Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 137/ШШ2025/00233

 

       

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч “М.Б” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Э холбогдох зээлийн 979,660.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад,

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У хот С.д, .....-р хороо, С.т .....-р давхарт байрлах, “М.Б” ХК нь /ХХД:...., РД:...., утас:......./ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000225538 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 956,660.16 төгрөг, Нотариатын төлбөрт 23,000 төгрөг, Нийт 979,660.16 төгрөгийг хариуцагч Ц.Э-оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.У сум ...-р баг .......... тоотод оршин суух Ц.Э /РД:..... утас:......../ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ц.Э нь М.Б-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие нь 2024 оны 07 сарын 30-нд авсан 910,000 зээлийн үлдэгдэл хүүгийн төлбөрийг 2025 оны 05 сарын 20-ны өдөр төлж барагдуулсан болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хариу тайлбар

 

  Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б-ын шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “М.б” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Э-д холбогдох иргэний хэрэг танай шүүхэд хянагдаж байгаа билээ хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  талж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа болно                         

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М.Б” ХК нь хариуцагч Ц.Э-д  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 979,660.16 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Э нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн үлдэгдэл төлбөр 979,660.16 төгрөгийг  бүрэн төлж барагдуулсан гэх хариу тайлбар болон төлбөр төлсөн гэх 2025 оны 05 сарын 26-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулсан нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “М.Б” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Э-д холбогдох зээлийн үлдэгдэл төлбөр 979,660.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,062 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 14,031  төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 14,031 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                   ШҮҮГЧ                                   Э.Б