| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2025/0441/З |
| Дугаар | 128/ШШ/2025/0679 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ/2025/0679
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна
даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх
хуралдаанаар,
Гомдол гаргагч: Ф******* ХХК /РД:*******/,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн
хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.У*******,
Гуравдагч этгээд: Б******* /РД:*******/,
Маргааны төрөл: Ажил олгогч ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх
шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй гэх зөрчилд шийтгэл ногдуулсан
улсын байцаагчийн шийдвэртэй ажил олгогч маргасан захиргааны хэргийг хянан
хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн төлөөлөгч Д.С*******, гомдол гаргагчийн
өмгөөлөгч Л.Ж*******, хариуцагч Б.У*******, гуравдагч этгээд Б.Ц******* нар
оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг Б.Баатарзориг хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага:
1.1. Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн
хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны
өдрийн 01 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Иргэн Б.Ц******* Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст “Ф******* ХХК тогтоосон хугацаанд цалин хөлс олгоогүй” гэх гомдол 2024 оны дугаар сарын 10-ны өдөр гаргаж, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.У******* 25 дугаартай зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж,
2.2. Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заалтаар Файн
вүүл кашмер ХХК-д “ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр
тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан” зөрчилд 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 01 дугаар шийтгэлийн хуудсаар 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, олгогдоогүй цалин хөлсний хохирол нөхөн төлбөрт 1,181,818 төгрөг гаргуулж Б.Ц*******д олгуулахаар шийдвэрлэжээ.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Гомдол гаргагч, түүний төлөөлөгч гомдлын шаардлагын үндэслэлдээ: “Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн байцаагч Б.У******* нь 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зөрчилд шийтгэл оногдуулах тухай 01 дугаар шийтгэлийн хуудас бичиж, нэхэмжлэгч компанийг Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар 5000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.
Шийтгэл оногдуулах үндэслэл нь Б.Ц*******гийн Ф******* ХХК-д
ажиллаад ажилласан хугацааны цалин хөлс олгоогүй гомдол гэх бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 3 дахь зааснаар 15 хоногийн дотор биелүүлэхийг даалгасан байна. Гэтэл энэ байцаагчийн шийтгэл оногдуулсан 01 дугаар шийтгэлийн хуудсыг үг үсэг бичвэр нь тодорхойгүй, уншигдахгүй өөрөөр хэлбэл бичиг хэрэг хөтлөлтийн шаардлага хангаагүй байсан тул 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дүүргийн прокурорын газрын мэдээлэл лавлагаанаас зөрчлийн 25 дугаартай материалаас тухайн шийтгэлийн хуудсыг авч албан ёсоор танилцлаа. Хөдөлмөрийн байцаагч тухай зөрчлийг нягтлан шалгахгүйгээр Б.Ц*******гийн хэдий хугацааны ямар хэмжээний цалинг яаж тооцсон нь тодорхойгүй, хуульд заасан эрх үүргийг эдлүүлээгүй, нотлох баримтыг цуглуулж бэхжүүлээгүй, зөрчил гаргасан эсэхийг нотлох баримтаар тогтоогоогүй зэрэг олон асуудлыг огт шалгаж тогтоохгүйгээр их хэмжээний торгууль тавьсан. Торгууль оногдуулсан шийтгэлд гомдол гаргах эрхтэй эсэх, ямар хуулийн зүйл заалтаар торгууль оногдуулсан талаар огт танилцуулаагүй, ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн гэж үзэж байна. Хөдөлмөрийн улсын байцаагчийн 01 дугаар шийтгэлийн хуудасны “олсон нь” хэсэгт зөвхөн холбогдогчийн мэдүүлгийг үндэслэсэн гэх ба “шийдвэрлэх нь” хэсэгт зөрчлийг хэзээ, ямар хугацаанд шалгасан, ямар нотлох баримтаар зөрчил тогтоогдсон болох нь тодорхойгүй, оролцогчийн хувьд хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаагүй, гаргасан шийдвэрээ танилцуулаагүй, нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх талаар хуульд заасан үндэслэл журам, Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй хууль зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.
Байцаагч асуудлыг хэт нэг талыг барьж шийдвэрлээд гаргасан шийдвэрийг
хүлээн зөвшөөрөхгүй гэхэд “...одоо яг бэлэн мөнгөөр цалинг нь өг, нөгөө талтайгаа зохиц, тэгэхгүй бол торгоно” гэх зэргээр айлган сүрдүүлэх, албан тушаалаараа далайлган элдэв үг хэллэгээр дайрах зэрэг төрийн албан хаагчийн ёс зүйгүй, зохисгүй үйлдэл гаргасан талаар холбогдох дээд газарт нь гомдол гаргах болно.
Б.Ц*******г Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу тухайн ажлын байранд
тавигдах шаардлагыг хангах эсэх, дадлага туршлагатай эсэх, ажил үүрэг гүйцэтгэх чадвартай эсэхийг шалгах зорилгоор туршилтаар ажиллуулахаар тохиролцсон боловч ажлын байраа дур мэдэн орхиж явах, ажилдаа дуртай үедээ ирж үзэгдээд, дургүй үедээ утсаа таслаад холбоогүй алга болдог, архи ууж ажилчдыг уруу татаж ажиллуулахгүй саатуулах, өвчтэй гачигдалтай гэж элдэв шалтаг тоочоод ирэхгүй таслах, ажил хийх сонирхолгүй, өөрөө өөрийнхөө цагийг бүртгэхдээ ажилдаа ирээгүй, ажиллаагүй өдрүүдийг ажилласан мэтээр хуурамчаар бүртгэж ажил олгогчийг хуурах зэргээр зохисгүй үйлдэл удаа дараа гаргасан тул цаашид ажилтнаар ажиллах шаардлага хангахгүй гэдгээ мэдээд өөрөө ажлын байраа орхиод явсан.
Нэхэмжлэгч Ф******* ХХК нь ерөнхийлөгчийн санаачилсан цагаан
алт хөтөлбөрт хамрагдан бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргахаар чармайн ажиллаж нэг ч гэсэн хүнийг ажилтай, айл өрхийг орлоготой болоход нь дэмжиж ирсэн боловч санхүүгийн хувьд алдагдалтай, борлуулалт үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон, хулгайд бүтээгдэхүүнээ алдаж хохирсон, банкны зээлээ төлөх боломжгүй болж зээлийн хугацаа хэтэрсэн ангилалд шилжсэн, сүүлийн 5 сард ямар ч орлогогүй зэрэг эдийн засгийн хүнд нөхцөл байдалд орсон тул хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг ажилчид маань ойлгож тохиролцоод зарим сарын цалинг оймс, хөнжил зэрэг өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр олгосон. Компанийн зүгээс ямар ч шалтгаангүйгээр ажилчдын цалинг олгохгүй байсан тохиолдол байхгүй бөгөөд Б.Ц******* нь цалин авах хэмжээний хугацаанд ажил үүрэг гүйцэтгээгүй болохыг байцаагч огт шалгаж нягтлахгүйгээр, нотлох баримтгүйгээр зөвхөн түүний гомдлыг торгууль оногдуулах үндэслэл болгож хууль зөрчсөн шийтгэл оногдуулсан. Миний хувьд цагийн бүртгэлийг хянадаггүй. Итгэдэг байсан. Б.Ц******* албан ёсоор 1 удаа чөлөө авч байсан. Хэзээ авсныг санахгүй байна. Б.Ц******* 20 хоног ажилласантай маргахгүй. Сарын цалинг 1,300,000 төгрөгөөр тохиролцсон. Иймд Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
3.2. Гомдол гаргагчийн өмгөөлөгч тайлбартаа: “Зөрчлийн тухай хуулийн
зорилго нь хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцож, зөрчил үйлдсэн тохиолдолд шийтгэл оногдуулах юм. Шийтгэлийн хэмжээ нь зөрчил үйлдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх ёстой. Цалин тавих үүргээ биелүүлэх санхүүгийн боломжгүй байсан учир холбогдох арга хэмжээг авч, бараа бүтээгдэхүүнээр цалинг олгож байсан. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “боломжтой атлаа үүргээ биелүүлээгүй бол зөрчилд тооцно” гэж заасан. Үнэхээр боломжгүй тохиолдолд цалин олгохгүй, үүргээ биелүүлээгүй гэж үзэх зөрчлийн шинжид хамаарахгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй саатуулсан” гэсэн хуулийн 2 шаардлага байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн
6.52-т “хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч асуудлыг шийдвэрлэнэ”.
Ингэхдээ дээрх нөхцөл байдлуудыг заавал шалгаж тогтоосон байх ёстой. 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүүхэд өвчтэй гэх шалтгаанаар ажил тасалсан.
Б.Ц*******г туршилтын хугацаагаар ажилд авсан. Ажиллаж байх хугацаанд нь 200 м*******н төгрөгийн урьдчилгааг өгсөн. Үлдсэн цалиндаа бараа, бүтээгдэхүүн авч болохыг тайлбарласан. Эхний 15 хоногт 750 м*******н төгрөг, цаашид борлуулалтын
орлогын 5%-аар цалин тооцъё гэж тохирсон байсан. Цалингийн бүртгэлийг
Б.Ц******* өөрөө хөтөлдөг. Өөрөө өөрийнхөө цагийг бүртгэдэг. Б.Ц******* нь 2025 оны 01 дүгээр сарын -ний өдрөөс 02 дугаар сарын 10-ны өдрийн хооронд ажиллаж байсан гэдгээ хэлсэн. Харин 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш цалингаа аваагүй хүмүүс зөндөө байдаг.
Гуравдагч этгээд 20 хоногийн цалин нэхэмжилнэ гэх боловч 20 хоногийн
цалин хэд гэдгийг тодорхой заагаагүй. Хавтаст хэрэгт 2025 оны дугаар сарын 01-ний өдрийн ажилчдын хурлын тэмдэглэл бий. Цаашид Б.Ц*******г ажиллуулах эсэх асуудлыг 01 дүгээр сарын -ний өдрөөс 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажиллахдаа ажил тасалдаг, алдаг оног таслаад л, чөлөө аваад л явчихаад, явлаа гэдгээ ч хэлээгүй, ажлаа орхиод л явчихсан. 2025 оны дугаар сарын 01-ний өдөр ажилчдын хурал болсон. Хавтаст хэргийн 34 дүгээр хуудаст байх. 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажилд орж, 02 дугаар сарын 11-ний өдөр гарсан нь эргэлзээтэй. Эхний сард 620,025 төгрөг, 2 дахь сард 232,0 төгрөг нийтдээ 852,165 төгрөг. Бензин тосны 135 м*******н төгрөг нийлээд 987,160 төгрөгнэхсэн. Үүнээс 200 м*******н төгрөгөө дансаар авсан гэж үзэхээр 792,165 төгрөг төлөөгүй тухай гомдол дугаар сарын 15-ны өдрийн өргөдлөөр шалгасан. Гэтэл шийтгэлийн хуудсаар 1,181,800 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.
Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд цалин хөлсөө олгоогүй
нөхцөл тогтоогдсон гэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Энэ зөрчлийн үр дагавар арилгуулах даалгавар дээр ч, шийтгэлийн хуудас дээр ч хүндэтгэн үзэх шалтгааныг тогтоогоогүй, хуулийн дагуу шалгаж тогтоох ёстой.
Гэтэл Д.С******* дуудсан мэдэгдлийг огт хүлээж аваагүй. Зөрчлийн тухай хуулийн10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заалтаар “шийтгэл 5 сая төгрөг, төрийн сангийндансанд тушаагаарай” гэсэн. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 104.7-д “цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй” гэх
асуудлыг л зохицуулсан тул уг асуудлыг л тогтоох ёстой шүү дээ. Хөдөлмөрийнхяналтын улсын байцаагч давуу эрх эдлэхгүй, хуульд захирагдах ёстой. Миний үйлчлүүлэгч Д.С*******т “Чи одоо гараад бэлэн мөнгө өг, заавал бэлнээр төл” гэсэн. Хуульд заасан шалтгаан нөхцлүүдийг шалгаагүй, тогтоогоогүй, баримтгүй гэж үзэж байна. Бараа бүтээгдэхүүнээр өгч, авах талаар ажил олгогч ажилтан хоорондын тохироо байж болно. Цалинг заавал мөнгөөр өгнө гэсэн хуультай боловч тухайн байгууллагын эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзаж үзэн ажилчид хөнжил, оймс авч болно. Тэдгээрийн хоорондын тохиролцоо шүү дээ. Иймд шийтгэлийн хуудас нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Мөн зөрчлийг шалгаж, тогтоож байгаа албан хаагчийн хувьд хуулийн агуулгыг зөв уншиж, тайлбарлаж, хууль зүйн үр дагавартайгаар асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
3.3. Хариуцагч хариу тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн
үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.У******* би, иргэн Б.Ц*******гаас гаргасан Ф******* ХХК-иас 2025 оны 01 дүгээр сарын -ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх 20 хоногийн хугацаанд ажилласан цалин хөлсийг олгуулах, хохирлоо барагдуулах тухай асуудлыг шалгаад Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар 2025 оны дугаар сарын 17-ны өдөр 25 дугаартай зөрчлийн хэрэг нээн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын хяналтад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Б.Ц*******, холбогдогч Ф******* ХХК-ийн захирал Д.С******* нараас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгон мэдүүлэг авсан. Мөн хэргийн оролцогчдоос ирүүлсэн нотлох баримтуудад тулгуурлан хяналт шалгалт хийсэн.
Шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал:
Ф******* ХХК-ий захирал Д.С******* нь ажилтан Б.Ц*******тай
хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцсон боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг алжилтанд өгөх үүрэгтэй, хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй мөн хуулийн 104 дүгээр зүйлийн 104.7 дахь хэсэгт заасан хууль тогтоомжийн дагуу олговол зохих цалин хөлс, олговрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээгээр тогтоосноос доогуур хэмжээгээр олгосон бол буруутай этгээдэд энэ хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан
хариуцлага хүлээлгэнэ, Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан хүнийг ажилд авахдаа түүнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулахгүйгээр ажил, үүрэг гүйцэтгүүлсэн мөн зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй” зэрэг зөрчил үйлдсэнээ 25 дугаартай Зөрчлийн хэрэгт авагдсан 2025 оны дугаар сарын 17-ны өдрийн мэдүүлэгтээ дурдсан байна.
Холбогдогч Д.С*******аас 2025 оны дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх
дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн 3 тоот өрөөнд 10 цаг 27 минутад эхлээд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан холбогдогчийн эрх үүргийг танилцуулж, гарын үсэг зуруулан мэдүүлэг авсан нь 25 дугаартай зөрчлийн хэргийн материалд авагдсан байна. Мөн холбогдогч Д.С******* нь эрх бүхий албан тушаалтны зүгээс хуулийн хүрээнд явуулж буй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд удаа дараа саад учруулж, дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй байсан талаар тус зөрчлийн хэргийн материалд тэмдэглэл үйлдсэн болно. Эрх бүхий албан тушаалтны зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх
тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил
үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ заалтыг үндэслэн харилцаа холбооны хэрэгслээр нэхэмжлэгч Ф******* ХХК-ийн захирал Д.С*******ын Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, дүгээр байрны тоот хаягт хүргүүлсэн болно.
Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн зүгээс зөрчлийн хэрэгт авагдсан
нотлох баримтыг бэхжүүлж цуглуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай
хуулийн 4. дүгээр зүйлд зөрчлийн нотлох баримт нь гэрч, хохирогч,
холбогдогчийн мэдүүлэг, бичмэл болон эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, хэв загвар, дээж, зөрчил шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл... бусад баримтаар тодорхойлогдоно
иргэд, байгууллагаас прокурор, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд
ирүүлсэн гомдол, мэдээллийг шалгах, мэргэжлийн байгууллагын хяналт
шалгалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн
баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцно гэж заасныг үндэслэн зөрчил
шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан ба хохирогч Б.Ц*******гаас нотлох
баримтаар ирүүлсэн ажилласан хугацааны бичмэл цагийн бүртгэл болон хохирогч,
холбогдогч нарын мэдүүлгийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар
зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу
5,000,000 төгрөгийн торгох шийтгэлийг ногдуулсан.
Дээрх нөхцөл байдалд үндэслэн эрх бүхий албан тушаалтны 2025 оны 04
дүгээр сарын 10-ны өдрийн Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах
тухай даалгаварт заасан торгох шийтгэлээр оногдуулсан 5,000,000 төгрөг,
хохирогч Б.Ц*******гийн цалин хөлсний хохирол нөхөн төлбөр 1,181,818
төгрөгийг тус тус барагдуулж өгнө үү. Тухайн сард ажлын 22 хоног байсан бөгөөд
1,300,000 төгрөгийг 22 өдөртөө хуваахад 1 өдрийн цалин 59,090 төгрөг болсон.
Үүнээс Б.Ц*******гийн ажилласан 20 өдрөөр тооцоход 1,181,800 төгрөг болсон.
200,000 төгрөгийг авсан талаарх баримт байхгүй тул хасаагүй. Гомдол гаргагч
компаниас уг баримтаа гаргаж өгөх боломжтой байсан. Ажилласан хоногоор нь л
тооцсон.
Тухайн байгууллагын санхүүгийн сахилга батын асуудал ажилтны цалин
хөлсийг олгохгүй байх үндэслэл болохгүй.” гэв.
3.5. Гуравдагч этгээд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Анх ажилд орохдоо
өөрийн шалтгааныг хэлж байсан. Би өрх толгойлсон 5 хүүхэдтэй ээж. Нөхөр
маань өнгөрөөд 5 хүүхдээ ганцаараа халамжлаад явдаг. Манай гэр танай
байгууллагын нэлээн хойхон талд байдаг. Би хүүхдүүдээ хичээл сургуульд нь
зөөдөг. Тэгээд гэртэйгээ ойрхон ажил хайж байсан учир танай зарыг хараад очсон.
Нийгмийн даатгал төлөх үү гэхэд “төлөхгүй, компани татвар, нийгмийн даатгалын
өртэй” гэж байсан. Туслах ажилтнаар оръё гэхэд зөвшөөрсөн. Өмнөх ажлын
туршлагаа танилцуулахад намайг борлуулагчаар авмаар байна гэсэн. Би “Файн
вүүл кашмер” ХХК-ийн үйлдвэрт ноос ноолуур самнаж үзсэн, оймс угааж үзсэн,
оймсны ялгалт хийж үзсэн, эсгүүр хийж үзсэн, хийгээгүй ажил байхгүй. Би сүлжээ
компаниудын оффис дээр нь очиж уулзаад 10 м*******н оймсны захиалга авчирсан.
2025 оны 02 дугаар сарын 09-ний 4 м*******н ширхгийг авъя гэсэн. Эхний ээлжид
цагаан сарын урамшууллаа тусгай лангуун дээрээ танай оймсыг оруулаад өгье.
Танайх баглаа боодлоо бэлд гэсэн. 2025 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн 4
м*******н ширхэг нимгэн, 3 м*******н ширхэг нь зузаан оймс, үлдэгдэл 4 м*******н ширхэг
6
оймсыг 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нийлүүлэхээр тохиролцсон. “НӨАТ”-
гүйгээр борлуулахаар болсон. Гарын үсгээ зуралцаад, тохиролцоогоо
баталгаажуулаад өгөөч гэж би олон удаа гуйсан. Д.С******* огт очоогүй тул тухайн
захиалгыг алдсан.
Миний хувьд ганцхан өдрийн чөлөө гуйж байсан. Шалтгаан нь шөнийн 3 цагт
миний хүүхэд халуурч, бөөлжөөд байсан учир өглөө 7 цагт өрхийн эмнэлэгт очиж
үзүүлэх шаардлага гарсан. Үүнийгээ гэрчлэх зургийг Д.С******* луу тухайн үед
илгээж байсан. Эмнэлэгт үзүүлж, цэцэрлэгээс хүүхдэдээ чөлөө авсны дараа
маргааш нь ажилдаа очиж байсан.
Архи, дарс ууж бусад хүмүүсийг уруу татдаг зүйл байхгүй. 2025 оны дугаар
сарын 04-05-ны өдөр хүмүүсийн гарын үсэг зуруулаад архи, дарс уудаг гэсэн нь
үндэслэлгүй.
Миний хувьд 22 өдөр ажилласан. Уг хугацаанд миний хувьд бусдыг уруу
татаж байсан удаагүй. Өөрт оногдсон ажил, үүргээ хангалттай гүйцэтгэдэг байсан.
Хаана явж байгаагаа цаг, минуттай групп чатанд оруулдаг байсан.
Ажилдаа ирээгүй, байж ирсэн мэтээр өөрийгөө бүртгэдэг байсан гэдэг
худлаа. Би цагаа өөрөө бүртгэдэггүй. Цехийн дарга н.Даваажаргал эгч ирсэн,
явсан цагийг бүртгэдэг байсан. Ирсэн явсан цагтайгаа танилц гэж бид нарын
гарын үсгийг бүртгэлд зуруулдаг байсан. Ажлын бүртгэлийн дэвтэр дээр миний
гарын үсэг л байгаа, ирсэн явсан цагийг би хэзээ ч бүртгэж байгаагүй. Цагийн
бүртгэл дээр байгаа гарын үсэг миний гарын үсэг. Ирсэн, явсан цагийг би
бичдэггүй.
Бусад ажилчдаас яагаад намайг гүтгэж байгааг асуухад “уучлаарай Д.С*******
2025 оны 05 дугаар сарын дундуур биднийг дуудаж бичүүлж, гарын үсэг зуруулсан.
Хэрэв бичиж өгөхгүй бол торгуулах гээд байна, торгуулийн мөнгийг нь өгвөл, та
нарын цалинг өгч чадахгүй” гэж хүчээр бичүүлсэн байсан. Би түрээсийн байранд
үр хүүхдээ ганцаараа өсгөж амьдардаг. Гэтэл сар ажиллачихаад цалингаа авч
чадаагүй.
Сарын цалин 1,300,000 төгрөгийг 30 хоногт хуваагаад, 1 өдрийн цалинг
гаргаад, ажилласан 15 хоногоор үржүүлж тооцсон. 1,300,000 төгрөгийн тал нь
буюу 629 м*******н төгрөг гэж тооцсон. Бензиний мөнгө 200,000 төгрөг өгсөн. Цалинг
тусдаа өгнө гэж хэлж байсан.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтаар,
1.1. Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст гомдол
гаргагч Б.Ц******* “миний бие 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс тус
байгууллагад ажилд орсон. Тус байгууллагын захирал болох Д.С******* гэдэг хүнтэй
ярилцаж эхний сар 1,300,000 төгрөг, дараа сараас нэмэгдэх шатаар, бензин тосны
мөнгө цалингаас тусдаа олгож байхаар тус байгууллагын борлуулалтын
менежерээр ажиллахаар болсон боловч цалингаа өгөхгүй байсан болохоор 2025
оны 02 дугаар сарын 11-ний өдөр ажлаасаа гарсан. Ажилласан хоног, сар тус
бүрээр бодсон нь 01 дүгээр сарын цалин 629,025 төгрөг, 2 дугаар сарын цалин
232,0 төгрөг, бензиний өөрөөсөө гаргасан мөнгө 135,000 төгрөг нийт 996,165
төгрөг. Үүнээс 02 дугаар сарын 10-ны өдөр гуйж байж 200,000 төгрөгийг Д.С*******
захирал шилжүүлсэн ингээд үлдэгдэл 796,165 төгрөгийн цалингаа авах хүсэлттэй
байна” гэх гомдол гаргаж,
1.2. Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн
хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.У******* 25 дугаар зөрчлийн
хэргийг нээж, шалган 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаар
шийтгэлийн хуудсаар Ф******* ХХК-ийг “ажилтны цалин хөлсийг
хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл
саатуулсан” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь
заалтаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, олгогдоогүй цалин хөлсний хохирол нөхөн төлбөрт 1,181,818 төгрөгийг
гаргуулахаар шийдвэрлэжээ.
Хоёр. Шүүх зөрчлийн хэрэгт авагдсан болон захиргааны хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлүүдээр гомдлын шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
2.1. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хууль,
захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэх бөгөөд шийтгэлийн хуудаст хариуцагчийн баримталсан мөн хуулийн “Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг заасан” 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заалт нь “ажил олгогч ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан” үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэж үзэж шийтгэл ногдуулах заалт байна. Энэ заалтын обьектив шинж нь ажилтны цалин хөлсийг олгоогүй, саатуулсан байх, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байхыг шаардана.
2.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д хөдөлмөр
эрхлэлтийн харилцаа гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар,
хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад
тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил
олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг ойлгоно, 41.2-т ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ, 42 дугаар зүйлийн 42.1.3-т ажилтан гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах эрхтэй, 43 дугаар зүйлийн 43.2.1-д Ажил олгогч гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох ... үүрэгтэй, 48
дугаар зүйлийн 48.1-д Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд
өгөх үүрэгтэй, 48.2-т Хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр,
эсхүл цахим хэлбэрээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс
хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах
үүрэгтэй, 48.3-т Хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр
үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр
эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно гэж тус тус зааснаар ажил олгогчоос
ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд хөдөлмөрийн гэрээг
үйлдээгүй ч ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн бол хөдөлмөр эрхлэлтийн
харилцаа үүсэхийг хуулиар зохицуулсан байх тул ажил олгогчоос ажилтны
ажилласан хугацааны цалин, хөлсийг олгох үүрэгтэй.
2.3. Шүүх хуралдаанд өгсөн тайлбараар ажил олгогч Файн вүүл кашимер ХХК нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч ажилтан Б.Ц*******тай хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн, борлуулалтын менежерийн ажлын байранд, сарын хөдөлмөрийн хөлсийг 1,300,000 төгрөгөөр тохирч ажиллуулсан, ийнхүү тэрээр 20 хоног ажилласан, 2 дугаар сарын 04-ний өдөр захиргааны чөлөө олгосон, 200,000 төгрөг олгосон үйл баримттай гомдол гаргагч болон гуравдагч этгээд хэн аль нь маргаагүй болно.
2.4. Зөрчлийн хэрэгт авагдсан цаг бүртгэлийн баримтаас үзвэл Б.Ц*******
нь Ф******* ХХК-д 2025 оны 01 дүгээр сарын -ний өдрөөс 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл ажлын 15 хоног, 02 дугаар сарын -ны өдрөөс 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажлын 5 хоног ажилласан, 2 дугаар сарын 04-ний өдөр чөлөө авсан нь бүртгэгдсэн, өөрөөр хэлбэл 1, 2 дугаар сард 20 хоног ажилласан байна.
2.5. Холбогдогч Ф******* ХХК-ийн төлөөлөгч зөрчил шалган
шийдвэрлэх ажиллагаанд “борлуулагчийн гол ажил хагас бүтэн сайн өдрүүдээр зах дээгүүр явж борлуулалт хийх ёстой байдаг боловч Б.Ц******* амралтын өдрүүдээр утсаа хаагаад ажилладаггүй”, “цалиндаа оймс, хөнжил авах боломжтойг хэлсэн” хэмээн тайлбарласан байх ч ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээгээр амралтын өдрөөр ажиллахаар ажлын цагийн нөхцөл болон цалин хөлсийг бүтээгдэхүүнээр олгох нөхцөлийг тогтоогоогүй энэ тохиолдолд цалин хөлс олгоогүй зөрчлийг зөвтгөхгүй.
2.6. Түүнчлэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд гаргасан
гомдлын үндэслэлдээ дурдсан “... компани санхүүгийн хувьд алдагдалтай,
борлуулалт, үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон, банкны зээлээ төлөх боломжгүй болж зээлийн хугацаа хэтэрсэн ангилалд шилжсэн, сүүлийн 5 сард ямар ч орлогогүй зэрэг эдийн засгийн хүнд нөхцөл байдалд орсон тул хүндэтгэн үзэх нөхцөл байдалтай” гэх үндэслэлийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гаргаагүй байх тул цалин хөлсийг олгоогүйд хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг шалгаагүй гэж эрх бүхий албан тушаалтныг буруутгахгүй. Түүнчлэн ажил олгогчийн санхүүгийн нөхцөл байдал ажилтны ажилласан хугацааны цалин хөлс авах эрхэд халдах хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах ёсгүй.
2.7. 200,000 төгрөг олгосныг зөрчилд холбогдогч компани “цалингийн
урьдчилгаа” гэж тайлбарласныг ажилтан Б.Ц******* “бензиний үнэ” гэж зөрүүтэй тайлбарлах ч хөдөлмөрийн хөлснөөс өөр зардал, хөлс төлөхөөр тохиролцсон талаар нотлох баримтгүйгээр цалингийн урьдчилгаа гэх тайлбарыг няцаах үндэслэлгүй байна.
2.8. Хариуцагч буюу эрх бүхий албан тушаалтан 25 дугаартай
зөрчлийн хэрэгт 2025 оны дугаар сарын 17-ны өдөр Ф******* ХХК-ийн захирал Д.С*******аас холбогдогчоор мэдүүлэг авахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулан гарын үсэг зуруулсан байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээр хангаагүй гэх гомдол үндэслэлгүй.
Иймд ажилласан хугацааны цалин хөлсийг төлөөгүй гэх зөрчилд Зөрчлийн
тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заалтаар торгох шийтгэл ногдуулж, олгогдоогүй цалин хөлсийг хохиролд тооцон нөхөн гаргуулахаар шийдвэрлэсэн нь нь үндэслэл бүхий болсон байна.
2.9. Харин олгогдоогүй цалин хөлсөнд 1,181,818 төгрөгийг гаргуулахаар
тооцоолохдоо ажил олгогчоос Б.Ц*******д цалингийн урьдчилгаанд өгсөн
200,000 төгрөгийг хасаагүй нь үндэслэлгүй байх тул шүүх шийтгэлийн хуудсаар тогтоосон нөхөн төлбөрийн дүнг урьдчилж олгогдсон 200,000 төгрөгөөр бууруулж шийдвэрлэлээ.
2.10. Гуравдагч этгээд Б.Ц*******гаас эрх бүхий албан тушаалтанд гомдол
гаргахдаа ажилласан хугацааны цалин хөлсийг буруу тооцоолсныг үндэслэж
нөхөн төлбөрийг тогтоох боломжгүйг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар
зүйлийн 106.1, 106.3.6, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 10.16 дугаар зүйлийн 9.2,
Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 42 дугаар зүйлийн 42.1.3, 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх заалтыг баримтлан Ф******* ХХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан хохирлын нөхөн төлбөр 1,181,818 төгрөгөөс 200,000 төгрөгийг хасаж, 01 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар
зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид
урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар
зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, гуравдагч этгээд,
тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА