Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 315/ШШ2025/00179

 

2025 06 09 315/ШШ2025/00179

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,

 

Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 сарын 16-ны өдөр хүлээн авч 2025 оны 4 сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жамъяандорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1. Миний бие Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйд 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үтрэмийн слесариар ажиллаж байгаад цэрэгт татагдсан. Цэргээс халагдаж ирээд 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс Салхитын тэжээлийн аж ахуйдаа слесариар томилогдон ажилласан. Ингээд тасралтгүй ажиллаж байгаад 1992 онд тэжээлийн аж ахуй хувьчлагдаж Салхит Өндөр ХК болоход уг компанид 1992 оны 04 сарын 01-ний өдрөөс малчнаар томилогдож, 1995 оныг дуустал ажилласан.

Миний бие тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 1984 оны 10 сар, 1986 оны 11, 12 сар, 1987 оны 6,10,11 сар, 1988 оны 2-12 саруудад буюу цалингийн лавлагаагаар гарч ирээгүй дээрх хугацаанд Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйд үтрэмийн слесариар ажиллаж байсныг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Гэвч дээрх хугацаанд ажилласан жилийг тогтоолгох шаардлагагүй болсон тул уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал Салхит Өндөр ХК-д малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгийн газрын хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 11/142 дугаар цалингийн лавлагаа, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 11/143 дугаар албан бичиг, Хөдөө аж ахуйн яамны харъяа Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйн даргын 1994 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 221 дугаар ажилд томилох тухай тушаал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч асуулгах хүсэлт, Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, Монголын хувьгалт залуучуудын эвлэлийн гишүүний үнэмлэх, Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх , нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйд 1984 оны 09 дүгээр сараас 1988 оныг дуустал үтрэмийн слесариар, Салхит өндөр компанид 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тус тус тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

2.******* нь Салхит өндөр ХК-д 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хөдөлмөрийн дэвтрийн 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Салхит Өндөр ХК-ийн малчнаар томилсон тушаалын бичилт, Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний 1994 оны эрүүл мэндийн даатгалын хураамж төлсөн тэмдэглэл,

 

3. Гэрч: ...******* Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйд 1984 онд тракторчин, слесариар ажилд орж байсан. Тэгээд 1988 онд цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд Салхитын тэжээлийн аж ахуйдаа үргэлжлүүлэн ажилласан. Салхитын тэжээлийн аж ахуй 1992 онд Салхит Өндөр ХК болсон. ******* тэгэхэд Салхит Өндөр ХК-д малчнаар ажилласан. Салхит Өндөр ХК 2000 онд татан буугдсан. Тэгээд бид бүгдээрээ ажилгүй болж байсан. Би 1981 онд Салхитын тэжээлийн аж ахуйд ажилд орж байсан. ******* бид хоёр 1984-2000 он хүртэл хамт ажилласан. Тиймээс ажиллаж байсан байдлыг нь сайн мэднэ гэх мэдүүлэг,

 

4. Гэрч ...******* бид хоёр нэг ангид хамт сурдаг байсан. Би 1984 онд Дорнод аймагт ТМС-д сурахаар явсан. ******* 1984 онд 8-р ангиа төгсөөд Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйн 1-р бригадын Үтрэмийн талбайд будаа цэвэрлэгч машины засварчнаар ажиллаж байсан. Тэгээд 1991 онд Салхитын тэжээлийн аж ахуйн малчнаар шилжин ажиллаж, манай 1-р бригадын ахлагчтай 1-р салааны малыг авч байсан. Салхитын тэжээлийн аж ахуй 2000 он хүртэл ажиллаад татан буугдсан. ******* тэр хүртэл Салхитын тэжээлийн аж ахуйн малчнаар ажилласан. Би Салхитын тэжээлийн аж ахуйд 1986-2000 он хүртэл тракторчнаар ажилласан. Тиймээс *******гийн ажиллаж байсан байдлыг сайн мэднэ гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

5. Иймд******* нь Салхит Өндөр ХК-д 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

6. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйд 1984 оны 09 дүгээр сараас 1988 оныг дуустал үтрэмийн слесариар ажиллаж байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа шүүх хуралдааны шатанд татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч******* Салхит өндөр ХК-д 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Нэхэмжлэгч ******* нь 1984 оны 09 дүгээр сараас 1988 оныг дуустал Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйд үтрэмийн слесариар ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА