| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2024/05826/И |
| Дугаар | 191/ШШ2025/05380 |
| Огноо | 2025-06-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/05380
| 2025 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 191/ШШ2025/05380 |
| 2025 06 12 | 191/ШШ2025/05380 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: байрлах, ******* ******* ХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: оршин суух, ******* овогт ******* *******/РД: *******/,
Хариуцагч: оршин суух, ******* овогт ******* /РД: / нарт холбогдох,
28,434,954.76 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов. Хариуцагч Д.*******, хариуцагч С.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : ...Зээлдэгч Д.******* нь *******тай 2022 оны 12-р сарын 06-ны өдөр тоот Зээлийн гэрээ, тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж 20,000,000.00 /хорин сая/ төгрөгийн зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож доорх хөрөнгүүдийг барьцаалсан.
Үүнд:
10. Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, хаягт байрлах 40 м.кв талбай бүхий хувийн сууц /Өмчлөгч: С./
11. Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй тоот хаягт байрлах нэгж талбарын дугаартай 538 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газар /Өмчлөгч: С./
Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн хүүнд 88,042.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 412,928.30 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд зээл авснаас хойш зээлийн гэрээний хавсралтаар баталсан хуваарт төлбөрийг төлөлгүй удаа дараа зөрчиж зээлийн төлбөрийг төлөөгүй байна. 2
Зээлдэгчтэй байгуулсан тоот зээлийн гэрээний өрийн үлдэгдэл 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар дараах байдалтай байна.
Үндсэн зээл: 20,000,000.00 /хорин сая/ төгрөг,
Зээлийн хүү: 7,995,026.46/долоон сая есөн зуун ерэн таван мянга хорин зургаан төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөг,
Нэмэгдүүлсэн хүү: 412,928.30 /дөрвөн зуун арван хоёр мянга есөн зуун хорин найман төгрөг гучин мөнгө/
Нийт: 28,407,954.76/хорин найман сая дөрвөн зуун долоон мянга есөн зуун тавин дөрвөн төгрөг далан зургаан мөнгө/ төгрөг байна.
Дараах нэхэмжлэлийн шаарлагуудыг гаргаж байна. Үүнд:
8. 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тоот Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах,
9. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 28,407,954.76 /хорин найман сая дөрвөн зуун долоон мянга есөн зуун тавин дөрвөн төгрөг далан зургаан мөнгө/ төгрөг, нотариатын төлбөр болох 27,000.00 төгрөг, нийт 28,434,954.76 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* *******анд олгуулах,
10. Хариуцагч Д.******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл хариуцагч С.ын өмчлөлийн зээлийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан ******* ******* ХК-ийн № дугаартай мемориалын баримт, ******* ******* ХК-ийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ХК-ийн дүрмийн хуулбар, ******* ******* ХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний хуулбар, ******* ******* ХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай барьцааны гэрээний хуулбар, С.ын өмчлөлийн дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, С.ын өмчлөлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Д.*******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбар/1 хх 32-33/, Д.*******ын эзэмшлийн ******* ******* ХК-ийн дугаартай дансны хуулга, Д.*******ын эзэмшлийн ******* ******* ХК-ийн дугаартай зээлийн дансны хуулга, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гүйлгээ хийх төлбөрийн даалгаврын хуулбар, ******* ******* ХК-ийн № дугаартай мемориалын баримтын хуулбар, Зээл, зээлийн хүүгийн тооцоолол, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай захирамж зэргийг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК хариуцагч Д.*******ад холбогдуулан үндсэн зээлд 20,000,000/хорин сая/ төгрөг, зээлийн хүүд 7,995,026.46/долоон сая есөн зуун ерэн таван мянга хорин зургаан төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 412,928.30/дөрвөн зуун арван хоёр мянга есөн зуун хорин найман төгрөг гучин мөнгө/ төгрөг, нотариатын төлбөр 27,000/хорин долоон мянга/ төгрөг, нийт 28,434,954.76/хорин найман сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга есөн зуун тавин дөрвөн төгрөг далан зургаан мөнгө/ төгрөг гаргуулах, хариуцагч С.д холбогдуулан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Д.*******ад 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, хариуцагч С.д 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож ... хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан журмыг баримталсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч Д.*******тай дугаар Зээлийн гэрээ байгуулсан болох нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаар Зээлийн гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч С.тай Барьцааны гэрээ байгуулсан болох нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Барьцааны гэрээ/цаашид Барьцааны гэрээ гэх/-ий хуулбараар тогтоогдож байна.
2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаар Зээлийн гэрээ-ий 3-ын 3.1, 3.1.1, 3.1.2, 3.3, 4.5.2-т зааснаар нэхэмжлэгч нь 20,000,000/хорин сая/ төгрөгийг, 30/жар/ сарын хугацаатай, жилийн 22.8/хорин хоёр аравны найм/ хувийн хүүтэй, үндсэн хүүгийн 20/хорь/ хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор хариуцагчид шилжүүлэх, хариуцагч Д.******* нь зээл, зээлийн хүүг Гэрээний Хавсралт №1-т заасан хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаар Зээлийн гэрээ-ий болон Хавсралт №1-ийн хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч Д.*******ад 20,000,000/хорин сая/ төгрөг шилжүүлсэн болох нь 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Харилцагчийн дансны хуулгаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Зохигчийн байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаар Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаар Зээлийн гэрээ болон Хавсралт №1-т зааснаар хариуцагч Д.******* нь үндсэн зээлийн төлбөрт 20,000,000/хорин сая/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 6,710,939.89/зургаан сая долоон зуун арван мянга есөн зуун гучин есөн төгрөг наян есөн мөнгө/, нийт 26,710,939.89/20,000,000+6,710,939.89=26,710,939.89/ /хорин зургаан сая долоон зуун арван мянга есөн зуун гучин есөн төгрөг наян есөн мөнгө/ төгрөг төлөх үүрэг хүлээсэн болох нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаар Зээлийн гэрээ-ий болон Хавсралт №1-ийн хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч Д.******* нь зээлийн зээлийн хүүд 88,042.03/наян найман мянга дөчин хоёр төгрөг гурван мөнгө/, нэмэгдүүлсэн хүүд 19,357.97/арван есөн мянга гурван зуун тавин долоон төгрөг ерэн долоон мөнгө/ төлсөн болох нь Зээл, зээлийн хүүний тооцооллоор тогтоогдож байна.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй ... байж болно., 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ... нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлий 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.******* нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж барагдуулсан болохоо баримтаар нотлоогүй болно.
Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй ... байж болно., 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ... нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасан.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.******* нь зээлийн үндсэн 20,000,000/хорин сая/ төгрөг, зээлийн хүү 7,995,026.46/долоон сая есөн зуун ерэн таван мянга хорин зургаан төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 412,928.30 /дөрвөн зуун арван хоёр мянга есөн зуун хорин найман төгрөг гучин мөнгө/ төгрөг төлөх үүрэгтэй болох нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаар Зээлийн гэрээ болон Хавсралт №1, Зээл, зээлийн хүүний тооцооллоор тогтоогдож байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.*******аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 28,407,954.76 /хорин найман сая дөрвөн зуун долоон мянга есөн зуун тавин дөрвөн төгрөг далан зургаан мөнгө/ төгрөг нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь нотариатын төлбөр 27,000/хорин долоон мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасан.
Нэхэмжлэгч нь нотариатын үйлчилгээний төлбөрт 27,000/хорин долоон мянга/ төгрөг төлсөн болох нь 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн № Мемориалын баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч Д.******* нь зээл төлөх Гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгчид 27,000/хорин долоон мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн № Мемориалын баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.*******аас 27,000/хорин долоон мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргажээ.
Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-т ... өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ. гэж заасан.
Нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах эрхтэй.
Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-т Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ. гэж заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагч С.тай 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт нийцэж байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т ... энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж заасан.
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь нийт28,434,954.76/хорин найман сая дөрвөн зуун гучин дөрвөн зуун гучин дөрвөн мянга есөн зуун тавин дөрвөн төгрөг далан зургаан мөнгө/ төгрөг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох С.ын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, хаягт байрлах, 40 м.кв талбай бүхий хувийн сууц, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, хаягт байрлах нэгж талбарын дугаартай 538 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна.
Шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*******аас нийт 28,434,954.76/хорин найман сая дөрвөн зуун гучин дөрвөн зуун гучин дөрвөн мянга есөн зуун тавин дөрвөн төгрөг далан зургаан мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.******* энэхүү шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд хариуцагч С.ын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, хаягт байрлах, 40 м.кв талбай бүхий хувийн сууц, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, хаягт байрлах нэгж талбарын дугаартай 538 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьчдилан төлсөн нийт 440,525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 300,125 төгрөг, хариуцагч С.аас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*******аас нийт 28,434,954.76/хорин найман сая дөрвөн зуун гучин дөрвөн зуун гучин дөрвөн мянга есөн зуун тавин дөрвөн төгрөг далан зургаан мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.******* энэхүү шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд хариуцагч С.ын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, хаягт байрлах, 40 м.кв талбай бүхий хувийн сууц, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, байрлах нэгж талбарын дугаартай 538 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьчдилан төлсөн нийт 440,525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 300,125 төгрөг, хариуцагч С.аас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ