Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 315/ШШ2025/00180

 

2025 06 09 315/ШШ2025/00180

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,

Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 сарын 09-ний өдөр хүлээн авч 2025 оны 04 сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Жамъяндорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. Миний бие Сүхбаатар аймгийн Тээврийн удирдах газрын харъяа 12 дугаар авто баазад 1983 оны 7 дугаар сарын 28-ны өдөр засварчнаар томилогдон ажиллаж байгаад 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1987 оны 6 дугаар сарын 09-ний өдөр цэргийн албанаас халагдаж, 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр засварчнаар дахин бааздаа ажилласан. 1988 оны 6 дугаар сарын 07-ны өдөр засварчин албан тушаалаас чөлөөлөгдөж, бензиний машины жолоочоор томилогдон ажиллаж байгаад 1993 оны 7 дугаар сарын 14-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Уг байгууллагад ажилд анх орсон тушаал байгаа боловч чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байна. Иймд тухайн үед ажиллаж байсан цалингийн түүвэр Сүхбаатар аймгийн архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 11/139 тоот лавлагаа, 027432 тоот дугаартай хөдөлмөрийн дэвтрийг үндэслэн ТУГ-ын харъяа 12 дугаар авто баазад ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон.

 

Иймд Тээврийн удирдах газарт 1983-1984 онд засварчнаар, 1987-1991 онуудад засварчин, жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 11/139 дугаар цалингийн лавлагаа, Тээврийн яамны харъяа, Сүхбаатар аймаг дахь тээврийн удирдах газрын даргын 1989 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 155 дугаар Жолооч засварчин ажиллуулах тухай тушаал, гэрч асуулгах хүсэлт, хамт олноороо авахуулсан зураг, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2025 оны 03 дугаар сарын 24-ний 0801/892 дугаар лавлагаа зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******,******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Тээврийн удирдах газрын харъяа 12 дугаар авто баазад 1983-1984 онд засварчнаар, 1987-1991 онуудад засварчин, жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. нь Сүхбаатар аймгийн Тээврийн удирдах газрын харъяа 12 дугаар авто баазад 1983 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл засварчнаар, 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл засварчнаар, 1988 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 1991 оныг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хөдөлмөрийн дэвтрийн /*******ийг 1983 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 12 дугаар авто баазад засварчнаар, 1984 оны 6 дугаар сарын 09-ний өдөр цэргийн албанд татагдаж, ажлаас чөлөөлөгдөж, 1987 оны 6 дугаар сарын 09-ний өдөр цэргээс халагдсан тушаал, 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дахин 12 дугаар авто бааздаа завсарчинаар томилогдон, 1988 оны 6 дугаар сарын 07-ны өдөр засварчин албан тушаалаас чөлөөлөгдөж, жолоочоор томилогдсон тушаалын бичилт бүхий, 1983-1991 оны цалингийн лавлагаа, Тээврийн яамны харъяа, Сүхбаатар аймаг дахь тээврийн удирдах газрын даргын 1983 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 155 дугаар жолооч засварчин ажиллуулах тухай тушаал,

 

4. Гэрч *******: ... ******* нь сургуулиа төгсөж ирээд 1983 онд тээврийн удирдах газарт засварчнаар орж ирээд, 1 жил ажиллаад цэрэгт явсан. Цэргээс 1987 онд халагдаж ирээд хуучин ажилдаа орж 1992 он хүртэл тасралтгүй ажилласан гэх мэдүүлэг,

 

5. Гэрч******* ...******* нь 1983 онд сургуулиа төгсөж ирээд Тээврийн удирдах газар 12 дугаар баазад засварчнаар ажилласан. 1984 онд цэргийн албанд татагдаж, 1987 онд цэргээс халагдаж ирээд тус бааздаа жолоочоор 1992 он хүртэл ажилласан гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

6. Иймд Сүхбаатар аймгийн Тээврийн удирдах газрын харъяа 12 дугаар авто баазад 1983 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл засварчнаар, 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл засварчнаар, 1988 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 1991 оныг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

7. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Тээврийн удирдах газрын харъяа 12 дугаар авто баазад 1983 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл засварчнаар, 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл засварчнаар, 1988 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 1991 оныг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА