Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2025/00527

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2025/00527

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн * дүгээр хороо, Сүхбаатарын талбай-5, өөрийн байранд байрлах, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн * дугаар хороо ** дүгээр байрны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 8,036,277 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Ц.******* нь 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ******* банктай R000978575 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 14 удаа нийт 11,542,974 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгчийн R000978575 дугаарт зээлийн гэрээний хугацаа 2026 оны 10 дугаар сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 7,462,884 төгрөг, зээлийн хүү 562,449 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,944 төгрөг нийт 8,036,277 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., хариуцагч Ц.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 8,036,277 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн доорх хуваарийн дагуу:

- 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 890,000 төгрөг,

- 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 890,000 төгрөг,

- 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 890,000 төгрөг,

- 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 890,000 төгрөг,

- 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 890,000 төгрөг,

- 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 890,000 төгрөг,

- 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 890,000 төгрөг,

- 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 890,000 төгрөг,

- 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 916,277 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагч Ц.******* гэжээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 8,036,277 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.******* нь 8,036,277 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдөр 890,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 916,277 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 71,765 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Ц.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 71,765 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ