Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2025/00533

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2025/00533

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн * дугаар хороо, ******* ** дугаар гудамжны *а тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн * дүгээр хороо ******* * дугаар гудамжны * тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б. нь намайг зээл аваад өгөөч гэж гуйхаар нь би Монэкс финанс аппликейшнээс 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 575,500 төгрөгийг хүүтэйгээр 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төлөх нөхцөлтэйгээр зээл авч, мөнгийг бэлнээр Б.******* өгсөн. Б. нь амласан хугацаандаа зээлээ төлөөгүй бөгөөд нөхөр нь эхний 2 сарын хүүг төлснөөр зээлийн гэрээг 2 удаа сунгаж байсан. 2025 оны 3 дугаар сараас хойш зээл болон зээлийн хүүг огт төлөөгүй. Зээлээ төлөх талаар зээл олгогчоос надад дараа мессеж ирсэн, би аас зээлээ төлөхийг шаардахад боломжгүй байна гээд байдаг. Монэкс финанс аппликейшнээс намайг зээлээ төлөхгүй бол шүүхэд хандана гэсэн. Би шүүхэд дуудагдахаас санаа зовинож зээлийн хүү сунгалтад 300,000 төгрөгийг төлж зээлийн гэрээний хугацааг 1 сараар сунгаж, үндсэн зээлийн үлдэгдэл 500,000 төгрөг байгаа талаар надад зээлдүүлэгчээс зурвас ирсэн. Иймд Б.аас үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүүнд төлсөн 300,000 нийт 800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Б.******* нэхэмжилсэн 800,000 төгрөгөөс 300,000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр өгсөн бөгөөд үлдэгдэл 500,000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б. нь нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төлсөн болно гэжээ.

Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 төгрөгийг төлж, үлдэх 500,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 11,875 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамж 11,875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ