодорхой *******ил гүйцэтгүүлэхээр хугацаа, зорилготойгоор эрх бүхий этгээдийн шийдвэрээр олгосон томилолт түүгээр хийгдсэн *******лын үр дүнгийн гүйцэтгэлийг дүгнэж, хүн тус бүрээр унаа, хоол, байрны зардлыг санхүүгийн анхан шатны баримтаар бүрдүүлж, цалингийн картаас тусдаа төлбөрийн хүсэлтээр олгогддог. Тус газрын нягтлан бодогч Улаанбаатар хот руу томилолтоор явсан, байгууллагын даргын хувьд албан томилолтоор *******илласан холбогдох баримт байхад аудитын хяналт шалгалтын хүрээнд бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримтыг үнэлээгүй ийнхүү акт тогтоосныг зөвшөөрөхгүй байна. Тухайн томилолтын зардлууд нь Ч.Амгалан болон Л.******* нарыг албан үүргээ гүйцэтгэж байх хугацаанд хамаарч байх ба нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтаар авагдсан томилолт, томилолтын тооцоолол, удирдамж, төлбөрийн баримт зэрэг бусад баримтаар Улаанбаатар хот руу явсан нь тогтоогдож байна. ...******* албан хаагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр томилолтын удирдамж, төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй бол томилолтоор *******иллах үеийн нөхөх төлбөрийг бүрэн, эсхүл тодорхой хувийг түүний шууд захирагдах нэгжийн удирдлагын саналыг үндэслэн буцаан төлүүлж болно гэж журамласан байдаг. Үүнээс үзэхэд нягтлан бодогч, дарга нарын зүгээс томилолтын үүргээ биелүүлээгүй үндэслэл тогтоогдохгүй байхад дуудах бичиггүй, зориулалт бусаар зарцуулсан үндэслэлээр төлбөрийн акт тогтоосон нь үндэслэлгүй байна. ...Төлбөрийн акт нь хуулийг зөв үндэслээгүй, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна. ...Мөн төлбөрийн актын тогтоох хэсэгтээ анхан шатны баримтын бүрдэл дутуу, зориулалт бусаар зарцуулсан гэж 2 өөр үндэслэлээр дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Дөрөвдүгээрт. ..Булган аймгийн ******* ******* ******* ******* газарт 2023 оны 01 дүгээр сард 20 сая, 2 дугаар сард 20 сая төгрөгийг манай байгууллагын нэмэлтийн 100040019403 тоот дансаар дамжуулж, нийт 40 сая төгрөгийн санхүүжилт АЗДТГ-ын газраас шилжүүлсэн. Уг мөнгө нь батлагдсан төсвийн дагуу зарцуулах мөнгө биш бөгөөд Аймгийн ЗДТГ, Оёдлын үйлдвэрийн компанитай байгуулсан гэрээний дагуу Оёдлын үйлдвэрийн гарааны бизнесийг дэмжлэг үзүүлэх мөнгө юм. Манай газрын дансаар дамжуулан уг оёдлын үйлдвэрт 40 сая төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл нягтлан бодогч болон манай газартай хамааралгүй асуудалд төлбөрийн акт тавьсан. ... Булган сумын оёдлын цехийн үйл *******иллагаанд зориулж олгосон 40,000,000 төгрөгийг хариуцагч нар нарийвчлан тогтоохгүй албан шаардлага тавьсан үндэслэлгүй байна. Мөн түүнчлэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу нягтлан бодох бүртгэлийн *******илтныг шагн******* урамшуулах эсэх нь төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийн асуудал бөгөөд Булган аймгийн *******, ******* ******* ******* газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 16-ны Б/38 дугаар тушаалаар 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан болон төсвийн гүйцэтгэлийн тайланд "Зөрчилгүй аудитын дүгнэлт авч, санхүүгийн зөрчилгүй *******ил үүргээ хангалтай гүйцэтгэж байгаа нягтлан бодогч Л.*******д 1.5 сарын цалингийн урамшуулал олгож, санхүүгийн тайлангаа аудитаар шалгуулж, зөрчилгүй санал дүгнэлт авсан нягтлан бодох бүртгэлийн *******илтныг шагн******* урамшуулахыг эрх бүхий этгээдэд үүрэг болгосон байна. Засгийн газрын 2019 оны 05 дугаар тогтоолоор баталсан "Тарийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ын 3 дугаар хавсралтын 2.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол улирлын *******лын үр дүнгийн мөнгөн урамшууллыг хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд заасан *******ил, үүргээ хангалттай гүйцэтгэсэн, *******лын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй албан хаагчид олгоно" гэсэн байх бөгөөд дээрх хууль, журамд нэмэгдэл хөлсийг давхардуулан олгох талаар журамлаагүй байхад зөрчил гэж үзсэн нь үндэслэлгүй. Хариуцагч захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын маргаан бүхий захиргааны актуудаар буруутгасан зөрчлийг бүрэн гүйцэд тогтоож чадаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх зэрэг захиргааны үйл *******иллагааны зарчмуудыг ханг******* *******иллаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханг******* өгнө үү” гэв.
- Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* тайлбартаа: “Булган аймаг дахь ******* аудитын газраас гаргасан нэхэмжлэлд 2 удаа хариу тайлбар гаргасан. Булган аймаг дахь ******* аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/196 дугаартай "Төлбөр барагдуулах тухай төлбөрийн актын хувьд, түлээ нүүрсний хөнгөлөлтөөр 9,800,000 төгрөгийг нийт 14 албан хаагчдад олгох тушаал гарсан боловч олгосон гүйцэтгэл нь 9,794,540 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 2,510,200 төгрөг гэж төлбөрийн акт тогтоосон. Энэхүү төлбөрийн актад Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хууль гэж үгийн зөрүүтэй бичсэнээ хүлээн зөвшөөрч байна. Урьдчилан шийдвэрлэх *******иллагаа нь захиргааны байгууллага цаг хугацаа хэмнэж, алдаа зөрчлөө түрүүлж засах боломжийг олгодог. Хэрвээ урьдчилан шийдвэрлэх *******иллагаа явагдсан бол алдааг засах боломжтой байсан. Мөн энэхүү акт нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь хэсэгт *******ил олгогчоос даатгуулагчид мөнгөн хэлбэрээр олгосон хоол, унаа, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт, орон сууцны ашиглалтын төлбөр, тэдгээртэй адилтгах бусад орлого, сар, улирал, жилийн *******лын үр дүнг харгалзан олгосон шагнал, урамшуулал зэргээс нийгмийн даатгалын шимтгэл авах хуулийн зохицуулалтын хүрээнд гарсан. Хоёрдугаарт, ...02/197 дугаартай “төлбөр барагдуулах тухай" төлбөрийн актын хувьд Булган аймгийн Засаг даргын захирамжаар 5 албан хаагч онцгой комисст *******илласан гэж байгууллагын даргын тушаалаар *******, ******* ******* ******* газрын 2 албан хаагч илүү цагаар *******илласан буюу 898,195 төгрөгийн төлбөрийн акт тогтоосон. ******* албаны тухай хуулийг дагалдан гарсан 2019 оны 06 дугаар тогтоолоор илүү цагийн мөнгийг олгохдоо *******ил олгогчийн санаачилгаар илүү цагийг олгох эрх зүйн зохицуулалттай. Гэтэл ******* ******* ******* ******* газар нь аудитаар хамрагд*******, шалгагд******* байх үедээ байгууллагын даргын олго гэдэг тушаалыг гаргасан ч ямар үндэслэлээр илүү цагаар *******иллах ёстой болсон бэ гэдэг талаарх шийдвэрийг акт тогтоосон албан хаагч нарт гаргаагүй байсан. Аймгийн Засаг дарга захирамждаа онцгой комиссоор ийм ийм нөхцөл байдлаар гээд 5 албан хаагчийг тийм тийм хуваарийн дагуу *******иллах ёстой гэсэн байсан. Илүү цагаар *******илласан гэж илүү цагаар *******илласны гүйцэтгэлийг бичиж байгаа боловч шилэн дансны мэдээллийг хийсэн, санхүүгийн тайлан гаргасан нь албан хаагчийн өөрийн хэрэгжүүлэх чиг үүрэгт хамаарч байна. Мөн шүүх хуралдаанд шинээр гарг******* өгсөн нэхэмжлэгч байгууллагын дотоод журамд *******ил олгогчийн санаачлагчаар *******илласныг илүү цагаар *******илласанд тооцохоор байна. Гэтэл *******ил олгогчоос илүү цагаар *******ил гэж шийдвэр гаргалгүйгээр цагийн балансаар илүү цагаар хийсэн хөлсөнд нь илүү цагийн цалин хөлсийг олго гэдэг шийдвэр гаргасан. Энэ нь үндэслэлгүй юм. ... 03/198 дугаартай "Төлбөр барагдуулах тухай" төлбөрийн актын хувьд албан томилолтоор *******иллахдаа яамнаас нягтлан бодогчийг хамруул гэдэг албан бичиг ирээгүй зөвхөн хөтөлбөр нь ирсэн байсан. Гэтэл Засгийн газрын 2019 оны 06 дугаар тогтоолын хавсралт “******* албан хаагчид нөхөх төлбөр олгох” журмын 2.1-т төрийн албан хаагчийг гадаад улсад болон нэг аймаг, хотоос нөгөө аймаг, хотод, түүнчлэн аймаг, хотын дотор өглөө *******илд очих, орой буцах боломжгүй газарт тухайн байгууллага болон дээд шатны удирдах байгууллагаас баталсан удирдамж, төлөвлөгөө, шийдвэрийн дагуу тодорхой хугацаагаар томилон *******иллуулсан нөхцөлд албан томилолтоор *******иллах үеийн нөхөх төлбөр олгоно гэж зааснаар төлөвлөгөөгөө баталж байгаа бол хэдийд, ямар хугацаанд хаана хамрагдах талаарх албан бичигтэй байх ёстой ч байгаагүй. Тухайн үед томилолтын хөтөлбөрт нягтлан бодогчийг дуудсан талаарх нотлох баримтгүй байсан. Мөн байгууллагын даргад өөрийнх нь албан томилолтоор *******иллах хуудас, албан томилолтын үнэмлэх гэсэн нотлох баримт байсан ч яг нягтлан бодогч болон даргыг дуудсаныг нотлох баримт, удирдамж байгаагүй. Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нягтлан бодох бүртгэлийг аккруэл сууриар бүртгэхээр хуульчилсан. Аккруэл суурь гэдэг нь мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг хэлдэг. Гэтэл албан томилолтын мөнгийг олгохдоо 10 дугаар сараас хойш 12 сарын хугацаанд хуримтлуулж тушаалаа хавсаргасан байсан. Аккруэл сууриар бүртгэхэд өр авлагыг тухай бүрд системтэйгээр бүртгэх ёстой ч тэр хугацаанд өр авлага тусгагдаагүй байсан. Мөн Засгийн газрын 2019 оны 05 дугаар тогтоол ******* албан хаагчид шагнал олгох, *******лын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын *******лын үр дүнг үндэслэн мөнгөн урамшуулал олгох журамд нягтлан бодогчийн чиг үүрэг, албан тушаалын тодорхойлолтод заагдсан *******ил үүргийн дагуу олгож байгаа урамшууллыг нарийвчлан зохицуулсан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг дагалдан гарсан журам, сангийн сайдыг тушаал байсан ч 2019 оны 05 дугаар тогтоол ******* албан хаагчид шагнал олгох, *******лын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын *******лын үр дүнг үндэслэн мөнгөн урамшуулал олгох журмаар хүчингүй болсон. Тиймээс ******* албан хаагчид шагнал олгох, *******лын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын *******лын үр дүнг үндэслэн мөнгөн урамшуулал олгох журамд заасан зохицуулалтаас илүү гарсан үр дүнгийн урамшуулалд төлбөрийн акт тогтоосон байсан. Манай байгууллага зөрчил арилгах, хариуцлага тооцуулах 2 албан шаардлага гаргадаг. Манай байгууллага шилэн дансны мэдээллийн алдаа зөрчлийг давтан гаргасан, өмнөх оны акт албан шаардлагыг биелүүлээгүй, санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан зөрчлүүдэд хариуцлага ноогдуулах албан шаардлага өгсөн. Албан шаардлагаа 2023 оны санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн шийдвэрийн биелэлтийг 2024 оны туршид биелүүлээгүй, албан үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гаргасан. Мөн илүү цагаар *******илласан гүйцэтгэлээ бичиж өгсөн ч нэг бичгийн хэв шинжтэй байсан. Хуульд заасан сонсох *******иллагаа хийхээр дуудсан боловч дуудсан хугацаанд нэхэмжлэгч байгууллагаас ирээгүй. Нэхэмжлэгч байгууллагаас аудит хийх материалыг хугацаа хоцроож ирүүлснээр аудитыг маш богино хугацаанд хийсэн” гэв.
- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Ариунжаргал би нэхэмжлэгч байгууллагын гаргасан 4 шаардлагыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд дараах дүгнэлтийг гарг******* байна. 3 төлбөрийн акт болон 1 шаардлагад өмнө нь хууль зүйн үндэслэлээ тодорхой, нэг бүрчлэн тайлбарласан учраас нэгтгэсэн дүгнэлт гарг******* байна. Хариуцагч байгууллагын гаргасан 3 төлбөрийн акт нь Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, *******ын тухай хууль, холбогдох журмуудыг зөрчсөн байна. Тус 3 акт нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлд заасан захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна гэдгийг зөрчсөн, төлбөрийн акт тогтоож байна уу эсвэл албан шаардлага тогтоож байна уу гэдэг хууль зүйн үндэслэл эргэлзээтэй байна. Хоёрдугаарт: Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан захиргааны актын бичгээр гаргах шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь хэсэгт заасан захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлгүй байхад уг төлбөр тогтоосон актыг гаргасан байна. Шүүгчээс албан шаардлагыг ямар байдлаар я******* төлбөрийн акт тогтоосон, хүчин төгөлдөр болсон зүйлд марг******* байна гэдэг байдлаар нэхэмжлэгчээс тодруулсан. Тухайн албан шаардлагад дурдагдсан төлбөрийн акт нь ******* *******ын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр төлбөрийн акт байна. Гэтэл хүчин төгөлдөр төлбөрийн актыг хариуцагч байгууллагаас зөрчлөө арилгуулаач гэдэг байдлаар албан шаардлага явуулж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрвээ төлбөрийн актыг төсөвт төвлөрүүл гэж байгаа бол Захиргааны ерөнхий хуулийн 82, 83 дугаар зүйлд зааснаар балансын урамшууллыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэх боломжтой байхад нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны эрх ашгийг хөндөж хүчин төгөлдөр актыг сөрөг дүгнэлтэд дурд*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцлага тооцох байдлаар хамааруулж байгаа нь хууль зөрчиж байна. Нэгэнт төлбөр тогтоогдсон хүчин төгөлдөр актад хуульд заасан арга хэмжээ авалгүй дахин нэхэмжлэгч байгууллагаас зөрчлийг арилга гэж байгаа нь хууль зөрчиж байгаа тул албан шаардлагыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч байгууллагаас албан шаардлагыг гаргасан учраас маргах эрхтэй. Нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагын буюу Булган аймаг дахь ******* аудитын газрын нэр бүхий ******* нарын үйлдсэн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/196 дугаартай "Төлбөр барагдуулах тухай төлбөрийн актын хууль зүйн үндэслэл ойлгомжгүй, тодорхойгүй байна. Нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуулийн дагуу 24 хувиар тооцох ёстой ч хуульд зааснаас хэтрүүлэн тооцож байгууллагад төлбөрийн акт тогтоосон нь үндэслэлгүй байна. 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 02/197 дугаартай “төлбөр бараадуулах тухай" төлбөрийн актын хувьд хуулиас давсан журмыг хэрэгжүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуульд илүү цагаар *******иллуулахаар зөвшөөрсөн байхад журамд тодорхойлон заагаагүй, илүү цагийн хөлс олгосон нь буруу гэдэг байдлаар төлбөрийн акт тогтоосон байна. Төлбөрийн актын тогтоох хэсэгт шийдвэргүй олгосон гэж байгаа боловч шийдвэр байгаа нь хавтаст хэрэгт хавсаргасан баримтуудаар тогтоогдож байна. Мөн журам, хуулиудыг зөрчиж байна. Нэхэмжлэлийн 3 дугаар шаардлага 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 03/198 дугаартай "Төлбөр барагдуулах тухай" төлбөрийн актын тухайд, Монгол улсын Ерөнхий аудитын 2020 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн А/106 дугаартай тушаалаар ******* аудитын байгууллагаас аудит хийх журмыг журамласан. ******* аудитын байгууллагаас аудит хийх журмын 8 дугаар зүйлд нотлох зүйлийг цуглуулах, үнэлэх гэж заасан ч Булган аймгийн Сайхан суманд оготно устгагчаас *******иллаагүй нягтлан бодогчийг *******илласан мэтээр дүгнэж, нотлох баримтыг үнэлээгүй байна. Мөн төлбөрийн актуудыг гаргахдаа материаллаг болон процессын хуульд нийцсэн байдлаар гаргах ёстой ч материаллаг хуулийг зөрчсөн, захиргааны шийдвэр гаргах *******иллагаандаа процессыг зөрчсөн нөхцөл байдал байна. Захиргааны ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага гадагш чиглэсэн захиргааны шийдвэр гаргах *******иллагаанд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийн акт тогтоох, албан шаардлага тогтоох нөхцөл байдлыг үнэн зөвөөр тогтоож түүнтэй холбоотой нотлох баримтуудыг мөн хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу цуглуулах, үнэлэх, дүгнэлт өгөх *******иллагаа явуулах ёстой. Мөн захиргааны байгууллага шийдвэрээ батлан гаргахаас өмнө иргэн, хуулийн этгээдийн санал тайлбар гаргах бүхий л боломжийг олгоно гэж хуульчилсан. Захиргааны байгууллага шийдвэр гаргахаасаа өмнө сонсох *******иллагаа явуулснаар бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр гаргах нөхцөл байдлыг үүсгэдэг. Гэтэл 03 дугаар сарын 13-ны өдөр гаргасан актуудад 03 дугаар сарын 25-ны өдөр сонсох *******иллагаа хийж тэмдэглэл үйлдэж байгаа нь хуульд нийцээгүй, процесс *******иллагааг зөрчсөн байна. 02 дугаар сарын 28-ны өдөр сонсох *******иллагаа явуулах мэдэгдэл хүргэсэн гэж байгаа боловч хүлээн авсан талаарх нэхэмжлэгч байгууллагын удирдах хүмүүсийн гарын үсэггүй, сонсох *******иллагаа хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Булган аймаг дахь ******* аудитын газар нь хуульд заасан материаллаг болон процессын алдаатай акт гаргасан тул актуудыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
- Нэхэмжлэгч Булган аймгийн ******* *******, ******* ******* газраас Булган аймаг дахь ******* аудитын газарт холбогдуулан “Булган аймаг дахь ******* аудитын газрын *******уудын үйлдсэн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/196 дугаартай төлбөрийн актыг илт хууль бус болохыг тогтоолгох, 02/197, 03/198 дугаартай төлбөрийн актуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, 06/131 дугаартай “Зөрчил арилгах тухай” албан шаардлагыг хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
- Хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг “Булган аймаг дахь ******* аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/196, 02/197, 03/198 дугаартай төлбөрийн актуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, 06/131 дугаартай “Зөрчил арилгах тухай” албан шаардлагын 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах” гэж өөрчилсөн.
- Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “Хариуцагч нь захиргааны шийдвэр гаргах *******иллагааны журам зөрчиж, сонсох *******иллагааг хийгээгүй, хариу тайлбар нотлох баримт гарг******* өгөх боломж олгоогүй ба төлбөрийн актад тусгагдсан асуудлууд хоорондоо зөрүүтэй” гэж;
4. Хариуцагч талаас “нэхэмжлэгчид сонсох *******иллагаа хийх мэдэгдлийг хүргүүлсэн боловч тогтоосон хугацаанд ирээгүй, анхан шатны баримт бүрдүүлэлт дутуу, холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн, өмнөх онд тавьсан актыг биелүүлээгүй тул хуульд заасан төлбөрийн акт, албан шаардлага бичсэн” гэж марг*******ээ.
5. Маргааны үйл баримтын талаар:
5.1. Хариуцагч Булган аймаг дахь ******* аудитын газраас нэхэмжлэгч байгууллагын 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудит хийж *******илласан.
5.2. *******ын явцад хэд хэдэн зөрчил илэрсэн гэж үзэж төлбөрийн акт тогтоожээ. Үүнд:
5.2.1. Булган аймгийн *******, ******* ******* ******* газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Дэмжлэг үзүүлэх тухай” тушаал /хэргийн 2 хавтас, 25-27 дугаар тал/-аар тус байгууллагын гэр хороололд амьдардаг, албан хаагч нарт түлээ худалдан авахад зориулж, нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэхээр 9.800.000 /есөн сая найман зуун мянган/ төгрөгийг нэг удаагийн зардлаас гаргах шийдвэрийг гарг*******ээ.
Уг шийдвэрийн дагуу олгосон 9.794.540 /есөн сая долоон зуун ерэн дөрвөн мянга таван зуун дөчин/ төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцоогүй нь Төсвийн тухай хуулийн холбогдох заалт болон Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр 01/196 дугаартай төлбөрийн акт,
5.2.2. Булган аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б/48 дугаартай “Илүү цагийн хөлс олгох тухай” захирамж /хэргийн 2 хавтас, 57 дугаар тал/-аар нэхэмжлэгч байгууллагаас аймгийн шуурхай штабын бүрэлдэхүүнд *******илласан албан хаагч нарт илүү цагийн хөлс олгохоор шийдвэрлэж, хавсралтаар илүү цагийн тооцоог гарг******* байгууллагын удирдлагад хүргүүлсэн байна. Энэхүү шийдвэрийн дагуу нэр бүхий албан хаагч нарт “Нэмэгдэл хөлс тооцож олгох хуудас” /хэргийн 2 хавтас, 61-65 дугаар тал/-аар илүү цагийн хөлсийг олгосон.
Мөн *******, ******* ******* ******* газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/33 дугаар тушаал /хэргийн 1 хавтас, 8 дугаар тал/-аар салбарын 2024 оны жилийн эцсийн тайлан мэдээг тайлагнах *******лаар илүү цаг *******илласан албан хаагч нарт “илүү цагийн нэмэгдэл олгох”-оор шийдвэрлэж, Захиргаа ******* ******* албаны дарга болон ахлах нягтлан бодогч нарт 895.991 /найман зуун ерэн таван мянга есөн зуун ерэн нэгэн/ төгрөг олгожээ.
Дээрх илүү цагийн олговрыг олгохдоо тус байгууллагын албаны дарга, ахлах нягтлан бодогч нарыг илүү цагаар *******иллуулах шийдвэрийг удирдлагаас гаргаагүй, аймгийн Засаг даргын шийдвэрээр илүү цагаар *******иллах албан хаагч нарт олгогдохоор батлагдсан төсвөөс зориулалт бусаар зарцуулсан үндэслэлээр 02/197 дугаартай төлбөрийн акт,
5.2.3. *******, ******* ******* ******* газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/21 /хэргийн 1 хавтас, 50 дугаар тал/, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/23 /хэргийн 1 хавтас, 47 дугаар тал/, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/35 /хэргийн 1 хавтас, 17 дугаар тал/ дугаартай тушаалуудаар албан томилолтын зардлыг олгохоор шийдвэрлэж, томилолтын тооцооллын дагуу цалин олгох хүснэгтээр алба хаагч нарт томилолтын зардал олгожээ. Энэхүү албан томилолтын зардлыг олгох тооцоолол нь 2024 оны 1-12 дугаар сар хүртэлх хугацааны албан томилолтыг бодсон байна.
Хариуцагчаас дээрх албан томилолтыг томилолтоор *******иллах хугацаанд олгоогүй өр үүсгэсэн, үүнийгээ сарын мэдээнд томилолтын өглөгөөр бүртгээгүй, газрын дарга болон ахлах нягтлан бодогч нарт томилолтоор *******иллах удирдамж, шийдвэргүйгээр томилолтын зардал олгосон үндэслэлээр 03/198 дугаартай төлбөрийн актуудыг тус тус тавьж, биелэлтийг хангахыг нэхэмжлэгч байгууллагын удирдлага, нягтлан бодогч нарт хариуцуулжээ.
5.3. Хариуцагчаас “нэхэмжлэгч байгууллага нь дараа оны төсвийн төслийг хоцроож мэдээлсэн, орлогын гүйлгээг зөрүүтэй мэдээлсэн, өмнөх оны шилэн дансны зөрчилд өгсөн албан шаардлагыг хэрэгжүүлээгүй, төлбөрийн актыг биелүүлээгүй, төрийн аудитын байгууллагаас өгсөн шийдвэрийг хугацаанд нь биелүүлээгүй зэрэг зөрчил, дутагдлыг арилгуулах зорилгоор 06/131 дугаартай албан шаардлага бичжээ.
5.4. Нэхэмжлэгчээс дээрх маргаан бүхий төлбөр барагдуулах аудитын актууд болон албан шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч шүүхэд маргаан үүсгэжээ.
6. Булган аймаг дахь ******* аудитын газар, аудитын үйл *******иллагаа эрхлэн гүйцэтгэж байгаа ******* нар нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 /төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага/-д заасан захиргааны байгууллагад харьяалагд*******, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч этгээд бөгөөд шийдвэр гаргах *******иллагаанд Захиргааны ерөнхий хууль болон ******* аудитын тухай хуульд заасан зарчим, шаардлагын дагуу үйл *******иллагаагаа явуулж, шийдвэр гаргах үүрэгтэй.
7. Нэхэмжлэгчийн хууль зөрчсөн гэж маргаан үүсгэсэн хариуцагчийн “Төлбөр барагдуулах тухай” 01/196, 02/197, 03/198 дугаартай төлбөрийн актууд болон “Зөрчил арилгах тухай” 06/131 дугаартай албан шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл *******иллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэж шийдвэр гаргах *******иллагааг хуульд заасны дагуу явуулсан эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэлээ.
8. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханг*******, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Маргаан бүхий “Төлбөр барагдуулах тухай” 01/196, 02/197, 03/198 дугаартай актуудын тухайд:
9.1. ******* аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл *******иллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно”, 21.4-т “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмыг Монгол Улсын Ерөнхий ******* батална” гэж заасан.
9.2. Маргаан бүхий “Төлбөр барагдуулах тухай” 01/196, 02/197, 03/198 дугаартай актууд нь бусдад хариуцлага ногдуулж, үүрэг үүсгэсэн захиргааны акт байх ба уг актын талаар шалгагдагч этгээдэд заавал мэдэгдэж, нотлох баримт цуглуулж, баримтжуулахыг Монгол улсын Ерөнхий *******ын 2020 оны А/95 дугаар тушаалаар баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-аар үүрэг болгосон байна.
9.3. Дээрх журмын 1.1-т “******* аудитын тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор аудитын явцад алдаа, зөрчлийг арилгах албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино”, 1.3-т “Төлбөрийн акт нь төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэж буй аудитын явцад илэрсэн төлбөрийг нөхөн төлүүлэхэд чиглэсэн заавал биелэгдэх шинжтэй захиргааны акт байна. Цаашид “Төлбөрийн акт” гэнэ”, 3.1-т “*******ын баг албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтооход Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг баримтлахаас гадна *******ын дээд байгууллагын олон улсын стандартад заасан ил тод, хариуцлагатай байх шаардлагын дагуу ёс зүй ба хараат бус байдал, мэргэжлийн үнэлэлт, ур дүй, үл итгэх үзэлтэй холбоотой зарчмуудыг баримтална”, 5.1-т “*******ын баг албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох шийдлийг шалгагдагч этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэх бөгөөд баримтаар нотолж, баталга*******уулна” гэж тус тус заасан.
9.4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны байгууллагын үйл *******иллагааны зарчмыг хуульчилсан ба 4 дүгээр зүйлийн 4.2-д захиргааны үйл *******иллагаанд баримтлах тусгай зарчмыг тусг*******, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэжээ.
9.5. Түүнчлэн ******* аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “******* аудитын байгууллага аудитын тайлангийн дүнгийн улмаас аудитад хамрагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй тохиолдолд энэ талаар санал, хүсэлт, тайлбар, гомдол гаргах боломжийг олгоно” гэж хуульчилсан.
9.6. Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хариу тайлбар гаргах боломжоор хангаагүй, сонсох *******иллагааг хийгээгүй гэж тайлбарл******* байх ба хариуцагчаас хариу тайлбарт хавсарган ирүүлсэн “Сонсох *******иллагааны талаарх мэдэгдэл” /хэргийн 1 хавтас 187 дугаар тал/ гэх баримтад шалгагдагч байгууллагын удирдлага болон ахлах нягтлан бодогч нарт 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 30 минутад Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан *******иллагааг хийхээр мэдэгдсэн талаар дурджээ.
9.7. Уг баримтад “*******, ******* ******* ******* газрын 2024 оны санхүүгийн тайлангийн аудитаар илрүүлсэн төлбөрийн акт тогтоох, зөрчил арилгуулах албан шаардлага өгөх, аудитын тайланд зөрчлийг тусг******* баталга*******уулах зэрэг таны эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа захиргааны шийдвэр гаргах талаар 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 30 минутад аудитаар илэрсэн алдаа, зөрчлийн бүртгэлийг танилцуулж, сонсох *******иллагааг биечлэн уулзах хэлбэрээр хийх болсныг үүгээр мэдэгдэж байна” гээд мэдэгдэл хүргүүлсэн огноог мөн өдрөөр тэмдэглэсэн байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу “оролцогчийг сонсох *******иллагаа”-г хийх талаар мэдэгдэх агуулгыг илэрхийлж байх боловч сонсох *******иллагаа хийх хугацааг тодорхойлоогүй ба “оролцогчийн саналын тэмдэглэл” хэсэгт “санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн алдаа зөрчлийг ...” гэснийг сонсох *******иллагаа хийсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна.
9.8. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт... батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлд “сонсох *******иллагааг явуулах” арга хэлбэр, хугацааг тодорхой заасан бөгөөд 27 дугаар зүйлийн 27.5-д “Сонсох *******иллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна”, 27.6-д “Сонсох *******иллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна” гэж тус тус за*******ээ.
9.9. Хариуцагчаас ““Сонсох *******иллагаа явуулсан тухай тэмдэглэл” Дугаар 03” /хэргийн 1 хавтас 241-246 дугаар тал/ гэх баримтаар сонсох *******иллагаа явуулсан гэж мэтгэлцэж байх боловч уг тэмдэглэл нь 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн огноотой байх ба маргаан бүхий төлбөрийн актыг 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гаргасан байгаа нь дээрх тэмдэглэл хуульд заасан оролцогчийг сонсох *******иллагаа хийж, үйлдсэн тэмдэглэл гэж үзэхгүй. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд оролцогчийг сонсох *******иллагааг шийдвэр гаргахаас өмнө хийхээр хуульчилсан атал шийдвэр гаргаснаас хойш уг шийдвэрийн талаар танилцуулж тэмдэглэл үйлдсэнийг мөн хуулийн 43 дугаар зүйлд заасан “Захиргааны актыг мэдэгдэх” *******иллагааг хийсэн буюу маргаан бүхий захиргааны актын шийдлийг танилцуулсан гэж ойлгогдохоор байна.
9.10. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах *******иллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах *******иллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан.
9.11. Хариуцагч нь төлбөрийн акт тогтоох болсон үндэслэлээ “анхан шатны баримтууд нэг гараар бичигдсэн, албан томилолтоор байгууллагын дарга, нягтлан бодогч нарыг дуудсан удирдамж шийдвэр байхгүй, томилолтоор *******ил үүрэг гүйцэтгэсэн гэх баримт байхгүй” гэж тайлбарл******* байх боловч аудитын явцад нэхэмжлэгчээс ирүүлсэн анхан шатны баримтууд нэг гараар бичигдсэн, анхан шатны баримтыг хуурамчаар бүрдүүлсэн эсэхийг тогтоогоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд заасан шаардлагатай нотлох баримтыг цуглуулах, 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
9.12. Иймд хариуцагч нь “Төлбөр барагдуулах тухай” төлбөрийн актуудыг гаргахдаа ******* аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “******* аудитад хууль дээдлэх, хараат бус, бие даасан байх, шударга ёсыг хангах, мэдээллээр бүрэн хангагдах, ил тод, бодитой байх, төрийн аудитын олон улсын нийтлэг стандартад нийцсэн байх зарчмыг баримтална” гэж заасан зарчим болон захиргааны шийдвэр гаргах *******иллагаанд баримтлах Захиргааны ерөнхий хуулийн тусгай зарчмуудыг зөрчиж, оролцогчийг сонсох *******иллагааг заавал хийх, бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах үүргээ хуульд заасны дагуу хэрэгжүүлээгүй нь маргаан бүхий шийдвэрүүд /01/196, 02/197, 03/198 дугаартай төлбөрийн актууд/ -ийг хуульд нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэн хүчингүй болгож шийдвэрлэлээ.
10. Маргаан бүхий 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 06/131 дугаартай “Зөрчил арилгах тухай” албан шаардлагын 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
10.1. Маргаан бүхий албан шаардлагад нийт 3 төрлийн зөрчлийг тусгасан байх ба нэхэмжлэгч нь бусад зөрчлийг хүлээн зөвшөөрч маргаагүй ба уг шаардлагын 2 дахь хэсэгт тусгасан зөрчлийг зөвшөөрөхгүй хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
10.2 Уг албан шаардлагын 2 дахь хэсэгт “Өмнөх онд үр дүнгийн урамшуулалтай давхардуулан газрын даргын тушаалаар ...балансын урамшуулал олгосон, ...төлбөрийн актыг төлөөгүй, ...зөвлөмжийг хэрэгжүүлээгүй, төрийн аудитын байгууллагаас өгсөн шийдвэрийг хугацаанд нь биелүүлээгүй” гэснээс харахад нэхэмжлэгчийн маргаан үүсгэсэн хэсэгт тусгагдсан зөрчил нь 2023 оны тус байгууллагын санхүүгийн тайланд хийсэн аудитаар илэрсэн алдаа, зөрчлийг арилгуулахаар тогтоосон 2024 оны төлбөрийн акт, аудитын зөвлөмж, шийдвэр байх ба хариуцагчаас дээрх төлбөрийн акт, зөвлөмж, албан шаардлагуудыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй үндэслэлээр 2025 онд дахин албан шаардлага бичжээ.
10.3. Албан шаардлагын маргаан бүхий 2 дахь хэсэгт тусгагдсан шийдвэр /төлбөрийн акт, албан шаардлага, зөвлөмж/- үүд нь 2024 онд гарсан шийдвэрүүд байх ба нэхэмжлэгч байгууллага нь энэхүү шийдвэрүүдийг хүлээн зөвшөөрсөн, уг шийдвэрүүдтэй маргаагүй тул захиргааны байгууллагаас гаргасан дээрх шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
10.4. Нэхэмжлэгчээс “дээрх 2024 оны төлбөрийн акт болон албан шаардлагад гомдол гаргах гэсэн боловч гомдол гаргах хуулийн хугацааг мэдээгүй өнгөрүүлсэн” гэж тайлбарл******* байгаа боловч хууль мэдэхгүй байх нь хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдохгүй.
10.5. Хүчин төгөлдөр болсон захиргааны байгууллага, албан тушаалтны үүрэг хүлээлгэсэн шийдвэр /төлбөрийн акт, зөвлөмж, албан шаардлага/-ийг биелүүлээгүй, хугацаа тогтоосон акт, албан шаардлагын биелэлтийг хугацаанд нь ирүүлээгүй нэхэмжлэгчийн үйлдэл нь зөрчил юм.
10.6. Хариуцагчаас нэхэмжлэгч байгууллагын 2023 оны санхүүгийн тайланд аудит хийснээр 2024 онд төлбөрийн акт болон албан шаардлага бичиж, түүнийг биелүүлэх хугацааг тогтоосон. Улмаар уг хугацаа дууссан учир хүчин төгөлдөр болсон шийдвэрээ гүйцэтгүүлэхээр 2025 онд дахин албан шаардлага бичсэн.
10.7. Маргаан бүхий 06/131 дугаартай албан шаардлагын 2 дахь хэсэгт тусгагдсан асуудал нь нэхэмжлэгчид огт мэдэгдээгүй үйл баримт биш бөгөөд захиргааны байгууллага гаргасан шийдвэрийнхээ биелэлтийг хангуулахаар албан шаардлага бичсэнийг буруутгах боломжгүй. Өөрөөр хэлбэл нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар дахин сонсох *******иллагааг хийж, нөхцөл байдлыг тогтоох шаардлагагүй тул хариуцагчийн 06/131 дугаартай албан шаардлагын 2 дахь хэсгийг хуульд заасан шийдвэр гаргах *******иллагааны журмыг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй.
10.8. Энэхүү шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас “******* аудитын газрын 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 06/131 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагын 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1, 37 дугаар зүйлийн 37.1, ******* аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.2, 21.4-д заасныг тус тус баримтлан *******, ******* ******* ******* газраас Булган аймаг дахь ******* аудитын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас “маргаан бүхий 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 01/196, 02/197, 13/198 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” төлбөрийн актуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” шаардлагыг ханг*******, үлдэх “2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 06/131 дугаартай “Зөрчил арилгах тухай” албан шаардлагын 2 дахь хэсгийг хүчингүй болгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108, 114 дүгээр зүйлүүдэд заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ