Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 315/ШШ2025/00181

 

 

 

 

2025 06 10 315/ШШ2025/00181

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,, холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,289,736 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 09ий өдөр хүлээн авч хянаад

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч*******-ийн зээлийн гэрээний үүрэгт 1,289,736 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь*******-ийн нэхэмжилсэн 1,289,736 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч*******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,504 төгрөгийн тал хувь 17,752 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 17,752 төгрөгийг хариуцагч оос гаргуулж нэхэмжлэгч*******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА