Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2025/00586

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2025/00586

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн * дугаар хороо, ******* *******, * дүгээр байрны ** давхарт байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн * дүгээр хороо, ******* * дүгээр гудамжны * тоотод оршин суух, ******* овогт ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,388,702 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Г. нь манай ******* ******* ******* ББСБ ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулан ахуйн хэрэглээний бараа худалдан авахтай холбогдуулан 1,099,900 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч Г. нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Г.гаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй, хаана оршин сууж байгаа нь тогтоогдохгүй байсан тул цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулан оршин суугаа хаягийг олж тогтоосон. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 3.4.3, 3.4.4, 3.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч Г.ас 1,388,702 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн төлбөр 1,388,702 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,388,702 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,169 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 18,584 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Г.ас улсын тэмдэгтийн хураамж 18,584 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ