2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/05167

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/05167

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: оршин суух, ******* овогт ******* *******/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: оршин суух, ******* овогт ******* *******/РД: *******/-д холбогдох,

 

43,500,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А., хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.******* миний бие 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Б.*******тэй өөрийн нэр дээр тоот гэрчилгээний дугаартай бүхий, хөх өнгийн, УНЕ улсын дугаартай "Ford Ranger" Пикап маркийн машиныг нийт 54,000,000 (Тавин дөрвөн сая) төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан.

Б.******* тухайн үед автомашины төлбөрийг бүтнээр төлөх боломжгүй байна, гэрээ байгуулахад урьдчилгаа төлбөр төлөөд үлдсэнийг 3 сарын дотор найдвартай төлнө хэмээн гуйсан тул миний бие түүнд нь итгэж зөвшөөрсөн. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 25,000,000 төгрөгийн төлбөрийг миний бие өөрийн эгч Т.ийн дансаар хүлээн авсан. Харин үлдэгдэл төлбөр болох 29,000,000 төгрөгийг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах үүргийг бидний хооронд байгуулсан №1196 дугаартай гэрээний 3.2-т зааж өгч хоёул хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулаад машинаа өгч хүлээлцсэн.

Гэтэл хариуцагч нь үлдэгдэл төлбөр болох 29,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй бөгөөд миний бие түүнд төлбөрөө төлөхийг удаа дараа сануулж байсан боловч удахгүй төлнө хэмээн хойшлуулсаар иргэн намайг хохироож байна. Харин тээврийн хэрэгслийн гэрчилгээг үлдэгдэл төлбөр төлөгдөх үед худалдан авагчийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцож байсан тул гэрчилгээ нь одоо хүртэл миний нэр дээр бүртгэлтэй бөгөөд төлбөрийг бүрэн төлсөн нөхцөлд гэрчилгээг Б.*******ийн нэр дээр шилжүүлэхэн өгөхөд татгалзах зүйлгүй байгаа болно.

Мөн худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д заасны дагуу гэрээний үүрэг гүйцэтгэлийн хугацааг хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж заасны дагуу 2023 оны 6 сарын 30-ны өдрөөс хойш 2023 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл нийт 120 хоногийн алданги нийтдээ 17,400,000 төгрөг болж байх хэдий ч Иргэний хуульд заасны дагуу алдангийг үндсэн үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон 14,500,000 төгрөг байхаар тооцсон. Иймд Монгол улсын Иргэний хуулийн 243 зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 2.7-д заасны дагуу үлдэгдэл төлбөр болох 29,000,000 төгрөг, алданги 14,500,000 буюу нийт 43,500,000 төгрөгийг хариуцагч Б.*******ээс гаргуулан Н.*******д олгуулахаар нэхэмжилж байна. Гэрчилгээг үлдэгдэл төлбөр төлөнгүүт гаргаж өгөх тохиролцоотой байсан. Гэтэл үлдэгдэл төлбөрөө төлөөгүй. , орж гарсан зам ашиглалтын төлбөрийг нь төлсөн. Гэтэл харицагч тал хөдөлдөггүй эвдрэлтэй гэдэг нь худал. Тэрнээс өмнө аас мөнгө орж ирнэ гэж олон хэлсэн. Мөн очиж авах гэтэл намайг алаад ав гэсэн. Цагдаад мэдэгд гэсэн чинь иргэний хэрэг байна гээд цагдаа аваагүй. Одоо үлдэгдэл төлбөрөө л гаргуулах хүсэлтэй байна. гэв.

 

Нэхэмжлэгч Н.*******гийн өмгөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь 43,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Талуудын хооронд 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж 54,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна. Гэрээг зохигчид зээлээр Худалдах худалдан авах гэж тодорхойлж байгаа боловч Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт зааснаар ердийн худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Гэрээг талууд иргэний хуульд заасан чөлөөт зарчмаар байгуулсан. Татгалзлыг шүүх хуралдаан дээр сонслоо. Гэрээнд панель, майхан, инвектор дутуу нийлүүлсэн гэж татгалзаад байх шиг байна. Мөн зардал гаргасан гэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2,000,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Доголдлын талаар худалдан авах үед нуугаад нийлүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Техникийн оношилгоонд хамт байсан гэж хэлж байна. Рүүл нь хазгай байсан тэнхлэг тохиргоог тааруулаад ав гэж хэлж байсан байна. Худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах гээд автомашин 2022 оны 10 сард орж ирсэн. Мэдээллийн санд нээлттэй байдаг мэдээлэл байгаа. Өөрөө хүсвэл автомашины мэдээллийг авах боломжтой. Иргэний хуулийн 254.1-т зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй. 254.2 дах заалтад гомдлын шаардлага 254.6 дах хэсгийг үндэслэж байгаа. Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй. Худалдагч талд мэдэгдсэн, тийм зүйл нөхөн гаргуулж авсан юм шиг бэлэн мөнгөний орлогын ордер хариуцагч талын татгалзал үндэслэлгүй байна. Нэмээд гэрч гийн мэдүүлэг байгаа. Задаргаа хийгдсэн нөхцөл байдал харагдаж байна лээ. машинаа авч үлдэхийг хүссэн. Төлбөрөө төлөөгүй учраас маргаан үүссэн нөхцөл байдал харагдаж байна. Хариуцагч өнөөдрийг хүртэл эзэмшил ашиглалтдаа байлгаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээнд 2 тал харилцан биелүүлээгүй бол гэсэн заалт байгаа байх. улсад байхдаа тухайн машин нь гэмтэлтэй, үерийн усанд ороод, мөргөлдөөд гэмтэлтэй болсон байсан. Н.*******тэй бол наймаа хийгээгүй, мөнгийг мөн н. гэж хүний дансанд шилжүүлсэн. 3 жил янзалж байж сая 4 сард үзлэг оношилгоонд оруулсан. Тэрнээс өмнө уг машин ямар ч шаардлага хангахгүй байсан. Анх худалдахдаа ченжүүдийн залилангийн зүйл болсон. н.ийг гэрчээр байлцуулмаар байна. Хэн хэн нь гэрээ байгуулсан учраас эрх үүрэг нь адил тэгш байх ёстой. Эвдрэлтэй машинаа ирж ав гэсэн чинь аваагүй. н. өгөх мөнгөнөөсөө зардлаа гаргаад, наад машинаа янзлуул гэж байсан. Засуулсаны дараа 14,000,000 төгрөг боллоо гээд хэлсэн чинь хугацаа явуулж алданги тооцсон. Н.******* ирээд машинаа шаардсан бол би өгөх байсан. Гэрчээр асуугдсан дүү нь машиныг авах гэж ирж байсан. Уг машинтай дагалдаж 4,000,000 төгрөгийн майхан, 2,000,000 төгрөгийн нарны панель, цахилгаан эх үүсгэврийн 12 вольтийг 120 вольт болгох баттерейгаар тоноглогдсон байсныг хулгайлаад аваад явсан. Н.******* энэ машины эзэн биш, эгч нь Австралид байдаг болохоор манай дүүгийн нэр дээр болгочих гээд авсан. Түүнчлэн дотор нь байсан антень, бусад эд зүйлийг хулгайлчихаад надад буцааж зарсан. Мөн цахилгааны утаснууд унжсан байсныг би өөрөө янзлуулсан. Сүүлд таван бул 500,000 төгрөгөөр худалдаж аваад тавиулсан. Тэнхлэг тохиргоогүй, 100 км явахад л нэг боолт уначихдаг. Засварын газрын инженер 4 удаа тэнхлэг тохиргоонд орсон боловч бүх эд ангийг сольсон. Их биеийн гажилттай учраас тэнхлэг тохиргоогүй гэсэн албан бичиг хийсэн, ирж аваарай гэсэн. Ченжүүд гадаадад мөргөлдсөн, усанд орсон машинуудыг хямд авчирч, гаднахыг нь засаад л зардаг. Намайг өөрөө засчих гэснээ хэсэг хугацааны дараа алданги тооцоод, нэхэмжлэл гаргасан байсан. Тэгэхээр Н.*******, н. нарыг байлгамаар байна. Тухайн машиныг тэнхлэг тохиргоо хийгээд л болчихно гэж бодоод, гарын үсгээ зурсан. Гэтэл бүх юмыг нь задлаад үзэхэд зэв гарсан. ******* ирээгүй. ирсэн. Цагдаа ирээд явсан. Хүмүүс нь зугтаагаад явсан. Эрүүгийн хэрэг байж магадгүй гэж шалгасан. Намайг алаад ав гэж хэлээгүй миний мөнгийг л төлчих гэж хэлсэн. *******тэй наймаа хийгээгүй. тэй чатаар харьцаад, вайбераар харьцдаг байсан. Чи бидэнд өгөх мөнгөөрөө засаад янзалчих гэсэнсолиулаад болохгүй байсан. Засварчдаас асуух боломжтой. Эрх шилжүүлнэ гэсэн боловч одоо болтол шилжээгүй. Хамгийн хол нь эмээлт орсон. Зээлээр засуулсан үе ч бий. Төлбөрийн баримттай холбоотой шүүхийн өмнө тангараглаж байна. Зугтаагаад алга болсон зүйл байхгүй. Утсаа хэзээ ч салгадаггүй. 10 хоног оношлуулаад янзлуулж чадаагүй. Би тэнэг хүн биш. Хэнийг худлаа ярьж байгааг гадарлана. *******гийн хөрөнгөд алдаги тооцож өгөх сонин байна. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Н.*******гийн тээврийн хэрэгслийн лавлагаа, Т.ийн Хаан банкны дугаартай депозит дансны 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулганы хуулбар, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн № дугаартай хуудас,

Хариуцагч талын баримтаар гаргасан  дүүргийн 8 дугаар хорооны 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 32 дугаар тодорхойлолт, ХХК-ийн нэхэмжлэх, ХХК-ийн ажлын хуудас/1 хх 97-99/, Зарлагын баримтууд/1 хх-101-102, 104-105/, ХХК-ийн нэхэмжлэх, ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт,

Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Э.гийн гэрчийн мэдүүлэг, хариуцагч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Гаалийн Ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 01-1.2/2889 дугаартай албан бичиг, УНЕ улсын дугаартай, арлын дугаартай тээврийн хэрэгслийг Монгол Улсын хилээр оруулж ирсэн талаарх мэдүүлэг, татвар хураамж, үнэлгээний хуудас болон бусад холбоотой баримтуудын хуулбар, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.******* хариуцагч Б.*******д холбогдуулан гэрээний үндсэн үүрэгт 29,000,000/хорин есөн сая/ төгрөг, алдангид 14,500,000/арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг, нийт 43,500,000/дөчин гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, тухайн машин нь гэмтэлтэй, үерийн усанд ороод, мөргөлдөөд гэмтэлтэй болсон байсан гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэх гэрээ байгуулсан болох нь 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-р тогтоогдож байна.

 

2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ий 1, 2, 3-ын 3.1, 3.2-т зааснаар нэхэмжлэгч нь арлын дугаартай, 2013 онд үйлдвэрлэгдсэн, хөх өнгөтэй, УНЕ улсын дугаартай Форд Рейнджер/Ford, Ranger/ маркийн тээврийн хэрэгслийг хариуцагчид нийт 54,000,000/тавин дөрвөн сая/ төгрөгөөр худалдах, хариуцагч нь 54,000,000/тавин дөрвөн сая/ төгрөгийг хэсэгчлэн буюу 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 25,000,000/хорин таван сая/ төгрөгийг төлөх, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор үлдэх 29,000,000/хорин есөн сая/ төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-р тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь арлын дугаартай, 2013 онд үйлдвэрлэгдсэн, хөх өнгөтэй, УНЕ улсын дугаартай Форд Рейнджер/Ford, Ranger/ маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч болох нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... түүнтэй холбоотой баримт бичгийг ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ., мөн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ., 263 дугаар зүйлийн 263.2-т Гэрээнд дараахь нөхцөлийг заавал тусгана:, 263.2.3-т төлбөл зохих хүүгийн хэмжээ; гэж заасан.

 

2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-р нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд тээврийн хэрэгслийг шилжүүлэх, хариуцагч нь үнийг хэсэгчлэн буюу 2/хоёр/ хувааж төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээнд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 263.2.3 дах заалтад зааснаар хүү төлөхөөр тохиролцоогүй байх ба тус гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээний шинжтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд тээврийн хэрэгслийг шилжүүлэх, хариуцагч нь үнийг хэсэгчлэн буюу 2/хоёр/ хувааж төлөх үүргийг тус тус хүлээсэн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ/цаашид Гэрээ гэх/ гэж үзнэ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид УНЕ улсын дугаартай Форд Рейнджер/Ford, Ranger/ маркийн тээврийн хэрэгслийн урьдчилгаа төлбөр 25,000,000/хорин таван сая/ төгрөгийг төлсөн талаар зохигчид маргахгүй байна.

 

Хариуцагч нь тээврийн хэрэгслийн дагалдах зүйл майхан, панель, инвекторыг өгөөгүй, автомашин доголдолтой байсан гэх үндэслэлээр тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөр 29,000,000/хорин есөн сая/ төгрөгийг төлөхгүй гэж маргаж байна.

 

Хариуцагч нь УНЕ улсын дугаартай Форд Рейнджер/Ford, Ranger/ маркийн тээврийн хэрэгслийг эзэмшиж, ашиглаж байгаа талаар маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй. гэж заасан.

 

Хариуцагч нь Гэрээгээр шилжүүлэн авсан УНЕ улсын дугаартай Форд Рейнджер/Ford, Ranger/ маркийн тээврийн хэрэгсэл нь тухайлсан ямар доголдолтой байсан болохыг баримтаар нотлоогүй ба шүүхээс шинжээчээр томилсон Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар Техникийн шинжээчийн дүгнэлтэд уг автомашины эвдрэл, гэмтэл, доголдол нь хэзээ үүссэн болохыг тогтоох боломжгүй гэсэн байх ба хариуцагч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх тухай шаардлага гаргаагүй болно.

 

Иргэний хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-т Эд юмсын бүрдэл хэсэгт хамаарахгүй боловч, гол эд юмст үйлчлэн аж ахуйн нийтлэг зориулалтыг хангахад чиглэгдсэн хамаарал бүхий хөдлөх эд хөрөнгө нь дагалдах зүйл байна. гэж заасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлйин 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь тээврийн хэрэгслийн дагалдах зүйл гэх майхан, панель, инвекторыг өгөөгүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй болно.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид УНЕ улсын дугаартай Форд Рейнджер/Ford, Ranger/ маркийн тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөр болох 29,000,000/хорин есөн сая/ төгрөгийг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас УНЕ улсын дугаартай Форд Рейнджер/Ford, Ranger/ маркийн тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөр 29,000,000/хорин есөн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 14,500,000/арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Гэрээний 3-ын 3.6-д хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө. гэжээ.

 

Хариуцагч нь Гэрээний 3-ын 3.2-т заасан хугацаанд буюу 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор УНЕ улсын дугаартай Форд Рейнджер/Ford, Ranger/ маркийн тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөр болох 29,000,000/хорин есөн сая/ төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. гэж заасан.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар Гэрээний 4-ийн 4.2-т заасны дагуу худалдагч тал худалдаж байгаа тээврийн хэрэгслийн ашиглах хугацааны үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагч талд өгөх үүрэг хүлээжээ.

 

УНЕ улсын дугаартай Форд Рейнджер/Ford, Ranger/ маркийн тээврийн хэрэгсэл нь осолд орсон болох нь Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн авто машины гаалийн мэдүүлгийн дагалдах бичиг баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй., мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй. гэж заасан.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 222 дугаар зүйлийн 222.2, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Гэрээнд заасан үүргээ шударгаар гүйцэтгэж, арлын дугаартай, 2013 онд үйлдвэрлэгдсэн, хөх өнгөтэй, Форд Рейнджер/Ford, Ranger/ маркийн тээврийн хэрэгсэл осолд орсон талаарх мэдээллийг хариуцагчид үнэн зөв, бүрэн өгөөгүй байх ба хариуцагч нь тус тээврийн хэрэгсэл мөргөлдөөд гэмтэлтэй байсан гэх үндэслэлээр үлдэгдэл төлбөрийг төлөх хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь хариуцагчийн гэм буруугаас болоогүй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид 14,500,000/54,000,000-25,000,000=29,000,000, 29,000,000х0,5%=145,000, 145,000x120/4сар/=17,400,000, 29,000,000:2=14,500,000/ /арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******ээс нийт 29,000,000/хорин есөн сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгон, үлдсэн 14,500,000/арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 375,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 302,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгон, нэхэмжлэгч Н.*******гээс шинжээчийн ажлын хөлсөд шинжээч 100,000 төгрөг, хариуцагч Б.*******ээс шинжээчийн ажлын хөлсөд 100,000 төгрөг тус тус гаргуулан шинжээч Н.д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.               Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******ээс нийт 29,000,000/хорин есөн сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгон, үлдсэн 14,500,000/арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 375,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 302,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгон, нэхэмжлэгч Н.*******гээс шинжээчийн ажлын хөлсөд шинжээч 100,000 төгрөг, хариуцагч Б.*******ээс шинжээчийн ажлын хөлсөд 100,000 төгрөг тус тус гаргуулан шинжээч Н.д олгосугай.

 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ