| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00719/И |
| Дугаар | 103/ШШ2025/00520 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 103/ШШ2025/00520
| 2025 оны 06 сарын 10 өдөр | Дугаар 103/ШШ2025/00520 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар хүү Э.*******, охин Э.******* нарыг эх Д.*******гийн асрамжид үлдээсүгэй.
3.Хариуцагч Д.*******ыг Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх, хүүхдүүдтэйгээ хүссэн үедээ уулзах, тодорхой хугацаагаар хамтдаа байх эрхийг хориглох эрхгүй болохыг нэхэмжлэгч Д.*******д анхааруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.******* нь охин Э.*******д хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Д.******* нь хүү Э.*******д 16 нас хүртэл хүүхдийн тэтгэлэгт 27.500.000 төгрөгийг дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгээс хасаж тооцуулсан болохыг, Багануур дүүргийн * дүгээр хороо, * дугаар байрын ** тоот хаягт байршилтай 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг, дүүргийн ** дугаар хороо ** дугаар хороолол **/*-р байр * тоот хаягт байршилтай 97 м.кв талбай бүхий үйлчилгээ зориулалттай үл хөдлөх хөрөнгө хөрөнгийг нэхэмжлэгч Д.*******гийн өмчлөлд, Багануур дүүргийн * дүгээр хороо, * дугаар байрын ** тоот хаягт байршилтай 14 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг хариуцагч Д.*******ын өмчлөлд тус тус үлдээхээр, нэхэмжлэгч Д.******* дундын өмчлөлийн зүйлээс ногдох хэсгээс 80 /наян/ сая төгрөгийг нэг сарын хугацаанд хариуцагч Д.*******ад төлөхөөр, уг 80 сая төгрөгийг төлсөн тохиолдолд хариуцагч нь ХХК 50 ширхэг хувьцааг нэхэмжлэгч Д.*******гийн нэр дээр шилжүүлэхээр, нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох Багануур дүүргийн * дүгээр хороо * дугаар байрын ** тоот хаягт байршилтай 14 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлж өгөхийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч талууд эвлэрснийг баталж, холбогдох хэсгүүдийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан иргэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад иргэний үнэмлэх, гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрээ үзүүлж өөрийн биеэр гэрлэлт дуусгавар болсны бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй, уг хуулийн хугацаа хэтрүүлсэн нь Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах үндэслэл болдгийг анхааруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д. 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрсдөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ