| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/00663/И |
| Дугаар | 103/ШШ2025/00588 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 103/ШШ2025/00588
| 2025 оны 07 сарын 02 өдөр | Дугаар 103/ШШ2025/00588 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Багануурын ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн * дугаар хороо, Нацагдоржийн гудамж, Өргөө соёлын төвийн зүүн талд өөрийн байранд байрлах, ******* ХХК-д холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 8,491,858 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Багануурын ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай байгууллага нь ******* ХХК-тай ******* эрчим хүчээр хангах, ******* эрчим хүч хэрэглэх тухай гэрээ байгуулан ажиллаж байна. Хариуцагч нь 2024 оны 12 дугаар сараас 2025 оны 5 дугаар сар хүртэлх хугацааны ******* эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө хугацаандаа төлөхгүй манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа хохироож байна. Иймд иргэн ******* ХХК-иас ******* эрчим хүчний төлбөр 6,074,466 төгрөг, алданги 2,417,392 төгрөг нийт 8,491,858 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* ХХК-ийн захирал Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Багануурын ******* ******* *******-ийн нэхэмжилсэн 8,491,858 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй гэжээ.
Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Багануурын ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 8,491,858 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 75,410 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 75,410 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Багануурын ******* ******* *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ