| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00367/И |
| Дугаар | 137/ШШ2025/00295 |
| Огноо | 2025-06-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 137/ШШ2025/00295
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Э-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,371,359 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот С дүүрэг 0-р хороо, С тауэр 0-000 тоотод байрлах, О ББСБ ХХК /ХХД:90150....., РД:607...., утас:72....../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О капитал ББСБ ХХК нь Э овогтой Э-тай 2024 оны 08 сарын 08-ны өдөр 56214 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 10 сарын 09-ний өдөр 1,030,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 4.75 хувийн хүүтэй z000608500 тоот зээлийг Х банк банк дахь 53........ тоот дансанд зээлдэгч Э.Э нь шилжүүлэн авсан. Хариуцагч Э.Э нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 04 сарын 30-ны өдрийн байдлаар z000608500 тоот зээл 2024 оны 11 сарын 08-ны өдөр дуусаж, үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 1,030,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 203 хоногийн хүү 331,059 төгрөг + шимтгэл 10,300 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 331,059, нийт дүн 1,371,359 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 0-р баг, 00-0 тоотод оршин суух, Ш овогт Э-ын Э /РД: , утас:99...... нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Ш овогт Э-ын Э миний бие нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. О ББСБ ХХК-аас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл нэхэмжлэлийн шаардлага болох 1,371,359 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Э-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,371,359 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Э нь зээлийн гэрээний үүрэгт 1,371,359 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Э-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,371,359 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Э нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,891.74 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 18,445,87 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 18,445,87 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Э.Э нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б