| Шүүх | Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 158/2025/0024/З |
| Дугаар | 158/ШШ2025/0030 |
| Огноо | 2025-09-30 |
| Маргааны төрөл | Газар, |
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 158/ШШ2025/0030
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.жаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогт *******ийн *******,
Хариуцагч: Булган аймгийн ******* сумын Засаг дарга,
Гуравдагч этгээд: овогт гийн - нарын хоорондын “Булган аймгийн ******* сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/136 дугаар Өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэх тухай захирамжийн холбогдох хэсэг /З.-д олгосон хэсэг/-ийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Б.*******т Булган аймаг, ******* сум, 2 дугаар баг ******* зүүн уртын зүүн салааны эх гэх газарт өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэхийг хариуцагчид даалгах” маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.*******, гэрч О.-э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
4.1. Нэхэмжлэгч нь Б.******* нь тус сумын ******* 2 дугаар багийн нутагт гурван үеэрээ нутаглаж ирсэн төдийгүй нэхэмжлэгчийн аав, өвөө Булган аймгийн ******* сумын харьяатай ба өнөөдрийг хүртэл тэр нутагт амьдарч байгаа бөгөөд ******* сумын ******* 2 дугаар багийн нутаг “Зүүн урт зуун салааны эх” гэх газарт газрыг эзэмших хүсэлтийг удаа дараа гаргасан ч шийдвэрлээгүй,
4.2. 2025 оны 01 дүгээр сард уг газрын эзэмших хүсэлтээ дахин гаргахад маргаан бүхий газарт 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/136 дугаар “Өвөлжөө. хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэх тухай” З.-д дахин шинээр эзэмшүүлж миний газар эзэмших эрхийг хязгаарласан,
4.3. Маргаан бүхий газарт аав, ээжийн хамтаар 2013 онд анх нэхэмжлэгч нь нутаглахад тухайн үед болон урьд өмнө ямар ч айл өвөлжиж, хаваржиж байгаагүй эзэмшиж, ашиглаагүй шинэ хонд байсан бөгөөд 2015 онд малын дулаан байр, саравч барьж өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж 2021 оноос хойш тогтмол тус хаягт мал тоолуулж байгаа” гэж тодорхойлсон.
5.1. ******* багийн Иргэдийн нийтийн хуралд оролцсон иргэдээс “Зүүн салааны эх” өвөлжөөг эзэмших саналын гаргасны дагуу 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, сумын ИТХ-ын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Х\//10 дугаар тогтоолоор батлагдсан. ******* багийн иргэн З.- 2024 оны 12 дугаар сарын 17-нд “Зүүн салааны эх” өвөлжөө эзэмших хүсэлтээ өгсөн. Уг хүсэлтийн дагуу сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/136 дугаар захирамжаар З.-д “Зүүн салааны эх” өвөлжөөг эзэмшүүлсэн. Өргөдөл хүсэлтийн дагуу эзэмшлийн эрх үүсгэж захирамж гаргасан нь “Газрын тухай” хуулийг зөрчөөгүй болно,
5.2 ******* багийн иргэн Б.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 28-нд Өвөлжөө эзэмших хүсэлт сумын Засаг даргад гаргасан нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалын 5.1.7-д “Өргөдөл бүртгэлд бүртгэсэн дарааллын дагуу тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан газраас эзэмшүүлнэ” гэж заасны дагуу З.- д уг газрыг өргөдлийн дагуу эзэмшүүлсэн.
5.3 Нэхэмжлэгч тал нь Газрын даамал О.-этэй холбогдож Газар эзэмших хүсэлтийн загвар явуулаач гэж майл хаяг явуулсан боловч загвар ирээгүй гэж тайлбарлаж байна» Газрын даамал О.-э 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр **** хаягаар хүсэлтийн загварыг явуулсан байна” гэжээ.
6.1. З.- миний бие ******* сумын уугуул малчин бөгөөд тус сумын 2 дугаар багийн нутаг “Зүүн уртын зүүн салааны эх” гэх газрыг өвөлжөө хаваржааны зориулалтаар эзэмшихээр 2016 онд /талийгаач нөхөр маань байхдаа/ хүсэлт гаргаж байсан тул түүнийг нь эзэмшихээр удаа дараа холбогдох хүмүүст нь хандан хүсэлт өгснөөр 2021 оны эцсээр шийдвэрлэгдэж 179 тоот захирамж гарсан байдаг. Уг шийдвэрийн дагуу зөвшөөрөгдсөн газраа хашаа барьж нутаглахаар буутал одоогийн нэхэмжлэгч болох *******ийн аав ******* нь буулгахгүй гэж барьсан гэрийг буулгах зэргээр хэрүүл маргаан үүсгэсэн,
6.2. Надад эзэмшүүлэхээр олгосон энэ газар нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичээд байгаа шиг *******ийн 3 үеэрээ нутагшиж ирсэн газар биш бөгөөд түүний эцэг эх, өвөө нь уг газрын ар салаанд амьдарч ирсэн юм. Миний эзэмшихээр хүсэлт өгсөн газарт хэн ч амьдарч эзэмшиж байгаагүй,
6.3 Харин маргаан үүссэнээс хойш *******ийнх нэг гэр барьчихсан байгаа. Өмнө шийдсэн шүүх надад олгосон газар, *******т олгосон газрууд давхацсан эсэх талаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнийг оролцуулан үзлэг хийхэд уг газрууд давхцаагүй байсан ба надад олгосон газар ******* сумын нутагт, *******т олгосон газар ** суманд байршилтай болохыг тогтоосон.
6.4 Иймд би түүний эцэг өвгөдөөсөө амьдарч ирсэн газрыг авах гэсэн санаа өчүүхэн ч өвөрлөөгүй. Харин ч аль эртнээс эзэмшихээр хүсэлт гарган шийдвэрлүүлсэн миний эзэмшлийн газрыг төрийн албан хаагчийн буруутай үйлдлээс шалтгаалж, нэгж талбарын дугаар зөрснийг далимдуулан шийдвэрийг хүчингүй болгуулж, миний газрыг булаан эзэмшихээр ичгүүр сонжуургүй аашилж байгаад гомдолтой байна.
6.5 Миний бие уг газрыг эзэмших хүсэлтээ зохих журмаар нь гаргаж шийдвэрлүүлсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж миний эрх ашгийг шударга шүүх хамгаалж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанд:
ҮНДЭСЛЭХ нь:
6.1. Нэхэмжлэгч Б.*******ийн аав О.******* нь “Халзангийн давааны өвөр” гэх нэртэй газрыг *******-******* сумын Засаг даргын шийдвэрээр эзэмшиж байсан бөгөөд эзэмшил газрын газар зүйн байршлыг андуурч ******* сумын нутаг дэвсгэрт байрлах “Зүүн уртын зүүн салааны эх” гэх газарт нутаглаж байсан нь анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд /хэргийн 194-206, 211-221 дүгээр талууд/-д тусгагдсан,
6.2. ******* сумын 2 дугаар баг ******* “Зүүн уртын зүүн салааны эх”, *******-******* сумын нутагт байрлах “Халзангийн давааны өвөр” гэх нэртэй газрууд нь газар зүйн байршлын хувьд давхцалгүй, хоёр өөр сумын хилийн заагт хамаарах, уулын ар өвөр газар болох нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлд тусгагдаж, фото зургаар баталгаажсан, /хэргийн 207-210 дугаар талууд/
6.3. Хариуцагч О.*******өөс иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн “Халзангийн давааны өвөр” гэх газрын фото зураг /хэргийн 189 дүгээр тал/ нь Захиргааны хэргийн шүүхэд үүссэн маргаан бүхий ******* сумын Засаг даргын шийдвэрт эзэмшүүлэх эрх олгосон газар /Зүүн уртын зүүн салааны эх/-ын байршилтай таарч байгааг шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй байна.
8. Нэхэмжлэгчийн хууль зөрчсөн гэж маргаан үүсгэсэн хариуцагчийн “Өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэх тухай” А/136 дугаартай захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэж шийдвэр хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэлээ.
9. Нэхэмжлэл үндэслэлгүй байна.
10. “******* сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/136 дугаартай “Өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэх тухай” захирамжийн холбогдох хэсэг /З.-д олгосон хэсэг/-ийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
10.1.Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.23-т “хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх”, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 21.4.3-т “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэжээ.
10.2. Хариуцагчид маргаан бүхий ******* сумын ******* багийн нутагт байрлах “Зүүн уртын зүүн салааны эх” гэдэг газарт өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмших тухай хүсэлтийг тус сумын иргэн З.- болон Б.******* нар гаргаж, гуравдагч этгээд З.-д дээрх газар эзэмших эрхийг олгосноор маргаан үүссэн.
10.3. Нэхэмжлэгч нь газар эзэмших тухай хүсэлтээ 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, гуравдагч этгээд нь хүсэлтээ 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хариуцагчид ирүүлсэн нь хэрэгт авагдсан “Бүртгэл хяналтын карт” /хэргийн 62, 66 дугаар талууд/, тэдний өргөдөл, хүсэлтүүдээр тогтоогдож байна.
10.4. Гуравдагч этгээдээс газар эзэмших тухай хүсэлт /хэргийн 63 дугаар тал/ -ээ гараар бичиж, хүсэлтэд багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 64, 65 дугаар талууд/ -ыг хавсаргасан,
Нэхэмжлэгч нь “Газар эзэмших тухай хүсэлт”-ийг загвар дээр бөглөж, хүсэлтэд иргэний үнэмлэхийн хуулбар, газрын кадастрын зураг болон тойм зургийг хавсарган хүргүүлжээ. /хэргийн 67-70, 152-153 дугаар талууд/
10.5. Нэхэмжлэгчээс “гуравдагч этгээд нь газар эзэмших тухай хүсэлтээ хуульд заасны дагуу гаргаагүй, хүсэлтэд шаардлагатай баримт материалыг хавсаргаагүй хүргүүлсэн тул шийдвэрлэхгүй буцаах ёстой” гэж, хариуцагчаас “гуравдагч этгээдийн хүсэлтийг хүлээн аваад шаардлага хангасан гэж үзээд хүсэлтийг шийдвэрлэсэн” гэж мэтгэлцэж байгаа.
10.6. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 32 дугаар зүйлийн 32.1 “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ цахим систем болон төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системээр дамжуулан гаргана”, 32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараах зүйлийг тусгана:” гээд 32.2.1”овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний бүртгэлийн дугаар”, 32.2.2-т “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг”, 32.2.3-т “газар эзэмших зориулалт, хугацаа” гэж тус тус заасан.
10.7. Хариуцагч ******* сумын Засаг даргаас гуравдагч этгээдийн хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй. Учир нь гуравдагч этгээд З.-д өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон маргаан бүхий тус сумын ******* багийн нутаг дэвсгэрт орших “Зүүн уртын зүүн салааны эх” гэх газар нь өөр этгээдийн эзэмшил, ашиглалттай давхцаагүй ба тус сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр тусгагдсан газар байна.
10.8. Түүнчлэн 2024 онд уг маргаан бүхий газарт газар эзэмших хүсэлтийг иргэн З.-аас өөр этгээд ирүүлээгүй, нэхэмжлэгч нь хүсэлтээ 2025 онд ирүүлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон.
10.9. Нэхэмжлэгч талаас “сумын Засаг даргад ирүүлсэн хүсэлт нь хуульд заасан шаардлагад нийцээгүй, шаардлагатай баримтыг хавсаргаагүй байхад хүсэлтийг хүлээн авсан нь үндэслэлгүй” гэж маргаж байх боловч гуравдагч этгээдийн зүгээс тухайн газарт газар эзэмших хүсэл сонирхлоо илэрхийлсэн хүсэлтийг гараар бичиж, иргэний үнэмлэхийн хуулбар болон багийн Засаг даргын тодорхойлолтыг хавсаргаж өгснийг үгүйсгэж, хүсэл сонирхлоо илэрхийлээгүй гэж үзэх боломжгүй ба тухайн газарт түүнээс өөр хүсэлт ирээгүй тул татгалзах үндэслэлгүй.
10.10. Хэдийгээр гуравдагч этгээд цахим системээр хүсэлтээ гаргаагүй, газар эзэмших хугацааг хүсэлтэд тодорхойлоогүй зэрэг нь хуульд заасныг зөрчсөн харагдаж байх боловч түүнээс өөр этгээд тухайн газарт газар эзэмших хүсэлтийг тухайн цаг үед ирүүлээгүй тул сумын Засаг дарга хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргасныг буруутгахгүй.
10.11. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “маргаан бүхий газарт нэхэмжлэгч Д.******* аав ээжийн хамтаар 2013 оноос хойш нутаглаж байгаа, 2015 онд малын дулаан байр саравч барьсан байтал гуравдагч этгээдэд олгосон шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна” гэх агуулгаар мэтгэлцэж байх боловч Сум дундын анхан шатны шүүх шийдвэрлэсэн иргэний хэрэгт авагдсан баримтуудаар тайлбар няцаагдаж байна.
10.12. Мөн нэхэмжлэгч талаас “багийн иргэдийн нийтийн Хуралд биечлэн оролцож, маргаан бүхий газарт өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмших эрх авах хүсэлтээ илэрхийлэн, тухайн газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулсан байхад өөр хүнд өгсөн нь үндэслэлгүй” гэж тайлбарлаж байх боловч багийн иргэдийн нийтийн Хурлаас гарсан шийдвэрт үндэслэж, сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурал 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан үйлдэл нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” гэж заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн асуудал бөгөөд уг төлөвлөгөө нь сум, орон нутагт иргэд болон аж ахуйн нэгжид эзэмшүүлж болохоор газрын байршлыг тогтоож буй шийдвэр юм.
10.13. Харин дээрх газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг хэнд, хэдий хугацаагаар эзэмшүүлэхийг сумын Засаг дарга хуульд заасны дагуу шийдвэрлэх эрхтэй, энэ эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
11. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагааны зарчмыг тодорхойлж, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчмыг үйл ажиллагаандаа баримтлахаар заасан.
12. Маргаан бүхий сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/136 дугаартай захирамж нь дээрх тусгай зарчим болон Газрын тухай хуульд заасныг зөрчөөгүй, уг шийдвэр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаагүй, хуульд нийцүүлэн гаргасан захиргааны шийдвэр гэж шүүх дүгнэлээ.
13. “Нэхэмжлэгч Б.*******т Булган аймаг, ******* сум, 2 дугаар баг ******* зүүн уртын зүүн салааны эх гэх газарт өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэхийг хариуцагчид даалгах” шаардлагын тухайд:
13.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд “Нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн хэлбэр, бүрдүүлбэр”-ийн хуульчилсан бөгөөд 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараах зүйл хамаарна” гээд 52.5.1-д “захиргааны акт, ...хүчингүй болгуулах, ...эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн” гэжээ.
13.2. Даалгах нэхэмжлэл нь хариуцагчид үүрэг хүлээлгэхийг шаарддаг бөгөөд хариуцагчаас хийх ёстой ажил үүргийг гүйцэтгээгүй, эсхүл нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан, шийдвэрлэхгүй орхигдуулсан нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн нөхцөл үүссэн байхыг шаарддаг учиртай.
13.3 Нэхэмжлэгчээс “маргаан бүхий газарт газар эзэмших хүсэлтийг удаа дараа гаргаж байсан, шийдвэрлэхгүй орхигдуулсан” гэж мэтгэлцэж байх боловч хариуцагч нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан эсхүл шийдвэр гаргахаас татгалзсан нь нотлогдохгүй байна.
13.4. Нэхэмжлэгч талаас ******* сумын 2024 оны газар зохион байгуулалтад тусгагдсан газарт “газар эзэмших хүсэлт”-ийг хариуцагчид хаяглан биечлэн хүргэсэн, эсхүл цахимаар болон шуудангаар хүргүүлсэн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба 2024 онд газар эзэмших хүсэлтээ сумын Засаг дарга, газрын даамал нарт хүргүүлж байгаагүй нь шүүх хуралдаанд оролцсон гэрч тус сумын газрын даамал О.-ийн “нэхэмжлэгч нь хүсэлтээ илэрхийлж байгаагүй, 2024 оны 12 дугаар сарын дундуур нэг удаа газар эзэмших хүсэлтийн албан ёсны загвар явуулаач гэж утсаар холбогдон, цахим хаягаа ирүүлсний дагуу загварыг явуулсан” гэх мэдүүлгээр тогтоогдсон.
13.5. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө хэрэгжих хугацаанд буюу он дуусахаас өмнө хүсэлтээ илэрхийлээгүй, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө хэрэгжиж дууссанаас хойших цаг хугацаанд буюу 2025 оны 01 дүгээр сард хүсэлтээ гаргасныг хариуцагч шийдвэрлэх боломжгүй юм.
13.6. Учир нь нэхэмжлэгчийн эзэмшихийг хүсэж буй газар нь ******* сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байсан ба хэрэгжиж дууссан төлөвлөгөөнд тусгагдсан газрын эзэмших эрхийг 2025 онд олгох, шийдвэрлэх эрх хариуцагчид хуулиар олгогдоогүй тул нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах үндэслэлгүй байна.
14. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.23, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ******* сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/136 дугаартай “Өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэх тухай” захирамжийн З.-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Б.*******т ******* сумын 2 дугаар баг ******* “Зүүн уртын зүүн салааны эх” гэх газарт өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ