Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2025/00521

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2025/00521

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн * дугаар хороо, ******* хэсэгт байрлах, Багануур ХК-ийн ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч: Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Багануур ХК нь ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч "Багануур" ХК нь "******* ******* *******" ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 2,265,560 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Гэтэл Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 183/Ш32022/09631 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт заасан "Хариуцагчийн хаяг тодорхойгүй" гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Одоо "******* ******* *******" ХХК нь хаана үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй холбоо барих утасны дугаарууд нь холбогдохгүй байгаа зэргээс шалтгаалан манай компани 2,265,560 төгрөгөө нэхэмжлэж чадахгүй байгаа болно. Иймд "******* ******* *******" ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* ******* эрэн сурвалжлах ажиллагаа явуулж хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгч байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2022/09631 дугаартай шүүгчийн захирамж, худалдах, худалдан авах гэрээний хуулбар, ачуулсан нүүрсний бүртгэл, авлага шилжүүлэх тухай баримт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.

Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

"******* ******* *******" ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь Багануур ХК, "******* ******* *******" ХХК нарын хооронд үүссэн Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, худалдах, худалдан авах гэрээний хуулбар, ачуулсан нүүрсний бүртгэл, авлага шилжүүлэх тухай баримт, Багануур ХК-ийн шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нь албан ёсны хаягтаа байхгүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ. "******* ******* *******" ХХК (РД:6381464) гэсэн регистрийн дугаартай, Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, *** тоотод байрлаж байсан, гүйцэтгэх захирал ******* ******* 88881200 дугаарын гар утас гэх мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар "******* ******* *******" ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* ******* эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3."******* ******* *******" ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.******* нь хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг тухай бүр Цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч Багануур ХК-д анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад үүрэг болгосугай.

5."******* ******* *******" ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.******* хаана оршин сууж байгаа газрыг тогтоосон нөхцөлд хаягийг хүсэлт гаргагчид албан ёсоор мэдэгдэхийг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ