| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00349/И |
| Дугаар | 137/ШШ2025/00297 |
| Огноо | 2025-06-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 137/ШШ2025/00297
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Э.У-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Т , Х.О нарт холбогдох зээлийн 38,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 сарын 04-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 сарын 09-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот Ч дүүрэг 0-р хороо, Бага тойрог 00-00 тоотод оршин суух, Г овогт Э-ын У /РД: , утас:91....../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.У миний бие өөрийн найзын ах болох Б.Т , түүний эхнэр Х.О нарыг цалингийн зээлээ чөлөөлөөд буцаагаад зээл аваад өгчихнө гэхээр нь итгээд 38,000,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 1 хоногийн хугацаатай зээлдүүлсэн. 38,000,000 төгрөгийг Э.У миний бие өөрийн Х банкны 53........ тоот данснаас Б.Т-ын Х банкны 50........ тоот данс руу 2025 оны 05 дугаар сарын 11-ны өдөр 38,000,000 төгрөгийг шилжүүлсэн болно. Зээл авахдаа найдвартай буцааж өгнө гэж баталгаа бичсэн боловч өнөөдрийг хүртэл буцааж өгөхгүй харилцах утасны дугаар авахгүй байгаа болно. Иймд Б.Т , Х.О нараас 38,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 0-р баг, 00-00 тоотод оршин суух, А овогт Б-ын Т /РД: , утас:96....../ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б-ын Т миний бие нэхэмжлэгч Э.У-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Э.У-ээс зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжлэлийн шаардлага болох 38,000,000 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 0-р баг, 00-00 тоотод оршин суух, Б овогт Х-ын О /РД: , утас:90....../ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Х-ын О миний бие нэхэмжлэгч Э.У-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Э.У-ээс зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжлэлийн шаардлага болох 38,000,000 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.У-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Т , Х.О нарт холбогдох зээлийн 38,000,000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Т , Х.О нар нь зээлийн гэрээний үүрэгт 38,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчид хариуцагч нарын хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Э.У-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Т , Х.О нарт холбогдох зээлийн 38,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Т , Х.О нар нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347,950 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 173,975 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 173,975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.У-д олгосугай.
3. Хариуцагч Б.Т , Х.О нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б