Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 141/ШШ2025/00167

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 141/ШШ2025/00167

Завхан аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би нэхэмжлэгч ************************* байрлах М ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ********************************* оршин суудаг Т-А ХХК-д холбогдох 1,999,982 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Хариуцагч нь 2022 оноос нэхэмжлэгчийн Эм ханган нийлүүлэх төвөөс нийт 3,502,482 төгрөгийн эм, бараа худалдан авсан бөгөөд тус төлбөрөөс өнөөдрийн байдлаар 1,502,500 төгрөгийг төлсөн. Үлдсэн 1,999,982 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулж, нэхэмжлэгч компанийг хохиролгүй болгож өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ХХК-аас хариуцагч Т-А ХХК-д холбогдуулан 1,999,982 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Т-А ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа ...Одоо байгаа зээлийн үлдэгдэл 1,999,982 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Т-А ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нь шүүхэд гаргасан анхны тайлбараараа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,189.71 төгрөгийн тал хувь болох 25,094.855 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 25,094.855 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д тус тус олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. Нэхэмжлэгч М ХХК-аас хариуцагч Т-А ХХК-д холбогдуулан ирүүлсэн 1,999,982 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч Т-А ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нь 1,999,982 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,189.71 төгрөгийн тал хувь болох 25,094.855 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 25,094.855 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.УРТНАСАН