2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/05436

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/05436

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  байрлах, ******* ******* ******* ХХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  оршин суух, ******* овогт ******* *******/РД: *******/-д холбогдох,

 

110,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа оролцов. Хариуцагч Ш.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б. нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "******* ******* *******" ХХК нь 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр иргэн Ш.*******тэй "БАРЬЦААТ ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ"-г байгуулсан.

Тус гэрээгээр "******* ******* *******" ХХК нь 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 100.000.000 төгрөгийг Ш.*******д шилжүүлж өгөх, Ш.******* нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны Өдрийг гэхэд буцаан төлөхөөр харилцан тохиролцсон. (БАРЬЦААТ ЗЭЭЛИЙН ГЭРЭЭний 5 дугаар зүйлийн 5.1, 5.2)

Ингээд харилцан тохиролцсоны дагуу Ш.*******гийн өр төлбөрийг төлөх зорилгоор Ш.*******гийн зааврын дагуу шилжүүлсэн.

Гэтэл Ш.******* нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 100.000.000 төгрөгийг буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй.

Гэрэ******* үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүргээ гүйцэтгээгүй хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцохоор тохиролцсон. (БАРЬЦААТ ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНий 5 дугаар зүйлийн 5.4)

2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 105 хоног ба хоногт тооцогдох алданги нь 100.000 төгрөг байна. Иймээс алдангид 10.500.000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэл бий болсон.

2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар Ш.******* нь зээлийн гэрээний дагуу авсан 100.000.000 төгрөг, алданги 10.500.000 төгрөг, нийт 110.500.000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

"******* ******* *******" ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. зүгээс Ш.*******тэй уулзаж асуудлыг шийдвэрлэх, ярилцах гэж оролдсон боловч Ш.******* нь утсаа унтраагаад холбоо бариагүй, уулзахаас татгалзсан.

Иймээс шүүхэд хандаж асуудлыг шийдвэрлүүлэхээс өөр аргагүй болсон тул шүүхэд нэхэмжлэл гаргав.

Нэхэмжлэлийн шаардлага: Иймээс Ш.*******гээс 110.500.000 төгрөгийг гаргуулж, "******* ******* *******" ХХК-д олгож өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан ******* ******* ******* ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, Капитрон банк ХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Орлогын мэдүүлэг, Капитрон банк ХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Төлбөрийн баримт, ний хуулбар, М. Д.т олгосон итгэмжлэлийн хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК хариуцагч Ш.*******д холбогдуулан зээлийн дагуу авсан 100,000,000/нэг зуун сая/ төгрөг, алданги 10,500,000/арван сая таван зуун мянга/ төгрөг, нийт 110,500,000/нэг зуун арван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Ш.*******д 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож ... хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.

 

Шүүх иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан журмыг баримталсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Зохигчид 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулсан болох нь 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ-р тогтоогдож байна.

 

2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ-ий 1-ийн 1.1, 2-ын 2.1.1, 2.1.3, 3-ын 3.1.1, 3.1.2, 5-ын 5.1, 5.2-т зааснаар нэхэмжлэгч нь 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 100,000,000/нэг зуун сая/ төгрөгийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь 100,000,000/нэг зуун сая/ төгрөгийг нэхэмжлэгчид 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн дотор буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ-р тогтоогдож байна.

 

Зохигчид 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ-ий 5-ын 5.3-т зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор ХХК-ийн 25 хувийн хувьцаа, ХХК-ийн 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн дугаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг барьцаалахаар харилцан тохиролцсон болох нь 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ-р тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ-р нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, хариуцагч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээний шинжтэй байх тул Зээлийн гэрээ/цаашид Гэрээ гэх/ гэж үзнэ.

 

Гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзэх ба нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Зохигчид Гэрээгээр хүү тогтоогоогүй болох нь Гэрээгээр тогтоогдож байна.

 

Гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 100,000,000/нэг зуун сая/ төгрөг шилжүүлэх үүрэг хүлээсэн боловч нийт 91,856,000/75,056,000+16,800,000=91,856,000/ /ерэн нэгэн сая найман зуун тавин зургаан мянга/ төгрөг шилжүүлсэн болох нь Капитрон банк ХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Орлогын мэдүүлэг, Капитрон банк ХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Төлбөрийн баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 91,856,000/ерэн нэгэн сая найман зуун тавин зургаан мянга/ төгрөгийг буцаан төлсөн болохоо баримтаар нотлоогүй болно.

 

Гэрээний 5-ын 5.2-т хариуцагч нь нэхэмжлэгчид мөнгийг 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн дотор буцаан төлөх үүрэг хүлээсэн байх боловч буцаан төлөөгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 91,856,000/ерэн нэгэн сая найман зуун тавин зургаан мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдсэн 8,144,000/100,000,000-91,856,000=8,144,000/ /найман сая нэг зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 10,500,000/арван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Гэрээний 5-ын 5.4-т зааснаар үүргээ гүйцэтгээгүй хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцохоор заажээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрэ******* заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан.

 

Гэрээний 5-ын 5.4 дэх заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх алданги 105/нэг зуун тав/ хоног гэсэн байх ба тухайн хугацаа нь 35/гучин тав/ хоног байх боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлд 105/нэг зуун тав/ хоногийн алданги нэхэмжилсэн байх тул хариуцагчаас 105/нэг зуун тав/ хоногийн алдангийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Хариуцагч нь Гэрэ******* заасан хугацаанд 91,856,000/ерэн нэгэн сая найман зуун тавин зургаан мянга/ төгрөгийг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид 9,644,880/91,856,000x0.1=91,856, 105х91,856=9,644,880/ /есөн сая зургаан зуун дөчин дөрвөн мянга найман зуун ная/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдсэн 855,120/10,500,000-9,644,880=855,120/ /найман зуун тавин таван мянга нэг зуун хорь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нийт 101,500,880/нэг зуун нэг сая таван зуун мянга найман зуун ная/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдсэн 8,999,120/110,500,000-101,500,880=8,999,120/ /найман сая есөн зуун ерэн есөн мянга нэг зуун хорь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.*******гээс нийт 101,500,880/нэг зуун нэг сая таван зуун мянга найман зуун ная/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгон, үлдсэн 8,999,120/найман сая есөн зуун ерэн есөн мянга нэг зуун хорь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 710,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 665,454 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

тогтоох нь:

 

1.               Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.*******гээс нийт 101,500,880/нэг зуун нэг сая таван зуун мянга найман зуун ная/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгон, үлдсэн 8,999,120/найман сая есөн зуун ерэн есөн мянга нэг зуун хорь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 710,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 665,454 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ